| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0137/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/140 |
| Огноо | 2022-07-07 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/140
2022 07 07 2022/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Батнасангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох 2230001330206 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар “Хоньт” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД:*******,*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Энхбаяр Ч.Номин-Эрдэнэ нь 2022 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 21-18 тоотод 13 нас 8 сартай ******* насны байдлын талаар төөрөгдөлд орж хэн алины сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон буюу 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Номин-ЭрдэнийгХ.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ Х.Энхбаяршүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч ******* “...Би 2021 оны 06 дугаар сард хичээл тараад хөдөө гэртээ амралтаараа очсон юм. Манай нэг гэр хөдөө нэг гэр аймаг дээр байдаг, манай хөдөө гэр Сүхбаатар аймгаас хойш 70 орчим километрт Хоньт гэх газар байдаг. Манайхтай саахалт Номин-Эрдэнэ эмээтэйгээ амьдардаг ба бид хоёр эхлээд утсаар ярьдаг байж байгаад сүүлдээ надад үерхэх санал тавихаар нь би зөвшөөрөөд, бид хоёр их уулзаад байдаггүй ч утсаар ярьдаг байсан юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 10-даар Номин-Эрдэнэ хөдөөнөөс орж ирэхэд нь үдийн өмнө Морьтой хөшөөн дээр уулзаад тэндээсээ Номин-Эрдэнийн ээжийнх нь гэр болох Баруун-Урт сумын 8 билүү 9 дүгээр багт гэрт нь очоод бид хоёр ярилцаж байгаад зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Гэрт нь их удаагүй 4 цаг орчим байж байгаад би гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь Номин-Эрдэнэ хөдөө гэр лүүгээ явсан. Би Номин-Эрдэнэтэй бэлгийн харьцаанд орсон талаараа ээж Цэцэгдэлгэрт хэд хоногийн дараа хэлсэн. Өөр хэн нэгэн хүнд хэлээгүй. Бид хоёр тэрнээс хойш дахиж бэлгийн харьцаанд ороогүй... Номин-Эрдэнэ бид хоёр ярилцаж би өөрөө зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэсэн заналхийлсэн үйлдэл гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-8-р х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...2022 оны 02 дугаар сарын 10-д гаргаад охин Э.Хонгорзул “Номин-Эрдэнэтэй уулзсан, бид хоёр бэлгийн харьцаанд орсон” гэж надад хэлэхээр нь өдийд орж болохгүй гэж хэлсэн. Номин-Эрдэнэ чамаас арай л ах байна, дээрээс нь чиний нас чинь бага байна гэсэн чинь “би Номин-Эрдэнэтэй үерхэнэ, сууна” гэж надад хэлсэн. Би болохгүй гэдгийг нь тухайн үед нь хэлж байсан. Ер нь манай охин Номин- Эрдэнэтэй байнга утсаар ярьж харилцаатай байдаг, Номин-Эрдэнэ гэр нь хөдөө байдаг болохоор хааяа л аймаг руу орж ирдэг... Миний охин Хонгорзул нь биеийн хөгжил сайтай, үеийнхээ хүүхдүүдээс хамаагүй өндөр, том биетэйдээ ордог, өндөр нь ойролцоогоор 170 см-ээс дээш байх. Манай найзууд охин бид хоёрыг хамт явж байхад таарахаараа танай охин чинь 12 дугаар анги төгсөж байгаа билүү, өндөр болжээ гэж ярьцгаадаг... Би бодохдоо ингэж үерхэж байгаад сууна гэж бодож байгаа. Бэлгийн харьцаанд бол насанд хүртэлээ орж болохгүй гэж хэлсэн. Хонгорзул өөрөө бол Номин-Эрдэнэтэй сууна гэж ярьдаг. Одоо ч тэгж ярьж байгаа... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р х/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 274 дугаартай “...1. ******* охин хальс хуучин урагдалтай байна. 2. Э.Хонгорзул нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3. Э.Хонгорзул нь жирэмсэн биш байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р х/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Хонгорзул нь 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн талаарх төрсний гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын байдлаар 13 нас 8 сартай байсан талаар нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 53-54-р х/,
Яллагдагч Ч.Номин-Эрдэнийн “...Манайх Хонгорзулынхтай 2019 онд саахалт айлууд байсан. 2021 оны 06 дугаар сараас Э.Хонгорзултай ойр дотно уулзаж эхэлсэн. 2022 оны 02 дугаар сарын эхээр, яг өдрийг нь сайн санахгүй байна, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 21-18 тоотод байдаг ээжийнхээ гэрт бид хоёроос өөр хүнгүй байхад Хонгорзул бид хоёр ярилцаж байгаад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш дахиж бэлгийн харьцаанд ороогүй... Би Хонгорзулыг хэдэн настай гэдгийг нь мэдээгүй. Би бодохдоо 15 юмуу 16 настай байх л гэж боддог байсан... Хонгорзул нь том биетэй, надаас биерхүү болохоор нь тэгж бодсон. Би Хонгорзулаас хэдэн настай гэдгийг нь асууж байгаагүй. Хонгорзул ч надад хэдэн настай гэдгээ хэлээгүй... Хонгорзултай бэлгийн харьцаанд орохдоо хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зйүл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р х/
Шүүгдэгч Ч.Номин-ЭрдэнийХ.Энхбаярн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х/
Шүүгдэгч Ч.Номин-ЭрдэнийХ.Энхбаярн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 х/
Шүүгдэгч Ч.Номин-ЭрдэнийХ.Энхбаярн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 х/
Насанд хүрээгүй хохирогч ******* насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 54 х/
Насанд хүрээгүй хохирогч Э.Хонгорзул, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр нарын “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт / хх-ийн 60 х/
Шүүгдэгч Ч.Номин-ЭрдэнийХ.Энхбаярн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт / хх-ийн 61 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 62-63 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 73 дугаартай санал /хх-ийн 64 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ нь 2022 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 21-18 тоотод 13 нас 8 сартай ******* насны байдлын талаар төөрөгдөлд орж хэн алины сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон буюу 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Э.Хонгорзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 274 дугаартай: “...******* охин хальс хуучин урагдалтай байна. 2. Э.Хонгорзул нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3. Э.Хонгорзул нь жирэмсэн биш байна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ нь хохирогч Э.Хонгорзулыг арван зургаан насанд хүрээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогч ******* насны байдлын талаар төөрөгдсөний улмаас бэлгийн харьцаанд орж, түүнийг жирэмсэн болгожээ.
Тодруулбал, энэ хэргийн хохирогч Э.Хонгорзул нь 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэтай бэлгийн харьцаанд орох үед буюу 2022 оны 02 дугаар сард 13 нас 8 сартай байсан нь түүний 155 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр, шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ нь 18 насанд хүрсэн байсан нь түүний Иргэний үнэмлэхийн лавлагаагаар хэрэгт нотлогдсон байна.
Шүүгдэгч Ч.Номин-Эрдэнийн, хохирогч Э.Хонгорзулыг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Хонгорзул болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр нарын зүгээс хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Ч.Номин-Эрдэнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой
Шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, насанд хүрээгүй хохирогч Э.Хонгорзул, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Номин-Эрдэнэд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Номин-Эрдэнийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орлой овогт Чулууны Номин-Эрдэнийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Номин-Эрдэнийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.Номин-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу насанд хүрээгүй хохирогч Э.Хонгорзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгдэлгэр нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР