Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Т.Батсүх,

Шүүгдэгч: ******************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********овогтой *********************************холбогдох эрүүгийн 2227000290120 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр **************** аймгийн ************* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, ач хүүгийн хамт *************аймгийн ************ сумын *********** баг “******************” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй *********** овогтой *************** /РД:*****************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар

 

Шүүгдэгч ************** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4 дүгээр багийн иргэн *********** саран дэвсгэртэй, хас тамгатай, нас гүйцсэн, бор хээр зүсмийн гүүг тээврийн хэрэгсэлд дайруулж хөл нь хугарсан байдалтай Хархорин сумын хогийн цэгийн хааралдаа жалганд байхад нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр очиж нядалж авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Хохирогч *************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн адуугаа бүртгэж үзэхэд саран дэвсгэртэй хас тамгатай, хээр зүсмийн бүдүүн гүү, гүүн сойлгон дэлтэй, зээрд зүсмийн ногоон хязаалан байдсан гүү байхгүй байсан. Адуугаа хайж байтал Хархорин сумын хогийн цэгийн харалдаа зээрд зүсмийн байдас гүү нь байдалтай нохой шувуу идсэн байсан. Хээр зүсмийн гүү нь замын хажуу жалганд хөл нь хугарсан байдалтай амьд хэвтэж байхаар нь өөрийн төрсөн дүү ************** хээр гүүг замын хажуугаас авчхаарай гэж очиж хэлчхээд би цааш Хужирын гол руу хонио туугаад явсан. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хужирын голоос ирээд дүү ******************адуугаа асуухад Хархорин суманд оршин суух ****************** гэх малчин танай адууг манай адуу гэж хэлээд махлаад аваад явсан гэж хүмүүс яриад байна гэж хэлсэн. Тухайн адуу байсан замын хажууд толгой шийрийг нь үлдээсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний дүү ************өөр **************багийн ************малчны хороололд оршин суудаг манай таньдаг дүү *****************гэдэг залуу манай адууны тамга байна гэж харсан байсан. Би **************** гэгчээр өөрийн адууг төлүүлмээр байна. Манай гүүний зүүн урд хөл нь дээд хэсгээрээ буюу дунд чөмөгний дээд хэсгээрээ хугарсан байсан босож чадахгүй баруун талаараа хэвтэж байсан. Хогийн цэгийн харалдаа засмал замын урд талд байх замын ховтолд хэвтэж байсан. Манай хээр гүү ахар дэлтэй буруу тал руугаа унжсан гүүн сойлготой. Гүүн сойлго гэдэг нь гүү саахад татдаг хэсэгхэн урт нарийн дэл. Адуугаа дэллэхдээ атга орчим дэл үлдээж дэллэснийг хэлдэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 33, 64 дүгээр хуудас/,

 

            Гэрч *****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байж байтал найз ***************миний утас руу залгаад туркийн зам дээр адуу дайруулсан байна. Манай адуу байж магадгүй би очих гэтэл зав болдоггүй чи очоод сайн хараад өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би очиж үзтэл саран дэвсгэртэй жижиг хас тамгатай, гүүн сойлгон дэлтэй хээр гүү байсан. Намайг очих үед тухайн гүү машинд дайруулсан байдалтай зүүн урд хөл нь хугарсан зогсож байсан. Би *************рүү залгаад танай адуу биш байна гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тухайн гүүг зүүн намагт байхад *************гэгч надаас асуусан би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хогийн жалганы харалдаа саран дэвсгэртэй хас тамгатай, хээр зүстэй бүдүүн гүү, гүүн сойлгон дэлтэй байсан гэж хэлсэн. Гэтэл манай гүү байсан юм хэн авч явсан талаар мэдэх үү гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Гэрч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ах ************ отроор явахдаа надтай уулзаад *******сумын *********** харалдаа засмал дээр манай гүү дайруулсан байна. Чи очиж аваарай гэсэн би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр очиж авах гээд очтол толгой 4 шийр л  байсан. Тэгээд би тэр өдрөө ************* гэгчийн гэрт очоод гүүгээ авна гэж хэлтэл би өөрийнхөө гүүг авсан юм аа гээд аашлаад байсан. Шийрийг нь үзье гээд түүхий эдийн шир авдаг **************гэгчийнд ирээд үзтэл тухайн шир олдоогүй. Манай ахын адуунаас 2 гүү дутаж байсан. Хайж байхад хогийн жалганы зүүн хойд талын айл зээрд гүү нь замын хойд талд дайруулаад үхсэн байсан гэж надад хэлсэн. Очоод үзтэл зээрд гүүний бөгсийг нь шувуу идсэн, хээр гүүний толгой 4 шийр үлдсэн байсан. Хогийн жалганы цаад талд байдаг ********гэдэг залуу надад хэлэхдээ тэр гүү танай гүү мөн ********** ахын адуу биш, *********** ахынх түрүү жил адууныхаа дэлийг засаагүй, тухайн гүү түрүү жил зассан гүүн сойлгон дэлтэй байсан гэсэн маргааш нь түүхий эдийн төв дээр очоод үзэхэд өөр адууны ширэн дээр тамга тааруулах гээд хэрүүл хийгээд байсан. Авгай нь нөхрөөсөө манай адуунаас гүү дутсан юм уу гэж асуухад нөхөр нь бодож байгаад манай адуунаас соёолон гүү алга болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 72 дугаар хуудас/,

 

            Гэрч **************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүү ************хамт адууг нь хайж **********сум **********багийн хогийн цэг хавьцаа явж байхад алга болсон гэх саран дэвсгэртэй хас тамгатай хээр зүсмийн гүүн сойлгон дэлтэй гүү машин дайруулсан байдалтай хогийн цэгийн харалдаа замын хажуу талын ухсан жалга дотор хөл нь хугарсан байдалтай амьд хэвтэж байсан. Манай гэр Хужирийн гол руу нүүж байсан болохоор замын хажууд байгаа хээр гүүг дүү *********** очиж аваарай гэж хэлээд явсан. Тухайн адуу нь саран дэвсгэртэй хас тамгатай, хээр зүстэй бүдүүн гүү, гүүн сойлгон дэлтэй байсан тул таньсан. ***********гүү мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

       

            Гэрч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би мотоциклтой очоод зам дээрээс харсан. Тамгыг нь сайн хараагүй, ахардуу гүүн сойлгон дэлтэй бор хээр нас бие гүйцсэн гүү байсан. Манай адуу тэр адуу дайруулсан гэх газрын хойхон талд өвөлжсөн. Би адуундаа явж байх замдаа тэр адууг харсан. Зээрд болон хээр гүү  нь баруун урд хөлөө гэмтэл авсан байсан. Зээрд гүү нь үхсэн, хээр гүү нь амьд байсан. Тэр адуу **********адуу байсан. ****************гэж хүн махлаад аваад явчихсан гэж сүүлд нь хүмүүсээс мэдсэн. Тэр адуу ********* гэх хүний адуу биш. Яагаад гэвэл ************ адуу өнжмөл дэлтэй, тухайн дайруулсан адуу ахардуу гүүн сойлгон дэлтэй адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

           

            Гэрч *****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тухайн адууг би очиж харсан. Тухайн гүү зөв талын урд хөл харьцаа хугарчихсан замын хажуугийн жалганд  зогсож байсан. Хээр халтар дуу зүсмийн гүү байсан. Дэл нь дэллэсэн гүүн сойлгон дэлтэй гүү байсан. Тамгыг нь харахад саран дэвсгэртэй дээд хэсэгт нь яг юу байгаа нь сайн мэдэгдэхгүй байсан. Гүү хөлрөөд тамга нь сайн мэдэгдэхгүй байсан. Тэр гүү тэндээ 3, 4 хоносон байх тэр гүүг ********** гэх хүн нядалж авч явсан. *************адуу нь ланз буюу Ж үсгэн тамгатай тухайн гүүн дээр тийм тамга байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

            Гэрч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би он сарын нь сайн санахгүй байна намайг хөдөө гэрээсээ ********** сум руу явж байхад хогийн цэгийн баруун урд замын хажууд хээр бүдүүн гүү тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай байсан. Тэгээд би зургийг авч Хархорин зарын нээлттэй бүлгэмд энэ адуу машин дайруулсан байна эзэн нь авна уу гэж нийтэлсэн зарын дагуу ************** гэх хүний эхнэр нь залгаж тамгыг асуусан тухайн адуу мэдэгдэхгүй байсан болохоор мэдэгдэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

           

            Гэрч ************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тухайн үед намайг өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 70321702 дугаарын утаснаас залгаад ********** гэгчийн түүхийн эдийн цэг дээр яваад оч гэхээр нь би яваад очтол гадна талд нь адуугаа бусдад алдсан хохирогч гэх залуу ганцаараа зогсож байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад би хэд хоногийн өмнө адуугаа замын хажууд дайруулсан. Тэгсэн чинь өөр хүн очоод манай адууг махлаад аваад явчихсан байна. Тухайн газарт толгой, шийрийг нь үлдээчихсэн байсан. Би өөрийнхөө адууг хараад танина миний адуу мөн байсан. Тэгээд би манай адууг махлаад аваад явсан хүн дээр очоод уулзсан чинь би өөрийнхөө адууг махалсан, арьсыг нь 2-3 хоногийн өмнө ***************** түүхийн эдийн цэгт өгчихсөн гээд байгаа юм. Одоо ороод хамт үзье гээд түүхий эдийн цэг рүү орсон. Удалгүй нөгөө махалсан хүн нь адууныхаа тамгыг барьчихсан орж ирсэн. Тэгээд түхий эдийн цэгт байх адууны арьснуудыг үзэж шалгасан чинь хохирогч гээд байгаа хүний адууны арьс гарч ирээгүй. Мөн махалсан гэх хүний хэлээд байгаа адууны арьс ч гарч ирээгүй. Тэгсэн нилээд удсан гэмээр бүдэгхэн Ш үсгэн тамгатай болов уу гэмээр хээр зүсмийн адууны арьс гарч ирсэн чинь махалсан гэх хүн нь манай адууны арьс гээд зүтгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн100 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас хуудас/, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-70, 108-113 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ********нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр **********аймгийн ********* сумын *******дүгээр багийн иргэн ***********саран дэвсгэртэй, хас тамгатай, нас гүйцсэн, бор хээр зүсмийн гүү тээврийн хэрэгсэлд дайруулж хөл нь хугарсан байдалтай Хархорин сумын хогийн цэгийн хааралдаа жалганд байхад нь очиж нядалж авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ********** үйлдсэн болох нь         

Хохирогч ********** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 33, 64 дүгээр хуудас/, гэрч **************************************** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 15, 16, 72, 35, 74, 76, 53, 100 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-70, 108-113 дугаар хуудас/, шүүгдэгч ************** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ************* нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөн хөл нь хугарсан байсан бусдын гүүг нядалж мах, ширийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас *****************дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ********* бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *************** эд хөрөнгөд нийт 1 500 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч, шүүгдэгч нар маргаагүй, шүүгдэгч **************нь хохирлын нөхөн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан баримтаар тогтоогдсон ба хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч ******************гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх, шүүгдэгч **************бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан нөхцөл байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ****************** тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч ************тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****************овогтой *************** бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ***************01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ************* тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан **********************тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ********************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. ******************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА