| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2020/0032/З |
| Дугаар | 125/ШШ2020/0026 |
| Огноо | 2020-12-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 125/ШШ2020/0026
НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН
ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би А.С Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “А.С-д тахир дутуугийн тэтгэвэр олгохгүй байгаа үйлдэл, /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, А.С 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш аваагүй тэтгэврийг нөхөн олгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: А.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б бид А.С-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс холбогдох захиргааны хэрэгт дараах байдлаар эвлэрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “А.С-д тахир дутуугийн тэтгэвэр олгохгүй байгаа үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, А.С-ын 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш аваагүй тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1. Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “...А.С тахир дутуугийн тэтгэвэр олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нь А.С-ын 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааны тахир дутуугийн тэтгэврийг олгож, цаашид үргэлжлүүлэн олгохыг зөвшөөрч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар А.С Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “А.С-д тахир дутуугийн тэтгэвэр олгохгүй байгаа үйлдэл, /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, А.С 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш аваагүй тэтгэврийг нөхөн олгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР