Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/791

 

                     

                         

 2022           10                24                                       2022/ШЦТ/791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан               

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ  

хохирогч *********       

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ******* овгийн *************холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205014362028 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******** оны 03 дугаар сарын 18-ны өдөр ********* аймагт төрсөн, халх, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******с шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *********** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ээж хайрхан ******** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. ****************

 

Холбогдсон хэргийн талаар 

 

*********** нь  2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн ариун цэврийн өрөөнд хохирогч *************** гар цүнх болон Ай фоне 12 загварын гар утас, бэлнээр 280.000 төгрөг, чихэвч, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас нийт 2.181.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У*********** мэдүүлэхдээ: “...би нойлын өрөөнд ороход гар цүнх байсан. Утас Хаан банкны виза карт, 20,000 төгрөг байсан. Чихэвч 260,000 төгрөг байгаагүй. Миний өмнө нь 00 руу хүн орсон байдаг. Үүнийг шалгуулах хүсэлттэй байгаа. Аавын маань дүү хагалгаанд орох гэж байсан болохоор дүүгээ хоёр хүүхэдтэйгээ дуудаад эмнэлэг рүүорсон.Эргэлтийн цонх руу очоод машинаа байрлуулсан. Утасны дууг хаасан болохоор дуудлагыг тухайн үед сонсоогүй. Би яаруу явсан учраас мөн биш талаар нь мэдэхгүй. Би хэдэн өдөр үнэхээр завгүй байсан. Цагдаад өгнө гэж бодож байсан. Утас кодтой байсан учраас онгойлгох боломжгүй байсан.  Хэд хоногийн дараа унтарсан байсан. Сим гаргаж, өөрт ашиглах гэсэн үйлдэл хийгээгүй. Хорооны цагдаад өгнө гэсэн бодол байсан. Ажлынхандаа үзүүлсэн. Айфон барьдаг хүмүүс байршил тогтоогчтой ирээд авна гэсэн. Цүнхэнд чихэвч, 280,000 төгрөг байгаагүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ц***************эрэнбумчин мэдүүлэхдээ: “....Эх нялхас оръё гээд бүртгүүлээд эмчид оочирлоод зогсож байсан. Хүүхдээ үлдээгээд нойл орохдоо цүнхээ мартсан байсан. Хүүхдийн хэвтэх бичгийг хийлгэсний дараа санасан. Камер шүүсэн. Машины дугаар нь харагдахгүй байсан. Хадам эгч, ах хоёр руу залгаад миний утас руу залгаад байгаач гэж хэлээд эмнэлэг рүү орсон. Маргааш нь 1-2 цагийн үед ярьсан. Цагдаа руу  залгаад холбогдсон. Таксинд явж байсан хүн мэдэхгүй гэж байна. Эзэнгүй болчихлоо гэсэн.Эмэгтэй нойл ороод миний цүнхийг ардаа нуугаад машиндаа суусан. Эргэлт гурав дээр очоод утас руугаа залгаад байсан. Миний утсыг буцаж хөдлөөд явсан. Алдсан юмнуддаа үнэлгээ хийлгэсэн. Аваад ярчихаад хэлсэн бол тайвшрах байсан.Би утсаа мартсан гэж хэлсэн. Өөрт байсан бэлэн мөнгө, чихэвч утас байсан. Утасны чихэвч болон мөнгө ирээгүй... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

-дуудлагын лавлагааны хуудас/хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

-эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.Ц*********** өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний бие ЭХЭМҮТ-д хүүхэдтэйгээ хоёулахнаа, хүүхдээ үзүүлээд явж байгаад би нойлын өрөө орж бие засахдаа тухайн үед барьж байсан хар, саарал өнгийн  эмэгтэй хүний жижиг гар цүнхээ цонхны тавцан дээр тавиад бие засчихаад гарахдаа авалгүй, мартаж гараад хүүхэдтэйгээ хамт эмчийн өрөөний үүдэнд очсон хойноо гар цүнхээ мартсанаа санаад эргээд очтол миний гар цүнх цонхны тавцан дээр байхгүй байсан бөгөөд би эмнэлэг дотор байсан танихгүй хүний утсаар өөрийнхөө гар утас руу 6 удаа залгасан боловч авсан хүн нь миний утсыг авахгүй болохоор нь би мессеж бичиж үлдээсэн. Би нойлд эд зүйлээ мартаж гараад эргээд нойлын өрөө рүү ирэх хүртэл 10 орчим минут болсон. Мөн миний гар цүнхэнд ай фоне 12 загварын гар утас, гар утасны маань чихэвч, миний өөрийн жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, бэлэн 280.00 төгрөг зэрэг эд зүйлс байсан. Тэгээд би өөрийнхөө эд зүйлийг мартсан нойлын өрөөний үүд рүү харсан хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних нэг эмэгтэй нойл руу ороод гарахдаа миний гар цүнхийг гартаа барьчихсан гарч ирэнгүүтээ, шууд эмнэлгээс гараад ********** улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн автомашинд суугаад хэсэг байж байгаад машинаасаа буугаад нэг эрэгтэй хүн дээр явж очингуутаа миний гар утсыг халааснаасаа гаргаж ирээд тухайн эрэгтэйд өгч хоорондоо дамжуулж үзүүлж байгаа зэрэг бичлэг бичигдэж үлдсэн байсан. Тэгээд би цагдаад хандсан чинь тухайн эмэгтэйг олж ирэхэд миний эд зүйлийг авсан эмэгтэй миний гар цүнх, гар утас, жолоочийн үнэмлэх, виза карт, 20.000 төгрөг зэргийг эргүүлэн өгсөн. Харин үлдсэн 260.000 төгрөг, чихэвч зэргийг эргүүлж  өгөөгүй тухайн мөнгө нь цагаан сараар манай хүүхдүүдэд өгсөн бэлэг болон миний хүмүүст бэлэг болгож өгч байгаад үлдсэн мөнгөний үлдэгдэл мөнгө бэлнээр миний түрүйвчинд байж таарсан юм. Би тухайн өдөр хүүхэдтэйгээ хамт эмнэлэг орсон тул бэлэн мөнгө хэрэг болох байх гээд аваад гарсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

 

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

 

“**********” ХХК-н “...Coach брэндийн арьсан цүнхийг 252.000 төгрөг, Ай фоне 12 маркийн гар утас 1.600.000 төгрөг, гар утасны кэйс 14.400 төгрөг, чихэвч 35.000 төгрөг нийт 1.901.400 төгрөгийг хохирол учирсан...” гэх БГ1-22-278 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

 

                  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар  хуудас/,

гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

эд  хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

оршин суугаа газрын  хаягийн  лавлагаа /хавтас хэргийн 63 дугаар хуудас/,

жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

  Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч ********* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн ариун цэврийн өрөөнд хохирогч Х.Ц************ гар цүнх болон Ай фоне 12 загварын гар утас, бэлнээр 280.000 төгрөг, чихэвч, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас нийт 2.181.400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас 2,181,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах... бэлнээр 280,000 төгрөг байсан, 35,000 төгөргөөр чихэвчийг үнэлсэн нийт 295,000 төгрөгийн төлөгдөөгүй хохиролтой байна ... гэх  санал /шүүх хуралдааны тэмдэглэл/,

   шүүгдэгч Э.У************* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх санал,

   шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт:  “...болгоомжгүй үйлдсэн гэж үзэж байна.Санаатай авах, ашиглах гэсэн зүйл байхгүй. Утсаар мэдэгдэх боломжтой байсан ч гэсэн кодтой байсан. 7-8 залгасан гээсэн утсаа авахгүй байсан гэж байна. Санаатай үйлдэл биш. Энэ хэрэг дээр анх зөрчлийн хэрэг үүссэн. Хэргээс үзвэл ямар ч нотлох баримт байхгүй. Утсыг аваад ашиглаагүй,цагдаагийн байгууллагад өгөх талаар бодож байсан.Энэ талаар гэрчлэх хүүхдүүд нь байна.  Машинд утас 2-3 хоног байсан. Энэ талаар тодруулах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг олон удаа  гаргасан. Хохирол хор уршиг учраагүй, хор уршиг нь хаана байна, утсыг нь хохирол гэж үзье. Бүгдийг нь аваачиж өгсөн. гэмт хэрэг бол хохирол учирч, хор уршиг учирсныг тооцно гэнэ... гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Э.У************* нь  2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн ариун цэврийн өрөөнд хохирогч *********** гар цүнх болон Ай фоне 12 загварын гар утас, бэлнээр 280.000 төгрөг, чихэвч, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас нийт 2.181.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэн үйлдсэн болох нь:

 

дуудлагын лавлагааны хуудас/хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,-эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч ************ өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний бие ЭХЭМҮТ-д хүүхэдтэйгээ хоёулахнаа, хүүхдээ үзүүлээд явж байгаад би нойлын өрөө орж бие засахдаа тухайн үед барьж байсан хар, саарал өнгийн  эмэгтэй хүний жижиг гар цүнхээ цонхны тавцан дээр тавиад бие засчихаад гарахдаа авалгүй, мартаж гараад хүүхэдтэйгээ хамт эмчийн өрөөний үүдэнд очсон хойноо гар цүнхээ мартсанаа санаад эргээд очтол миний гар цүнх цонхны тавцан дээр байхгүй байсан бөгөөд би эмнэлэг дотор байсан танихгүй хүний утсаар өөрийнхөө гар утас руу 6 удаа залгасан боловч авсан хүн нь миний утсыг авахгүй болохоор нь би мессеж бичиж үлдээсэн. Би нойлд эд зүйлээ мартаж гараад эргээд нойлын өрөө рүү ирэх хүртэл 10 орчим минут болсон. Мөн миний гар цүнхэнд ай фоне 12 загварын гар утас, гар утасны маань чихэвч, миний өөрийн жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, бэлэн 280.00 төгрөг зэрэг эд зүйлс байсан. Тэгээд би өөрийнхөө эд зүйлийг мартсан нойлын өрөөний үүд рүү харсан хяналтын камерыг шүүж үзэхэд үл таних нэг эмэгтэй нойл руу ороод гарахдаа миний гар цүнхийг гартаа барьчихсан гарч ирэнгүүтээ, шууд эмнэлгээс гараад *********** улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн автомашинд суугаад хэсэг байж байгаад машинаасаа буугаад нэг эрэгтэй хүн дээр явж очингуутаа миний гар утсыг халааснаасаа гаргаж ирээд тухайн эрэгтэйд өгч хоорондоо дамжуулж үзүүлж байгаа зэрэг бичлэг бичигдэж үлдсэн байсан. Тэгээд би цагдаад хандсан чинь тухайн эмэгтэйг олж ирэхэд миний эд зүйлийг авсан эмэгтэй миний гар цүнх, гар утас, жолоочийн үнэмлэх, виза карт, 20.000 төгрөг зэргийг эргүүлэн өгсөн. Харин үлдсэн 260.000 төгрөг, чихэвч зэргийг эргүүлж  өгөөгүй тухайн мөнгө нь цагаан сараар манай хүүхдүүдэд өгсөн бэлэг болон миний хүмүүст бэлэг болгож өгч байгаад үлдсэн мөнгөний үлдэгдэл мөнгө бэлнээр миний түрүйвчинд байж таарсан юм. Би тухайн өдөр хүүхэдтэйгээ хамт эмнэлэг орсон тул бэлэн мөнгө хэрэг болох байх гээд аваад гарсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/, Дамно ХХК-ийн “...Coach брэндийн арьсан цүнхийг 252.000 төгрөг, Ай фоне 12 маркийн гар утас 1.600.000 төгрөг, гар утасны кэйс 14.400 төгрөг, чихэвч 35.000 төгрөг нийт 1.901.400 төгрөгийг хохирол учирсан...” гэх БГ1-22-278 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн ариун цэврийн өрөөнд хохирогч ********** гар цүнх болон Ай фоне 12 загварын гар утас, бэлнээр 280.000 төгрөг, чихэвч, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас нийт 2.181.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Гээгдэл эд хөрөнгийг хамгийн богино хугацаанд буцааж өгөлгүйгээр ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдлээр өөрөө аваад явж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн санаатай хэлбэртэй үйлдсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.  

Үйлдлийг хийснээс учирч байгаа шууд үр дагавар нь эд хөрөнгө /цүнх, гар утас, мөнгө, чихэвч/ буюу гэмт үйлдлийн улмаас шууд бий болж буй  үр дагавар нь хохирол юм. Хохирол гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо  байна.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь цүнхэнд бэлэн 20,000 төгрөг л байсан. 280,000 болон чихэвч байгаагүй, эсхүл өөр хүн авсан байх магадлалтай талаар маргаж байгаа боловч энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдоогүй, байгаагүй байдал нь ямар нэгэн эргэлзээтэй зүйл бий болгоогүй, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч завших гэмт хэргийг үйлдсэн болох нь камерын бичлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч **************** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:      

 

Хохирогч Х.Ц************ гэмт хэргийн улмаас нийт 2,181,400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1,886,400 төгрөгийн  хохирол төлөгдөж, бэлэн 260,000 төгрөг болон чихэвчний 35,000 төгрөг тус тус төлөөлгүй байх тул шүүгдэгч ********* 295,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

  Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээгээгүй хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал,

  шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...1,000,000 төгрөгийн торгууль гэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно.Ялаас чөлөөлж тэнсэж болно. Хохирол төлбөрийг өгсөн...”санал, дүгнэлийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ************* оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ********* овгийн ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ************** 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********** оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********   295,000 /хоёр зуун ерэн таван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ************ олгосугай.

 

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ