Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

 

 2022                 10               12                                          2022/ШЦТ/198                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Хохирогч *******,*******

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******,*******  нарт холбогдох эрүүгийн 2230000000159 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр  сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

Нэг. Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 9 дүгээр баг, Хайлаастын 29-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, Мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хорих ялын хугацааг мөн хугацааны хорих ялд тооцож нэмж нэгтгэн *******ын нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, /РД:*******,*******.

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Довын задгай тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:*******,*******, 

 

Гурав. Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Чулуут-Ухаа гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг, “” гэх газраас хохирогч *******ы хар зүсмийн 1 тооны үхэр, 1 тооны ямааг 72-74 СҮЭ улсын дугаартай Хюндай Соната 5 маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогчид 1,392,400 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас иргэн халзан зүсмийн эм шүдлэн үхэр буюу 1 тооны бод малыг эзэмшлийн 74-23 УНП улсын дугаартай Хонда Пит маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогчид 824,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******,*******,******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг, “” гэх газарт оршин суух иргэн*******гийн гэрийн гаднаас 6 тооны хонь, 6 тооны ямаа, нийт 12 тооны бог малыг эзэмшлийн 74-23 УНП улсын дугаартай “Хонда Пит” маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогчид 2,057,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад******* 700 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч нар надаас уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйх зөндөө хугацаа байсан. Гудамжинд таарахаар танихгүй хүн шиг өнгөрдөг. Уг нь миний хүүхэдтэй адилхан насных хүүхдүүд учир заавал мууг нь үзмээргүй байна гэв.

 

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өгчих байх гээд 6 сар харлаа. Тэр байтугай хулгай хийж байгаа хүмүүст 700 000 төгрөг асуудал биш байх гэж бодож байна. Дахиж хулгай хийгээд надад мөнгө өгөхийг үгүйсгэхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

 

Хохирогч *******ы “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “Баянхүрээ” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өглөө үхрээ хурааж бүртгэхэд хар зүсмийн  үнээ, ухаа зүсмийн эр хязаалан насны ямаа алга болсон байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 161 х /,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2202103 дугаартай 1 тооны ямаа, 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ нь 1,392,400 /нэг сая гурван зуун ерэн хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 180-189 х/,

 

Яллагдагч*******ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байх гэртээ байж байхад ******* “Сүхбаатар сумаас кровн маркийн машин авах гэсэн юм, үзчихээд ирье” гэхээр нь хамт явж машин үзчихээд 20 цагийн үед буцаад аймгийн төв рүү явж байсан чинь “Баянхүрээ” гэх газар замын хойд талд айлын олон тооны үхэр тааралдахаар нь хоорондоо ярилцаад нэг хар зүсмийн үхрийг мяндсан уяагаар барьж аваад машинаараа чирээд үхрийн хэвтэр дээр аваачиж янзлаад мах, арьс, толгой, ширийг нь ачаад гэдсийг нь тэнд нь хаясан. Мөн улаан шаргал зүсмийн эр ямаа байхаар нь амьдаар нь цуг ачаад замд явж байхдаа нэг нүх тааралдахаар нь  толгойг нь хаясан. Тэгээд аймгийн төв рүү орж хоносон. Маргааш нь махыг ямааны хамт сэтэрхийн урд “Өсөх” дэлгүүрийн ойролцоо байх бойнд аваачиж өгөөд арьсыг нь үнсэн дээр аваачиж хаясан. ...Хулгайлсан үхэр, ямаагаа борлуулахад нь би байгаагүй. Харин бойнд өгснийх нь дараа бид 2 мөнгөөр нь Ургах наран буудалд ороод 2 хоног хоол идэж, архи уусан. Мөн би Нямбазараас 200,000 төгрөг дансаар авсан. ...Имийг нь хараагүй. Хар зүстэй үнээ, улаан шаргал эр ямаа байсан. Ямар нэг зорилгогүй хулгайлаад буудал, архи, хоолонд зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 201-202 х/,

 

Яллагдагч *******ын “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Соната 5 маркийн автомашинтай Сүхбаатар сум руу машин үзэхээр очсон юм. Тэгээд Баатарсүхийн гэрээр ороод Баатарсүхтэй хамт аймаг руу буцаад явж байсан чинь ганц хоёр үхэр харагдсан. Тэр үед нь Баатарсүх бид 2 хоорондоо “хоёулаа нэг үхэр аваад явъя” гэж яриад явж байсан чинь олон тооны үхэр тааралдахаар нь дотроос нь 1 хар зүсмийн үнээ, улаан зүсмийн ямаа нэгийг барьж аваад ямааг нь машиндаа ачаад үхрийг нь уяагаар уяад би машинаараа чирээд, Баатарсүх араас нь хөөгөөд үхрийн баруун захад аваачаад үхрийг нь янзлаад гэдсийг нь хээлтэй нь цуг үлдээсэн. Арьс толгой, махыг нь ачаад ямааг нь зээрчлээд аймгийн төв рүү орсон. Маргааш өглөө нь сэтэрхийн ойролцоох бойнд махаа өгсөн. ...Хулгайлсан үхэр, ямаагаа 1,290,000 төгрөгөөр зарсан. Баатарсүх бид 2 мөнгөөр нь караокед ороод, Ургах наран буудалд ороод 2 хоног хоол идэж, архи уусан. Мөн Баатарсүхэд 200,000 төгрөг өгсөн. ...Цулгай эвэртэй, хар зүсмийн үнээ, улаан шаргал эр ямаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 207-208 х/,

 

 Хохирогч “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. 2022 оны 03 дугаар сарын эхээр /яг хэдний өдрийг санахгүй байна/ өөрийн үхрээ бэлчээр дээр нь бүртгэхэд миний хүрэн халзан зүсмийн охин шүдлэн үхэр алга болсон байсан. Би тэр болгон үхрээ хураагаад байдаггүй болохоор яг хэзээ алга болсныг нь мэдэхгүй байна. Би үхрээсээ салаад алга болсон байж магадгүй гэж бодоод ойр орчмын газраар эрсэн боловч олдоогүй. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05 х/,

 

Иргэний нэхэмжлэгч “...2022 оны 03 дугаар сарын 04, 05-ны үед Нямбазар гэх залуу манай гэр лүү ирээд Соната 5 маркийн авто машинаа засуулъя гэсэн. Тэгээд би засаж байгаад амжихгүй болохоор нь “миний машинтай яваад ажлаа амжуулаад ир” гээд машинаа өгөөд явуулсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь асуусан чинь миний машинтай хулгай хийж цагдаагийн рапортод орсон гэж сонссон. Тэгээд Нямбазар ирээд “ахаа уучлаарай” гээд надтай уулзаад явсан. Би анх машинаа өгөхдөө өрөвдөөд өгсөн. Хараагүй хүүхэдтэй, 2 хүүхэдтэй болохоор нь өрөвдөөд өгсөн. ...Миний 74-23 УНӨ улсын дугаартай Хонда пит маркийн цайвар цэнхэр өнгийн машин байгаа. Хүнээс мөнгө төгрөгөө бүрэн төлөөд худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байгаа. Цаад хүн нь торгуулийг нь төлөхгүй байгаа болохоор удаашраад байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 х/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2202148 дугаартай 1 тооны үхрийн үнэлгээ 824,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-28 х/,

 

Яллагдагч*******ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гэртээ байхад Нямбазар машин үзнэ гээд манай суманд ирчихсэн байсан. Тэгээд бид 2 нийлж архи уугаад орой 20 цагийн үед аймгийн төв рүү явах замд “” гэх газар замын хажууд айлын үхэр тааралдахаар нь хоорондоо ярилцаад улаан халзан зүсмийн охин шүдлэн гунжийг уяагаар барьж аваад хонхорт аваачиж янзалсан. Мах, гэдэс, арьс, толгой шийрийг нь ачаад аймгийн төв рүү ороод маргааш нь махыг нь сэтэрхийн урд талын бойнд аваачиж өгсөн. Арьс, толгой, шийр, гэдсийг нь үнсэн дээр аваачиж хаясан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 х/,

 

Яллагдагч *******ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд айлын ямаа самнах гээд Баатарсүхийн хамт очсон чинь тэр айл нь 3 дугаар сарын 13-ны өдрөөс ямаагаа самнаж эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд тэр айлаас 200,000 төгрөг, Баатарсүх 100,000 төгрөг авсан байсан ба бензингүй болоод хүнээс 50,000 төгрөг аваад нийт 350,000 төгрөгийн өрөнд орсон. Тэгээд Сүхбаатар аймаг руу явж байсан чинь овооны хойд талд 20-оод тооны үхэр цувж байхаар нь тэндээс 1 үхэр авъя гэж Баатарсүхтэй яриад очсон. Очоод 1 тооны улаан халзан гунж баригдахаар нь барьж аваад замынх нь хойд талд аваачиж янзлаад мах, арьс шир, гэдэс, толгой гээд бүгдийг нь ачиж аваад аймгийн төв орсон. Өглөө хувиараа авдаг бойнд махыг нь өгөөд бусдыг нь үнсэн дээр аваачиж хаясан. ...Миний өөрийн машинаа засуулдаг ахын пит загварын машин байсан. Тухайн машины эзэн нь намайг хулгай хийсэн гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 х/,

 

Хохирогч*******гийн “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “Баянхүрээ” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. 2022 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед гэрийнхээ гадаа хонио хотлуулж орхиод Сүхбаатар аймгийн төв орж ойр зуурын хүнсний зүйл авах ажлаар яваад шөнө 22 цагийн үед гэртээ ирж амарсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед хонио бүртгэхэд манай хоттой хониноос 6 ямаа, 6 хонь, нийт 12 тооны бог мал алга болсон байсан. Би ойр орчмын газраар хайж явахад олдоогүй. Манай хонины хашааны гадаа дан дугуйтай машины мөр байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61 х/,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 202202138 дугаартай 6 тооны хонь, 6 тооны ямааны зах зээлийн үнэлгээ нь 2.057.600 /хоёр сая тавин долоон мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 83-93 х/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 54-58 х/,

 

Яллагдагч*******ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Сүхбаатар сум руу Ургаа гэх айлын ямааг самнахаар Нямбазарын хамт явсан. Тэгээд Ургаа гэх айлын гэрийг нь мэдэхгүй болохоор Ган-Эрдэнийг аваад түүгээр зам заалгахаар явсан. Тэгээд аймгийн зүүн урд талд “” гэх газрын ойролцоо байх Баясаа гэх айлын гадуур 17 цагийн үед очсон чинь гэр нь хүнгүй хонь хотолсон байсан. Тэгээд хөрзөнгөөр барьсан хашаанд нь шахаж байгаад 12 тооны хонь ямаа барьж аваад гэрээс нь баруун тийш ачиж аваачаад  гэдсийг нь зээрчилж гаргасан. Арьсыг нь хуулаад Нямбазарын унаж ирсэн Пит машинд ачаад тэр оройдоо 01 цагийн орчим аймгийн төв рүү орсон. Маргааш нь Баян төл, Дөрвөн гэгээн Эрдэнэ гэх 2 бойны газарт хувааж өгсөн. Тухайн хонь, ямааны гарал үүслийн бичгийг Ган-Эрдэнэ нь сумын малын эмчээс авсан. ...Авсан хонь ямаагаа 1,546,000 төгрөгөөр зарж борлуулсан. Мөнгөнөөс нь 350,000 төгрөгийг би аваад, үлдсэнийг нь Нямбазар, Ган-Эрдэнэ 2 хувааж авсан. Би хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. ...Хэнийх гэдгийг нь мэдэхгүй Нямбазар унаж ирсэн Пит маркийн машин байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 х/,

 

Яллагдагч Б.Ган-Эрдэнийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажлаар ирчхээд Сүхбаатар сум явах гэж байсан чинь найз Баатарсүх, Нямбазар нар ирээд “...чиний мал хардаг айлын чинь ойролцоо байдаг айл руу ямаа самнахаар явах гэж байна. Зам заагаад өгөөч” гэхээр нь хамт явсан. Тэгээд бид 3 замдаа нэг шил архи уугаад явж байсан чинь аймгаас зүүн урагш 30 гаруй км газарт байх Алтанбаясгалангийн гэрийн гадуур өнгөрөхөд гэр нь хүнгүй хонь нь хотолж байсныг бид 3 хараад хоорондоо ярилцаад буцаж гэрийнх нь гадаа ирээд хонийг нь хөрзөн хороонд нь шахаж байгаад 12 тооны хонь ямаа барьж авсан. Гэрээс нь баруун тийш ачиж аваачаад гэдсийг нь зээрчилж гаргаад арьсыг нь хуулж машиндаа ачаад тэр оройдоо аймгийн төв рүү явсан. Маргааш нь Баянтал, Дөрвөн гэгээ гэх 2 бойны газарт хувааж өгсөн. Тухайн хонь, ямааны гарал үүслийн бичгийг “би өөрийнхөө хонь байгаа юм бойнд өгөх гэсэн юм” гэж хэлээд авсан. Авсан хонь ямаагаа 1,546,000 төгрөгөөр зарж борлуулсан. Мөнгөнөөс нь 500,000 төгрөгийг нь би аваад, Баатарсүхэд 350,000 төгрөгийг нь өгсөн. Харин үлдсэн мөнгийг нь Нямбазар авсан. Би хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 х/,

 

Яллагдагч *******ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар сумаас зүүн урагш байх Ургаа гэх айлын ямааг самнахаар найз Баатарсүх, Ган-Эрдэнэ нарын хамт аймаг дээр архи ууж байгаад үргэлжлүүлж уугаад ямаа самнах айл руугаа явж байсан. Миний таньдаг Алтанбаясгалан гэдэг айлын гадуур өнгөрөөд явсан. Тэгээд зогсоод Ган-Эрдэнэ, Баатарсүх хоёртой ярилцаад “энэ айл хүнгүй байна, хонь нь хотолж байна, хэдүүлээ ямаа самнахаар явахаа ер нь больё. Эндээс ганц нэг хонь ямаа аваад аймаг руу буцъя” гэж тохирсон. Тэр айл руу буцаад хөрзөн хороонд нь шахаж байгаад 12 тооны хонь, ямаа барьж аваад гэрийнх нь баруун талд бүгдийнх нь гэдсийг гаргаж зээрчлээд, бүгдийг нь ачаад шөнийн 01 цагийн орчим аймгийн төв ороод хадам аавын үүдэнд машиндаа хоносон. Өглөө нь Ган-Эрдэнээр малын эмчийн бичиг Сүхбаатар сумаас авхуулаад бойнд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 207-208 х/ зэрэг нотлох баримтууд цугларчээ.

 

Шүүгдэгч*******ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-76 х/

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77-79 х/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 15,16 дугаартай прокурорын тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 118-119, 121-122, 123-126 х/

 

Мөрдөн байцаалтын  хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 151-152,

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоол  / хх-ийн 216-222 х/

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 223-234 х/

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 230-234 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /  хх-ийн 235 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 236 х/

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /  хх-ийн 242 х/

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 243 х/

 

Шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /  хх-ийн 250 х/

 

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа  / 2-р хавтас хх-ийн 02 х/

Шүүгдэгч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтас хх-ийн 01 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Баатарсүх, ******* нар нь бүлэглэн хохирогч *******ы хар зүсмийн 1 тооны үхэр, 1 тооны ямааг хулгайлж, хохирогчид 1,392,400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

Хохирогч *******ы: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өглөө үхрээ хурааж бүртгэхэд хар зүсмийн  үнээ, ухаа зүсмийн эр хязаалан насны ямаа алга болсон байсан... ” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2202103 дугаартай 1 тооны ямаа, 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ нь 1,392,400 /нэг сая гурван зуун ерөн хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн байна гэх дүгнэлт

Яллагдагч*******ийн: “... Нямбазарын хамт явж байгаад Баянхүрээ” гэх газар замын хойд талд айлын олон тооны үхэр тааралдахаар нь хоорондоо ярилцаад нэг хар зүсмийн үхрийг мяндсан уяагаар барьж аваад машинаараа чирээд үхрийн хэвтэр дээр аваачиж янзлаад мах, арьс, толгой, ширийг нь ачаад гэдсийг нь тэнд нь хаясан. Мөн улаан шаргал зүсмийн эр ямаа байхаар нь амьдаар нь цуг ачаад замд явж байхдаа нэг нүх тааралдахаар нь  толгойг нь хаясан...” гэх ,

Яллагдагч  *******ын: “...Тэгээд Баатарсүхийн гэрээр ороод Баатарсүхтэй хамт аймаг руу буцаад явж байсан чинь ганц хоёр үхэр харагдсан. Тэр үед нь Баатарсүх бид 2 хоорондоо “хоёулаа нэг үхэр аваад явъя” гэж яриад явж байсан чинь олон тооны үхэр тааралдахаар нь дотроос нь 1 хар зүсмийн үнээ, улаан зүсмийн ямаа нэгийг барьж аваад ямааг нь машиндаа ачаад үхрийг нь уяагаар уяад би машинаараа чирээд, Баатарсүх араас нь хөөгөөд үхрийн баруун захад аваачаад үхрийг нь янзлаад гэдсийг нь хээлтэй нь цуг үлдээсэн. Арьс толгой, махыг нь ачаад ямааг нь зээрчлээд аймгийн төв рүү орсон...”гэх баримтуудаар,

 

2. Шүүгдэгч *******,******* нар бүлэглэн иргэн 1 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 824,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

Хохирогч : “... 2022 оны 03 дугаар сарын эхээр /яг хэдний өдрийг санахгүй байна/ өөрийн үхрээ бэлчээр дээр нь бүртгэхэд миний хүрэн халзан зүсмийн охин шүдлэн үхэр алга болсон байсан...” гэх,

Иргэний нэхэмжлэгч : “...Нямбазар гэх залуу манай гэр лүү ирээд Соната 5 маркийн авто машинаа засуулъя гэсэн. Тэгээд би засаж байгаад амжихгүй болохоор нь “миний машинтай яваад ажлаа амжуулаад ир” гээд машинаа өгөөд явуулсан... Миний 74-23 УНӨ улсын дугаартай Хонда пит маркийн цайвар цэнхэр өнгийн машин байгаа...” гэх,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2202148 дугаартай 1 тооны үхрийн үнэлгээ 824,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт,

Яллагдагч*******ийн : “...Тэгээд Нямбазар бид 2 нийлж архи уугаад орой 20 цагийн үед аймгийн төв рүү явах замд “” гэх газар замын хажууд айлын үхэр тааралдахаар нь хоорондоо ярилцаад улаан халзан зүсмийн охин шүдлэн гунжийг уяагаар барьж аваад хонхорт аваачиж янзалсан....” гэх ,

Яллагдагч *******ын: “...Баатарсүхийн хамт Сүхбаатар аймаг руу явж байсан чинь овооны хойд талд 20-оод тооны үхэр цувж байхаар нь тэндээс 1 үхэр авъя гэж Баатарсүхтэй яриад очсон. Очоод 1 тооны улаан халзан гунж баригдахаар нь барьж аваад замынх нь хойд талд аваачиж янзлаад мах, арьс шир, гэдэс, толгой гээд бүгдийг нь ачиж аваад аймгийн төв орсон...” гэх баримтуудаар,

 

3. Шүүгдэгч Г.Баатарсүх, *******,******* нар нь бүлэглэн иргэн*******гийн 6 тооны хонь, 6 тооны ямаа, нийт 12 тооны бог малыг хулгайлж, хохирогчид 2,057,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

 Хохирогч*******гийн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед хонио бүртгэхэд манай хоттой хониноос 6 ямаа, 6 хонь, нийт 12 тооны бог мал алга болсон байсан. Би ойр орчмын газраар хайж явахад олдоогүй. Манай хонины хашааны гадаа дан дугуйтай машины мөр байсан....” гэх,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 202202138 дугаартай 6 тооны хонь, 6 тооны ямааны зах зээлийн үнэлгээ нь 2.057.600 /хоёр сая тавин долоон мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн байна гэх дүгнэлт,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,

Яллагдагч*******ийн: “...Тэгээд аймгийн зүүн урд талд “” гэх газрын ойролцоо байх Баясаа гэх айлын гадуур 17 цагийн үед очсон чинь гэр нь хүнгүй хонь хотолсон байсан. Тэгээд хөрзөнгөөр барьсан хашаанд нь шахаж байгаад 12 тооны хонь ямаа барьж аваад гэрээс нь баруун тийш ачиж аваачаад  гэдсийг нь зээрчилж гаргасан....” гэх,

Яллагдагч *******ын:  “...Тэгээд зогсоод Ган-Эрдэнэ, Баатарсүх хоёртой ярилцаад “энэ айл хүнгүй байна, хонь нь хотолж байна, хэдүүлээ ямаа самнахаар явахаа ер нь больё. Эндээс ганц нэг хонь ямаа аваад аймаг руу буцъя” гэж тохирсон. Тэр айл руу буцаад хөрзөн хороонд нь шахаж байгаад 12 тооны хонь, ямаа барьж аваад гэрийнх нь баруун талд бүгдийнх нь гэдсийг гаргаж зээрчлээд, бүгдийг нь ачаад шөнийн 01 цагийн орчим аймгийн төв орсон...” гэх,

Яллагдагч Б.Ган-Эрдэнийн “...*******,******* бид 3 замдаа нэг шил архи уугаад явж байсан чинь аймгаас зүүн урагш 30 гаруй км газарт байх Алтанбаясгалангийн гэрийн гадуур өнгөрөхөд гэр нь хүнгүй хонь нь хотолж байсныг бид 3 хараад хоорондоо ярилцаад буцаж гэрийнх нь гадаа ирээд хонийг нь хөрзөн хороонд нь шахаж байгаад 12 тооны хонь ямаа барьж авсан. Гэрээс нь баруун тийш ачиж аваачаад гэдсийг нь зээрчилж гаргаад арьсыг нь хуулж машиндаа ачаад тэр оройдоо аймгийн төв рүү явсан...” гэх  баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ, *******,******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан  болон шүүх хуралдаанд хэлэлцэж байгаа бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр тээврийн хэрэгсэл ашиглаж, бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Хохирлын хувьд хохирогч *******д 1,392,400 төгрөгийн хохирол, хохирогч Ө.Отгонжаргалд 824,000 төгрөгийн хохирол,*******д 2,057,600 төгрөгийн хохирол тус тус учруулсан. Дээрх хохирлуудаас шүүгдэгч******* 700 000 төгрөгийг хохирогч *******д шилжүүлсэн гэж хохирогч мэдүүлж байна. Шүүгдэгчийн гэм буруугийн хувьд хохирогчийн нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Хүрэлтогоогийн мэдүүлэг, гэрчээр болон яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд зөрөөгүй, тухайн өдөр болсон процесс, огноо зэрэг нь зөрүүгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Ийм шүүгдэгч *******,*******,******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм бураатайд тооцох саналыг гаргаж байна гэх  дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс:  Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас ямар нэгэн асуудал байхгүй болно. Хор хохиролтой холбоотойгоор саналаа гаргасан байгаа гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч*******, *******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

   Прокуророос шүүгдэгч*******, *******,******* нарыг бүлэглэж, олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ олон тооны мал хулгайлж/, 2.2. /бүлэглэж/, 2.4. машин механизм ашиглаж/ -т заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч*******, *******,******* нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлтээр үйлдэж, бусдад зарж борлуулан гэмт хэргийг төгс үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******,******* нар бүлэглэж бусдын 2 үхэр, 1 ямааг,  шүүгдэгч *******, *******,******* нар нь бүлэглэн бусдын 12 тооны бог малыг тус тус хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч*******, *******,******* нар нь харилцан ярилцаж дээрх гэмт хэргүүдийг үйлдэх санаачилгыг гарган дээрх гэмт хэргүүдийг  хамтран үйлдсэн нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд “бүлэглэн мал хулгайлах” үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм. Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.

 

Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч нарын олон тооны малыг хулгайлсны улмаас хохирогч *******д 1,392,4400 төгрөг, Ө.Отгонжаргалд 824,000 төгрөг,*******, *******,******* нар бүлэглэн  хохирогч 2,057,600 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Шүүгдэгч*******, *******,******* нар нь  дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ, шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг  машин ашиглан хулгайлсан үйлдэл нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос тэдгээрт холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 –т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүдэгч ******* өмнө нь мал хулгайлах гэмт хэргээр 2 удаагийн ял шийтгэлтэй. Шүүгдэгч******* өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй. Шүүгдэгч нар нь иргэний малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 4 жилийн хорих ял, шүүгдэгч*******эд 4 жилийн хорих ял, шүүдэгч*******д 3 жилийн хорих ял тус тус оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж байна. Шүүгдэгч*******, ******* нь хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүдэгч******* нь хохирлыг барагдуулаагүй байна. Шүүдэгч нарыг цагдан хорьсон, баривчилсан хоноггүй.  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ц.Хүрэлтогоогийн эзэмшлийн 74-23 УНП улсын дугаартай “Хонда Пит” маркийн, 2,400,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг ашигласан нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас шүүгдэгч *******,*******,******* нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлогод орлуулж, автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан   *******ын эзэмшлийн 72-74 СҮЭ улсын дугаартай Хюндай Соната 5 марк тээврийн хэрэгслийн улсын орлогод оруулах саналтай байна. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй. Эд мөрийн баримт хураагдсан зүйл байхгүй гэх  саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:*******, ******* нарын хувьд хохирол, төлбөрийг төлж барагдуулж, хийсэн хэрэгт чин  сэтгэлээсээ гэмшиж байгаа нь харагддаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирлын хэмжээний талаар зохицуулсан байдаг.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан. Хохирлоо бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг өөрт нь буцаан өгч прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна.

Шүүгдэгч*******ийн хувьд хэлэх зүйл байхгүй. Өмнө бид нарын хүсэлтээр шүүх хуралдааныг завсарлуулсан.******* нь шүүх хуралдаан товлосон хугацаанд ирээгүй, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа нь харагдаж байх тул шүүх эрх хэмжээний хувьд шийдвэр гаргахад татгалзах зүйл байхгүй гэх  саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч*******, *******,******* нарын хувийн байдлыг авч үзэхэд *******,******* нар урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял авсан нь тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 175 дугаартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбарууд зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч *******,*******,******* нарт ял шийтгэл оногдуулахад *******,******* нар нь хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн хувьд анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн,, шүүгдэгч *******,******* нар нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, шүүгдэгч *******ын хувьд дээрх гэмт хэргүүдийг үйлдэхийг санаачлан бусад шүүгдэгч нарыг татан оролцуулсан,*******ийн хувьд  удаа дараагийн үйлдэлд хамжиж оролцож, олсон орлогоос хувьдаа авсан зэрэг тэдгээрийн оролцоо, мөн шүүгдэгч *******,******* нарын хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч*******ийн зүгээс хохирогч *******, Ө.Отгонжаргал,******* нарт учирсан хохирлыг төлөөгүй байгаа, мөн олон удаагийн үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэргийн замаар олсон орлогоос хувь авч байсан, шүүгдэгч *******ын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарлаж дүгнэлт хийхгүй байгаа, уг гэмт хэргийг санаачилсан зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******эд 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******,******* нарын үйлдлийн улмаас хохирогч  *******д 1,392,400 төгрөгийн, Ө.Отгонжаргалд 824,000 төгрөгийн, хохирогч*******д 2,057,600 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.

 

Шүүгдэгч *******,******* нар нь дээрх хохирлоос өөрсдөд оногдох хувийг төлж хохирогч нарыг хохиролгүй болгосон тул шүүгдэгч*******ээс  хохирогч *******д 696,200 төгрөг, Ө.Отгонжаргалд 412,000 төгрөг,*******д 685,866 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий  “Соната-5” маркийн 72-74 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, эзэмшлийн 2,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий 74-23 УНП улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  *******,*******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Эрдэнэ-Очирын Нямбазар,*******, нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм  ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар,*******эд оногдуулсан 2 жил,*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс хохирогч *******д 696,200 төгрөг, Ө.Отгонжаргалд 412,000 төгрөг,*******д 685,866 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-74 УНӨ улсын дугаартай Хюндай Соната 5 маркийн авто машиныг улсын орлогод оруулж, шүүгдэгч *******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эзэмшлийн 74-23 УНП улсын дугаартай Хонда Фит маркийн авто машиныг битүүмжилсэн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,400,000 төгрөгийг шүүгдэгч  *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүгдэгч *******,*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.БАЯРБААТАР