Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/124

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох *******  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******. /*******/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг "" гэх газарт өөрийн эзэмшлийн Киа бонго /Кia bongo/ маркийн цэнхэр өнгийн 19-48 БНХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан: "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны буюу 1 нас 08 сартай ыг харалгүй мөргөж улмаар ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймаг явах гээд бид хоёр зогсож байсан чинь явахааргүй болоод би явахаар болсон. Хөдлөхөд араас хүмүүс орилоод байхаар нь зогссон чинь хүүхэд машин доогуур орчихсон байсан. Тэгээд эмнэлэг аваад явсан чинь амьсгаа хураачихсан байна гэсэн гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед эхнэр Н. бид 2 Баянхонгор аймаг явахаар болоод би өөрийн эзэмшлийн Киа бонго маркийн 19-48 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаад харин миний хажууд эхнэр Р. суугаад хажуу айл болох ынд 13 цагийн үед очсон юм. ыг дуудаж Баянхонгор аймаг явах ажилтай юу эхнэр бид 2 явлаа гэсэн чинь Баянхонгор аймаг явах ажил байхгүй та 2 яв гээд нь малруугаа явсан тухайн үед их хэмжээний бороо орж манан татсан байсан тул толинд юу ч харагдахгүй байсан. Би ын гэрээс машинаа асаагаад хөдөлгөөд явсан чинь араас дуудаад орилоод байхаар нь зогсоод хартал хүүхдээ тэврээд хүрээд ирэхээр нь хартал би машинаараа Н.ыг мөргөсөн байсан тэгээд хүүхдийг үзтэл судас нь цохилж байхаар нь шууд машиндаа талийгаач болон , нарыг суулгаад шууд ******* сум руу явж байтал урдаас ******* сумын их эмч нь таараад үзээд нас барсан байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 74/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймаг руу явахуу гээд манай үүдэн дээр *******, Р. нар машинтай ирсэн. гарсан ба манайх тэр үед аймаг явах ажилтай байсан, цаашаа хараад хувцас хавчуулаад байж байхад хүү ыг гэртээ оруулаад тавихыг нь би мэдсэн, гараад явахыг нь мэдээгүй, хүүхэд гээд орилохоор нь гараад хартал чихнээс нь цус гарсан байсан, шууд эмнэлэг явъя 19-48 гэсэн ачааны машинд суугаад ******* сум руу явж байтал замд түргэн ирээд үзэхэд нас барсан байна гэж хэлсэн гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... талийгаач хүү ын хамт гэртэй байж байтал манай хажуу талын айл болох ******* нь эхнэр Н.ын хамтаар өөрийн Бонго машинтай манай гэрийн гадаа урд талд ирээд дуудахаар нь манай нөхөр нь гартал талийгаач хүү нь араас дагаж гараад ирсэн байхаар нь нөхөр тэвэрч авсан *******тай уулзтал Н. бид хоёрыг аймаг явах уу гэхээр нь нөхөр бид 2 хоорондоо ярилцаж байгаад явахааргүй болоод та 2 яв гэж хэлсэн, тэгээд нь малдаа явах гээд талийгаач хүү ыг гэрт оруулж ирээд гэрийн ард байсан мал руу явсан би гэрт дотор нойтон хувцас дэлгээд цаашаа хараад байж байхад талийгаач хүү гараад явсан байсныг би мэдээгүй тэгээд байж байтал манай нөхөр нь хөөе хүүхэд гэхээр нь би гараад хартал нөхөр нь талийгаач хүү ыг тэвэрсэн зогсож байсан харин ******* машинтайгаа урагшаа явж байхаар нь орилсон чинь зогссон тэгээд би хүүхдээ хартал талийгаач хүү ын зүүн чихнээс цус гарсан ухаангүй байхаар нь нөхөр бид 2 хүүхэд дайрчихлаа гэсэн чинь ******* хүүхдийг чинь харсангүй хаана байсан юм гэхээр нь *******ын машинд суугаад ******* сум руу явж байгаад замдаа сумын эмнэлэг дуудчихаад ******* сум руу орж байхад ухаангүй байсан тэгээд сумын их эмч тай таарч хүүхдээ үзүүлтэл нас барсан байна гэхээр нь эмнэлэг рүү авч явсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй нөхөр бид хоёрын хариуцлагагүй байдлаас болж манай хүү нас барсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг./хх-ийн 38-41/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би ******* сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 06 минутын үед би гэртээ байж байтал ******* сумын 3-р баг "" гэх газар манай ахын хүүхэд болох 3 настай нь машинд дайруулчихлаа ******* сум руу ирж байгаа гэхээр нь би уг газар луу явж байтал өөдөөс 19-48 БНХ улсын дугаартай Бонго маркийн цэнхэр өнгийн машинтай ирж тааралдаад зогсож хүүхдийг үзэхэд нас барсан 2 чихнээс нь бага зэргийн цус гарсан байсан. Тэгээд уг хүүхдийн цогцосыг эмнэлэг дээр авч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... эхнэр , талийгаач хүү бид нарыг гэрт байх үед ******* манай гэрийн урд талд Бонго маркийн 19-48 БНХ улсын дугаартай машинтай ирээд дуудахаар нь гараад иртэл миний араас талийгаач хүү гараад ирэхээр нь тэвэрч аваад *******тай уулзтал Баянхонгор аймаг явах уу гэхээр нь би эхнэртэйгээ ярьж байгаад явахааргүй болоод *******, нарыг яв яв гэж хэлчихээд малаа хартал бороонд уруудаад гүйж байхаар нь би талийгаач хүү ыг гэрт оруулчихаад гэрийн хойд талд малруугаа явсан. Тухайн үед ******* машинтайгаа зогсож байсан. Тэгээд би малаа эргүүлчихээд гэрлүүгээ явж байтал ******* машинтайгаа уруудаж байсан би гэрлүүгээ орох гээд явж байтал талийгаач хүү нь баруун талаараа харсан хэвтэж байхаар нь би гүйж очоод тэврэхэд ухаан алдсан чихнээс цус гарсан байхаар нь эхнэр болон *******ыг хойноос нь орилж дуудсан. Тэгээд би хүүхдээ тэврээд *******тай уулзаад хүүхэд яасан юм  гэхэд ******* хүүхэд чинь хаана байсан юм гэж хэлээд *******ын машинд суулгаад ******* сумын эмнэлэг рүү явсан. Намайг ******* сум дээр очиход талийгаач хүү нас барсан байсан. Би талийгаач хүү ыг *******ын машинд мөргүүлж байхыг хараагүй, харин ухаангүй газар хэвтэж байхыг харсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45/

Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баянхонгор аймаг явахаар болоод өдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн Бонго маркийн 19-48 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ манай нөхөр ******* унаад би хажуу талд нь суусан юм. Тухайн үед их хэмжээний бороо орж манан датсан байсан тул хол ойрын зүйл харагдахгүй байсан. Тэгээд нөхөр ******* бид гэрээс гараад айл болох Н.ын үүдэн дээр ирээд дуудтал гарч ирсэн тэгтэл гэрээс араас нь талийгаач хүү нь гарч ирээд нь тэвэрч авсан тэгээд нөхөр ******* бид хоёр д аймаг та 2 явах уу гэтэл эхнэрээсээ асуугаатая гээд асуусан чинь явахгүй бид 2-ийг яв яв гээд талийгаач хүүхдээ гэртэй оруулж тавиад малруугаа явсан нөхөр ******* бид 2 машинаа хөдөлгөөд урагшаа явтал араас хүн орилох шиг болохоор нь машинаа зогсоогоод хартал нь талийгаач хүү ыг ухаан алдсан байна гэхээр нь хартал хүүхдийн зүүн чихнээс цус гарсан ухаан алдсан байхаар нь ******* сумын эмч рүү яриад дуудлага өгчихөөд явж байтал замд сумын их эмч тай таараад хүүхдээ үзүүлтэл нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед талийгаач хүү ыг тээврийн хэрэгслээр мөргөж байхыг мэдээгүй, гэрээс хөдөлж байхад ямар нэгэн чимээ дуулдаагүй харин хөдлөөд явсаны дараа араас дуудсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн №46 тоот шинжээчийн

1.Талийгаач ын цогцост суурь ясны хугарал, зулай, дагз ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд үүссэн байна.

2.Үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Талийгаач ын биед учирсан гэмтэл нь шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Талийгаач Б. нь суурь ясны хугарал, зулай, дагз ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх зогсч нас барсан байна.

5. Талийгаач нь бусадтай амь тэмцэлдэн ноцолдсон гэх шинж үзлэг шинжилгээгээр тогтоогдоогүй... гэх дүгнэлт/хх-ийн 54/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн №19 тоот шинжээчийн

1.Уг осол гарсан шалтгаан нь ******* нь хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн осол гарсан байна.

2.Киа бонго маркийн цэнхэр өнгийн 19-48 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын буруутай үйлдлээс болж уг осол гарсан байна.

3.Жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 7.6 дахь хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчины байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна... гэх дүгнэлт. /хх-ийн 59/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 15-16, цогцосны задлан шинжилгээний үед хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-26/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/хх-ийн 27-33/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 34-35/, жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл/хх-ийн 36/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 84/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 92/, Баянхонгор аймгийн ******* сумын 2-р багийн Засаг даргын 2016.07.09-ний өдрийн 266 тоот тодорхойлолт /хх-ийн 87/ зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг "" гэх газарт өөрийн эзэмшлийн Киа бонго /Кia bongo/ маркийн цэнхэр өнгийн 19-48 БНХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан: "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны буюу 1 нас 08 сартай ыг харалгүй мөргөж улмаар ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын ... хүүхдээ тэврээд хүрээд ирэхээр нь хартал би машинаараа Н.ыг мөргөсөн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 74/

Хохирогч *******гийн...би талийгаач хүү гараад явсан байсныг би мэдээгүй,... нөхөр бид 2 хүүхэд дайрчихлаа гэсэн чинь ******* хүүхдийг чинь харсангүй гэсэн, *******ын машинд суугаад ******* сум руу явж их эмч д хүүхдээ үзүүлтэл нас барсан байна гэсэн...гэх мэдүүлэг./хх-ийн 38-41/

Гэрч ын ... хүүхдийг үзэхэд нас барсан 2 чихнээс нь бага зэргийн цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Гэрч ын ... талийгаач хүү нь баруун талаараа харсан хэвтэж байхаар нь би гүйж очоод тэврэхэд ухаан алдсан чихнээс цус гарсан байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн №46 тоот шинжээчийн ...Талийгаач ын цогцост суурь ясны хугарал, зулай, дагз ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүд үүссэн байна... гэх дүгнэлт/хх-ийн 54/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн №19 тоот шинжээчийн...Уг осол гарсан шалтгаан нь ******* нь хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн осол гарсан байна...гэх дүгнэлт. /хх-ийн 59/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан зардалд нотлох баримтгүйгээр 1.000.000 төгрөгийг төлсөн, ******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцож “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...”  болохоо илэрхийлсэн байх  тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 92/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .     

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч *******ын өмчлөлийн 19-48 БНХ улсын дугаартай Киа бонго /Кia bонgо/ маркийн тээврийн хэрэгсэл, 4 ханатай гэрийг тус тус битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 10, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №233756 жолооны үнэмлэх, №0443738 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч ******* нь  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын №233756 жолооны үнэмлэх, №0443738 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн 19-48 БНХ улсын дугаартай Киа бонго /kia bongo/ маркийн тээврийн хэрэгсэл, 4 ханатай гэрийг тус тус битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 10, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгосугай.  

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.БАЙГАЛМАА