Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн *******ийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******,*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буйр овогт ******* *******, Боржгин овогт ******* *******, Тугчин овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221000000329 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн 1 дүгээр баг, 6-4 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, мөн 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Буйр овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн 2 дугаар баг, 0-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгин овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн 1 дүгээр баг, 9-10 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тугчин овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч *******,*******, ******* нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн 3 дугаар баг, “ ” гэх газраас байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын нойтон үндэс 16,160 килограммыг түүж байгаль экологид 1,824,464 (нэг сая найман зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун жаран дөрөв) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Хохирлыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 22-24/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим албан ажлаар хилийн 0105 дугаар салбар болох сум 3 дугаар багийн нутаг Авдартын застав руу 12 цагийн орчим “ ” гэх газар явж байхад тээврийн хэрэгсэлтэй хүмүүс манай хилийн зурвас газар орчихсон байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамал түүсэн байдалтай байсан. Тэгэхээр нь ажлын шугамаар хилийн бүсэд байсан болохоор хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулах журмаар шалгаж холбогдох байгууллага болох Цагдаагийн байгууллагад дуудлага өгч хүлээлгэн өгсөн. Хилийн зурвас газар байсан болохоор албан ёсоор бичиг баримтыг шалгах гэсэн боловч бичиг баримт байхгүй гээд үзүүлэхгүй байсан. Түүж байсан шуудайтай үндэс нь 3 шуудай харагдаж байсан...” гэжээ. /хх-ийн 26-27/

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12-04-029-001 тоот дүгнэлтэд:

1. Үндэсний гадна үзэмж болон үнэр байдлыг мэдэрхүйн үзлэг хийхэд “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс мөн байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг ховор ургамлын ангилалд хамааруулж улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаатай судалгаа шинжилгээний зориулалтаас бусад тохиолдлоор ашиглахыг хориглосон байдаг. Дээрхи ургамлыг эмийн түүхий эд болгон ашигладаг.

3. Мэдэрхүйн үзлэгээр чийгтэй нойтон байна. Чийгтэй удаан хугацаанд хадгалсан тохиолдолд тухайн ургамлын үндэс нь хөгцөрч гадна хэсэгт ялзмаг хэлбэрийн шингэн үүсч муудна. Хатаасан тохиолдолд нойтон үеийн жин хатсан үеийн жингийн хооронд зөрүү гардаг.

4. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад 1 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын нойтон үндэсний экологи эдийн засгийн үнэлгээг 112,900 төгрөгөөр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэсэн заалтын дагуу 1 кг ургамалд учирсан хохирлын төлбөр 564,500 төгрөг байна. Хуулийн дагуу 16,160 кг-г 564,500 төгрөгөөр үржүүлж 9,122,320 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ. /хх-ийн 45-46/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хорооны танил дүү болох *******, ******* нарын хамт үндсэнд явъя гэж ярилцаж байгаад хамт явахаар болсон. Миний эхнэр ийн нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлтэй 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн төвөөс үдээс хойш сум руу явсан. ...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчимд байх бид хэд босоод үндсээ түүсэн. Бид гурав цаг гаруй түүж  байхад заставаас машинтай 4-5 хүн ирээд “Та нар хилийн зурвас хориотой бүсэд явж байна” гэсэн. Тэгээд шуудайтай түүсэн байсан үндсийг харчихаад цагдаа дуудсан. ...би ганцаараа багцаагаар 3-4 кг үндэс түүсэн байх. Харин бүгд нийлээд 16 кг гаруй нойтон үндэс байсан...” гэжээ. /хх-ийн 66/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ганцаараа багцаагаар 5-6 кг үндэс түүсэн байх. Харин бүгд нийлээд хиллэж үзэхэд 16 кг гаруй байсан...” гэжээ. /хх-ийн 68/

Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ганцаараа багцаагаар 6-7 кг үндэс түүсэн байх. ...Би хохирлыг барагдуулна...” гэжээ. /хх-ийн 70/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 17-18/

Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-55/

ДОР улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 57-58/

Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 71-72/

Дорнод аймгийн 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 76-77/

Дорнод аймгийн 1-р багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 79/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 86-87/Дорнод аймгийн 10-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75, 81, 90/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд шүүхэд эд мөрийн баримтаар ирэхдээ хөгцөрч муудсан 16,160 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамал, дөрвөн ширхэг төмөр лоом зэргийг шинжлэн судалсанд тооцов.

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Буйр овогт ******* *******, Боржгин овогт ******* *******, Тугчин овогт ******* ******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ДОР улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас байгалийн ховор дэрэвгэр жиргэрүү ургамлын нойтон үндэс 16,160 килограммыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор түүж байгаль орчинд 1,824,464 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...Би хорооны танил дүү болох *******, ******* нарын хамт үндсэнд явъя гэж ярилцаад эхнэр ийн нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлтэй 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн төвөөс үдээс хойш сум руу явсан. ...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчимд байх бид хэд босоод үндсээ түүсэн. Бид гурав цаг гаруй түүж  байхад заставаас машинтай 4-5 хүн ирээд “Та нар хилийн зурвас хориотой бүсэд явж байна” гэсэн. Тэгээд түүсэн байсан шуудайтай үндсийг харчихаад цагдаа дуудсан... .би ганцаараа багцаагаар 3-4 кг үндэс түүсэн байх. Харин бүгд нийлээд 16 кг гаруй нойтон үндэс байсан...” гэх, шүүгдэгч *******ийн “...Би ганцаараа багцаагаар 5-6 кг үндэс түүсэн байх. Харин бүгд нийлээд хиллэж үзэхэд 16 кг гаруй байсан...” гэх, шүүгдэгч*******гийн “...Би ганцаараа багцаагаар 6-7 кг үндэс түүсэн байх. ...Би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч гийн “...Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Хохирлыг нэхэмжилнэ...” гэх, гэрч ын “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим албан ажлаар хилийн 0105 дугаар салбар болох 3 дугаар багийн нутаг Авдартын застав руу 12 цагийн орчим “ ” гэх газар явж байхад тээврийн хэрэгсэлтэй хүмүүс манай хилийн зурвас газар орчихсон байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамал түүсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12-04-029-001 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг ... түүсэн” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал, түүний үр, эрхтэнийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******,*******, ******* нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын нойтон үндэс 16,160 килограммыг түүсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч *******,*******, ******* нар нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэж, тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч нарын мэдүүлсэн “...бид нар ярилцаад үндэс түүхээр болж 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн төвөөс үдээс хойш *******ийн барьж байсан маркийн ДОР улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй сум руу явсан. ...газрын тосны 19 дүгээр талбай орсон бөгөөд тэндээсээ зүүн тийш засмал замаар явж байгаад замаасаа гараад унтсан. Маргааш өглөө нь бүдэг замаар зүүн урагш манхнаар үндсээ хайж яваад орой болоод даа унтсан. Маргааш нь буюу 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчимд босоод үндсээ түүсэн...” гэх мэдүүлэг, ДОР улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч *******,*******, *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******,*******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* *******, ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч*******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос гадна шүүгдэгч *******,*******, ******* нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болжээ.

Шүүгдэгч *******,*******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал, Дорнод аймгийн сумаас сум руу зорчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******, ******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******,*******, ******* нар нь Дорнод аймгийн нутагт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн 1, 2, 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******,*******, ******* нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******,*******, ******* нар нь байгалийн ховор дэрэвгэр жиргэрүү ургамлын нойтон үндэс 16,160 килограммыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор газрын хөрснөөс түүж байгаль орчинд 1,824,464 төгрөгийн хохирол учруулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч нарын түүсэн 16,160 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 112,900 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж, нийт 9,122,320 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******,*******, ******* нараас тус бүр 3,040,743 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоолоо.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,288,614 төгрөгийн үнэлгээтэй, ДОР улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх болох нь гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Вендо” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан, ДОР улсын дугаартай, Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,288,614 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******,*******, ******* нараас тус бүр 429,538 төгрөгийг гаргуулан ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэж, прокурорын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16,160 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг устгуулах тухай прокурорын санал эрүүгийн 2221000000329 дугаартай хэргийн хамт шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 16,160 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын нойтон үндэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хөгцөрч, гадна хэсэгт ялзмаг хэлбэрийн шингэн үүсч чанар байдлын хувьд муудсан болох нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон эд мөрийн баримтаар тус тус тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч 16,160 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан хөрөнгө орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хариуцах үүрэгтэй бөгөөд эд мөрийн баримт нь түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд чанар нь муудаж болзошгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтыг шийдвэрлүүлэх боломжтойг мөрдөгч, прокурор нар цаашид анхаарч ажиллавал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лоом 4 ширхгийг устгаж, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******,*******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буйр овогт ******* *******, Боржгин овогт ******* *******, Тугчин овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* *******, ******* ******* нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******, ******* нарыг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******,*******, ******* нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******,*******, ******* нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар ургамлын аймагт учруулсан хохиролд 9,122,320 /есөн сая нэг зуун хорин хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******,*******, ******* нараас тус бүр 3,040,773 /гурван сая дөчин мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,288,614 /нэг сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******,*******, ******* нараас тус бүр 429,538 /дөрвөн зуун хорин есөн мянга таван зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16,160 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 4 ширхэг төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст  даалгаж, шүүгдэгч *******ийн эзэмшлээс ДОР улсын дугаартай Тoyota corolla маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******,*******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА