Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Г.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С с овогт Гын Н-д холбогдох 2216001480143 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Чандмань сумын 5 дугаар багийн 1611 тоот хашаанд оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /Хоёр/ жил, 06 /Зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 02 /Хоёр/ жил, 06 /Зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 02 /Хоёр/ жил, 06 /Зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, ДЮ000000 регистрийн дугаартай, С С ургийн овогт Г-ын Н,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэр “Сүүл толгой” гэх газарт байрлах иргэн В.Дийн гэрт буюу “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” зүү ороож оёсон хөөрөгний даалин 1 /Нэг/ ширхэг, хийн плетка 1 /Нэг/ ширхэг, 32 инчийн эл си ди зурагт 1 /Нэг/ ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч В.Д-д 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Ннь 2022 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэр Сүүл толгой гэх газарт байх иргэн В.Дийн гэрт буюу “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” зүү ороож оёсон хөөрөгний даалин 1 /Нэг/ ширхэг, хийн плетка 1 /Нэг/ ширхэг, 32 инчийн эл си ди зурагт 1 /Нэг/ ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч В.Д-д 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж шүүхээс дүгнэв.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Н гэм буруутай болох нь:

 

Хохирогч В.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн үед би Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн нутаг “Сүүл толгой” гэх газарт байх өөрийнхөө өвөлжөөн дээр бариатай орхисон гэрээ нүүлгэж, сумын төв рүү авч ирэхээр очиход гэрийн тооноор хулгай орж, телевизор алга болсон байсан юм. Телевизор нь шинэ 2021 онд аймгаас 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөөрөгний даалингаа Улаанбаатар хотоос Нарантуул захаас 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан, шинэ даалин юм. Газан буюу хийн плетка нь 50,000 төгрөгөөр авч байсан эд байгаа юм... 2022 оны 05 дугаар сарын 10-ны үеэр би гэрээ эзэнгүй орхиод Дорнод аймаг руу хадам аавынх руугаа эхнэр хүүхдийн хамт явсан юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны үеэр ирсэн. Энэ хооронд гэр эзэнгүй байсан юм. Би ирээд шууд сум дээр байж байгаад гэрээ авахаар 2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 06 цагт очтол хулгай орсон байсан юм. Тэгэхээр 2022 оны 05 дугаар сарын 10-аас 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хулгай орсон байгаа юм. Гэрийн гадаа мотоцикль данхраадсан байдалтай мөр үүссэн байсан. Хүний мөр мөн үлдсэн байсан юм. Арзгар гуталтай хүний мөр байсан юм. 2021 оны 05 дугаар сарын 20-ны үед манай мал Улаанбаатар хотод оторлож яваад ямаагаа тэнд самнаад, ноолуурын үеэр худалдаж авсан юм. Нарантуул захын урт цагаан гэдэг нэртэй эмээл хазаар, ногт, хөөрөг, даалин зардаг газраас нь бэлэн мөнгөөр 1,200,000 төгрөгөөр, өлзий утсаар зүү ороож оёсон улаан алаг өнгийн даалин авсан юм. Тухайн үед би ганцаараа явж байгаад худалдаж авсан юм. Надад ийм даалин байгааг эхнэр, миний ээж хоёроос өөр хүн мэдэхгүй...би өөрийн алдсан телевизор, хийн плетка хоёроо хүлээн авсан, ажиллагаа хэвийн байна. одоо хөөрөгний даалингаа олж авмаар байна. Хэрэглэж байгаагүй шинээрээ байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

Хохирогч В.Дийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Ннь миний хөөрөгний даалин өгөөгүй надад өгнө гэж хэлсэн. Телевиз 1, хийн плетка 1 ширхэг зэргийг хүлээж авсан. Одоо хөөрөгний даалинг авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч Э.О-Эийн мөрдөн байцаалтад өгсөн:  “... 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байх манайх хөдөө гэрээ нүүлгэж сум оруулахаар очиход гэрийн тооноор хулгай ороод гэрээс эд зүйл алга болсон байсан. Тухайн үед манай нөхөр зургийг нь дарж аваад ирсэн. Ирээд сум дээр цагдаад мэдэгдээд явсан юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын эхээр байх манайхаас алга болсон газан плетка, 32 инчийн самсунгийн өнгөт телевизор олдсон гээд манай нөхөр хүлээж аваад ирсэн юм. одоо нэг зүү ороосон даалин олдоогүй байгаа юм. 2021 оны хавар 6 сард хотод явж байгаад улаан өнгийн зүү ороож оёсон даалин 1,200,000 /Нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдаж авлаа гэж авч ирсэн юм. Тэр нь гэрт байхгүй алга болсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Ашид-Билгүүн ХХК /РД:5643678/-ийн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ- 921/4000 дугаартай “Өлзий утсаар зүү ороож оёсон хөөрөгний даалин, 32 инчийн зураг, хийн плетка зэрэг нь нийт 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөг...” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт, /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-12 дугаар хуудас/

 

2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Г.Нийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15- 17 дугаар хуудас/,

 

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвийн 5 дугаар багийн 1611 тоот хашаанд байрлах иргэн Г.Нийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Г.Нийн гэрээс хураан авсан эд зүйл болох 32 инчийн зурагт 1 /Нэг/, хийн плетка 1 /Нэг/ ширхэг зэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын 30 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хохирогч В.Д-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Г.Н-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...Д Дорнод аймаг руу нүүж явахдаа намайг манай гэрийг харж байгаарай гээд явсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 17, 18-ны үед Дийн гэрийнх нь тооноор орж гэрээс нь плетка, 32 инчийн ээл си ди зурагт 1 /Нэг/ ширхэг, хөөрөгний даалин авсан... би гэрээс нь авч хэрэглэж байгаад өгий гэсэн зорилгоор гэрийнх нь тооноор орж авсан. Эд зүйлс авсан талаар манай эхнэр мэдээгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/655 дугаартай яллагдагч Г.Нийн ялын тооцоо гаргасан талаарх албан бичиг /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан байдаг.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинжийг ихэсгэсэн, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар хуульчилсан.

 

Харин гэм буруугийн санаатай хэлбэр буюу субьектив шинжийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” хэмээн хуульчилжээ.

 

Иймд Г.Нийн дээрх үйлдлийг “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөн гэмт хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул Г.Нийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ннь ял шийтгэл эдэлж байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /Хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Нурьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /Хоёр/ жил, 06 /Зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн байна.

    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасан. Энэхүү ял биелүүлээгүй гэх нэр томьёо, ухагдахууныг нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.         

 

Шүүгдэгч Г.Ннь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /Хоёр/ жил 06 /Зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/855 дугаартай албан бичгээр ирүүлсэн ялын тооцоогоор 256 /Хоёр зуун тавин зургаа/ хоногийн ялыг биечлэн эдэлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх ялаас эдлээгүй үлдсэн 01 /Нэг/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 /Нэг/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хорих ялаар солих нь зүйтэй байна.      

 

Шүүгдэгч Г.Нийг шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн үед бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /Хоёр/ жилийн хорих ялд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 /Нэг/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Нийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 03 /Гурав/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 03 /Гурав/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны 15 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаанд согтуу ирсэн тул 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/266 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Иймд шүүгдэгч Г.Нацагдоржийн энэ шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 13 /Арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 02 /Хоёр/ жил, 06 /Зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж дуусаагүй байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ...” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч В.Д-д 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид 280,000 /Хоёр зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн өнгөт телевизор 1 /Нэг/ ширхэг, 20,000 /Хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хийн плетка 1 /Нэг/ ширхэг зэрэг нийт 300,000 /Гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хохирогчид буцаан олгосон нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

 

Харин 1,000,000 /Нэг сая/ төгрөгийн хохирлыг төлөөгүй байна. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н-оос 1,000,000 /Нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч В.Д-д олгохоор шийдвэрлэв.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С с овогт Г-ын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Нийг 02 /Хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Н-д Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 /Хоёр/ жил, 06 /Зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 /Нэг/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 /Нэг/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хорих ялаар сольж тооцон дээр нь энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 /Хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 03 /Гурав/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 03 /Гурав/ жил, 09 /Ес/ сар, 18 /Арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 /Арван гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Н-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 1,000,000 /Нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Н-оос гаргуулж, хохирогч В.Д-д олгосугай.

 

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     А.ЭНХБААТАР