Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/792

 

 

2022           10           24                                         2022/ШЦТ/792

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан                

 улсын яллагч  С.Бичинхүү  

 шүүгдэгч ***************  нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205008461334 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *********** 05 дугаар сарын 09-ний өдөр ********** аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3, 2 хүүхдийн хамт ******** дүүргийн ********** дугаар хороо, ********* дугаар гудамж, *********** тоотод суух хаягтай боловч Баянгол дүүргийн *************** дугаар хороо, *********** дүгээр ************ оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, *********************

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Яллагдагч *********** нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” цайны газарт хохирогч ******** “Жолооны С ангилал даруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөлдүүлж, хуурч мэхлэн 500.000 төгрөгийг залилан авсан,

 

мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах *******ХХК-ны “**********” зочид буудлын үйлчлүүлэгч ********** итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картнаас 1.000.000 төгрөгийг өөртөө авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөр барагдуулна..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сард хамт ажилладаг байсан ******** гэх хүнд манай нөхөр ********** Өмнөговь аймагт том ачааны машин барих ажилд орох гэсэн жолооны С үнэмлэх хэрэг болчихлоо гэж ярьж байсан. Тэгтэл *********** өөрийн охины сурч байгаа жолооны багшийг нь таньдаг ярьж өгөөд С ангилал даруулаад өгнө гэж надад хэлсэн. Тэгээд ангилап даруулахад 500.000 төгрөг шаардпагатай гэсэн. Би 2021 оны 10 сарын 14-ний өдөр ********* эзэмшлийн ********* дугаарын данс руу өөрийн хаан банкны ************ дугаарын дансаас 200.000 төгрөг, хамт ажилладаг ********* данснаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 67-68 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн:  “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ****** дугаар хороонд байрлах ******** нэртэй буудлын 504 тоот өрөөнд 04 цагийн үед ********* гэдэг найзтайгаа орсон...Буудалд ороод байж байтал манай найз бэлэн гоймон идье гээд байхаар нь би тухайн буудлын ресепшин гэх 40 орчим насны, бордуу царайтай, бүлтгэр нүдтэй, хар өнгийн үстэй эмэгтэйг дуудаад Хаан банкны виза картаа өгөөд 2 бэлэн гоймон аваад ир гээд явуулсан. Тэгээд ойролцоогоор 10 минутын дараа нөгөө ресепшин эмэгтэй орж ирээд надад виза карттай, 2 бэлэн гоймон авчирч өгсөн. Тухайн үед миний утасны цэнэг дууссан, унтарчихсан байсан болохоор надад зарлагын гүйлгээ ирээгүй юм. Тэгээд би найзтайгаа унтаж амраад 07 цагийн үед сэрээд утсаа асаагаад үзсэн чинь миний утсанд эхлээд 80,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээний мессеж ирэхээр нь би гайхаад доошоо буудлын 1 давхар руу буусан чинь нөгөө ресепшин гэх эмэгтэй байхгүй, гаднаас үйлчлэгч нь гэх өөр эмэгтэй орж ирсэн байсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч *********** “...манай буудлын ресепшинд нөгөө хүн өөрийнхөө картыг өгөөд нууц кодоо хэлээд, за ATM орж өөрөө авчих гэж хэлээд өрөө рүү орсон байна. Гэтэл манай буудлын ресепшин тэр хүний картнаас эхлээд 80,000 төгрөг аваад дахиад 1 минутын дараа нь 1,000,000 төгрөг аваад буудалд ирээд картыг нь буцааж өгсөн байна...тухайн үед ажиллаж байсан ресепшин эмэгтэй ч өглөө ажлаа хүлээлгэж өгөлгүй 7 цагийн үед гараад явсан байна. Одоо утсаа авахгүй хэрнээ би мөнгийг чинь өгнө гэж хэлээд мэссэж бичээд байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

Хаан банкин дахь ********** эзэмшлийн *********** дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

 

 

Хаан банкин дахь Н********** эзэмшлийн *********** дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

Хаан банкин дахь ******** эзэмшлийн ********** дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа/хавтаст хэргийн 125-130 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаадтад яллагдагч ********* өгсөн: “...********** нөхрийн нь жолооны  үнэмлэх дээр ангилал даруулж өгнө гэж 500,000 төгрөг авсан бөгөөд бүсэн зүйл байхгүй, бүтэхгүй болохоор нь мөнгийг нь хувийн хэрэглээнд зарцуулаад дуусгасан.....2022 оны 2 сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хороонд байрлах, корена нэртэй буудалд ресепшин ажил хийж байгаад шөнийн 4 цагийн үед буудлаар үйлчлүүлсэн үл таних эмэгтэй хүний картнаас 1000,000 төгрөг авсан... би өөрийн  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 34-35, 56 дугаар хуудас/,

 

 

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дугаар хуудас /,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *********** нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” цайны газарт хохирогч ********** “Жолооны С ангилал даруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөлдүүлж, хуурч мэхлэн 500.000 төгрөгийг залилан авсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн ********** дугаар хороонд байрлах ********** ХХК-ийн “*********” зочид буудлын үйлчлүүлэгч ********** итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картнаас 1.000.000 төгрөгийг өөртөө авч завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

              Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ********* бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирогч ********* 500,000 төгрөг, хохирогч *********** 1,000,000 төгрөгийг олгуулах саналтэй... гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* нь: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

  1. Мөрдөн байцаалтад хохирогч ************ өгсөн “...*************

өөрийн охины сурч байгаа жолооны багшийг нь таньдаг ярьж өгөөд С ангилал даруулаад өгнө гэж надад хэлсэн. Тэгээд ангилап даруулахад 500.000 төгрөг шаардлагатай гэсэн. Би 2021 оны 10 сарын 14-ний өдөр *********н эзэмшлийн ***********дугаарын данс руу өөрийн хаан банкны ********* дугаарын дансаас 200.000 төгрөг, хамт ажилладаг ******** данснаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэгт хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *********** нь жолооны С ангилал даруулж өгөх эрхгүй этгээд байж гэм буруугийн санаатай хэлбэрээр

бусдыг хуурч итгүүлэн хохирогч ********* залилан 500,000 төгрөгийг авсан

идэвхитэй гэмт үйлдэл хийж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

  1.  Мөрдөн байцаалтад хохирогч ************ өгсөн: “...Тэгээд би

найзтайгаа унтаж амраад 07 цагийн үед сэрээд утсаа асаагаад үзсэн чинь миний утсанд эхлээд 80,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээний мессеж ирэхээр нь би гайхаад доошоо буудлын 1 давхар руу буусан чинь нөгөө ресепшин гэх эмэгтэй байхгүй, гаднаас үйлчлэгч нь гэх өөр эмэгтэй орж ирсэн байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч **********:  “...манай буудлын ресепшинд нөгөө хүн өөрийнхөө картыг өгөөд нууц кодоо хэлээд, за ATM орж өөрөө авчих гэж хэлээд өрөө рүү орсон байна. Гэтэл манай буудлын ресепшин тэр хүний картнаас эхлээд 80,000 төгрөг аваад дахиад 1 минутын дараа нь 1,000,000 төгрөг аваад буудалд ирээд картыг нь буцааж өгсөн байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ Хохирогч ********* итгэмжлэн өгсөн Хаан банкны картнаас шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хууль бусаар 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд оруулан завшсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан болох нь Хаан банкин дахь ********* эзэмшлийн ********** дугаарын дансны депозит  дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, Хаан банкин дахь *********** эзэмшлийн ********** дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, Хаан банкин дахь ********** эзэмшлийн ********** дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 125-130 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч ************ бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан  үр дагаварын гэмт хэргийн хохиролд тооцно.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж санаатай хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг  гэмт хэргийн хор уршигт тооцно  гэж хуулинд заажээ.

 

Хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч ********** хохирогч **********  500,000 төгрөг, хохирогч **********   1,000,000  төгрөгийг  тус тус олгож  шийдвэрлэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

 

            зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар ял оногдуулах....” санал,

 

            шүүгдэгч ******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэх санал, дүгнэлтийг тус тус  гаргав.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

шүүгдэгч ********** хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023  оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаанд 80 хувиар тогтоосон Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс /төвийн 6 дүүргийн/ 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах  ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хотын бүсчлэлээс /төвийн 6 дүүргийн/ 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг  тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ************* оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тус тус сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ************ нь шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

           Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдъя.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ********** овогт ***********  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ял,

               мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс /төвийн 6 дүүргийн/ 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ял,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  Улаанбаатар хотын бүсчлэлээс /төвийн 6 дүүргийн/ 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг 1 хоногийн торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлж 6*15=90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийг хасаж тооцож, /450,000-90,000=360.000/ нийт биечлэн эдлэх торгох ялыг 360,000 төгрөгөөр тогтоосугай. 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *********** оногдуулсан 360 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 360,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус  шүүгдэгчид сануулсугай.

 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан торгох ял, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

        

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 500,000 төгрөгийг гаруулж хохирогч *********, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ************, тус тус  олгосугай.

 

       8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

          9. Шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ