Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 203

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Тунгалагийг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Тунгалагт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг журамлан энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 19 хоног баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж биеэр эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 19 /арван ес/ хоногоор тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ч.Тунгалагт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан ялтан Ч.Тунгалагийн урьдчилан цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Тунгалагаас 685 000 \зургаан зуун наян таван мянган\ төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг 6 дугаар хороолол 15 байр 20 тоотод оршин суух Боржигон овогт Базаррагчаагийн Ичинхорлоо \РД:ТЗ57111806\-д олгосугай. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Тунгалагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Тунгалагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ