Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан т******* шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000346 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн б******* дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, “******* *******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны шөнийн 22 цагийн орчим Дорнод аймгийн сумын 5 дугаар баг, хороололд иргэн зүүн шилбэний ар доод хэсэгт модон иштэй сүхээр цохиж түүний эрүүл мэндэд “зүүн шилбэний ар доод хэсэгт зүсэгдсэн шарх, шагай хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчим сумын төвд архи ууж байгаад согтоод гадаа унтаад өгсөн байсан. Нэг сэртэл даараад байхаар нь босоод хартал эмнэлгийн зүүн талд унтчихсан байсан. Тэгээд айлд очиж унтахаар зүүн тийш алхаж байтал гэх айл гэрэлтэй байхаар нь унтах гээд ортол ах, ах, ах, лам нар согтуу унтаж байсан. Би ахын ар талаар нь ороод хэвтэж байтал гаднаас *******, гэх хоёр залуу согтуу орж ирсэн. Орж ирэхдээ “архи авах гэтэл дэлгүүр хаасан байна” гэж байсан. Тэгтэл ******* “миний утас хаана байна, сая дуугарсан, чи авсан” гээд байсан. Тэгэхэд нь би “аваагүй” гэж хэлээд гэдэс базлаад байхаар нь 00 ороод иртэл ******* “чи 00-д ну*******ан” гээд надаас нэхээд байсан. Орон дээр хэвтэж байсан ахыг ортой нь татаад утсаа хайж байгаад сүх гаргаж ирээд намайг “ална, *******анд хаяна” гээд далайхаар нь хөлөө өргөөд хаатал 2 удаа зүүн хөлийг сүхээр цохисон. Тэгээд дахиж далайгаад цохих гэж байтал унтаж байсан ах сэрээд сүхийг автал ******* миний толгой руу 2-3 удаа цохисон. Гайгүй болоод би гутлаа тайлтал зүүн хөлөөс их ц******* гарч байхаар нь эмнэлэг дуудаад би явах гээд гартал үүдний таамбарт утас байхаар нь “утас чинь энэ байна” гэж хэлсэн. Миний зүүн хөлийн ард хэсэгт зүсэгдсэн. Надтай ******* нь уулзаж уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Одоо миний хөл зүгээр болсон. Надад *******д гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-21/

Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийг би сайн санахгүй байна, ямар ч байсан 8 дугаар сарын сүүлээр байх. Намайг унтаж байхад миний орыг татах шиг болохоор нь сэрээд харахад манай гэрт зүс таних ******* гэх залуу миний орон доор байсан дархны сүхийг миний орыг татаж холдуулаад араас нь аваад бариад зогсож байгаад шууд ын хөл хэсэгт нь цохиход энд тэнд ц******* үсэрсэн. Тэгэхээр нь би ******* гэх залуугаас шууд сүхийг нь булааж аваад гадаа гаргаад үүдний таамбарт ну*******ан. Би орж ирээд цагдаа эмч дууд гэхэд нэг нь дуудсан байх. Удалгүй эмнэлэг ирээд ыг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 23-34/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 580 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн шилбэний ар доод хэсэгт зүсэгдсэн шарх, шагай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 29-30/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би ыг ах гийн гар утсыг хулгайлчихлаа гэж бодоод айлгах санаатай сүх бариад хөл хэсэгт нь цохичихсон юм. Түүнээс надад ыг цохиж зодох шалтгаан байгаагүй. Гэмтэл учруулсан нь миний буруу. Би ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 40-41/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/

Эд зүйлийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 27-28/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан б*******ад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар модон иштэй сүхийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн т*******гай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч овогт ******* ******* нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 5 дугаар баг, хороололд хохирогч ыг сүхээр цохиж түүний биед зүүн шилбэний ар доод хэсэгт зүсэгдсэн шарх, шагай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би ыг гийн гар утсыг хулгайлчихлаа гэж бодоод айлгах санаатай сүх бариад хөл хэсэгт нь цохичихсон юм. Түүнээс надад ыг цохиж зодох шалтгаан байгаагүй. Гэмтэл учруулсан нь миний буруу...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “... гэх айл гэрэлтэй байхаар нь унтах гээд ортол ах, ах, ах, лам нар согтуу унтаж байсан. Би ахын ар талаар нь ороод хэвтэж байтал гаднаас *******, гэх хоёр залуу согтуу орж ирсэн. Орж ирэхдээ “архи авах гэтэл дэлгүүр хаасан байна” гэж байсан. Тэгтэл ******* “миний утас хаана байна, сая дуугарсан, чи авсан” гээд байсан. Тэгэхэд нь би “аваагүй” гэж хэлээд гэдэс базлаад байхаар нь 00 ороод иртэл ******* “чи 00-д ну*******ан” гээд надаас нэхээд байсан. Орон дээр хэвтэж байсан ахыг ортой нь татаад утсаа хайж байгаад сүх гаргаж ирээд намайг “ална, *******анд хаяна” гээд далайхаар нь хөлөө өргөөд хаатал 2 удаа зүүн хөлийг сүхээр цохисон. Тэгээд дахиж далайгаад цохих гэж байтал унтаж байсан ах сэрээд сүхийг автал ******* миний толгой руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Р.ын “...Намайг унтаж байхад миний орыг татах шиг болохоор нь сэрээд харахад манай гэрт зүс таних ******* гэх залуу миний орон доор байсан дархны сүхийг миний орыг татаж холдуулаад араас нь аваад бариад зогсож байгаад шууд ын хөл хэсэгт нь цохиход энд тэнд ц******* үсэрсэн. Тэгэхээр нь би ******* гэх залуугаас шууд сүхийг нь булааж аваад гадаа гаргаад үүдний таамбарт ну*******ан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 580 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн б*******ад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль б******* шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 580 тоот “...зүүн шилбэний ар доод хэсэгт зүсэгдсэн шарх, шагай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд т******* т******* нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг б*******дад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 /нэг/ ширхгийг *******тгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг т******* т******* дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг т******* т******* удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******г Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 /нэг/ ширхгийг *******тгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, б*******дад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг т******* т******* дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд т******* шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА