| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2018/00177/И |
| Дугаар | 177 |
| Огноо | 2018-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 177
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Бургалтай 2 дугаар баг, Хөшөөт гэх газарт оршин суух хаягтай, Боржгон овогт ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг, Бургалтай хөдөө оршин суух Шаавай овогт **************-д холбогдох 2017 оны 03 дугаар сарын 23-нд төрсөн Төгсбаяр овогтой Төгсцогтын эцэг ******* мөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний талийгаач хүү ******* нь *******тэй нэг ангид сурч байсан. *******гийн нөхөр Л.Төгсбаяр 5.3-ны өдөр хүүгч маань хутгалж амь насыг хохироосон. Эрүүгийн хэргийг шалгах явцад ******* нь өөрийн бага хүү Төгсбаяр овогтой Төгсцогт миний талийгаач хүү *******ийн төрсөн хүү гэж удаа дараа мэдүүлж байгаа болно. Энэ байдлыг нотлуулахын тулд түүний хүүгийн эцэг талийгаач хүү маань мөн эсэхийг тогтоолгохоор ДНК-ийн шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг мөрдөн байцаагч прокурор шүүхэд тус тус хандан тавихад иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариулт өгсөн. Иймд хариуцагч *******гийн 2017.03.23-нд төрсөн Төгсбаяр овогтой Төгсцогтод ДНК-ийн шинжилгээ хийлгэж хүү *******ийн хүүхэд мөн эсэхийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэлэх зүйл байхгүй. Хүний хүүхдийг, миний хүүхдийн хүүхэд гэж гүтгэсэн учир шинжилгээнд өгсөн. Шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан байна. ******* худлаа мэдүүлэг өгсөнд гомдолтой байгаа гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 23-нд төрсөн *******ын эцэг ******* мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******гийн хүсэлтээр талийгаач *******ийн архивлагдсан цусны дээжнээс сорьц авч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн ын эцэг ******* мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна.
Талийгаач ******* нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн **************-ын эцэг биш болох нь Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10318 тоот шинжээчийн “1. ******* нь ын биологийн эцэг байх боломжгүй байна.
2.ын биологийн эцэг байж болох өөр хүнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай”... гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН