Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

 

 2022                 10             24                                          2022/ШЦТ/205                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******,*******,******* нарт *******холбогдох 2230000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Малчин,  ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг, Өгөөмөр гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: *******, Ширээт  овогт Баатарын Бямбабаяр,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Малчин,  ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг, Лагт гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: *******,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, Малчин,  ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг, “Ар Өлзийт” гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: *******,*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* *******,*******, А.Сумъяабазар нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дугаар баг, “Малгар бумбат” гэх газарт биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, хүзүү, цээж, ар нуруу, баруун гарын бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун төмсгийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар нарыг ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ********************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 онд нэг асуудалтай байсан учраас согтуудаа тийм асуудал гаргачихсан гэв.

 

Шүүгдэгч********************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч “...Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багт өөрийн эмээ, эгч нарын хамт амьдардаг юм. 2022 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 21 цагийн орчимд би сумын төвийн баруун талд байдаг “Малгар бумбат” нэртэй шатахуун түгээх станцаас бензин авчхаад машинтайгаа хөдлөх гэж байхад манай сумын 5 дугаар багийн ирэн ******* намайг дуудсан юм. Тэгэхээр нь би Бямбабаяр руу очоод за ямар сонинтой байна гэж мэнд мэдэхэд Бямбабаяр миний өөдөөс тайван байна гээд машин дотроосоо миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон. Тухайн үед Бямбабаяр  манай сумын Жаргал, Жигүүрээ /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ мөн Бямбабаярын төрсөн дүү Б.Сүх-Эрдэнэ нар цуг явж байсан. ******* машинаасаа бууж ирээд намайг заамдаад миний хөл рүү нэг удаа өшиглөөд миний араас машинтайгаа дагаад яв гэж хэлсэн. Тэгээд би машиндаа суух гэхэд Бямбабаяр миний машины жолооч талд суучхаад би машиныг чинь барина. Харин чи миний хажууд суугаад яв гээд байхаар нь би машиндаа суухгүй хэсэг байхад хурдан машиндаа суу. Би чамайг ална гээд байхаар нь би арга буюу хажууд нь суугаад явсан. Бямбабаяр шатахуун түгээх станцын гаднаас хөдлөөд сумын төвийн зүүн хойно байдаг тогтоол нуурын хажууд очиж зогсоод машинаас буугаад намайг шууд заамдаж миний нүүр рүү 1 удаа мөргөөд хоолойг  боосон. Бямбабаяр миний хоолойг боож байхдаа “чиний хойд эцэг Эрдэнэхүү чинь миний аавыг алсан. Чи үйлийн үрийг нь эдэлнэ. Би танайхныг үр удмаар чинь дарамтална” гээд бархираад байсан. Тухайн үед би Бямбабаярын боолтод манараад ухаан алдаад унах гэж байхад намайг боохоо больсон. Тэгээд Бямбабаяр намайг “чи манай дүү Сүх-Эрдэнийн урд сөхөрч суугаад уучлалт гуй” гэхээр би дүүгийнх нь өмнө сөхөрч суугаад “уучлаарай” гэж хэлэхэд Бямбабаяр миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд Бямбабаяр “намайг чи одоо яв” гэж хэлсэн юм. Тэгээд би сумын төв рүү явах гээд машинаа асаагаад хөдлөх гэхэд миний машин шаварт суучихсан байсан. Машинаа шавраас гаргаж чадахгүй байж байхад Бямбабаяр над руу ирээд “чи бид нарт архи авч өг тэгвэл би машиныг чинь шавраас татаж гаргаж өгье” гэж хэлсэн. Тэгээд Бямбабаяр бид хоёр Жаргалын машинтай сумын төвд орж ирээд дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг пиво, 1.5 литрийн 1 ширхэг ундаа аваад буцаад машин суусан газартаа очоод машинаа татаж гаргах гэхэд татлага нь тасраад болохгүй байсан юм. Тухайн үед Бямбабаяр ууж байсан пивоо над руу цацаад миний толгой дээрээс шороо асгаад байсан. Мөн цуг явж байсан Жаргал, Жигүүрээ гэх найзууд нь “Та нар хүн алчхаад ингэж булсан. Шороонд булагдах ямар байна” гээд миний толгой дээрээс шороо асгаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад би Жаргал, Сүх-Эрдэнэ хоёртой сумын төв рүү машин татаж гаргах тороосонд яваад буцаж очоод машинаас буухад Бямбабаяр надад “Чи манай найз Жигүүрийг дараа нь таарвал зодох уу” гэхээр нь би “тийм юм байхгүй. Би Жигүүрийг зодохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Жигүүр хажуугаас “Чи урд өмнө сумын соёлын төвийн гадаа надад томорч байсан” гэж хэлсэн. Тэгэхэд Бямбабаяр нь намайг “чи Жигүүртэй уулз” гэж хэлсэн. Тэгээд Жигүүрээ бид хоёр Бямбабаяр, Жаргал хоёроос жаахан холдоод уулзахад Жигүүрээ миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхэд Жаргал гэнэт бархирч над руу ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Бямбабаяр, Жаргал, Жигүүрээ 3 нийлээд намайг газар унагаах гэж байхад миний өмдний тэлээ тасарсан. Тэр тэлээгээр Бямбабаяр миний нуур руу 5-6 удаа ороолгосон. Тэгэхээр би тэр гурваас арай гэж мултраад зугтаахад миний араас хөөж байгаад барьж аваад намайг газар унагаж байгаад Бямбабаяр, Жаргал, Жигүүрээ нар бүгдээрээ нийлээд намайг зодсон. Тэгж зодож байхдаа тэр 3 миний өмдийг тайлаад бөгс рүү тэлээгээр олон удаа оргоолгосон. Тэгээд одоо эндээс өөрийнхөө машин хүртлээ газар мөлхөж яв гээд мөлхүүлсэн. Машины хажууд очоод Бямбабаяр өөрийнхөө дүү Сүх-Эрдэнийг “чи энийг зод” гэхэд дүү Сүх-Эрдэнэ нь миний шанаа руу гараараа олон удаа цохисон. Тэгээд Бямбабаяр дүү Сүх-Эрдэнэдээ хандан “Чи эдний дүү Түвшинбаярыг зодоорой. Тэр Түвшинбаяр нь Эрдэнэхүүгийн төрсөн хүүхэд” гэж хэлж байсан. Тэгээд би машинаа шавраас гаргах гээд байж байхад Жаргал намайг машины өндөрлөгөө мөргүүлээд, Жигүүрээ нь миний эмзэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр гурав нийлж байгаад намайг газар унагаад машин доогуур чирч оруулаад “машин дор хэвтэх ямар байна. Багтаж байна уу” гээд инээгээд доог тохуу хийгээд байсан. 2021 оны 01 дүгээр сард манай хойд аав болох Эрдэнэхүү Бямбабаярын аавыг нь машинаар дайраад амь насыг нь хохироосон юм. Бямбабаяр тэрэнд өс санаж намайг зодсон. Ер нь бол Бямбабаяр, Жаргал, Жигүүрээ нар 21 цагаас 00 цаг өнгөртөл бүтэн 3 цаг гаран тасралгүй намайг зодож яргалсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Миний хувьд Бямбабаяр, Жаргал, Жигүүрээ нартай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. ******* танай хойд эцэг Эрдэнэхүү миний аавыг алсан гэх шалтгаанаар намайг Жаргал, Жигүүрээ нартай нийлж зодсон. М Бямбабаяр, Жаргал, Жигүүрээ нарт зодуулсны улмаас миний биеийн бүх хэсэг хөхөрч няцарсан байна. Ялангуяа нуруу тэр чигтээ хөхөрч няцарсан. Мөн хоолой, баруун нүд, хоёр хөл хөхөрч няцарсан байна. Дээд, доод уруул дотор талдаа язарч хавдсан байна. Миний нуруу хөдөлж болохгүй, эмзэг эрхтэн хавдсан, толгой өвдөж хүзүүгээр хөшиж хөдөлж болохгүй зовуурьтай байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Би Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлнэ. Би маш их айдастай байна. Миний хувьд Бямбабаяр гэх хүнд хийсэн гэм байхгүй. Мөн миний төрсөн дүү Түвшинбаярыг зодно гэж заналхийлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

Хохирогч “...Би дүгнэлттэй танилцлаа. Миний хувьд дүгнэлттэй санал нийлж байна. Миний биед үүссэн гэмтлүүдийг *******,*******,А.Сумъяабазар гурвуулаа нийлж үүсгэсэн. Тухайн үед хэн дуртай нь ирээд намайг зодож байсан. Ер нь бол *******,*******, А.Сумъяабазар нар  гурвуулаа нийлж байгаад намайг зодсон. А.Сумъяабазар нь миний эмзэг эрхтэн рүү өшиглөж гэмтээсэн.******* нь намайг машин мөргүүлсэн. Өмдний тэлээгээр гурвуулаа ээлжлээд миний нуруу, хөл, цээж хэсэгт ороолгож гэмтээсэн. ******* нь нөгөө хоёроосоо илүү зодсон. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарч байгаа зардлаа нэхэмжилнэ. Би шүүх хуралд сууна....”  гэх дахин мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

            Гэрч “...2022 оны 07 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд намайг хөдөө гэртээ байхад миний төрсөн ах *******, ******* ахын найзууд нь болох. Жаргал, А.Сумъяабазар нар манай гэрт ирсэн юм. Тэгээд тэр гурвыг “сумын төв орно” гэхээр нь би машинд нь суугаад цуг явсан юм. Сумын төв рүү явж байх хооронд би машинд унтчихсан байсан. Намайг сэрэхэд сумын зүүн хойно байдаг нуурын хажууд зогсож байсан. Тэгээд би сэрээд машинаас буухад ******* ах,******* ах, А.Сумъяабазар ах, Будсүрэн ах дөрөв машины хажууд зогсож байсан. Тэгээд би тэд нарын хажууд нь очиход Бямбабаяр ах намайг “Чи энэ Будсүрэнг 2-3 удаа алгадчих” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Будсүрэн ахын шанаанд нь 2 удаа алгадсан. Өөр цохиогүй. Тэгээд би машин руу ороод сууж байгаад унтчихсан байсан. Намайг сэрэхэд гэрийн гадаа ирсэн байхаар нь би гэр рүүгээ ороод унтсан. Манай ах надад тэгж хэлээгүй. Би энэ талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

            Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн: .... “2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А.Будсүрэнд шинжээч томилсон тогтоолын дагуу үзлэг хийхэд зовуурь: толгой өвдөнө, нуруу өвдөнө, бүх бие хөндүүрлэнэ гэх Үзлэгт: биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, асуусан асуултад хариулна, 2 нүдний хүүхэн харааны хэлбэр зөв, дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимд чичирхийлэлгүй, дагзны булчингийн хөшилтгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэлийн талаас мэдэгдэх өөрчлөлтгүй, мөчдөд саа саажилтгүй, См Дастр /-/, хэсэг газрын үзлэгт: баруун нүдний дээд зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралттай, хүзүүний баруун хэсэгт 3х4 см, цээжний хэсэгт 17х12 см, 6х5 см, хүзүүний ар хэсэгт 6х2 см, ар нуруунд 30х30 см, баруун гарын бугалгын гадна хэсэгт 25х4 см, хэвлийд 11х15 см, баруун гуяны гадна хэсэгт 12х10 см, зүүн шилбэний гадна хэсэгт 4х3 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус хуралттай, баруун төмсөг хавдаж хөхөрсөн байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

Шүүх  шинжилгээний албаны зэргийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаартай, “... биед баруун нүдний дээд зовхи, хүзүү, цээж, ар нуруу, баруун гарын бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун төмсгийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 49-55/,

 

Яллагдагч *******ын “... Манайх Түвшинширээ сумаас зүүн хойш Улаан дэл газарт нутагладаг юм. 2022 оны 07 дугаар сарын 28-ны орой найз Жаргал, Жигүүрээ буюу Сумъяабазар бид гурав 2.5 литрийн Нийслэл гэх пивыг 2-ийг хувааж уучхаад 21 цагийн орчимд Түвшинширээ суманд орж ирээд сумын баруун талд байдаг “Малгар бумбат” нэртэй шатахуун түгээх станцаас түлш авах гээд зогсож байтал Будсүрэн урд талд машинаасаа бууж ирээд би машинаа гаргамаар байна хурдан холдуул гэхээр нь би сүртэй юм бэ одоо холдлоо ш дээ гэсэн чинь намайг заамдаж аваад байхаар нь хоёулаа хөдлөөд зайндаа гарах уу гээд Будсүрэн бид хоёр цуг сумын төвөөс зүүн хойш байдаг нуурын хажууд зогссон чинь араас манай найз Жаргал, Сумъяабазар хоёр араас ирсэн. Тэгээд Будсүрэн бид хоёр барьцалдаад харилцан нэг нэгнийгээ 1 удаа цохиод заамдалцаад зодолдож байхад Будсүрэнгийн өмдний тэлээ тасрахаар нь тэлээгээр нь 10 гаран удаа ороолгосон тухайн үед Жаргал Сумъяабазар хоёр бас хамт байсан, тухайн үед өмд нь доошоо шувтраад бөгс гарахаар нь бөгс рүү нь ороолгосон. Тэгээд эндээс өөрийнхөө машин хүртэл мөлхөж яв гэж мөлхүүлсэн. Будсүрэнгийн машин шаварт суусан байсан болохоор Будсүрэн машин доогуураа тороос уяхаар орохоор нь бид гурав гарах талыг нь хааж зогссон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/

 

Яллагдагч*******ын “... 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Түвшинширээ сумаас зүүн хойш Улаан дэл гэх газарт байх Бямбабаярын гэрт Сумъяабазар бид гурав 2.5 литрийн Нийслэл гэх пивыг хувааж уучхаад 21 цагийн орчимд Түвшинширээ суманд миний Бонго-3 машинтай бид гурав орж ирээд сумын баруун талд байдаг “Малгар бумбат” нэртэй шатахуун түгээх станцаас түлш авах гээд зогсож байтал Будсүрэн таарсан тэгээд Будсүрэн машинаа холдуулаач гэтэл Бямбабаяр уурлаад Будсүрэн дээр очоод машинтай хөдлөөд явахаар нь Сумъяабазар бид хоёр араас нь сумаас хойш гарч очтол Бямбабаяр Будсүрэн хоёр нэг нэгнийгээ заамдаад зогсож байхаар нь би бууж очоод салцгаасан Будсүрэнгийн машин нуурын захад суучхаад байсан болохоор сум руу Сумъяабазар бид хоёр тороосонд явсан тэгээд дахиж тэр хоёр хоорондоо дахиж муудаад барьцалдаж авсан чинь Сумъяабазар чи намайг өмнө найзуудтайгаа дээрэлхэж зодож байсан гээд Будсүрэнд хэлэхээр нь би очоод Будсүрэнг 2 удаа өшиглөсөн, тухайн үед Будсүрэнг тэлээгээр Бямбабаяр ороолгож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/,

 

            Яллагдагч А.Сумъяабазарын “... Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг “Ар Өлзийт” гэх газарт аав, ээж ах нарын хамт мал маллаж амьдардаг юм. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Түвшинширээ сумаас зүүн хойш Улаан дэл гэх газарт байх найз Бямбабаярынх руу Жаргал бид хоёр адуу авах ажлаар Жаргалын Бонго-3 машинтай 17 цаг өнгөрөөгөөд очсон. Очиход Бямбабаяр 2 дүүгийнхээ хамт байсан, Бямбабаярын гэрт Жаргал, Бямбабаяр бид гурав 2.5 литрийн Нийслэл гэх пиво 3 ширхгийг хувааж уучхаад Түвшинширээ сум руу түлш авахаар 19 цагийн үед Бонго-3 машинтай бид гурав орсон. Суманд орж ирээд шууд сумын баруун талд байдаг “Малгар бумбат” нэртэй шатахуун түгээх станцаас түлш авах гээд зогсож байтал манай сумын Будсүрэн түлш аваад зогсож байгаа таарсан тэгээд Будсүрэн бид гурав дээр ирээд машинаа холдуулаач гээд уурласан байдалтай хэлсэн чинь Бямбабаяр бас уурлаад Будсүрэн тэр хоёр маргалдаж муудаад байх шиг байсан. Тэгээд Бямбабаяр Будсүрэнгийн машинтай хөдлөөд явахаар нь Жаргал бид хоёр түлшээ авчхаад араас нь дагатал сумын зүүн хойд талд тойрмын хажууд Будсүрэнгийн машин шаварт суугаад зогссон. Бямбабаяр Будсүрэн машинаасаа гарч нэг нэгнийгээ заамдаад зогсож байхаар нь бид хоёр бууж очоод салгасан. Тэгээд Бямбабаяр Будсүрэн хоёрыг барьцалдаа зогсож байхад нь өмнө нь Будсүрэн намайг найзуудтайгаа дээрэлхэж цохиж авч байсан гээд Будсүрэнг 2 удаа гуяны ар хэсэгт нь өшиглөөд шанаа руу нь гараараа 3 удаа цохисон. Тухайн үед Жаргал бас Будсүрэнг 2 удаа цохь луу өшиглө лүү би өөрөө бас цохиж байсан болохоор яг хаашаа яаж өшиглөснийг нь анзаараагүй, тухайн үед Бямбабаяр Будсүрэнг тэлээгээр ороолгож байсан. Тэрний дараа Будсүрэнгийн машиныг гаргах гэсэн боловч тороос нь тасраад уяанд сум руу Будсүрэн Жаргал хоёр яваад ирсэн. Өмнө нь Бямбабаяр Будсүрэнд өс санаж байсан юм шиг байна лээ урд нь Бямбабаярын аавыг Будсүрэнгийн хойд аав нь машинтай дайрч алснаас болсон байх. Тэгээд Будсүрэн машинаа чирүүлэх гээд машин доогуураа ороход нь бид гурав гаргахгүй хааж зогсоод Бямбабаяр Будсүрэнд хандаж машин доор байх ямар байна гээд хэлж байсан тухайн үед Бямбабаяр тэлээгээр ороолгосон. Удалгүй Будсүрэнг гаргаад машиныг нь чирч гаргаж өгсөн. Тэгээд би машинд ороод унтсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/

 

Шүүгдэгч А.Сумъяабазарын *******эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 х/

 

Шүүгдэгч *******ын *******эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 х/

 

Шүүгдэгч*******ын *******эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний  үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115 х/

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 117 х/

 

Шүүгдэгч*******ын иргэний  үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118 х/

 

Шүүгдэгч*******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 119 х/

 

Шүүгдэгч А.Сумъяабазарыг иргэний  үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121 х/

 

Шүүгдэгч А.Сумъяабазарын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 122 х/

 

Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 128-130 х/

 

Хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 135 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 92 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 136-137 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 92 дугаартай санал /хх-ийн 138-139 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар нар ******* нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дугаар баг, “Малгар бумбат” гэх газарт биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, хүзүү, цээж, ар нуруу, баруун гарын бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун төмсгийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч А.Будсүрэн, гэрч  Б.Сүх-Эрдэнэ, шинжээч эмч А.Болор-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар *******нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч нар******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хохирогч А.Будсүрэнг хувийн өс хонзонгийн сэдэлтээр түүний биед халдан өшиглөх, цохих, тэлээгээр ороолгох, машин мөргүүлэх, хоолойг нь боох зэргээр ээлжлэн зодож түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, хүзүү, цээж, ар нуруу, баруун гарын бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун төмсгийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч  *******,*******, А.Сумъяабазар нарыг******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******,*******, А.Сумъяабазар нарын******* үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн болох нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн №6 дугаартай утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар нарыг******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч ******* *******,*******, А.Сумъяабазар нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан  хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч ******* *******,*******, А.Сумъяабазар нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ******* *******,*******, А.Сумъяабазар нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Э.Жаргал, А.Сумъяабазар нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн, *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгийн торгох ял шийтгэл тус тус оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******од  мэдэгдье.

 

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,*******, А.Сумъяабазар нарт******* таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ширээт  овогт Баатарын Бямбабаяр, Дамба овогт Энхтөрийн Жаргал,******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, А.Сумъяабазар нарыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч *******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/  төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* *******,*******, А.Сумъяабазар нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч ******* *******,*******, А.Сумъяабазар нарт  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Будсүрэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* *******,*******, А.Сумъяабазар нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нар ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР