Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/123

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч:  Д.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-р баг ******* тоотод 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн *******ыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найз нарын хамт Баянхонгор аймгийн 1-р багт 16-н цагийн үед Билэг зоогийн газар нэг шил архи таван шил пиво уусан тэндээсээ бид хэд 17 цагийн үед гараад ы найз охин гийнд 2-р баг ******* тоотод очиход тэднийд найз , найз охин гийн хамт байсан тэднийд хоёр шил архи бид нар хувааж ууцгаасан би нэг их согтоогүй байсан. тай надтай үг сөрөөд байсан удалгүй нэгнийхээ үгийг даалгүй барилцаж аваад маргалдаад тэрнээсээ болж зодоон хийсэн. намайг гараараа нүүрлүү нэг удаа цохисон би ыг архины хагархай шил гарт баригдахаар нь цээжийг нь зүссэн. Би руу утсаар залгахад эмнэлэг дээр оёо тавиулж байна гэсэн. Би буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 25-26/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр , *******, нар гадуур явж байгаад ирлээ гээд гийнд нэг шил архи авч орж ирсэн. Тэрийг нь бүгдээрээ уучихаад, дахиад нэг шил архи авчирж уусан. Би *******г архи уулаа гэж хэлээд маргалдсан. Би *******г хэд хэд цохиж авсан ба намайг ******* шилний хагархайгаар зүссэн. Би зугтаад дүүгийндээ очиж, эмнэлэгт оёдол тавиулсан гэв.

Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-р баг ******* тоотод найз бүсгүй гийнд байж байхад тэнд найз , , ******* нар халамцуу ирсэн, бид нар хамт хоёр шил 0,5 гр архи хувааж ууцгаасан. Би найз *******тэй архи уусныхаа дараа ярьж сууж байгаад нэг нэгэндээ согтуурхаад хоорондоо маргалдсанаас болж зодоон эхэлсэн зэрэг нэг нэгийгээ барьж аваад толгой хэсэгрүүгээ цохиод эхэлсэн. ******* архины шил хагалаад миний цээжний зүүн хөхний дээд хэсгийг зүссэн. Тухайн үед би цээж нүцгэн байсан тэгээд , нар бид хоёрыг салгасан. Би шууд тэндээс зугтаагаад 3-р багт байдаг хамаатны эгч Жаргалтайвангийнд очоод тэндээсээ төрсөн дүү ийнд хүргүүлээд ээж нарын хамт эмнэлэг явсан. Эмнэлэгт очиж цээжиндээ 9-н оёо тавиулсан. Одоо миний бие гайгүй байгаа өвдөж байгаа зүйлгүй. Би *******д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 07-р сарын 15-ны өдөр 16 цагт манай найз залуу нь Баянхонгор сум 2-р баг ******* тоотод байдаг манай гэрт ирээд хамт бид хоёр байсан ба 18 цагийн үед ы найз нар гээд *******, , нар манайд халамцуу архи уусан шинжтэй араас нь ирцгээсэн. тэд нар манай хашаанд гадаа юм ярьцгаагаад архи уугаад байгаа шинжтэй орилолдоод байсан намайг гэрээс гарч харахад архи харагдаагүй, удалгүй гэрт , хоёр манайд орж ирээд унтаад өгсөн. Араас нь , ******* хоёр гэрт орж ирж хэрэлдээд байхаар би гэрээс хөөгөөд гаргасан ба гадаа орилолдоод байхаар нь гарахад ******* ы цээжийг нь шилээр зүсчихсэн байсан. Би ийг дуудаад тэр хоёрыг салгасан... гэх мэдүүлэг./хх-ийн 13-14/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 369 дугаартай шинжээчийн

1.*******ы  биед цээжинд шарх, зүүн хөхөнд зулгаралт гэмтлүүд үүссэн байна.

2.Үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой байна.

3.Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  ...гэх дүгнэлт /хх-ийн 17/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 8-9/, амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас/хх-ийн 18/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 32/, Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын 2016.08.05-ны өдрийн 2/904 тоот тодорхойлолт/хх-ийн 31/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 30/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-р баг ******* тоотод 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд иргэн *******ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн... намайг гараар нүүр лүү нэг удаа цохисон ба архины хагархай шил гарт баригдахаар нь цээжийг нь зүссэн. .. гэх мэдүүлэг/хх-ийн 25-26/,

Хохирогч *******ы ... нэг нэгийгээ барьж аваад толгой хэсэгрүүгээ цохиод эхэлсэн.******* архины шил хагалаад миний цээжний зүүн хөхний дээд хэсгийг зүссэн...гэх мэдүүлэг/хх-ийн 12-13/,

Гэрч Ч.гийн...гадаа орилолдоод байхаар нь гарахад ******* ы цээжийг нь шилээр зүсчихсэн байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 13-14/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 369 дугаартай шинжээчийн ... *******ы  биед цээжинд шарх, зүүн хөхөнд зулгаралт гэмтлүүд үүссэн...гэх дүгнэлт/хх-ийн 17/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 30/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар  шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн ба  шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ******* нь хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжлэх зүйлгүй ба шүүгдэгчтэй  сайн дураараа эвлэрсэн буюу шүүх хуралдаанд хохирогч ******* нь биечлэн оролцож хүсэл зоригоо өөрөө илэрхийлсэн, гомдол саналгүй гэсэн учир үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******гийн өмчлөлийн “...4 ханатай монгол гэр, Сони маркийн телевизор..” зэргийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  13, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д  зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн өмчлөлийн “...4 ханатай монгол гэр, сони маркийн телевизор..” зэргийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.БАЙГАЛМАА