Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/789

 

 

 2022           10             21                                          2022/ШЦТ/789

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

       шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

       улсын яллагч Ц.Б,

       хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************, түүний өмгөөлөгч *************

       орчуулагч ***********,

       гэрч *************,

       шүүгдэгч ************ өмгөөлөгч *********,                

       шүүгдэгч ************* өмгөөлөгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Нийслэлийн прокурорын газраас ********* овогт ************ холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,         

************ холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802003940151 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ******** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ********8 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************ мэргэжилтэй, “*************” ************* эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******** тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн ********* овогтой *****************

Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****24-ний өдөр ********* аймгийн ********* суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний **********, “**********” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Нийслэлийн ******** дүүргийн ****** дугаар хороо, ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********** овогтой **********************

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ************* нь ******* дүүргийн ******* дугаар хороо ******** дугаар хороолол, ******* гудамж ****** тоотод ******** чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “*********” ХХК-ийн захирал ******** ********** улсын иргэн **********ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

мөн ********** үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “**********” ХХК-н итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “***********” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

“*********” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “**********” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулсан;

 

Яллагдагч ******** нь яллагдагч ********** “********” ХХК-н итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ********* санаатай нэгдэж бүлэглэн “*******” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

 

“*******” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “*******” ХХК-н эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...************ гэдэг хүнтэй хамтран ажиллахаар тохирсон. Хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд гурван талт гэрээ байгуулсан. Гурван талт гэрээнд нарийн мэргэжлийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх, хүний нөөц бэлдэж өгөх, 3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, нэг удаагийн хэрэгслийн хөрөнгө оруулалт хийнэ. Тоног төхөөрөмжийг зээлийн хэлбэрээр нийлүүлнэ, 5 жилийн хугацаатай сар болгон 50 сая төгрөг өгч авалцана гэсэн...Гаалиас өөрөө бүрдүүлэлт хийж авдаг байсан...Яагаад шинэ тоног төхөөрөмж үзүүлчихээд хуучин тоног төхөөрөмж явуулж байгаа юм гэж асуухад “шинэ зүйл улс орон дамжиж явахаар ажиллагааны горим алдагдвал буцаагаад авчрах хэцүү, серверийн асуудал гарч магадгүй учраас өөрийнхөө хэрэглэж байсан хуучин тоног төхөөрөмжийг чамд өглөө” гэсэн. Явцын дунд шинэчилж өгнө гэсэн. Тоног төхөөрөмж, нэг удаагийн хэрэгслийг аваад үйл ажиллагаа эхлээд явж байхад 2 жил гарангийн хугацаанд 2 тэрбум 300-400 сая төгрөгийг буцааж төлсөн. ********** нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ********-д татварын асуудалтай байгаа учраас чи намайг тодорхой хугацаагаар ********** ХХК-н хувьцаа эзэмшигчээр ********* татварын албанд харагдуулснаар би тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн ойлголтыг надад төрүүлсэн. 2015 онд энэ талаар надад хэлэхэд би зөвшөөрөөгүй, 2016 онд үнэхээр ийм асуудалтай байдаг юм байхдаа гэж бодоод би зөвшөөрсөн.Хувьцааг бүрэн шилжүүлсэн гэж ойлгоогүй. Би “*********”  ХХК-н гэрчилгээг 7 хоног авч яваад ******* улсад үзүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би гэрчилгээгээ өгч явуулсан. Гэрчилгээ маань онцын шаардлагагүй байсан учраас мартаж санах байдлаар он гарсан. Компанийн гэрчилгээг баталгаажуулах шаардлага гарахад би цүнхэндээ хийгээд мартсан байна гэдэг байдлаар хагас жил явсан. Гэрчилгээгээ олж аваад асуудал үүссэн байж магадгүй гэж бодоод улсын бүртгэлийн газар очиход таны өмчлөх эрх хэвээрээ байна. Хувьцаа эзэмшигчид өөрчлөлт орсон байна гэсэн хариулт өгсөн. Энэ талаараа тодорхойлолт хүртэл авсан. 2017 онд Хятад улсын Шанхай хотод ********** хамт явж байхад хүмүүс эмнэлгийн хашаанд орж ирээд хаалгыг том төмөр гинжээр ороосон байсан. Өөрөө хүрээд ирэхэд 20-30 том биетэй залуучууд эмнэлгийн хашаагаар бид нарыг оруулахгүй байсан. Тухайн үед хууль бус зүйл боллоо гэж мэдээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлтийг тавьсны үндсэн дээр энэ асуудал тодорхой хэмжээгээр намжсан. 10 гаруй хоногийн дараа *********** гэх хүнээр толгойлуулсан Монгол залуучууд эмнэлгийн байранд дайрч орж ирж цагдаагийн харуул хамгаалалт байгаагүй учраас хэвийн үйл ажиллагаа явагдаж байсан серверийг ажиллагаагүй болгосон. Захиргааны хэргийн шүүхэд бүртгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч гарын үсэг зурсан учраас бүртгэл хүчин төгөлдөр байна гэсэн шийдвэр гарсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Би ******** улсын иргэнтэй гурван талт гэрээний дагуу ийм тоног төхөөрөмж, нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл авсан. Хамтарч ажиллаж байх хугацаанд намайг залилж “*********” ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Хөрөнгийн болон компанийг хууль бусаар шилжүүлсэн асуудал үүслээ гэдэг байдлаар шүүхэд хандахад “********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч  болох “*********” гэдэг компанийн таны заасан хаяг дээр байхгүй учраас эрэн сурвалжлуулах шаардлагатай гэсэн. Хаягаар нь компанийг нь хайхад олдоогүй. Сүүлдээ цагдаагийн хэлтэст хандсанаас хойш би өөрөө гэм буруутай, яллагдагч, хөрөнгө завшигч, мөнгө угаагч болсон. Би энэ хэрэг дээр өөрөө хохирогч болоод явж байснаа гэнэт ялтан болоод явж байна. Би үнэнийг олно. 2 тэрбум гаруй төгрөгийг өгч байхад үлдсэн хөрөнгө нь энэ хүний хөрөнгө болох магадлалтай байна. Миний хувьд хууран мэхэлж залилж, ******* улсын иргэнийг хохироож явж байгаа зүйл байхгүй. Харин эсрэгээрээ ********** гэдэг хүн олон удаа сошиал медиа ашиглаж миний нэр хүндэд их ноцтойгоор халдсан. 3 тэрбум 4 сая төгрөгийн хохирлын асуудал нь 3 тэрбум төгрөгийн хүрээнд хийсэн гэрээний дагуу эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторид шаардлагатай байгаа зүйлс,  нэг удаагийн хэрэгсэл зэрэг зүйлс 3 тэрбум төгрөгт нь орж байгаа. Тухайн хохирлын үнэлгээ 2017 онд хийгдсэн бөгөөд хохирлын 3 тэрбум төгрөгт орж байгаа тоног төхөөрөмж, нэг удаагийн багаж хэрэгслийг тухайн үедээ хэрэглээд дуусчихсан зүйлсийг ялгаж бичвэл цаана нь үлдэж байгааг хохирол гэж хүлээн зөвшөөрнө...Тухайн тоног төхөөрөмжийг сард 50 сая төгрөг төлөх гэрээ байсан. Төлж чадахгүй бол харилцан бие биедээ амаар болон бичгээр мэдэгдэнэ гэсэн. Алданги тооцно гэсэн зүйл байгаа.... Үндсэн зээлийн барьцаанд барилга, газартайгаа байгаа. Тоног төхөөрөмжийг барьцаалбар гэж байгаа. Эмнэлэг дотор хэрэглэгдэж байгаа зүйлсийн жагсаалтыг сүүлд нь гаргаж өгсөн. Миний мэдэж байгаагаар барьцаалбарт байгаа тоног төхөөрөмжийг чөлөөлсөн байгаа. Тодорхой хугацаанд Худалдаа хөгжлийн банкинд байгаа зээлийг төлөөд явж байгаа. Зээлийг чөлөөлсөн талаарх шүүгчийн захирамж байгаа...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********: “..."********" эмнэлгийг байгуулж, хувьцаа эзэмшээд явж байгаа. Мөнгө угаах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Итгэмжлэн хариуцуулсан гэж байгаа, хэзээ яаж авсан талаар мэдэхгүй. Тэр нь 399 ширхэг тоног төхөөрөмж байгаа юу гэдэг нь тодорхойгүй, нэг удаагийн хэрэгсэл нь 2 тэрбум гаруй төгрөг хэрэглээд дууссан. Багаж тоног төхөөрөмж байгаа, тэрийг нэг удаа ариутгаад хэрэглэнэ. ХХБанкны зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл бөгөөд түрээсийн байрыг ********** 4,5 тэрбум төгрөгөөр худалдаж авч байгаа. Зээлийн барьцаалбарт байгаа тоног төхөөрөмжүүдэд Хаан банкны зээлээр авсан лабораторийн тоног төхөөрөмжүүд ч орж байгаа тэр зээлийг ХХбанк чөлөөлж байж 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн зээлийг авсан.Тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн яам гаргадаг, бид нар гаргадаг хүн биш... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мэдүүлэхдээ:  “...би "*********" эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ирсэн байна.  "*********" ХХК-ийн гүйцэтгэх захирал болсны дараа эмнэлэгт харьяалагддаг тоног төхөөрөмжийг ********* авсан. Тэрийг буцаагаад авах талаар хүсэлт өгсөн. ********* хэлснээр 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр "*********" ХХК-н хувьцаа эзэмшигч “*******” компани ******** албан тушаалаас чөлөөлсөн. Гэтэл ******** биднийг тухайн эмнэлэг рүү орох боломжгүй болгосон. "*******" эмнэлэг дотор ямар тоног төхөөрөмж байгааг харах хэрэгтэй байсан. ******** охин хариуцаж байсан санхүүгийн хэлтсийг хүлээн авах боломжгүй байсан. ******* дараа  "***********" эмнэлгийн гүйцэтгэх захирал болсон ******** эмнэлэг рүү орох боломжгүй байсан.Эмнэлгийн зөвшөөрлийг сунгах боломжгүй болгосон...Тодорхой баримтаар гаргаж ирэх зүйл нь гаалийн бүрдүүлэлт байгаа. Энэ хүн өөрөө болон ажилчид нь хохирол 3 тэрбум төгрөгийн үнийн дүнг гаргасан. 1 удаагийн хэрэгслийг тоног төхөөрөмжийг салгаж үзэж байгаа...Миний хувьд өөрөө тоног төхөөрөмжийг нүдээрээ хараагүй, ийм байна гэж батлаагүй учраас ********** зүгээс хийгдсэн эдийн засгийн шинжээчийн гаргасан дүгнэлтэд заасан үнийн дүнг нэхэмжилж байна...********** Хохирогч, ******** нарын гэрээ байгуулсан гэдгийг би гүйцэтгэх захирал болсон тэр үедээ шүүх хурлын хэргийн материалтай танилцаж байгаад мэдсэн. *********" компани нь ****** тоног төхөөрөмж нийлүүлсэн тохиолдол байдаг эсэхийг мэдэхгүй байна... "************" дотор байсан тоног төхөөрөмж болон үндсэн хөрөнгийг эргүүлэн авмаар байна... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

гэрч ********* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...********** гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сард хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр томилогдсон, тэр хүртэл компанийн тамга тэмдэг, гүйцэтгэх захирлын эрх үүргийг надад шилжүүлж өгөөгүй.  ********* захирлын үед ашиглагдаж байсан тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй учраас улсын бүртгэлд хууль ёсны дагуу тамга тэмдгийг гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлэхийн тулд шинээр тамга тэмдэг авсан. Гүйцэтгэх захирлын тушаалттай танилцсан. ********** чөлөөлсөн тушаал дээр ********** компанийн тамга, тэмдэг байсан. Албан бичиг үйлдэж Голомт банкны данснаас хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна. Компанийн нэрийн өмнөөс гүйцэтгэх захирлын гарын үсгээр гүйлгээ хийж байсан. Гүйцэтгэх захирлаар томилогдон учраас компанийн эрх үүргийг бүхэлд нь шилжүүлэн өгнө үү гэсэн агуулгатай зүйл шаардана. Компанийн гүйцэтгэх захирлын эрх үүргийг хуулийн дагуу шилжүүлэн өгөөч гэсэн шаардлага гаргасан. Гэрчилгээг дахин гаргуулж авсан. Миний авч очсон хуулбарыг ард нь өөрчлөлт хийсэн. ********** хувьцаа эзэмшигчээс гэрчилгээ байхгүй байна гэж асуухад надад бас байхгүй гээд гэрчилгээг үрэгдүүлсэнээр торгууль төлж шинээр гаргуулж авсан. Намайг захирлаар томилогдсоны дараа ажлаа өгөхгүй гэсэн маргаан үүссэн өдрийн маргааш, нөгөөдөр нь 2017 онд ********* залилуулсан гэж гомдол гаргасан байсан. Намайг ирж мэдүүлэг өг гэсэн. 2019 оны эхэн үед  гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн. Захиргааны хэргийн шүүхээр орсон. Тэгэхэд шүүх дээр тамга, гэрчилгээ гарч ирсэн. Дансны хуулга байсан бол хараад хэлээд өгнө. Компанийн зардалд зарцуулсан. 70 сая гэж байгаа учраас тийм байх гэж бодож байна. Надад юу ч байхгүй учраас санахгүй байна ....гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *********** өгсөн: “...тоног төхөөрөмж болон бараа материалын нэг удаагийн хэрэгсэл нийлээд 3 тэрбум орчим төгрөгийн зээл авсан. 872,000 сая төгрөгөөр тоног төхөөрөмж, үлдсэн 2 тэрбум төгрөг нь бараа материал, нэг удаагийн хэрэгсэл нийлүүлсэн. Үүнээс бэлнээр 1 тэрбум 700 сая төгрөгийг өгсөн. Анхны шинжээчийн дүгнэлтээр 2 тэрбум 200 сая төгрөгийг төлсөн гэж байгаа боловч тооцоонд тооцогдоогүй нэлээн хэдэн төгрөг байгаа. Өр төлбөрийг барагдуулсан. Аудитын шинжээчийн дүгнэлт нь цаанаас асуусан асуултын дагуу хариулсан учраас бүрэн гараагүй. Шинжээчийн дүгнэлтэд ороогүй баримтууд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр  642,000,000 төгрөгийн төлөлт, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 255,479,520, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 481,545,535 төгрөг, ингээд нийт 737,025,055 төгрөгийн төлөлт, 269,961,850 төгрөгийн төлөлт хийсэн баримтууд бэлэн байгаагүй учраас ороогүй. Орох ёстой байсан. Шинжээчийн дүгнэлт гаргахад би байгаагүй. Дүгнэлтийн 6-р хүснэгт дээр шинжээчийн асуулт дээр ********** өгсөн мөнгийг дүгнэлтээр асуулт тавьсан. ********** мөнгө авсан байгаа нь нийт өр төлбөрөөс хасагдах ёстой. Шинжээчийн дүгнэлт дээр нэр заасан учраас хасаж тооцоогүй. ********** гэж байгаа. Үйл ажиллагааны зардал, зээл төлөв гэсэн гурван янзын зүйл явж байна. Касс дээр сууж мөнгө олгож байсан хүний гүйлгээний утга зөрүүтэй байгаа. Тэрнээс биш зээлийн төлбөр байсан.2014 оноос хойш анх импортлогдож орж ирж байгаагаас хойш байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бланс, Дебит талдаа үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж бүртгэгддэг. Урт хугацааны зээлээр бүртгэгддэг. Өр төлбөр дотроос 2 тэрбум 200 сая төгрөг нэг удаагийн хэрэгслийн мөнгөө төлөөд дууссан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2 тэрбум 265 сая төгрөгийг төлсөн гэсэн дүгнэлт гарч ирсэн. Энэ төлбөр нэг удаагийн хэрэгслийг бүрэн төлж дуусгасан, тоног төхөөрөмжийн тодорхой хэсгээс төлсөн гэдгийг ялгах боломжгүй, гүйлгээний утга дээр нэг удаагийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн төлбөр гэж гаргаагүй учраас нийлбэр дүнгээрээ хасагдаад явах ёстой. Хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хэд гэж хэлж чадахгүй, гэхдээ миний хувьд байхгүй гэж бодож байна. Миний ажиллаж байх хугацаанд "*********" урт хугацааны өглөг дууссан. "**********" тухайн үед барилга байсан. Тоног төхөөрөмжийг Хаан банкнаас зээлээр авсан.... Гаалийн мэдүүлгээр 439 сая төгрөгийн тоног төхөөрөмж орж ирсэн. 872 сая төгрөг гааль дээр ирсэн гаалийн мэдүүлгээр орж ирээд  "*******" гаалийн татвар, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн тодорхой зардлыг төлөөд 872 сая төгрөг. Санхүүд гаалийн зардал бүх зүйл бүртгэгдсэн байдаг.... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

************** үүсгэн байгуулсан “***********” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ********* дугаарт Гадаад худалдаа” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэн гэрчилгээ олгосон /1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

 

**********” ХХК-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, импортлох, худалдах”-ыг улсын хэмжээнд явуулах 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ТХ-14/23/3470 дугаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Эрүүл мэндийн яамнаас 3 жилийн хугацаатай олгосон тусгай зөвшөөрөл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

 

********” ХХК-ийн “************” эмнэлгийн “Гэмтэл согогийн мэс засал, гэмтлийн дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээ” улсын хэмжээнд явуулах 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ********* дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжпийн үйл ажиллагаа эрхлэх Эрүүл мэндийн яамнаас 3 жилийн хугацаатай олгосон тусгай зөвшөөрөл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

“**********” ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэж, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр *********** захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэл /1 дүгээр хавтаст хэргийн 17дугаар хуудас/,

 

"**********” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/014 дугаар “********” ХХК-ний хувьцаа болон эрхийг 100 хувь хувьцаа худалдах, худалдан авах, гэрээ эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр хувьцаа эзэмшигч ******* шилжүүлэн авах шийдвэр үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч” захирал ************/ /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

“******” ХХК-ийн захирал *********/ нь “*********” ХХК ийн хувьцаа эзэмшигч ********* компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээгээр “********” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

“**********” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 шийдвэрийн дүгээр хавсралтаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч захирал *********** баталсан дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

 

********* “*********” ХХК-ийн захирлаар томилсон хувьцаа эзэмшигч “*********” ХХК-ийн төлөөлөгч *********ын 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 дугаартай шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “*******” ХХК-ийн захирлаар *********** томилов гэж бүртгэсэн улсын бүртгэлийн ******** дугаартай гэрчилгээ /4 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

 

“**********” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “******” ХХК-ийн захирал *********/-ын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17/010 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

 

“******” ХХК-ийн захирал *********/ -ын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаартай "********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* өөрчилж, ************ гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр /3 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

 

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “*********” ХХК-ийн захирлаар ************* томилсоныг бүртгэсэн улсын бүртгэлийн ********* дугаартай гэрчилгээ /3 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

 

“**********” ХХК-н захирал ********** 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1807-01 дугаартай “иргэн ********** хөрөнгө гаргуулан авах тухай” шаардлага /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128ШШ2018/*** дугаартай “нэхэмжлэгч *********** 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “***********” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “*************” ХХК-н болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* чөлөөлж, ******** гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулан дахин шинээр авсан ********** тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 74-80 дугаар хуудас/,

 

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5793 дугаартай “2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан” гэсэн хэсгийн худалдагч тал гэсний дор, 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний “гэрээ байгуулсан” гэсэн хэсгийн шилжүүлэгч гэсний дор зурагдсан гарын үсгүүд харьцуулах загвараар ирүүлсэн ********** гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэсэн дүгнэлт/13 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 208 дугаартай “...“**************” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материалаар нийт 4,837,614,198.86 төгрөгийг хувь болон нэр бүхий компаниуд, банкуудаас зээл авснаар тус компанийн санхүүгийн тайлан, журналд тусгасан байна. Үүнээс 1,832,717,995.60 төгрөг нь мөнгөн хөрөнгөөр, 3,004,896,203.26 төгрөг нь үндсэн хөрөнгө, бараа материалын зээл авснаар санхүүгийн тайлан журналд бүртгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /12 дугаар хавтаст хэргийн 67-96 дугаар хуудас/,

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 7/2374 дугаар “**************** нарын өмчлөлөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээгээр ********** өмчлөлд. ********** 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “**********” ХХК-ийн өмчлөлд тус тус шилжсэн “ лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудас/,

 

“**********” ХХК-нд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар шинээр олгосон эмнэлгийн тусгай зөвшөөрөл /2 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,

 

“**********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17/02 дугаар “компаний хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэн *********** хувьцаа эзэмшигч болгон компани нь цаашид хоёр хувьцаа эзэмшигчтэй байхаар шийдвэрлэсэн” шийдвэр /2 дугаар хавтаст хэргийн 197дугаар хуудас/,

 

Улсын бүртгэлийн бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хувь нийлүүлэгчээр ********* нэмэгдсэнийг бүртгэсэн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 195 дугаар хуудас/,

 

"**********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн-18/04 дугаар “************* нар компаний хувьцааг тус бүр 50 хувь эзэмших” тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

 

“*********” ХХК-н 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 18/05 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын гүйцэтгэх захирлаар ********** томилон ажиллуулах тогтоол, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр маягтын дагуу "*********” ХХК-н гүйцэтгэх захирал ********* чөлөөлж, гүйцэтгэх захирлаар *********** томилсон өөрчлөлт гаргасан өргөдөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өөрчлөлт оруулах өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/,

 

Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “***********" ХХК-н гүйцэтгэх захирал ********** нь банкны ********** тоот дансаар 120 сарын хугацаатай, 180 төрлийн эмнэлгийн хэрэгсэл барьцаалан “******* дүүрэг ******** дугаар хороо, ******* дугаар хороолол ******* гудамж ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг *********** худалдан авах зориулалттай” 4,930,000,000.00 зээл авсан талаарх баримтууд /5 дугаар хавтаст хэргийн 85-96 дугаар хуудас/,

******л дүүргийн ********* дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг **********” ХХК-н нэртэй ********* давхар барилгад 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 42-67 дугаар хуудас/,

 

              мөрдөн байцаалтад хохирогчийн төлөөлөгч ********** өгсөн: “...Бүгд Найрамдах ******  улсын иргэн ********** нь 2009 оноос хойш Монгол улсад ирж сайн дурын хүмүүнлэгийн шугамаар ирж эмчилгээ, оношилгоо хийж явдаг байхдаа ******** танилцсан байдаг ба ********** Монгол Улсад эмнэлэг байгуулья, хамтарч ажиллах уу гэсэн санал тавихад нь ************ надад эмнэлэг байгуулах хөрөнгө мөнгө байхгүй тусалъя, дэмжье гээд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* нэр дээр “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл худалдаалах чиглэлээр 2014 оны 03 дугаар сард Гэмтэл согогийн мэс засал, мэс заслын дараах сэргээн засалт, уламжлалын эмчилгээний чиглэлээр 2014 оны 04 дүгээр сард тус тус зөвшөөрөл аваад 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ********* хоёр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ******* нь 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, ******* эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан хариуцаж байхаар болж 2013 оны 10 дугаар сараас эхлэн эмнэлэг байгуулах ажил хөөцөлдөж байсны хөлсөнд cap бүрийн сүүлийн өдөр өгч байсан 2,000 ам долларыг гэрээ байгуулснаас хойш буюу 2014 оны 10 дугаар сараас эхлэн цалин 5,000,000 төгрөг өгч байхаар тохирсон байдаг. Мөн цалин дээр нь нэмж 2,000,000 төгрөгийн үйл ажиллагааны зардал өгч байхаар тохирсон байдаг. Мөн ******* өөрийн ******* ХХК нь Бүгд Найрамдах ******* улсад нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ба Бүгд Найрамдах ********** улсад эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа компани эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдаалах экспортлох эрхгүй байдаг болохоор ********** өөрийн төрсөн дүүгийн нөхөр болох *******-ийн компани болох ********* ******** компанитай гурвалсан гэрээг байгуулж ********* гуравдагч этгээдээр оролцсон, өөрийн эмнэлгийнхээ лого, нэрийг ашиглуулан үйл ажиллагааны удирдлагын дэмжлэг үзүүлэх, боловсон хүчин бэлтгэхээр заасан байдаг. Тэгээд 10 дугаар хороололд байрлалтай хуучин зочид буудлын зориулалттай байсан барилгыг 300,000,000 төгрөг орчим зардал гарган эмчилгээний зориулалттай болгон бүрэн өөрчилж засвар хийгээд 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдреөс ******** эмнэлгийн үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр cap хүртэл Бүгд Найрамдах *****улсын ******** компаниудаас “**********” ХХК-н нийт 157 нэр төрлийн 399 ширхэг 2,597,201.76 ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байдаг. ...Ингэж худлаа хэрэг үүсгүүлэн гомдол гаргаж шалгуулж байх хугацаандаа М********** “**********” нэртэй ХХК-г байгуулан "*********” ХХК-н нэр дээр байсан эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлаад өөрийн байгуулсан “*********” ХХК-н нэр дээр тусгай зөвшөөрөл авч эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг үргэлжлүүлээд “*********” ХХК-н эд хөрөнгө үйл ажиллагаан дээр эзэн суучихаад өгөхгүй байгаа юм....” гэсэн  мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ********  өгсөн:

 

“...Бүгд Найрамдах ****** улсын иргэн мөн улсынхаа *********** эмнэлгийн эзэмшигч мэс заслын эмч ********* гэдэг хүнтэй 2015 онд танилцсан. Уг хүн нь Монгол Улс дахь ******** эмнэлэг буюу “*********" ХХК-н хөрөнгө оруулагч, 100 хувийн хувьцааг эзэмшигч юм. Өөрөө Бүгд Найрамдах *********улсад байдаг болохоор Монголд ирж очин явдаг. ... Ингээд 2017 оны 5 дугаар сард Д********** гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч 2017 оны 06 дугаар сард “*********” ХХК-н гүйцэтгэх захирлаар намайг томилсон. Өөрөөр хэлбэл тус компанийн 100 хувьцаа эзэмшигч ********* шийдвэрээр намайг томилж Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох өөрчлөлт хийгдсэн. Гэтэл ********** нь уг компанийн байр буюу ******* эмнэлгийн байранд намайг оруулахгүй холбогдох бүх бичиг, баримт, санхүүгийн баримтуудыг өгөхгүй өдийг хүрсэн. ********** нь өөрт ямар ч хамаагүй өөр компанийн хөрөнгийг эзэмшээд тэр байтугай өөрийнхөө нэр дээр “*******” ХХК-г байгуулан ******** эмнэлгийн бүх машин, техникүүдийг ашиглан, компанийн байрны хаяг зэргийг өөрчилсөн байсан. *********** эмнэлгийн бүх хөрөнгөн дээр “*********” эмнэлэг гэсэн хаяг тавьчихсан. Уг хаягийнхаа дагуу зар сурталчилгаа явуулж хүмүүст үйлчилж байна. ********** эмнэлэг өөрчлөгдсөн гэж хүмүүст ойлгуулаад бусдын өмч хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулаад байна. ********* ч гэсэн ********* их ажилтай болохоор ирж чадахгүй байж байгаад 2017 оны 05 дугаар сараас Д********* гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн байтал өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагааг удирдаад ашиг орлогыг нь өөрөө завшаад жинхэнэ өмчлөгч, эзэмшигчид нь хөрөнгийг өгөхгүй байна. Одоо бол ******* гэдэг хүнээс “********” ХХК-н бүх хөрөнгүүд холбогдох бичиг баримтуудыг авах хүсэлтэй. ********** оруулсан 4.958.100 ам долларын хөрөнгийг ямар ч хамааралгүй ********** эзэмшээд, захиран зарцуулаад тэр ч байтугай хөрөнгүүдийг нь завшиж өөрийнхөө байгуулсан компани руу шилжүүлэх аргаар гэмт хэргийн замаар олсон маш их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг нууж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудас/,      

 мөрдөн байцаалтад гэрч *********** өгсөн:

 

“...2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд *********** -аас нийт 3,030,000,000 төгрөгийн үнэ бүхий машин, техник эмнэлгийн тоног төхөөрөмж бараа материалуудыг нийлүүлсэн байдаг. Too ширхэг нэр төрлийг нарийвчлан хэлэх боломжгүй. Худалдаа хөгжлийн банкнаас шаардсаны дагуу барьцааны үнийн дүнд нь тааруулаад эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийг барьцаанд тавьсан байгаа бөгөөд жагсаалтаар 180 ширхэг 1,128,778,221.48 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл байгаа. Киа карнивал маркийн машин эвдэрчихсэн, Старекс машиныг нь зарсан байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/,      

 

мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн:

 

“...2017 оны 12 дугаар сард захирал ******** нь “**********” ХХК-г шинээр үүсгэн байгуулж, хуучин “***********” ХХК-н ********** эмнэлгээ шинэ компани руу шилжүүлэн нэрийг нь “**********” гэмтэл согог судлалын эмчилгээ, заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх намайг 2015 онд ажилд ороход *********** захирал ********* эмчийг захирлын хэмжээнд үзэж, хүндэтгэнэ шүү гэж байсан. Намайг анх ажилд ороход Бүгд Найрамдах ********* улсаас тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдээд суурилуулагдсан байсан. Харин саяхны тооцоогоор тэдгээр тоног төхөөрөмжүүдээс ихэнхийг ашиглахаа больсон байна лээ. Гаалиар орж ирсэн тоног төхөөрөмжүүдийн жагсаалттай тулгаж үзсэн. Миний санаж байгаагаар 15-18 ширхэг тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байгаа. ********** захирал, ********* дарга нартай маргаан гарсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ********* өгсөн:

 

“...2017оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс ************** “*******” ХХК-г шинээр үүсгэн байгуулаад “********” ХХК-н ******** эмнэлгийг уг компани руугаа шилжүүлж, нэрийг нь “**********” гэмтэл согогийн эмнэлэг болгон өөрчлөн үйл ажиллагаагаа урьдын хэвээр явуулж байгаа. ********** гэдэг хүнийг мэднэ. Уг хүн нь ******* улсын ******** эмнэлгийн захирал хүн бөгөөд 2015, 2016 онд манай эмнэлгээр их ирж эмч нарт сургалт явуулдаг байсан. Ямар ч байсан ********* эмч манай эмнэлэгт тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн гэдэг. Манай эмнэлэг шинээр нээгдэх үед бүх тоног төхөөрөмжийг ********* нийлүүлсэн байх. Эрүүл мэндийн хөгжлийн төв, мэргэжлийн хяналтын газар зэргүүдээс тоног төхөөрөмжтэй холбоотой зөвшөөрлүүд авахаар албан бичиг явуулахад манай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн гарал үүсэл нь Бүгд Найрамдах ******** улс гэсэн байдаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/, 

      

мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн:

 

“...2018 оны 9 дүгээр сараас “********” гэмтэл согог судлалын эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Үндсэн миний ажиллаж байгаа эмнэлгийн нэр өөрчлөгдөөд “***********” эмнэлэг гэдэг нэр нь “***********” гэмтэл согог судлалын эмнэлэг болсон. Манай эмнэлэг 2017 оны сүүлчээс эхлэн ихэнх тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Харин ****** нь эмнэлгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаад явдаг. Эмнэлэгт бол зөвлөх эмч гэсэн албан тушаал дээр ажилладаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,      

мөрдөн байцаалтад гэрч ***************** өгсөн:

 

“...2013 оны 01 дүгээр сард гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2014 оны 10 дугаар сард гурван талт гэрээ байгуулахдаа ************,************* хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсан ба 2013 оноос цалин мөнгө өгч байснаа гэрээнд тусгасан байдаг 2013 оны 01 дүгээр сард эмнэлэг байгуулах талаар шийдвэр гаргаагүй байсан учир тийм гэрээ байх учир байхгүй. Харин гурван талт гэрээнд 3,000,000,000 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг гэрээнд зааснаар А тал буюу ********** лизингээр “*********” ХХК-д олгохоор заасан байдаг ба тухайн үед тоног төхөөрөмжийн төлбөрийг шууд төлж аваагүй учраас тоног төхөөрөмжийг оруулж ирэхийн тулд заавал гэрээ байгуулсан байх шаардлага гараад гэрээг байгуулсан юм. Тоног төхөөрөмжийн төлбөрийг эмнэлгийн орлогоос cap бүр 50,000,000 төгрөгийг төлж байхаар заасан байдаг юм. Одоогийн байдлаар яг тоног төхөөрөмжийн төлбөрт хэдэн төгрөг төлснийг хэлж мэдэхгүй байна. “***********” ХХК-аас ************** pyy шилжүүлж байсан баримтыг харах юм бол яг хэдэн төгрөгийг төлснийг хэлж өгч чадна. “*********” ХХК-ийн нягтлан бодогчоор ********* охин ********** гэгч ажиллаж байсан ба тэр л компанийн үйл ажиллагааны тайланг болон өдөр тутмын тайланг байнга мэйлээр ********** руу явуулдаг байсан юм...Санхүүгийн баримтаа олж аваад харах юм бол энэ хэрэг хурдан шийдэгдэнэ шүү дээ тэндээс илүү их мэдээлэл авах болно хурдан л асуудлыг шийдүүлж өмчөө буцаан авмаар байна...”гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,      

 

мөрдөн байцаалтад гэрч ***********/-өгсөн: 

 

           “...2013 онд ********** Монгол Улсад ч гэсэн манайх шиг эмнэлэг байгуулбал яасан юм бэ хоёулаа 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулъя гэсэн санал тавихад *********** надад хөрөнгө оруулах мөнгө байхгүй харин цалин авч ажиллая гэхээр нь би ********** Монголд хуулийн этгээд байгуулах, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах түрээсийн барилга олох, эмнэлгийн зөвшөөрөл авах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортоор Монгол улсад оруулж ирэх зөвшөөрлийг авах ажлыг даалгаад 2013 оны 10 дугаар сараас эхлэн сарын 2.000 ам" доллараар цалинжуулан ажиллуулах болсон. Шинээр үүсгэн байгуулах компанийн нэрийг ******** болон *********** гэх нэрийн товчлол нийлэмжээр “**********” гэж нэрлэхээр болоод компанийн дүрмийн сангийн 1,000,000 төгрөгийг ********** өгсөн. *********** нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компани улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан компани улсын бүртгэлийн гэрчилгээ, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тоног төхөөрөмж импортлох зөвшөөрлийг эх хувиар нь ******************** над дээр авч ирж үзүүлсэн юм. Тэгээд би 2014 оны эхээр cap, өдрийг нь мэдэхгүй байна Монгол Улсад ирээд ************** бид хоёр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах түрээслэх барилга хайж байгаад одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн барилгыг үзээд цахилгаан шат нь том эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад тохирох юм байна гэж *************бид хоёр санал нэгдээд 2014 оны 07 дугаар сард уг барилгыг сарын 42,435,000 төгрөгөөр түрээслэхээр болоод манай ажилтан байсан *********** болон ********** нар барилгын хүмүүстэй уулзан гэрээ байгуулсан ба гэрээнд *********** компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Уг барилга нь зочид буудлын зориулалтаар ашиглах барилга байсан болохоор ********* зураг төслийн болон интерьер хийдэг компаниар эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах зориулалттай болгон зураг төслийг нь хийлгээд 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр cap хүртэл барилгын ажлыг хийлгэн 1 дүгээр сардаа эмнэлгээ нээсэн. Эмнэлгээ нээхээс өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ************* хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээнд ********* “************” ХХК-ийн захирлаар томилсон, мөн cap болгон 2,000 ам доллараар цалинжуулж байсныг 5,000,000 төгрөг болгон өөрчилсөн, бас үйл ажиллагааны зардалд цалингийн нэмэгдэл 2,000,000 төгрөг өгч байхаар хэрэв үйл ажиллагаа сайн байх юм бол нэмж урамшуулал өгнө гэж тохиролцсон. *********** үүрэг нь юу байсан гэхээр компанийг удирдах, ажилчдыг удирдах, компанийн хөрөнгийн менежмент хийх, эмнэлгийн төхөөрөмж үйл ажиллагааг бүрэн хариуцах үүрэгтэй байсан. Гэрээний нэгдүгээр зүйлд заасанчлан үйл ажиллагааны төлөө дотор заслын мөнгө, эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд 3,000,000,000 төгрөгийн зардал гарахаар тооцож, 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар хоёр тал зөвшөөрч гэрээнд оруулсан юм. Миний эзэмшдэг ************* компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж гадаад улс руу экспортлох зөвшөөрөлтэй учраас 2,148,569 долларын үнэ бүхий тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийг Монгол Улс руу экспортолж явуулсан. 2,148,569 долларын үнэ бүхий тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийг Монгол Улс руу явуулсан нь *************** гадаад худалдаа статистикийн газраас гаргасан тоо баримтаар нотлогдоно. Энэ дээр ********** банкнаас авсан 300.000 ам.доллар нэмэгдээд 3 тэрбум гаран төгрөг болж байгаа юм. ************ ХХК болон ********** улсын ********* компани хоёулаа миний компани ******* захирлаар *********** ажиллаж байсан төдий юмаа. Тухайн үед ********** эмнэлгийн төхөөрөмж экспортлох зөвшөөрөлтэй компанитай ************ гэрээ хийсэн хоёрын хооронд 3,000,000,000 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлээд эргүүлэн cap болгон 50,000,000 төгрөг төлж байхаар хэлбэрийн төдий гэрээ хийсэн юм. Гэрээ нь эмнэлгийн тоног төхөөрөмжийг гаалиар оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт хийхэд зайлшгүй шаардлагатай байсан юм. Бусдаар би ***********гэх хувь хүнд эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг лизингээр, түрээсээр өгөөгүй бүх тоног төхөөрөмж “***********” ХХК-иас над руу шилжүүлж байсан. ************* нь эмнэлгийн ашгаас тоног төхөөрөмжийн төлбөрт шилжүүлэгдэж байсан төлбөр бөгөөд ************ хувиасаа надад төлж байсан төлбөр биш юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,         

           

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

- иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 240,241 дүгээр хуудас/,

-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ********** нь ******** дүүргийн ********* дугаар хороо ******** дугаар хороолол, ********** гудамж ********тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “************” ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “***********” ХХК-ий захирал Бүгд Найрамдах *********** улсын иргэн **************ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг шилжүүлэлгүй завшсан гэх,

 

мөн шүүгдэгч *********, ********* үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “**********” ХХК-ий итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “*********” ХХК-ий хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан гэх,

 

“**********” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “********” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000,00 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлсэн гэх хэргийн үйл баримтууд тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: .”...шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн шүүгдэгч *********** мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар, шүүгдэгч ******** шүүгдэгч ********** үйлдлээрээ санаатай нэгдэж мөнгө угаасан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нараас “********” ХХК-д учруулсан хохирол 872,000,000 төгрөгийг гаргуулах саналтай байна....”гэх санал,

 

шүүгдэгч нарын өмгөөлөгч ********: “...********* гэдэг хүний залилуулсан асуудал дууссан учраас гэсэн. Залилсан асуудал нь 3 дугаар сарын 27-ны өдөр "************" компанийн эрхийг шилжүүлэн өгсөн. Өмчлөлийнхөө 100 хувийн хувьцаагаар ********** компанид шилжүүлэн өгсөн байна. Нотлох баримтын хувьд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг хүлээж компаниа шилжүүлсэн. *********хэлж байгаа зүйл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ********* шинжээчийн дүгнэлтээр харагдана. Энэ нь 3 удаагийн мэйл ирсэн. Тухайн үедээ ********* татвараасаа нуун далдах зорилгоор ******** улсад ашиглаж байсан. Тухайн үед шилжүүлсэнтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгасан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад тухайн хэргийг хаасан. 5 дугаар сарын 9-ний өдөр хэрэг цааш явах боломж байхгүй гээд дууссан. Энэ хэргийн хууль зүйн үндэслэл нь иргэд хоорондын маргаан байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэх талаар хэлсэн. Энэ хэргийн зүгээс мөнгө угаах, завших гэмт хэргийн үйл баримт яригдахаас өмнө хэрвээ 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр эсэх талаар яригдсан бол хэрэг амархан шийдэгдэнэ. Үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хаагдсан цаг үеэс хойш иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн цагдаагийн байгууллагад хохирогчоор тогтоогдож явж байхад компаниа шилжүүлсэн, эрх шилжүүлсэн нь залилан мэхлэх гэмт хэрэг ямар шинж чанартай, хэдэн төгрөгийн хохирол үүссэн асуудал яригдана. Энэ нь ******** аудит, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байгаа. Тухайн хоёр дүгнэлт маань хохирогч талаас гаргаж өгсөн. Одоо үүнийг шүүгдэгчийн эсрэг ашиглаж байна. 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар яригддаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 3,004,896,203 төгрөгийн хөрөнгө оруулалт буюу тоног төхөөрөмж, нэг удаа ашиглагдах бараа материал хүлээж авсан байна гэдэг зүйлийг ярьсан. Хохирлыг тооцох боломж байхгүй. Хохирлоо тооцоолж бодвол 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах авах гэрээнд заасан нэг сая төгрөг байсан байна. Улсын яллагч дүгнэлт хэсэг дээрээ 3 тэрбум 4 сая төгрөг гэж оруулж ирсэн...Үйл баримтыг нэг бүрчлэн цаг хугацаагаар нь тоолоод явбал тухайн үед төлж байсан төгрөгөөр 2016 онд орж ирээгүй тоног төхөөрөмжийг төлсөн байх вэ. 2014-2015 он хүртэл төлсөн байж таарна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ асуудал үндэслэлтэй гэдэг зүйл яригддаг. Энэ нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шинжлэн судалсан. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн газрын бүртгэлтэй холбоотой асуудал үндэслэлгүй байна гэж гурван шатны шүүхээр бүртгэсэн асуудал нь хууль зүйн дагуу явсан гэж ярьсан болохоос өнөөдөр "********" компанийн өмчлөгч нь өөрөө ********* гэж гараагүй. 5 дугаар сарын 1-ний өдрийн хамтын ажиллагааны гэрээ гэж байгаа. Хөрөнгө оруулалт хийх талаар гэрээ, нөгөө гэрээ нь ********, ******* хоёрын хооронд ажиллах гэрээ гэж байгаа...Хөрөнгө завших, итгэмжлэн хариуцуулсан гэж байгаа. Тэгвэл гүйцэтгэх захирлаар томилсон тушаал байгаа юу, хуулийн этгээдийн газар өгсөн тушаал нь "***********" компанийн тамга тэмдгийг авсан хойно өгсөн материал байна. Хөрөнгө завшиж байгаа эсэх асуудал нь яг хөрөнгө завшиж байгаа юу гэдэг нь тодорхой бус байна.  Хөрөнгө завшиж байгаа бол яг хэдэн төгрөгийн хөрөнгө завшиж байгаа хохирлын хэмжээг тогтоох. Шинжээчийн дүгнэлтээр хохирлыг тооцсон зүйл байхгүй. Үүнд нэр бүхий 5 компани гарч ирсэн. 3,4 тэрбум төгрөг тоног төхөөрөмж, нэг удаагийн хэрэгсэл байна гэсэн. 807 сая төгрөгийн тоног төхөөрөмж байсан гэсэн. 2 тэрбум 264 сая төгрөг хасахаар 740 сая төгрөгийн үлдэгдэл гарч ирж байгаа. Тухайн үлдэгдэл мөнгөнөөс 3 сая 942 төгрөгийг яагаад нэхэмжлэх ёстой вэ. Энэ мөнгийг хасаж тооцож байна. 70  сая төгрөг ********* авсан...Иймд 70 сая төгрөгийг хасаж тооцно, 269,961,856 төгрөг төлсөн байна гэсэн. Шинжээчийн дүгнэлтэд анхан шатны нотлох баримт байхгүй учраас хасаж тооцохгүй, хэрэв анхан шатны нотлох баримт гарч ирвэл хасаж тооцох талаар яригдсан...Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээрдүүлэхийн тулд нэг бүрчлэн тооцоо гаргаж ирсэн. 2014 онд 607,084,502 төгрөгийн бараа материал орж ирсэн үүнээс 125,517,940 төгрөг тоног төхөөрөмж байсан байна. Нэг удаагийн бараа материал нь 458,796,507 төгрөг, 2015 онд  тэрбум 72,692,575 төгрөг, 99,579,920 төгрөг нь тоног төхөөрөмж байна. 2016 онд тэрбум 261,241,816 төгрөгийн нэг удаагийн хэрэглэгдэхүүн орж ирсэн. 2017 онд 296 сая 670,847 төгрөгийн бараа орж ирсний үүний 214,766,917 төгрөг нь тоног төхөөрөмж, нэг удаагийн хэрэгсэл нь 60 сая төгрөг, 2014-2017 оны хооронд нийт гаалийн мэдүүлгээр тооцвол 3 тэрбум 218,174,740 төгрөг болж байна. Гаалийн татвар төлсөн баримттай нийцэж байна гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, гурван тэрбумын хөрөнгө оруулалтын ашиг авна гэсэн. 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан хөрөнгө орлогын гэрээ гэж байгаа. ********** яаж ашгаа олох юм бэ, нийлүүлсэн 439 сая төгрөгийн тоног төхөөрөмж нь өөрөө хэнийх  байх вэ, *********,********* гэдэг хүн өөрөө гэрчилсэн. Хуучин тоног төхөөрөмжийн элэгдэх хугацаа дуусаж хаягдах тоног төхөөрөмжийг зах зээлд шинэ үнээр нааш нь нийлүүлж байгаа нь нэгдүгээрт ашиг олж байна...” гэх санал,

 

шүүгдэгч нарын өмгөөлөгч **********: “...2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр завших гэмт хэрэг төгссөн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар бусдын итгэмжлэгдсэн хариуцсан хөрөнгө гэж байгаа. ************* ямар хөрөнгө хариуцуулсан бэ. 1 сая гэдэг үнийн саналтай хөрөнгө шилжүүлсэн хувьцааг итгэмжилж өгсөн байна.Өнөөдрийн ярьж байгаа 3 тэрбум төгрөг гэж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүнд заасан хөрөнгийн эрхээр шилжүүлээгүй. Гурван талт гэрээ байгуулж 3 тэрбум төгрөгийг санхүүгийн түрээсийн гэрээгээр 50 сая төгрөг төлсөн гэсэн. Энэ хоёр хүний хүсэл зориг Иргэний эрх зүйн харилцаа үүсэх буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасны дагуу харилцаа явж байна. Нөгөө талаараа мөн хуулийн 476 дугаар зүйл зааснаар хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой  ашиг олох зорилгоор хамтран ажиллах энэ гэрээний шинжийг бас хангаж байгаа. Нэг талаас ********* тоног төхөөрөмж материалаа худалдаж 50 сая төгрөгийн төлбөрийг сар бүр авч байсан...Итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө тодорхойгүй учир гэмт хэргийн үндсэн шинж тодорхойгүй байна. Их хэмжээний хохирол гэдгийг харж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 юм уу гэдгийг шүүх анхаарч үзнэ үү..."***********" компанийн нэр дээр байсан бүртгэлтэй хөрөнгийг тэр чигт нь "*******" рүү шилжүүлсэн. Зориулалтыг нь өөрчилсөн үү, хэлбэрийг нь өөрчилсөн үү, өөрчлөөгүй. Мөнгө угаах гэмт хэргийн шинж нь тэр хөрөнгийг хууль ёсны болгох гэж харагдуулах ёстой. Энэ хүн нэгэнт би компанийн лицензээ алдаж байгаа учраас эмнэлгийн үйл ажиллагааг явуулах ёстой гээд тусгай зөвшөөрөлтэй компанид шилжүүлсэн нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулахгүй. Улсын яллагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 872 сая төгрөг болгож багасгасан. Тоног төхөөрөмжөө худалдсан юм аа, буцаагаад авъя гэхээр хөрөнгийн өмчлөлийн асуудал яригдана. ********* өмчлөгч үү, "**********" өмчлөгч үү. Прокурорын яллах дүгнэлтэд ********** өмчлөгч үү. Худалдах, худалдан авах гэрээ, хамтран ажиллах гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ шинж тус бүрээр нь ялгавал иргэний эрх зүйн харилцаанд өмчлөгч нь *********** байна... Шинжээчийн дүгнэлтийг бүгд хүлээн зөвшөөрч байна. 758,837,854 төгрөгийн хөрөнгөтэй байсан үүнээс элэгдэл тооцоод хасаад хөрөнгө нь 532,537,642 төгрөг болох тул хохирлын хэмжээг энэ хэмжээгээр багасгах ёстой.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасны дагуу хэлцлийг нэг хэсэг буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 тэрбум 64 сая төгрөг төлж 740 сая төгрөг үлдсэн. Завших гэмт хэрэг миний хувьд бичмэл нотлох баримт байхгүй. Миний үйлчлүүлэгч нарыг энэ олон жил нэр хүнд, ажил хөдөлмөр, үр дүнгээр нь хохироож байгаа учраас  цагаатгаж өгнө үү.....” гэх санал,

 

шүүгдэгч *************** өмгөөлөгч *************: “...манай үйлчлүүлэгч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр "**********" компанийг байгуулсан. Тусгай зөвшөөрлийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ********* гэсэн захирлын гарын үсэгтэй эрүүл мэндийн яаманд тусгай зөвшөөрлийн хүсэлт илгээсэн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрлийг олгосон. Үл хөдлөх хөрөнгө авах зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан гэж байгаа. 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр эд хөрөнгийг тухайн компанийн хөрөнгө байсан эсэх талаар тогтоогоогүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 653 дугаартай тогтоолоор байнга тогтвортой үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэдэг нь өөр өөр агуулгатай боловч нэг зүйлийг илэрхийлдэг. Байнга гэдэг нь зөвхөн нэг төрлийн эсвэл хоорондоо төстэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд гэж тайлбарласан тул энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байх тул шүүгдэгч *********** цагаатгаж өгнө үү...” гэх санал,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч:  “...******** өмгөөлөгчийн уншсан дүгнэлт 5 дүгнэлттэй. Энэхүү дүгнэлтийн 2 дахь хэсгийг нь уншсан. ********* гарын үсэгтэй бүрэн таарч байна гэсэн. Энэхүү гэрээний эх хувь одоог хүртэл байгаа, та шалгуулж болно. Энэхүү гэрээгээр байгуулагдсан цалин тохирсон, хөрөнгө оруулалтын хэмжээгээр барагцаалж тавьсан байсан. Гэрээ хийгдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай харагддаг. 2017 оны 3 дугаар сард ********** гэдэг хүний хувьцаа эзэмшдэг ********* гэдэг групп рүү компани хувьцааг шилжүүлсэн. Энэ хоёр хүний тохиролцсон хүсэл зоригийг илэрхийллийн дагуу явсан. Холбогдогч нарын үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримт, шүүх хуралдааны шатанд өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа учраас гэм буруутайд тооцож өгнө үү. Байгууллагын хөрөнгөөр бүртгэгдсэн үнийн дүн, 399 ширхэг ширхэг 157 нэр төрлийн 3,4 сая төгрөг гэсэн хохирол хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг "*********" эмнэлэг ашигласан нь тогтоогдож байгаа, өөрсдөө үгүйсгэхгүй байгаа. Бид нарын зүгээс бичиг баримтаа гардаж аваад хууль бус үйл ажиллагаанаас гарсан хохирол байгаа бол бид нар нэхэмжлэх эрх бий. Иймд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...гэх санал,  

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /орчуулагч/:  “..."**********" компаниас "*******" компани руу шилжүүлээд үндсэн хөрөнгө болгоод банканд барьцаанд тавьж байгаа Банк зээл өгөхдөө ямар нэгэн эд хөрөнгө, эргэн төлөх чадварыг нь харахаас гадна итгэж болохоор хүн байна уу, ямар түүхтэй хүн байна гэдгийг нь харна. Ганц барьцаанд тавихаас гадна ашиг орлого олж байгаа. Энийг харах бол шууд утгаараа тоног төхөөрөмжийг ашиглаж юм хийж байна. ******* үр дүнг харсан гэж бодож байна. Энийг мөнгө угаалт гэж харж байгаа. Буруу замаар орж ирсэн эд хөрөнгийг барьцаалж, түүгээр дамжуулан зээл авч байгаа нь мөнгө угаалт. Гэм буруутай гэж хэлмээр байна. Бид нарын хувьд маш их хохирол амсаж байгаа. Эмнэлгээр дамжуулан олж болох байсан орлогоо олж чадаагүй байгаа. 5 жилийн турш орлогогүй, цагдаа, прокурор гээд явж байна. Тэр үед байсан эд хөрөнгө ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй байна...” гэх санал,

 

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт: “...3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нь 12 давхар байшинд багтахааргүй тоног төхөөрөмжийг тухайн үеийн ханшаар авна. Гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй...”  гэв.

 

шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөнгө угааж байгаа гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэлтэй байна... гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1.Тухайн хэргийн хэлэлцэх хүрээ хязгаарыг тогтоохын тулд гэмт хэргийн халдлагын зүйл буюу обьектыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай яллах дүгнэлтэд дурдсанаар “компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,896,203.26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж...” гэсэн байх тул эмнэлгийн тоног төхөөрөмж түүний өмчлөх эрх нь гэмт хэргийн халдлагын зүйл юм. Иймд хэргийн оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн Хамтран ажиллах гэрээ, Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон “**********” ХХК-ийн өмчлөлийн талаарх асуудлууд нь прокурорын шүүхэд шилжүүлсэн хэрэгт хамааралгүй гэж шүүхээс үзлээ.

 

2.Гэмт хэргийн субьект нь “***********” ХХК-ийн эд хөрөнгийг албаны эрх, чиг үүргийн хүрээнд хариуцаж ямар нэг байдлаар эргэлтэнд оруулах  этгээд байх бөгөөд  2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “**********” ХХК-н захирлаар ******* томилов гэж бүртгэсэн улсын бүртгэлийн ********* дугаартай гэрчилгээнд /4 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ тэмдэглэгдсэнээр шүүгдэгч ******** нь “*******” ХХК-н тоног төхөөрөмжүүдийн эрхийг албаны эрх, чиг үүргийн хүрээнд хариуцаж байсан гэмт хэргийн субьектын шинжийг хангаж байна.

 

3. “*********” ХХК-ийн хувьцааны эрх 100 хувь өөр этгээдэд шилжсэн болохыг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 19-ний ****** шийдвэрийн дагуу “********” ХХК-н гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөний дараа /3 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ шунахайн сэдэлтээр “**********” ХХК-н Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтэд бүртгэгдсэн /12 дугаар хавтаст хэргийн 67-96 дугаар хуудас/ тоног төхөөрөмжүүдийг хууль ёсны эзэмшигчид нь шилжүүлэн өгөхгүй байхыг хүссэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл хийсэн болох нь гэрч ******* мөрдөн байцаалтанд “...****** гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч 2017 оны 06 дугаар сард “*********” ХХК-н гүйцэтгэх захирлаар намайг томилсон. Өөрөөр хэлбэл тус компанийн 100 хувьцаа эзэмшигч ********** шийдвэрээр намайг томилж Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох өөрчлөлт хийгдсэн. Гэтэл *********** нь уг компанийн байр буюу ********* эмнэлгийн байранд намайг оруулахгүй холбогдох бүх бичиг, баримт, санхүүгийн баримтуудыг өгөхгүй өдийг хүрсэн...*******т гэдэг хүнээс “**********” ХХК-н бүх хөрөнгүүд холбогдох бичиг баримтуудыг авах хүсэлтэй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4.Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “*********” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас авч /2 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/ гэмт хэргийн халдлагын зүйл болох “******” ХХК-н эмнэлгийн тоног төхөөржүүдэд өөрийн хууль бус эзэмшлийг тогтоон ашигласан үйлдэл нь завших гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж байх тул Хөрөнгө завших гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төгссөн гэж үзнэ.

Дээр дурдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

5. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гэмт хэргийн улмаас “**********” ХХК-нд хохирол учруулсан гэж дүгнэлт гаргасан мөн Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,896,203.26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж завшиж их хэмжээний хохирол” учруулсан гэсэн байх тул гэмт хэргийн хохирогчийг “*********” ХХК гэж үзнэ. “*******” ХХК-н төлөөлөгч ********** цаашид хохирогчоор шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан тул “*****” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох *******г /15 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас/ хохирогчийн өмгөөлөгч ******* хүсэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр  тогтоож шүүх хуралдаанд оролцуулсан болно.

 

6. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,896,203.26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж завшиж их хэмжээний хохирол” учруулсан гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нарын шинжлэн судалсан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гаалийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 131-190 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт /12 дугаар хавтаст хэргийн 67-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтүүдийг харгалзан үзэхэд яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээнээс нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэлүүдийн үнийг хасч тооцох тал дээр санал нэгдсэнийг дурдах нь зүйтэй.

 

 Улсын яллагч ********” ХХК-нд учруулсан хохирол 872,000,000 төгрөгийг гаргуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийн үнэлгээ нь 758,837,854 төгрөг гэсэн тул элэгдэлийг хасаж тооцоод яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээ 532,537,642 төгрөг болж багасах ёстой гэсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтэд  “*******” ХХК-н үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн элэгдэлийг хасаад 758,837,854 төгрөгийн үнэлгээг /12 дугаар хавтаст хэргийн 67-96 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд хэргийн оролцогчид бүгд энэхүү шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 758,837,854 төгрөгөөр тогтоогдож байна гэж үзлээ.

 

 Иймд Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3,004,896,203.26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж” гэснийг 758,837,854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс хамааран гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байдаг тул 758,837,854 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******** ******* дүүргийн  **** дугаар хороо  *** дугаар хороолол, *********** гудамж ******** тоотод ****** чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “*********” ХХК-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “*******” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах ****** улсын иргэн ********/-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 758,837,854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх дээр дурдсан хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч *********,********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч ******** нь “*********” ХХК-н эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “********” ХХК-н эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гаргуулан авсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзэх тул Мөнгө угаах гэмт хэргээс ялгаж ойлгох шаардлагатай.

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Мөнгө угаах гэмт хэрэг нь суурь гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж суурь гэмт хэрэгт хамааралгүй этгээд тухайн хөрөнгө, мөнгө, орлогыг ашигласан эсхүл суурь гэмт хэргийг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, бодит шинж чанар, байршил зэргийг нуун далдсан зэрэг үйлдэлүүд байхыг ойлгохоор хуульчилсан.

 

2.Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийн эрхийг хууль бусаар авч ашиглаж завшиж байгаа гэмт үйлдэлийг Мөнгө угаах гэмт хэрэгтэй төсөөтэй хэрэглэх боломжгүй юм. Түүнчлэн тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг “**********” ХХК-н үйл ажиллагаанд ашиглаж Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан гэх боловч яг ямар тоног төхөөрөмжүүдийг ашиглаж зээл авсан нь тодорхойгүй тухайн үл хөдлөх хөрөнгийн үндсэн барьцаа нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд “********” ХХК-д бүртгэлтэй байсан 758,837,854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж завшиж байгаа нь Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

 

3.Шүүгдэгч ****** хувьд “********” ХХК-нд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийг хууль бусаар ****** ашиглаж завшиж байгаа гэдгийг мэдээгүй “******” ХХК-н өмчлөлийн асуудал маргаантай байсныг мэдэж байснаас бус 399 ширхэг 157 нэр төрлийн 3,004,896,203 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж мэдэх боломжгүй байсан. Учир нь  Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээнээс нэг удаагийн эмнэлгийн хэрэглээний бараа материал зэргийг хасч тооцон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 758,837,854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүд болж өөрчлөгдсөн тул шүүгдэгч ******* энэхүү 758,837,854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан гэж мэдээгүй гэж үзнэ.

 

4.Түүнчлэн Мөнгө угаах гэмт хэргийг хаана үйлдсэн, хэзээ үйлдсэн болохыг нотлож тогтоогоогүй атлаа Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль хэрэглээний нийтлэг агуулга шинжийг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлож чадаагүй байх тул шүүгдэгч ***********, **** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ******** цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шүүгдэгч ********,******** нарт холбогдох Мөнгө угаах хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ********* цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон Хөрөнгө завших гэмт хэргийн хувьд Иргэний эрх зүйн шинжтэй Хамтран ажиллах гэрээ, Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон “******** ХХК-н өмчлөлийн талаарх асуудлууд нь прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шууд хамааралгүй,

 

мөн хохирогчийн өмгөөлөгч нь хохирлын асуудал энэ шүүх хурлаар бүрэн шийдэгдэх боломжгүй учир хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг гаргасан тул Хөрөнгө завших гэмт хэрэгт шууд хамааралгүй Иргэний эрх зүйн шинжтэй Хамтран ажиллах гэрээ, Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон “***********” ХХК-н өмчлөлийн талаарх асуудлуудыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны 2021/Ш3/******* дугаартай шүүгчийн захирамжаар Хэргийг прокурорт буцаасан боловч /16 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны 2022/ДШМ/******* дугаартай магадлалаар /хавтаст хэргийн 57-63 дугаар хуудас/ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчингүй болсон. Түүнчлэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах зохицуулалтгүй учир хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай  бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцлүүдийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн болно.  

 

Хохирлын талаар

 

Улсын яллагч: Шүүгдэгч нарыг **********” ХХК-н нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 872,000,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээг багасгаж шүүгдэгч нараас гаргуулах саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар тоног төхөөрөмжийн 758,837,854 төгрөгийн үнэлгээнээс элэгдэл хорогдолыг хасаж 532,537,642 төгрөгийг гаргуулах санал гаргав.

Хохирогчийн өмгөөлөгчөөс 3,004,896,203 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж бусад хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг гаргав.

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын ****** дугаартай шинжээчийн дүгнэлтийн Үндсэн хөрөнгө болон бараа материал зээлийн талаар гэсэн хэсэгт “2014-2017 оны 6 дугаар сарын 30-ны хооронд нийт нэр бүхий 4 компаниас нийт 3,004,896,203 төгрөгийн үндсэн хөрөнгө буюу эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа материал буюу эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгдсэн” гэжээ үүнээс үзэхэд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлийн нийт үнэлгээ нь 3,004,896,203 төгрөг учир тоног төхөөрөмжийн үнэлгээ нь энэ хэрэгт шууд хамааралтай хэргийн хохирлыг тооцох бодит үнэлгээ болно. Тус шинжээчийн дүгнэлтийн 10 дахь асуултын хариултыг хүснэгтээр харуулсан бөгөөд үүнд тэмдэглэгдсэнээр 2017 оны 6 дугаар 30-ны байдлаар санхүүгийн тайланд “**************” ХХК-н 857,701,251,08 төгрөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй гэжээ. Үүнээс тоног төхөөөрөмжийн элэгдэл хасагдсан дүн 758,837,854 төгрөг гэж тус шинжээч дүгнэжээ.  Иймд яллах дүгнэлтэд дурдсанаар “*********” ХХК-н санхүүгийн тайланд бүртгэгдсэн үндсэн хөрөнгүүд бус зөвхөн тоног төхөөрөмж түүний үнэлгээ болох 758,837,854 төгрөгийг шүүгдэгч ********** гаргуулах нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

            Улсын яллагч: “...Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, улсад гадаад улсад үйл ажиллагаа явуулж байсан хувьцаа эзэмшигч ******** компанийн өмч болох "*********" ХХК-ий өмч болох эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан гэмт хэрэг үйлдсэн. Тухайн компанид их хэмжээний хохирол учирсан нь компанийн үйл ажиллагаа доголдсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн дээрх санаатай гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтгүй, шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад цагдан хоригдсон ба уг хугацааг эдлэх ял нь оруулан тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1251 дугаартай прокурорын зөвшөөрлөөр ********* регистрийн дугаартай “**********” ХХК-ий нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ********* бүртгэлийн дугаартай **** дүүргийн ******* дугаар хороо, ****** дугаар хороолол, ********** гудамжны ****** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, ****** регистрийн дугаартай “*******” ХХК-ий хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...”гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ************: “...шүүгдэгчийн хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү. 30 жил нарийн мэргэжлийн эмчээр ажилласан. Ажил хөдөлмөр эрхэлдэг. Сахрын 2 дугаар зэргийн өвчтэй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд хэрэг боловч тухайн гэмт хэрэг торгуулийн болон хорих ялыг сонгох санкцтай. Ял шийтгэл эдлүүлэх ялын зорилго нь өөрөө нийгэмшүүлэх, цээрлүүлэх, шүүгдэгчид оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг торгуулийн ялаар тооцож шийдвэрлэж өгнө үү. Эдийн засгийн хохиролтой холбоотой хэрэг учраас торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. Шүүгдэгч компанидаа ажиллаж, компанийнхаа 80 орчим хүнийг удирдаж байгаа. Хорих ял эдлэх бол хохиролтой холбоотой асуудал хөндөгдөнө. Иймд ажил хөдөлмөр хийж байгаад хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжоор нь хангаж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч **********: “...гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлага зорилгодоо нийцсэн байх ёстой. Бодитойгоор биечлэгдэх байх ёстой. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг учраас өмчлөх эрхийг хамгаалж байгаа. Хохирогч 758 сая төгрөгөөр хохирсон байна. Хохирогчийн хохирлыг арилгуулж, хохирогчийн эд хөрөнгийн эрхийг сэргээх, ямар журмаар яаж цээрлүүлэх үү гэдэг нь шүүхийн үндсэн зорилго. "*******" компаниас  "*********" компани руу шилжсэн ажилчдын ажил үргэлжлээд явж байгаа. Хохирол төлбөр төлөх боломжоор хангаж 10,000 нэгжээр торгож өгнө үү. "*******" компанийн нэр дээр байгаа гэрчилгээний  хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх зүйл биш байх. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмжид хязгаарлалт тогтоож болно гэж бодож байна .... “ гэв.

 

            Шүүгдэгч ****** өмгөөлөгч  *****:  “...саналгүй...” гэв.

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэргийн хор аюул, хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэргийг үйлдсэн. Прокурорын хэлсэн байр суурьтай санал нэг байна. Манай үйлчлүүлэгч байгууллагын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Цаашдын үйл ажиллагаанд ноцтой хохирол учирсан. Энэхүү гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн хувийн байдлыг анзаарч үзвэл гэм буруутай үйлдлийн хор аюулын шинж чанарыг ухамсарлахгүй, учруулсан хохирол төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан хорих ялаар шийтгүүлж өгнө үү...” гэв.

 

 Шүүхээс шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд хохирогч “******** ХХК-тай өмчлөлийн маргаан бүхийн асуудлууд байгаа энэ талаар хэргийн оролцогчид мэдүүлдэг энэ асуудлууд энэ шүүх хуралдаанаар бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч мэдүүлж байгаа, шүүгдэгч нь эмч мэргэжилтэй энэ мэргэжилээрээ олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12,000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь тохиромжтой гэж үзлээ.

 

Энэ гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчимд зааснаар “********” ХХК-нд хамааралтай 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1251 дугаартай прокурорын зөвшөөрлөөр *********регистрийн дугаартай “****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******** бүртгэлийн дугаартай ***** дүүргийн ******** дугаар хороо, ***** дугаар хороолол, ****** гудамжны ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, ******4 регистрийн дугаартай “*******” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосон тогтоолыг хүчингүй болгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ********** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

            2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ******** овогт ******** ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулж Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            4. ****** овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12,000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ******** оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 12,000,000 /арван хоёр сая/  төгрөгөөр торгох  ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.            

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 21 хоногийн эдлэх ялаас нь хасаж, /хорих ялын 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр дүйцүүлэн тооцож, 21*15000=315.000 төгрөг/ биечлэн эдлэх торгох ялыг 11,685,000 төгрөгөөр тогтоосугай.

 

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь 758,837,854 /долоон зуун тавин найман сая найман зуун гучин долоон мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулж, хохирогч  “********” ХХК-нд олгосугай.     

 

   8. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дугаартай прокурорын зөвшөөрлөөр *******регистрийн дугаартай “*******” ХХК-н нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

   ******* бүртгэлийн дугаартай ******** дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* гудамжны ********* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө,

******* регистрийн дугаартай “********” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгосугай.

 

   9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

           10.Шүүгдэгч ******** урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох”  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ