Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

2022                07             22                                             2022/ШЦТ/147               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Насанжаргал

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Гэрч ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,Т.Сайнбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хил  хамгаалалтын стратеги тактик удирдлага мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  ******* ангийн захирагч ажилтай,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт оршин суух, /РД:ЖЯ76052116/, Илжгэн овогт Октябрын Азхүү.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тоотод ******* ангийн шалган нэвтрүүлэх байранд  жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах  ахлагч *******тай харилцахдаа “...болкны машины эд анги алга болж ажил зогссон байна гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохиж Цэргийн дотоод албаны дүрэмд заасан  цэргийн алба хаагчийн нийтлэг болон тусгай үүргийг зөрчин дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн нөхцөл байдал 2021 оны 09 сарын сүүлээр болсон. Би тухай үе ангийн байрлалт ажиллаж байсан. Орой гэртээ харих үедээ жолоочоо дуудаад ангийн байрнаас гарсан, тэр үед шалган нэвтрэх байрны  жижүүрээр ахлах ахлагч ******* үүрэг гүйцэтгэж байсан. Өмнө манай ангид болкны машины сэлбэг алга болсон байсан. Хэн авсан талаар асуудал үүссэн байсан. ******* болкны машиныг хариуцаж ажиллаж байсан. Алга болсон машины эд ангийг чамаас өөр хүн аваагүй, чи авсан байж магадгүй гэдэг байдлаар өөрийн бодомжоор ширүүн дуугаар загначхаад гэр лүүгээ харьсан. Надаас анхан шатны мэдүүлгийг  Ганхүү гэдэг цагдаа 12 сарын 16-ны өдөр авсан. Мэдүүлэг өгөхдөө цохисон зүйл байхгүй гэдэг талаар ярихад, хохирогч танд гомдол гаргасан, цохиогүй гэдэг байдлаар явах юм шүүх очих хүртлээ нэлээн удаан хугацаанд үргэлжилнэ, цохисон гэж хэлээд хохирогч нь ямар нэгэн шарх сорив байхгүй, хохирогч гомдолгүй гэж мэдүүлбэл зөрчлийн тухай хуулиар хурдан шийдэгдэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрчлийн тухай хуулиар ямар арга хэмжээ авхуулах юм гэхэд торгуулийн шийтгэл оногдуулна гэж хэлсэн. Тэгвэл би цохисон гээд мэдүүлэг өгье гэж хэлсэн. Энэ мэдүүлэг ийм үр дагаварт хүрнэ гэж бодсонгүй. Анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэнэ гэж хэлсэн бол цохисон гэж мэдүүлэг өгөхгүй байсан. Миний хувьд *******ийг цохисон, ажил болон бусад үед дарамталсан зүйл байхгүй гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед дотоодын харуулын шалган нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан. А.Азхүү хурандаа намайг цохиж, доромжилсон зүйл байхгүй. Блокны машины талаар ярьсан. Тухайн үед Блокны машины эд анги хулгайлсан гээд байхаар нь гомдоод, ******* намайг цохисон гэж худал мэдүүлэг өгсөн гэв.

 

Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 10 сарын 19-ний өдөр байх, Хил хамгаалах ерөнхий газраас хүн ирэхтэй холбоотойгоор даргын зөвлөлийн гишүүд ангийн байранд үзлэг хийж явж байхад ангийн захирагч ******* нь надад *******т гар хүрсэн чинь гайгүй юм хийчихдэг нөхөр байна. Дээр цохисон чинь нүүрээ дараад байсан гэдэг зүйлийг ярьсан. Би тухайн үед асууж тодруулж чадаагүй. Эрдэнэхуяг нь хилийн барилгын салбарт ажиллаж байсан учир байгаагүй. *******ийг ирэх үед нь би ажлаар хилийн цэргийн салбаруудаар явсан. Эрдэнэхуяг бид хоёр хоорондоо зөрөөд байсан. *******тай уулзаж асуухад эхлээд хэлэхгүй байсан. Нэлээн шахаж шаардаж байж асуудлыг тодруулсан. 09 сарын 26-наас 27-нд шилжих шөнө шалган нэвтрүүлэх байрны жижүүртэй байхад ийм асуудал болсон гэдгээ хэлсэн. Асуудал тодорхой байсан учир гэрч нартай уулзаагүй гэв.

 

 Хохирогч *******ийн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* ангийн шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед 20 цагийн үед мобиком компаниас 2 хүн ирсэн гээд ангийн захирагч хурандаа ******* тэр хүмүүстэй ангийн зочид буудалд уулзаад нөгөө хүмүүс нь 22 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тэгээд ангийн захирагч 00 цагийн үед ангийн байрлалаас явахдаа шалган нэвтрүүлэх байрны хаалган дээр машинтайгаа зогсоод бууж ирээд намайг “Блокны машин янзалсан уу, яагаад өгсөн үүрэг биелүүлэхгүй байгаа юм” гэж уурлаад намайг хамар луу нэг удаа гараараа цохисон юм. Намайг цохисноос болж миний хамраас цус гарсан. Өөрөөр намайг цохиж зодоогүй. Намайг номхон зогсоож байгаад над руу салаавч гаргаад “би энд байгаа цагтаа чамайг өөд нь гаргахгүй, чамайг нэг цохиход эрүүг чинь хуга цохино шүү” гэх мэтээр 30 минут орчим загнаж байгаад гараад явсан. ...Тухайн ангийн захирагч өөрийнхөө Ланд-76 маркийн албаны машинтай явж байсан. Машин дотор нь даргын жолооч, ахлах ахлагч Амгаланбаатар сууж байсан. Амгаланбаатар нь намайг зодуулж байхад машин дотор байсан болохоор харсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна.  ...Хурандаа ******* намайг цохих үед ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан хошууч Жамбалжав миний ард зогсож байсан, Амгаланбаатар машин дотор сууж байсан. Өөр хүн байгаагүй. ...Хурандаа ******* нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүний амнаас нь архи үнэртэж байсан. Мөн тэр өдөр 20 цагийн үед Мобикомоос хэдэн хүмүүс ирсэн. Тэр хүмүүстэй хамт ангийн зочид буудалд архи уусан байх. Миний хамраас цус гарсан. Өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 х/,

 

 Гэрч *******ын: “...0146 дугаар ангийн захирагч, хурандаа ******* нь ангийн байрлалд үзлэг хийж явж байгаад блокны машины хажууд ирээд “энэ ажиллаж байгаа юу” гэж штабын дарга, дэд хурандаа Амартайван бид 2-оос асуухад нь “Ахлах ахлагч Эрдэнэхуяг засварласан” гэж хариулсан. Тухайн үед Азхүү хурандаа блок хэр гарч байгаа юм бол гэхэд нь ажиллуулж үзэхэд гайгүй байна лээ гэсэн. Тэгэхэд Азхүү хурандаа “өө энэ Эрдэнэхуяг чинь юм хийчихдэг л юм байна ш дээ, дээр уур хүрээд цохчихсон чинь хамраас нь цус гараад явчихсан. Жоохон ташуур хэрэгтэй нөхөр байна лээ шүү” гэж ярьсан юм. ...Би тус ангийн Ёс зүйн салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг юм. Би үүргийн дагуу Эрдэнэхуягтай уулзаж тодруулахад Эрдэнэхуяг нь надад тийм зүйл болоогүй, гэдэг байдлаар тайлбарлаж байсан юм. Би түүнийг нэлээн шахаж лавшруулан асуухад надад болсон асуудлын талаар хэлсэн юм. “Тухайн үед ангийн захирагч зочид буудалд байж байгаад гарч ирээд явахдаа намайг заамдаж аваад чи өгсөн үүрэг биелүүлсэнгүй, ангиа олоорой зайлаарай гэж хэлээд нүүрэн тус газарт 1 удаа цохисон, тэгээд миний хамар амнаас цус гараад тэгээд дарга яваад өгсөн. Тухайн үедээ дарга согтуу байсан” гэж ярьсан. Тухайн үед тэдний хажууд ангийн жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан бэлтгэл заставын орлогч, хошууч Жамбалжав, даргын жолооч ахлах ахлагч Амгаланбаатар нар байсан гэж надад Эрдэнэхуяг хэлсэн. Намайг харахад ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тухайн үедээ хамраас нь цус гарсан гэж ярьж байсан. Тухайн өдөр ангийн захирагч ангийн байрлалд юу хийж байсныг сайн мэдэхгүй байна. Хурандаа *******гийн үйлдэлд ёс зүйн зөрчил дутагдал байгаа эсэхийг шалгаж, хариуцлага тооцно уу...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 х/,

 

 Гэрч *******: “...Би 2021 оны 09 дүгээр 26-ны шөнө 23 цагийн үед гэртээ амарч байхад ангийн захирагч хурандаа ******* над руу залгаад анги руу дуудахаар нь би явж очсон юм. Тэгээд би ангийн захирагчийг аваад гарах гэж байхад ******* дарга шалган нэвтрүүлэх байран дээр ажиллаж байсан ахлах ахлагч Эрдэнэхуяг руу чанга чанга дуугараад загнаад байх шиг байсан. Тэгж байгаад машинд суугаад би гэрт нь хүргэж өгсөн. Би машин дотор байсан болохоор гадаа юу болсныг хараагүй, юунаас болж загнаад байсныг нь би мэдээгүй юм. Тухайн үед өөр хүн байгаагүй. Сүүлд нь бид 2-ыг явахад ангийн жижүүр Жамбалжав ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 х/,

 

Гэрч *******: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн үед ангийн захирагч хурандаа ******* ангийн байрлалд ирсэн. Ирэх үед нь би тосож илтгэл өгсөн. Тэгээд ангийн захирагч өрөө рүүгээ орсон. Би ангийн захирагчийг тосчхоод харуул хамгаалалтаа шалгаад эргээд ирэхэд 23 цагийн хавьцаа байх цагийг нь сайн санахгүй байна, ангийн захирагч эргээд гараад явсан. Ангийн захирагч тухайн үед жолооч Амгаланбаатартай хамт Тоёота Ланд-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн үед тус ангийн хөгжимчин ахлах ахлагч Эрдэнэхуяг шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 х/

 

Гэрч  *******: “...Би Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар ажилладаг. ...Төрийн цэргийн байгууллага гэдэг нь Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Хилийн цэрэг, Дотоодын цэргээс бүрддэг юм. Энэ 4 цэргийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэм”-ээр тогтоогдсон байдаг. Цэргийн дотоод албаны дүрэмд цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа, цэргийн албан хаагчдын эелдэг зан харилцаа, биеэ авч явах тухай заасан байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х/

 

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 24  дугаартай “*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 38 х/

 

Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59х/

 

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 х/

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 х/

 

Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч хурандаа *******гийн ажил байдлын тодорхойлолт, хувийн хэрэг /хх-ийн 68-93 х/

 

Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 95-109 х/

 

******* ангийн захирагчийн  Б/136 дугаар тушаал /хх-ийн 110-113 х/

Хил хамгаалах байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм /хх-ийн 114-119 х/  

 

“Цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа” дүрэм /хх-ийн 122-125 х/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Прокуророос шүүгдэгч  *******г 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тоотод ******* ангийн шалган нэвтрүүлэх байранд  жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах  ахлагч *******тай харилцахдаа “...болкны машины эд анги алга болж ажил зогссон байна гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохиж Цэргийн дотоод албаны дүрэмд заасан  цэргийн алба хаагчийн нийтлэг болон тусгай үүргийг зөрчин дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэх үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн: “...Тэгээд ангийн захирагч 00 цагийн үед ангийн байрлалаас явахдаа шалган нэвтрүүлэх байрны хаалган дээр машинтайгаа зогсоод бууж ирээд намайг “Блокны машин янзалсан уу, яагаад өгсөн үүрэг биелүүлэхгүй байгаа юм” гэж уурлаад намайг хамар луу нэг удаа гараараа цохисон юм. Намайг цохисноос болж миний хамраас цус гарсан. Өөр гэмтэл учраагүй...” гэх,

 

 Гэрч *******ын: “...0146 дугаар ангийн захирагч, хурандаа ******* нь ангийн байрлалд үзлэг хийж явж байгаад блокны машины хажууд ирээд “энэ ажиллаж байгаа юу” гэж штабын дарга, дэд хурандаа Амартайван бид 2-оос асуухад нь “Ахлах ахлагч Эрдэнэхуяг засварласан” гэж хариулсан. Тухайн үед Азхүү хурандаа блок хэр гарч байгаа юм бол гэхэд нь ажиллуулж үзэхэд гайгүй байна лээ гэсэн. Тэгэхэд Азхүү хурандаа “өө энэ Эрдэнэхуяг чинь юм хийчихдэг л юм байна ш дээ, дээр уур хүрээд цохичихсон чинь хамраас нь цус гараад явчихсан. Жоохон ташуур хэрэгтэй нөхөр байна лээ шүү” гэж ярьсан юм. ...Би тус ангийн Ёс зүйн салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг юм. Би үүргийн дагуу Эрдэнэхуягтай уулзаж тодруулахад Эрдэнэхуяг нь надад тийм зүйл болоогүй, гэдэг байдлаар тайлбарлаж байсан юм. Би түүнийг нэлээн шахаж лавшруулан асуухад надад болсон асуудлын талаар хэлсэн юм. “Тухайн үед ангийн захирагч зочид буудалд байж байгаад гарч ирээд явахдаа намайг заамдаж аваад чи өгсөн үүрэг биелүүлсэнгүй, ангиа олоорой зайлаарай гэж хэлээд нүүрэн тус газарт 1 удаа цохьсон, тэгээд миний хамар амнаас цус гараад тэгээд дарга яваад өгсөн. Тухайн үедээ дарга согтуу байсан” гэж ярьсан. Тухайн үед тэдний хажууд ангийн жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан бэлтгэл заставын орлогч, хошууч Жамбалжав, даргын жолооч ахлах ахлагч Амгаланбаатар нар байсан гэж надад Эрдэнэхуяг хэлсэн. Намайг харахад ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тухайн үедээ хамраас нь цус гарсан гэж ярьж байсан...” гэх,

 

 Гэрч *******: “...Би 2021 оны 09 дүгээр 26-ны шөнө 23 цагийн үед гэртээ амарч байхад ангийн захирагч хурандаа ******* над руу залгаад анги руу дуудахаар нь би явж очсон юм. Тэгээд би ангийн захирагчийг аваад гарах гэж байхад ******* дарга шалган нэвтрүүлэх байран дээр ажиллаж байсан ахлах ахлагч Эрдэнэхуяг руу чанга чанга дуугараад загнаад байх шиг байсан. Тэгж байгаад машинд суугаад би гэрт нь хүргэж өгсөн. Би машин дотор байсан болохоор гадаа юу болсныг хараагүй, юунаас болж загнаад байсныг нь би мэдээгүй юм. Тухайн үед өөр хүн байгаагүй. Сүүлд нь бид 2-ыг явахад ангийн жижүүр Жамбалжав ирсэн...” гэх,

 

Гэрч *******: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн үед ангийн захирагч хурандаа ******* ангийн байрлалд ирсэн. Ирэх үед нь би тосож илтгэл өгсөн. Тэгээд ангийн захирагч өрөө рүүгээ орсон. Би ангийн захирагчийг тосчхоод харуул хамгаалалтаа шалгаад эргээд ирэхэд 23 цагийн хавьцаа байх цагийг нь сайн санахгүй байна, ангийн захирагч эргээд гараад явсан. Ангийн захирагч тухайн үед жолооч Амгаланбаатартай хамт Тоёота Ланд-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн үед тус ангийн хөгжимчин ахлах ахлагч Эрдэнэхуяг шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан...” гэх,

 

Гэрч  *******: “...Би Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар ажилладаг. ...Төрийн цэргийн байгууллага гэдэг нь Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Хилийн цэрэг, Дотоодын цэргээс бүрддэг юм. Энэ 4 цэргийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэм”-ээр тогтоогдсон байдаг. Цэргийн дотоод албаны дүрэмд цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа, цэргийн албан хаагчдын эелдэг зан харилцаа, биеэ авч явах тухай заасан байдаг...” гэх,

 

Яллагдагч *******гийн: “...албан хаагчдадаа дүрмийн шаардлага тавиагүй, уурлаж гараараа цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

2. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ангийн шалган нэвтрүүлэх байранд  жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах  ахлагч *******тай харилцахдаа болкны машины эд анги алга болж ажил зогссон байна гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохиж цэргийн дотоод албаны дүрэмд заасан цэргийн алба хаагчийн нийтлэг болон тусгай үүргийг зөрчин дүрмийн бус байдлаар харьцаж  зодсон, хүч хэрэглэсэн” болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны  02 сарын 10-ны өдрийн өдрийн 17 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэм”-ийн 19, 20 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхээс үл хамааран цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэснээр тухай гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдана. Шүүдэгч ******* нь цэргийн дотоод дүрэмд зааснаар бусадтай харьцах ёстой. Бусдын эрх ашигт хууль бусаар халдаж болохгүй. Өөрийн үйлдлийг хууль бус шинж болохыг мэдсээр байж хохирогч *******ийн биед халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяраас: Яллах дүгнэлт болон асууж байгаа асуулт нь зодсон гэдэг байдлаар явж байгаа. Дүрмийн бус харьсан гэдэг зүйл байхгүй байгаа. Улсын яллагч одоо дүрмийн бус харьцсан гэж байна. Хавтаст хэргийн 8 дахь хуудсанд яллах дүгнэлтэд нотлох баримтаар авагдсан Эрдэнэцагаан суманд дахь хэсгийн төлөөлөгч гэсэн атлаа 9 дүгээр хуудсанд эрүүгийн цагдаагийн мөрдөгч гэж бичсэн. Эрүүгийн цагдаагийн мөрдөгч суманд байдаггүй. Бичиг хэрэг хөтлөх стандарт огт байхгүй. Яллах дүгнэлтэд ******* өөрөө өөрийгөө мөрдөөд шалгасан юм шиг харагдаж байна. Хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа цуглуулна.

Хавтаст хэргийн  хуудсанд даалгаваргүйгээр гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Хууль биш юм аа гэхэд журам нь бас байхгүй болцон байдаг. Өөр сум, өөр газар байгаа төлөөлөгчөөр дамжуулан мэдүүлэг авахдаа даалгавар бичдэг.

Хавтаст хэргийн 12-13 хуудсанд 2022 оны 03 сарын 12-ны өдөр авсан хохирогчийн мэдүүлэг солигдсон. Хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад талуудад танилцуулаад гарын үсэг зуруулсан. 12-ны өдөр гэдгийг гараар бичсэн байгаа. Гэтэл одоо хавтаст хэрэгт байгаа баримт нь компьютероор шивж бичсэн байгаа. 2022 оны 03 сарын 12-ны өдөр авсан мэдүүлэг яллах дүгнэлтэд дурдагдаагүй. Энэ нотлох баримт нь хавтаст хэргийн 22, 33 дугаар хуудсанд байгаа гараар бичсэн огноотой нотлох баримтаар тогтоогдоно. Хэвлэгдсэн байдлыг энгийн нүдээр харахад ойлгомжтой. Мэдүүлэг солигдсоныг би эрүүгийн шинжтэй үйлдэл гэж байна. Энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй байж өнөөдөр энэ хэргийг шийднэ гэдэг хэцүү.

Хохирогчийн мэдүүлэг яагаад яллах дүгнэлтэд ордоггүй юм бэ?, яллах дүгнэлтэд дурдагдсан бол хохирогчийн мэдүүлэг хэзээ солигдсоныг мэдэх боломжтой байсан.

 Яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан гэж байна. Яллах дүгнэлтэд байгаа *******гийн мэдүүлэг солигдсон. ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа бол өмгөөлөгч Т.Хүдэр олон гомдол бичих ямар шаардлага байгаа юм. Яллах дүгнэлтэд ******* нь өөрийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрснөөр бичсэн. Өөрт ашигтай байдлаар нотлох баримтыг цуглуулж хавтас хэрэгт боосон гэж үзэж байна. Хавтас хэргийн 54 дүгээр хуудсанд  байгаа нотлох баримтыг хууль ёсны дагуу цуглуулсан гэж үзэхгүй. Би нотлох баримт үйлдээд сууж байдаг хүн биш, миний фэйсбүүк хаягаар нотлох баримтын зургийг явуулсан баримт нь байгаа.

 Гэм буруугийн талаар шалгаж тогтоосон гэж байна. Шинжээчийн дүгнэлт байхгүй, гэрч ******* гэж өөрийн ажил үүргийн хувьд илтгэх хуудас бичих ёстой, утсаар ярьсан гээд байдаг, ярьсныг нь хэн ч батлаагүй.  Хавтаст хэргийн 12-13, 54-56 хуудсыг харахад гэмт хэрэг үйлдсэн шинж харагдахгүй байна. Хохирогч нь миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэдэг. Ганцхан ******* гэж хүний өргөдлөөр энэ хэрэг шалгагдаж байгаа. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.2-т зааснаар зайлшгүй дурдах нотлох баримтыг дурдаагүй байна.  Гэмт хэрэг үйлдэгдээгүй учир уг нотлох баримтууд цугларахгүй байгаа. Иймд хууль зүйн үндэслэлгүй яллах дүгнэлт гэж үзэж байна. *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: Хохирогчийн зодсон талаар гэрч Амгаланбаатар, Жамбалжав нар ярьдаггүй. Хохирогч 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө Г.Амарсайхан өмгөөлөгчтэй цуг өгсөн. Хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд өөрчлөгдсөн асуудал байна. *******ийн хамар руу цохисон бол гэмтэл гарна. Эмчийн магадалгаагаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Хохирогч *******  ******* нь намайг цохиогүй,   блокны эд анги хулгайлсан гэж сэрдээд байхаар гомдсондоо худал мэдүүлэг өгсөн гэж сая шүүхийн шатанд хэлж байна. Хангалтай нотлогдож тогтоогдохгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө өгнө үү гэх саналыг,  

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амарсайхан: Хавтас хэрэгт зарим материал солигдсон гэж байна. Хохирогч надтай цуг мэдүүлэг өгөхдөө ******* нь намайг зодоогүй гэж хэлдэг. Тэгээд би 2 дахь хуудсанд нь гарын үсэг зурсан.  Нэгдүгээр хуудсанд нь ******* намайг цохиогүй гэж хэлсэн байдаг. Үүнийг тодоос тод санаж байна. ******* нь ангийн захирагч ******* намайг хулгайд сэрдээд байхаар гомдсондоо цохисон гэж мэдүүлэг өгсөн гэдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналтай нэг байна гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх юм.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь шалгасан боловч хэргийн бодит байдал, үйл баримттай холбоотой эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон, мөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах, зөрчих замаар нотлох баримт бүрдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал болсон хийгээд эдгээр нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар прокурорын яллах дүгнэлт үйлдсэн “ *******г 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тоотод ******* ангийн шалган нэвтрүүлэх байранд  жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах  ахлагч *******тай харилцахдаа Цэргийн дотоод албаны дүрэмд заасан  цэргийн алба хаагчийн нийтлэг болон тусгай үүргийг зөрчин дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх үйл баримт бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд үндэслэн шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргийн субъект нь албан тушаалын болон цэргийн цолны эрэмбэ ёсоор өөрт нь захирагдсан цэргийн алба хаагчид дүрмийн бус аргаар хүч хэрэглэсэн, захирагч, дарга байх бөгөөд цэргийн дүрмээр тогтоосон журмыг илтэд зөрчиж, эрх эрх чөлөөг нь хасан боогдуулах, дүрэмд заагдаагүй үйлдэл хийлгүүлэх, үүрэг гүйцэтгүүлэхийг дүрмийн бус байдлаар харьцана гэж ойлгох бөгөөд ийнхүү дүрмийн бус байдлаар харьцахдаа захирагдагчаа зодож хүч хэрэглэснээр тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн “...орой гэртээ харих үедээ жолоочоо дуудаад ангийн байрнаас гарсан, тэр үед шалган нэвтрэх байрны  жижүүрээр ахлах ахлагч ******* үүрэг гүйцэтгэж байсан. Өмнө манай ангид болкны машины сэлбэг алга болсон байсан. Хэн авсан талаар асуудал үүссэн байсан. ******* болкны машиныг хариуцаж ажиллаж байсан. Алга болсон машины эд ангийг чамаас өөр хүн аваагүй, чи авсан байж магадгүй гэдэг байдлаар өөрийн бодомжоор ширүүн дуугаар загначхаад гэр рүүгээ харьсан. Надаас анхан шатны мэдүүлгийг  Ганхүү гэдэг цагдаа 12 сарын 16-ны өдөр авсан. Мэдүүлэг өгөхдөө цохисон зүйл байхгүй гэдэг талаар ярихад, хохирогч танд гомдол гаргасан, цохиогүй гэдэг байдлаар явах юм бол шүүх очих хүртлээ нэлээн удаан хугацаанд үргэлжилнэ, цохисон гэж хэлээд хохирогч нь ямар нэгэн шарх сорив байхгүй, хохирогч гомдолгүй гэж мэдүүлбэл зөрчлийн тухай хуулиар хурдан шийдэгдэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрчлийн тухай хуулиар ямар арга хэмжээ авхуулах юм гэхэд торгуулийн шийтгэл оногдуулна гэж хэлсэн. Тэгвэл би цохисон гээд мэдүүлэг өгье гэж хэлсэн. Миний хувьд *******ийг цохисон, ажил болон бусад үед дарамталсан зүйл байхгүй...”гэх,

хохирогч *******ийн “...тухайн үед дотоодын харуулын шалган нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан. А.Азхүү хурандаа намайг цохиж, доромжилсон зүйл байхгүй. Блокны машины талаар ярьсан. Тухайн үед Блокны машины эд анги хулгайлсан гээд байхаар нь гомдоод, ******* намайг цохисон гэж худал мэдүүлэг өгсөн...” гэх,

гэрч ******* “...2021 оны 10 сарын 19-ний өдөр байх, Хил хамгаалах ерөнхий газраас хүн ирэхтэй холбоотойгоор даргын зөвлөлийн гишүүд ангийн байранд үзлэг хийж явж байхад ангийн захирагч ******* нь надад *******т гар хүрсэн чинь гайгүй юм хийчихдэг нөхөр байна. Дээр цохисон чинь нүүрээ дараад байсан гэдэг зүйлийг ярьсан. Би тухайн үед асууж тодруулж чадаагүй. Эрдэнэхуяг нь хилийн барилгын салбарт ажиллаж байсан учир байгаагүй. *******ийг ирэх үед нь би ажлаар хилийн цэргийн салбаруудаар явсан. Эрдэнэхуяг бид хоёр хоорондоо зөрөөд байсан. *******тай уулзаж асуухад эхлээд хэлэхгүй байсан. Нэлээн шахаж шаардаж байж асуудлыг тодруулсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн захирагч намайг нэг удаа цохисон, хамраас цус гарсан гэж хоёр удаагийн мэдүүлгээ шүүх хуралдаанд “намайг хулгайн хэрэгт гүтгээд байсан учраас” худал мэдүүлэг өгсөн, тийм зүйл болоогүй гэж мэдүүлсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “миний хувьд *******ийг цохисон, ажил болон бусад үед дарамталсан зүйл байхгүй” гэх мэдүүлгээр давхар тогтоогдсон хийгээд энэ нь тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан гэрчүүд болох Н.Амгаланбаатар, Б.Жамбалжав нарын *******т захирагч хүч хэрэглсэнийг хараагүй гэх мэдүүлгээр нотлогджээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд тухайн болсон асуудлыг нүдээр хараагүй, дамжмал эх сурвалжаас олж мэдсэн гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...0146 дугаар ангийн захирагч, хурандаа ******* нь ангийн байрлалд үзлэг хийж явж байгаад блокны машины хажууд ирээд “энэ ажиллаж байгаа юу” гэж штабын дарга, дэд хурандаа Амартайван бид 2-оос асуухад нь “Ахлах ахлагч Эрдэнэхуяг засварласан” гэж хариулсан. Тухайн үед Азхүү хурандаа блок хэр гарч байгаа юм бол гэхэд нь ажиллуулж үзэхэд гайгүй байна лээ гэсэн. Тэгэхэд Азхүү хурандаа “өө энэ Эрдэнэхуяг чинь юм хийчихдэг л юм байна ш дээ, дээр уур хүрээд цохичихсон чинь хамраас нь цус гараад явчихсан. Жоохон ташуур хэрэгтэй нөхөр байна лээ шүү” гэж ярьсан юм. ...Би тус ангийн Ёс зүйн салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг юм. Би үүргийн дагуу Эрдэнэхуягтай уулзаж тодруулахад Эрдэнэхуяг нь надад тийм зүйл болоогүй, гэдэг байдлаар тайлбарлаж байсан юм. Би түүнийг нилээн шахаж лавшруулан асуухад надад болсон асуудлын талаар хэлсэн юм. “Тухайн үед ангийн захирагч зочид буудалд байж байгаад гарч ирээд явахдаа намайг заамдаж аваад чи өгсөн үүрэг биелүүлсэнгүй, ангиа олоорой зайлаарай гэж хэлээд нүүрэн тус газарт 1 удаа цохьсон, тэгээд миний хамар амнаас цус гараад тэгээд дарга яваад өгсөн. Тухайн үедээ дарга согтуу байсан” гэж ярьсан. Тухайн үед тэдний хажууд ангийн жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан бэлтгэл заставын орлогч, хошууч Жамбалжав, даргын жолооч ахлах ахлагч Амгаланбаатар нар байсан гэж надад Эрдэнэхуяг хэлсэн. Намайг харахад ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тухайн үедээ хамраас нь цус гарсан гэж ярьж байсан... “ гэх дан ганц мэдүүлгийг үнэнд тооцож *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь учир дутагдалтай байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт солигдсон гэх 5 хуудас нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгснийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 7-д “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасныг үндэслэл болгон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 5 хуудас нотлох баримтыг нотлох баримтаар тооцоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох үйлдэл нь хохирогч *******, шүүгдэгч *******, гэрч *******ын нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд хохирогч Э.Эрдэнэхүүд цэргийн дүрмийн бус харьцсан гэх үйл баримт бүрэн, дүүрэн нотлогдоогүй, эргэлзээ бүхий байна.

Тодруулбал, хохирогч ******* хэрэгт хоёр удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө захирагч намайг нэг удаа цохисон гэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт намайг гүтгэсэн учраас худал мэдүүлэг өгсөн талаар тус тус мэдүүлжээ.

            Хохирогчийн дээрх мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй буюу түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг бүхэлд нь үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй, энэ нь мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 24  дугаартай “*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 38 х/-ээр  зэргээр няцаагдаж, үгүйсгэгдэж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ба хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр шүүх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулж шийдвэрээ гаргасан болно.

 

Иймд шүүгдэгч *******гийн 2021 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тоотод ******* ангийн шалган нэвтрүүлэх байранд  жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах  ахлагч *******тай харилцахдаа “...болкны машины эд анги алга болж ажил зогссон байна гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохиж Цэргийн дотоод албаны дүрэмд заасан  цэргийн алба хаагчийн нийтлэг болон тусгай үүргийг зөрчин дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэх үйлдэл нь хэргийн бусад баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Азхүүд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй ба тэрээр цагаатгасантай холбоотойгоор энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй юм.

 

******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн  бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, буюу энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* хохирол, гэм хорын талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Прокуророос газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүхийн шатанд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн

 

давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР