Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/793

 

 

2022             10             24                                           2022/ЦШТ/793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,                

улсын яллагч Д.Батзаяа,       

шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 2205000002176  дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, ******* оны ****** дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ********** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ********* аймгийн ******* сумын ********* дүгээр багийн ******** оршин суух хаягтай. одоо ****** дүүргийн ******** дугаар хороо, ********** тоотод түр оршин суудаг. улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, *************

 

Холбогдсон хэргийн талаар

  

*********** нь  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-н хашаанд хохирогч ********** 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг цохиж зугтсан гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

           мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад манай захирал ********* надруу залгаад өнөөдөр ажиллах ёстой байсан туслах ****** согтуу ирсэн байна чи очоод туслахаар ажиллаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд 11 цагийн үед ажил дээр яваад очсон. Би ажлаа хүлээж авахаар машин дээрээ очиход хажуунаас ********* ирээд надад хандаад ******** бууны нохой хүрээд ирсэн байна гэхээр нь тоглож байна гэж ойлгоод өөдөөс нь очиход надад хандаж чи зайл гэхээр нь би ********* хандаж ********** ах таныг буу намайг ажил гэсэн гэж хэлээд эргээд алхтал *********н газраас юм авах шиг болсон чинь толгойруу юм ирээд цохисон. Миний ухаан балартаад явчихаар нь арай гэж дээш өндийгөөд шууд өөрийн унаж ирсэн машин дээрээ очоод захирал ********* утсаар толгой хагалаад цус гараад болохгүй байгаа талаар хэлсэн...Би Гэмтлийн эмнэлэг ороод КТГ-ийн зураг авахуулж толгойдоо 6 оёдол тавиулсан...эмчилгээнд гарсан болон цаашид гарах зардлаа гэм буруутай хүнээс гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 17-ний өглөөний 9 цагийн үед би *********-ны хажууд *********** тааралдсан бөгөөд тухайн үед ******* жаахан уучихсан бололтой явж байсан. Тэгээд бид хоёр “******ж” ХХК-ны хажуугийн цутгалт хийдэг газраа очоод ажлаа хийж байтал ********** ирсэн. ********** ах ******** чи муу бууны нохой юу хийж яваа юм гэтэл ******* чамайг уучихсан болохоор чинь намайг дуудчихлаа гээд хоорондоо маргалдаад байхаар нь би та хоёр хүний барилга дээр ажиллаж байж битгий маргаан хийгээд нүдний булай болоод бай гэж хэлээд эргээд ажлаа хийж байтал ард ********* нүдрүү цохьчихлоо шүү дээ би чамайг алнаа гээд газраас тоосго авахад нь ********** зугтаасан ********* тоосго аваад ********** шидээд толгойд нь оносон. Тэгээд ********* миний толгой хагалчихлаа гээд эргэтэл толгойноос нь нилээн цус гарч байсан...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13190 дугаартай дүгнэлтэд “...********** биед дагзны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэж дурдсан, / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө ********- ны хажууд “********” ХХК-ны хашаанд цутгалтын ажил хийхээр 10 цагийн үед очсон бөгөөд тухайн үед ********** нар ажилдаа ирчихсэн байсан. Тэгээд яваад очтол тэр хоёр намайг архи уучихсан байна гээд байхаар нь би ********г чи яваа би ажлаа хийж чадна гэтэл ************** яахаараа ингэж байдаг юм гээд миний нүдрүү нэг удаа цохьчихоод зугтаахаар нь би хойноос нь тоосго аваад шидтэл толгойг нь оночихсон...Би ********** нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  42 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

-үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

-нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ хавтас хэргийн 47 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ********** нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн хашаанд хохирогч ********* 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг цохиж зугтсан гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 519,410 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй ...” гэх  санал,

 

            шүүгдэгч ******** нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч ************ нь Баянгол дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн хашаанд хохирогч ************ 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг цохиж зугтсан гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

  • Шүүгдэгч ********** нь Баянгол дүүргийн *********** дугаар хорооны нутаг

Дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн хашаанд хохирогч ********** 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг цохиж зугтсан гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад гэрч ************ өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13190 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад яллагдагч ********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2022  оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******** танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,                  

Шүүгдэгч  ********* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хохиролд 519,400 төгрөгийг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ********** 519,410 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 519,410 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нь гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

 Шүүгдэгч ********** холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ********** торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ********** оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********** оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ