Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/806

 

 

 

2022           11              01                                          2022/ШЦТ/806

М.

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан                

улсын яллагч  М.Анхбаяр

хохирогч **************, түүний өмгөөлөгч ****

шүүгдэгч ************* түүний өмгөөлөгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт ************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205021902119 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ************ оны ***** дугаар сарын *****-ны өдөр ********* аймгийн ************ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Монгол Улсын ********** шигшээ багийн тамирчин, ам бүл 4 эхнэр, охин, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ********* дүгээр хороо, ********** дүгээр байрны ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********************

 

            Холбогдсон хэргийн талаар

 

********* нь Баянгол дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй бааранд хохирогч *********** 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хараал хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алимын салст, баруун дээд доод зовхи, шанаа, хацар, хамар, эрүү, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, доод зовхинд шарх, хамрын баруун дээвэр ясны хугарал, таславч мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ:  “...Бид нар бааранд ороод бүжиглэж байгаад ************г бүжиглэе гээд найрсгаар нуруу нь дээрээс нь татаад алгадахад намайг хэл амаар доромжилж “пизда минь чи цаашаа явж байгаач, зайлаач” гэж хараалын үг хэлэхээр нь миний уур хүрсэнээс болж ийм зүйл болсон. Тухайн өдөртөө ******г гэмтлийн эмнэлэг рүү авч явж анхан шатны тусламж үзүүлж, эмийн сангаас өвчин намдаах эм авч өгсөн. Маргааш өдөр нь ********, түүний эгчтэй нь хамт явж тархины томографын  зураг авахуулсан. Түүний төлбөр 130,000 төгрөгийг шилжүүлсэн...8 дугаар сарын 21-ний орой ******* руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Гэмтээсэндээ уучлалт гуйж байна дахин ийм зүйл хийхгүй. Иргэний журмаар гарсан бопит хохирлыг төлж барагдуулна.  Баримтаар учирсан хохирлыг бүрэн барагдуулсан....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ: “...надад 1,130,000 төгрөг өгсөн. Сонгодо эмнэлэгт хамрын хагалгаанд орвол 6 сая төгрөг болно гэсэн. Иймд 6 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хамар битүүрч, толгой өвдөж байгаа. Мессенжерээр өөрөө мөнгө төгрөг өгөөч гэж асуухаар боломж бололцоогоороо барагдуулна гэж байсан. Сонгодо эмнэлгээс ойрын хугацаанд хагалгаанд ор гэсэн....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

           

мөрдөн байцаалтад хохирогч *********: “... би Эргүүл хамгаалалтын газарт харуулын цагдаа ажил албан тушаалтай юм. Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй баранд 8-9 лээ хамт орцгоосон баранд орж суугаад бүжиглээд бөөнөөрөө бүжгийн талбай дээр байж байхад манай ангийн ******* гэх залуу намайг суудалдаа сууя гээд миний суганаас сугадаад сууж байсан ширээрүү дагуулаад явсан, тэгээд ширээн дээрээ очоод сууж байхад *********** миний шилэн хүзүүн дээр 5-6 удаа гараараа цохьсон, яагаад цохьсон талаар нь мэдэхгүй байна бүжгийн талбайруу эргээд гаръя гээд цохьсон байх тэгэхээр нь миний уур хүрээд ууртай маягийн чи гараад бүжиглэж бай би жаахан бaйж байгаад араас чинь гаръя гэхэд *********** намайг шууд нүүр нүдгүй цохиж зхэлсэн, тухайн үед хажууд нь манай ангийн хүүхдүүд байсан гэвч хориж дийлэхгүй байсан, ширээнд сууж байсан *********** хоёр ******* надаас салгасан тухайн үед миний баруун нүдний доод хэсэгт язарч нүд хавдсан уруул сэтэрсэн толгойны ар хэсгээр хавдсан байдалтай болчихсон байсан тэгээд тухайн барнаас гараад гэмтлийн эмнэлэгрүү очиж эмчилгээ хийлгэчихээд гэртээ харьсан. Цагдаагийн байгууллагад 2 хоногийн дараа гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн: “...*********** хоёр ширээн дээр суугаад юм яриад сууж байгаад гэнэт тэр хоёр босож ирсэн бөгөөд ********* нь *********н нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон ба тэгээд би очоод болиулсан, миний хажуу талд манай ангийн охин ******* байсан. ********** хоёрын хоорондох яриа нь баарны хөгжимд сайн сонсогдоогүй, гэнэт л босож ирээд *********** цохиод авсан. Сүүлд ********* хөдөө явж  байгаа гээд тэрнээс хойш холбоо бариагүй, фейсбүүкдээ орж ирэхгүй байгаа..." гэх гздүүлэг / хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч:

********** 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8812 дугаартай

********** баруун нүдний алимын салст, баруун дээд, доод зовхи, шанаа, хацар, хамар, эрүү, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, доод зовхинд шарх, хамрын баруун дээвэр ясны хугарал, таславч мурийлт тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх  дүгнэлт  / хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

яллагдагч *********** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...пизда гэхээр нь би уурлаад ******** нүдрүү хэд хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

-эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

-тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

-оршин суугаа газрын хаягийн лавлагаа / хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

-жолоочийн лавлагаа мэдээлэл / хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

-төрсний бүртгэлийн лавлагаа/ хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/ хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсных дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******** нь Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” нэртэй бааранд хохирогч *********** 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хараал хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алимын салст, баруун дээд доод зовхи, шанаа, хацар, хамар, эрүү, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, доод зовхинд шарх, хамрын баруун дээвэр ясны хугарал, таславч мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...шүүгдэгч *********** үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа тул гэм буруутайд тооцуулах, хохирогч баримтаар нэхэмжилсэн 866,240 төгрөгийн хохирлоос шүүгдэгч 1,130,000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой  ...” гэх санал,

 

хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж ойлгож байна. Гэхдээ хохирогчтой их сургуулийн найз, хохирогчийн зүгээс хамартаа мурийлт авсан, хамрын хагалгаанд орох шаардлагатай 6,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ********* хувьд эмч хамрын хагалгаанд орох шаардлагагүй гэсэн гэж маргаж байх шиг байна. Хохирол төлбөрийг зайлшгүй гарах зардлыг нэхэмжлэх эрх нь хохирогчид байгаа. Хэргийн материалд энэ талаарх баримт авагдсан байгаа....” гэх санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...********* хувьд гэм буруу дээрээ анхнаасаа маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид хохирол учруулсан даруйдаа эмнэлэгт үзүүлсэн. Хохирол төлбөртэй холбоотой 1 сая төгрөг шилжүүлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн гаргаж өгвөл төлнө гэсэн байр суурьтай байгаа...” гэх санал,

 

хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...ямар эмнэлэгт үзүүлэхэд нь хувь хүний асуудал байх. ********** эмнэлэгт 7 дугаар сард очиж үзүүлж зураг авахуулсан, энэ талаар баримт хавтаст хэрэгт байгаа байх. Сонгодо эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Хамраа янзлуулмаар байна. Ажлаа хийгээд явж байхад хүндрэлтэй хэцүү байна. Хагалгаанд орох гэхээр боломж бололцоо байхгүй байна...” гэх санал,

 

   шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  *********** нь: “...би ямар эмнэлгээр явахын цуг явъя, боломж бололцоогоор төлье гэхээр эгч нь ******** харьцуулдаггүй. Хэргийн материалд 6 сая төгрөгийн баримтыг хавсаргаагүй байж байгаад шүүх хурал болно гэж хэлсний дараа хавсаргасан байсан. Хагалгаанд орох шаардлагатай байсан бол анх бүрдүүлж эхэлж байхдаа 6 сая төгрөгийн баримтаа хавсаргаагүй вэ...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй бааранд хохирогч ********** 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хараал хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндэд нь баруун нүдний алимын салст, баруун дээд доод зовхи, шанаа, хацар, хамар, эрүү, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, доод зовхинд шарх, хамрын баруун дээвэр ясны хугарал, таславч мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь хохирогч ********* мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8812 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/, яллагдагч *************************************************** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...пизда гэхээр нь би уурлаад ******** нүдрүү хэд хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******** гэмт үйлдэл болон хохирогч ******** учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж ********* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч ********* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Хохирлын талаар:

 

 Хохирогч ******** мөрдөн байцаалтын шатанд хохиролд 866,240 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгч  1,130,000  төгрөг  төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөр төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Хохирогч цаашид хамрын мэс засалд шаардлагатай 6,000,000 төгрөгийн зардал шаардагдаж байна гэж тайлбарлаж байх боловч “Сонгодо” эмнэлэгийн  нэхэмжлэлийн баримтаар 6,000,000 төгрөгийг нь бодит хохирол гэж тооцох боломжгүй, учир нь энэ мэс заслын төлбөр нь нэмэгдэх болон хасагдах эсэхийг шүүхээс таамаглан урьдчилан тооцоолох боломжгүй байна.

 

              Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөн жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдъя.  

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Уг ялыг хуульд зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөргүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ...гэх” санал,

 

   хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагатай холбоотой улсын яллагчийн саналтай адил саналтай байна. Гэхдээ хохирол төлбөргүй гэж дүгнэж байгаад анхаарах хэрэгтэй. Хамрын мурийлт нь одоо хүртэл харагдаж байна ...” гэх санал,

 хохирогч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...байхгүй...” гэв.

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ******** шигшээ багийн тамирчин. Цаашдаа хохирогчид хохирол төлбөрийн асуудал гарвал төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Торгуулийн ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг харгалзан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү....гэх” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим болон Эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг журмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********** 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

   Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ************ 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ************* оногдуулсан 600/зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

    4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

    5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ