Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Г.Ундрах,

Хохирогч

Шүүгдэгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

******* сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2233000000078 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ******* жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* Баяржаргал (РД: ТГ87110730),

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* сум, тосгоны хараагийн гол гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан мөн эзэмшлийн тээврийн хэрэгслийн салхины шил хагалж 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч   2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* сум, тосгоны хараагийн гол гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан мөн эзэмшлийн тээврийн хэрэгслийн салхины шил хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар / тээврийн хэрэгсэлд/ гэмтээж   380,000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт нь:

1.Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 10-нд цехээрээ барилгачдын баярт явсан. Өдөржин тэнд бид нар байсан. Орой майхан хурааж байхад би найзтайгаа машинд сууж байсан. Бид хоёр луу ирж яваа харагдсан. машины шил цохиж хагалсан тэгэхээр нь буугаад яаж байгаа юм гэсэн чинь намайг цохисон. Тэгээд миний шүд хугарсан. Одоо надад гомдол санал байхгүй гэв.

    2.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би тэр өдөр тай хамт өглөө бая дээрээ очоод үдээс хойш хувийн ажил гараад аймаг руу явсан тэгээд буцаж ирсэн. Тэгээд орой над руу гэх утсаар яриад ыг ирээд аваадхаач маргалдаад зодоон хийгээд байна гэхээр нь би тосгоны дэлгүүрийн үүдэн дээрээс замаас аваад гэрт нь хүргэж өгсөн. Намайг гэрт нь хүргэж өгөхөд нэлээд согтуу байсан. Маргааш нь утсаар ярихад болсон үйл явдлыг санахгүй байсан ...” гэх мэдүүлэг. (хх-ийн 38-р хуудас)

    3. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол, гэрэл зургийн үзүүлэлт. (хх-ийн 03-06-р хуудас)

               4. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №903 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

              1. биед нэг шүдний үгүй байдал, дээд уруулын салстад язрал тогтоогдлоо.

               2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3. биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 9-10-р хуудас)

              

               4."Капитал Зууч" ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 13-ний дрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

               Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн байдлаар 380,000 төгрөг байна гэх дүгнэлт (хх-ийн 16-17-р хуудас)

   5.Шүүгдэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 10-нд барилгачдын баярт явсан. Үйл ажиллагаандаа оролцоод тарах үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн. Тэрнээс болж болсон процессыг санахгүй байгаа. Тэгээд согтуурах явцдаа бие эрх чөлөөнд халдсан. Эд хөрөнгөд нь халдсан гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй,  үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”  гэжээ.

Шүүгдэгч ын бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлүүдийн улмаас иргэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тээврийн хэрэгслийн салхины шил хагарч 380,000 төгрөгийн хохирол учирсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт    заасан гэмт хэрэгт тооцох үйлдэл юм.

Иймд ыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч нь машины салхины шилний үнэ  380,000 төгрөг авсан, гомдол саналгүй гэжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ын үйлдсэн “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах “буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг биш тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч А.*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 торгох ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 900,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг  36.6,  36.7, 36.8 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

 1.******* овогт ******* хүний биед хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,   бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх буюу 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  450,000 төгрөгөөр торгох ял  дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг  900,000 төгрөгөөр тогтоосугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 900,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг  А.******* мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА