Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

2022                10              21                                           2022/ШЦТ/202              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал

Улсын яллагч Б.Энх-Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2130000000273 дугаартай  хэргийг  2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, Гарам гэх газарт оршин суух, /РД:Л*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаарт байх гэртээ эхнэр ******* зодож зүүн нүдний зовхи, баруун мөр, ууцанд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна миний буруу гэв.

 

Хохирогч О.Цэрэндуламын “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багт нөхөр 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Манайх 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бага хүүхдийнхээ даахийг үргээсэн юм. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай хадам аавын төрсөн дүү нь болох Эрдэнэбат ах эхнэр хүүхдийнхээ хамт манайд ирсэн юм. Тэгээд манай нөхөр *******, Эрдэнэбат ах хоёр архи ууж байгаад Эрдэнэбат ах эхнэр хүүхэдтэйгээ манай гэрт хонохоор болоод би ор дэр засаж өгөөд унтуулсан юм. Тэгээд би өөрөө унтах гээд хэвтэж байхад манай нөхөр намайг унтуулахгүй “Муу гөлөг минь, би чамайг ална шүү” гэрлээ асаа гээд байхаар би арга бараад утасныхаа гэрлийг асаахад ямар ч шалтгаангүйгээр миний зүүн талын нүд рүү цохисон юм. Тухайн үед яг юугаар цохисныг нь би мэдээгүй. Дараа нь миний хоолойг, өмсөж байсан цамцаар минь боогоод гэрийн хаалгаар гаргах гэж намайг газраар чирсэн. Тэр үед Эрдэнэбат ах түүний эхнэр Зул эгч хоёр сэрээд манай нөхрийг хорьж болиулсан. Тэгээд би 3 хүүхдийнхээ хамт Эрдэнэбат ах, Зул эгч хоёртой цуг гэр рүү нь явж хоносон. ...Манай нөхөр их хартай хүн. Намайг ямар ч хамаагүй хүнтэй хардаж хэрүүл хийгээд байдаг юм. Архи уухаараа хардалт нь ихсэж намайг “пизда минь, гөлөг минь, чамайг ална” гэх мэтээр хэл амаар доромжилдог. Манай нөхөр бид хоёр 2014 онд гэрлэлтээ батлуулж байсан. Албан ёсны гэр бүл мөн. Манай нөхөр намайг урьд өмнө зодож байсан. 2022 оны 04 сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ архи уусан үедээ, хардалтын улмаас миний баруун талын нүд рүү хуванцар сандлаар цохиж байсан. Мөн миний нуруу руу өшиглөж зодсон. Тухайн үед миний баруун талын нүд хөхөрч хавдсан, мөн нуруу хөхөрсөн байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Чимээгүй өнгөрсөн юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р х/

 

Гэрч ******* “...О.Цэрэндулам миний төрсөн охин. Харин ******* нь миний хүргэн байгаа юм. ...2022 оны 04 дүгээр сард манай охин О.Цэрэндулам 3 хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн. Тухайн үед миний охины баруун талын нүд нь хөхөрч хавдсан мөн нуруу нь хөхөрсөн байсан. Тэгээд би охиноосоо юу болсон талаар нь асуухад Амарсайхан архи уучхаад намайг хуванцар сандлаар зодсон гэж хэлж байсан. Тэр үед миний охин Цэрэндуламын баруун талын нүд нь хөхрөөд их айхтар хавдсан байсан. ...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр намайг хөдөө гэртээ байж байхад манай охин О.Цэрэндулам миний утас руу залгаад “Та намайг сумын төвд ирээд авчих. Амарсайхан архи уучхаад намайг зодож миний нүдийг хөх няц болгочихлоо” гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийн охин О.Мөнхсайхантай цуг сумын төвд ирж Цэрэндуламтай уулзахад зүүн талынх нь нүд нь хөхөрч хавдсан. Мөн хоолой нь улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р х/

 

Гэрч ******* “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би эхнэр хүүхдүүдийнхээ хамт *******ыд очсон юм. Тэгээд О.Цэрэндулам хоол, цай хийж өгөөд тэрийгээ идэж уучхаад байж байхад ******* 2 литрийн монгол архи гаргаж тэр архийг нь бид хоёр хувааж уусан. Архи ууж дуусаад ******* хониндоо явсан. Тэр хооронд нь би унтчихсан байсан. Намайг унтаж байхад гэнэт ******* бархирахаар нь би сэрсэн. Тэгээд би орноосоо босоод ******* руу очиход эхнэрийнх нь нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд *******ыг гэрт нь үлдээгээд эхнэр хүүхдүүдийг нь машинд суулгаад гэр рүүгээ авч явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р х/

 

Яллагдагч *******ы “... Би эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг “Гарам цавчир” гэх газар мал маллаж амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай аавын дүү Эрдэнэбат ах эхнэр хүүхдийнхээ хамт манайд ирсэн. Ахыг ирэхээр нь би 2 литр монгол архи гаргаж өгөөд хамт уусан. Ах бид хоёр л уусан Дундуур нь би хониндоо явж ирээд хоолоо идчихээд гэртээ байж байтал гэнэт толгой эргээд нүд бүрэлзээд эвгүй болсон. Хониндоо явахаа гараад салхинд цохиулсан бололтой нэлээн согтоод унтаад өгсөн. Тэгээд шөнө нь цээж давчдаад гараараа цээжээ цохиод байсан санагдаж байна. Тэр үед хажуудаа унтаж байсан эхнэрийнхээ нүд рүү нь гараараа цохисон байсан. Тэр үед Эрдэнэбат ах намайг “Чи эхнэрээ цохичихлоо” гээд намайг салгаж аваад гэрээс гаргаж тайвшруулсан. Дараа нь Эрдэнэбат ах манай эхнэр хүүхдийг гэр рүүгээ авч явсан. Маргааш өглөө нь би Эрдэнэбат ахынхаас эхнэр хүүхдээ аваад гэртээ ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 24-ний орой уусан архиндаа их согтсон байсан. Тэр архиныхаа халуунд эхнэрээ хэл амаар доромжилж биед нь халдсан байсан. Маргааш өглөө нь өнгөрсөн шөнийн асуудлыг сайн санахгүй байсан. Өглөө нь харахад манай эхнэрийн зүүн нүд нь хөхөрсөн байсан. Тухайн орой толгой эргээд нүд бүрэлзээд орон дээрээ хэвтсэн, зүрх дэлсээд цээжээ цохиод байсан мөн эхнэрийнхээ нүд рүү нь цохисноо санаж байгаа. Өөр асуудлуудыг бол сайн санахгүй байна. Архи уугаагүй үедээ маргалдаж муудаад байдаггүй. Харин архи уухаараа эхнэртэйгээ маргалдах гээд байдаг. Би тухайн үед хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа ойлгосон” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55-р х/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаартай “1. О.Цэрэндуламын биед зүүн нүдний зовхи, баруун мөр, ууцанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 х/,

 

Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 х/

 

Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 х/

 

Шүүгдэгч *******ы оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 71 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаарт байх гэртээ эхнэр ******* зодож зүүн нүдний зовхи, баруун мөр, ууцанд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч О.Цэрэндуламын  “ ... Тэгээд би унтах гээд хэвтэж байхад манай нөхөр намайг унтуулахгүй “Муу гөлөг минь, би чамайг ална шүү” гэрлээ асаа гээд байхаар би арга бараад утасныхаа гэрлийг асаахад ямар ч шалтгаангүйгээр миний зүүн талын нүд рүү цохисон юм. Тухайн үед яг юугаар цохисныг нь би мэдээгүй. Дараа нь миний хоолойг, өмсөж байсан цамцаар минь боогоод гэрийн хаалгаар гаргах гэж намайг газраар чирсэн. Тэр үед Эрдэнэбат ах түүний эхнэр Зул эгч хоёр сэрээд манай нөхрийг хорьж болиулсан....” гэх,

Гэрч ******* “...Тухайн үед миний охины баруун талын нүд нь хөхөрч хавдсан мөн нуруу нь хөхөрсөн байсан. Тэгээд би охиноосоо юу болсон талаар нь асуухад Амарсайхан архи уучхаад намайг хуванцар сандлаар зодсон гэж хэлж байсан. Тэр үед миний охин Цэрэндуламын баруун талын нүд нь хөхрөөд их айхтар хавдсан байсан... гэх,

Гэрч ******* “...Намайг унтаж байхад гэнэт ******* бахирхаар нь би сэрсэн. Тэгээд би орноосоо босоод ******* руу очиход эхнэрийнх нь нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх  мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 443 дугаартай “ ....1. О.Цэрэндуламын биед зүүн нүдний зовхи, баруун мөр, ууцанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаарт байх гэртээ эхнэр ******* зодож хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу дээр маргаан байхгүй гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

   Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохих болон өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр О.Цэрэндуламын нүүр рүү гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ”-ийг “ гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “ гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *******ы гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр ******* зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэсэн шинжээр тодорхойлогдоно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн ял, зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн ялын төрөлтэй.Иймд шүүгдэгч *******ы хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Зүйлчлэл болон оногдуулах ялын саналд тусгайлан гаргах санал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч О.Цэрэндуламын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800  /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч О.Цэрэндулам гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР