Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128

 

 

 

 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/00128

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: С СӨХ-ны гаргасан,

 

Хариуцагч: Б-д холбогдох

 

            Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 551,850.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С СӨХ ноос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Б.Б нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийг 2016 оны 05 ******* сараас 2018 оны 9 сар хүртэлх хугацаанд төлөөгүй. Уг төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 15,150.00 төгрөгөөр тогтоосон хэдий ч 2016 оны 9 дүгээр сарны 01-ний өдрөөс хойш 19,650.00 төгрөг болгож өөрчилсөн.

 

Үүнийг тодруулбал, хог хаягдал 2,500 төгрөг, засвар үйлчилгээ 1,500 төгрөг, жижүүр 1,000 төгрөг, цэвэрлэгээ 5,000 төгрөг, лифт 5,000 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын цахилгааны төлбөр 2,000 төгрөг, мөн халаалтын төлбөр 2,500 төгрөг, баримт 150 төгрөг, нийт 19,650.00 төгрөг гэж тогтоосон.

 

Нэхэмжлэлийн төлөөгүй төлбөрийн задаргааг дэлгэрэнгүй авч үзвэл засвар үйлчилгээний төлбөр нийт 42,000 төгрөг, хог хаягдал 70,500 төгрөг, лифт 1*******,000 төгрөг, цэвэрлэгээ 129,000 төгрөг, жижүүр 36,000 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн халаалт болон цахилгааны төлбөр 125,000 төгрөг, баримт 4,350 төгрөг, нийт 551,850.00 төгрөг болж байна.

 Хариуцагчийн тайлбарт дурьдсанаар 2016 оны 06, 07 ******* сард лифт ажиллаагүй гэдэгтэй маргахгүй, энэ үед лифт ашиглахад гарах төлбөрийг 3,500-5,000 төгрөг гэж тогтоосон байсан. Гэвч бид, нэхэмжлэлийн шаардлагаас 151,850.00 төгрөгөөс татгалзаж, үлдэх 400,000.00 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх нөхцөлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөнгүй.

 

Иймд, хариуцагч Б.Бэс 551,850 төгрөгийг гаргуулж өгч, тус сууц өмчлөгчдийн холбоог хохиролгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, Баянзүрх дүүргийн 16 ******* хорооны ******* ******* ******* ******* тоотод 2010 оноос хойш амьдарч байгаа бөгөөд эхний үед сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг зохих ёсоор төлдөг байсан. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоо нь 2016 онд гэнэт төлбөрийг үндэслэлгүй нэмсэн. Миний бие энэ талаар тодруулахад ямар ч хариу өгөөгүй.

 

Өнгөрсөн хугацаанд уг сууц өмчлөгчдийн холбооны захирал удаа дараа солигдсон. Одоо албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна. Надад, уг төлбөрийг төлөхгүй гэсэн татгалзал байхгүй, гэхдээ оршин суугч бүрийн 19,650.00 төгрөгийг юунд зарцуулдаг тухай тодорхой мэдээлэл байдаггүй.

 

Орцны цэвэрлэгээ хангалттай биш, хэрэв төлөх ёстой бол 2019 оны 01 дүгээр сараас эхлэн төлөх болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С СӨХ ноос хариуцагч Б.Бд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 551,850.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2018 оны 12 ******* сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг зохих ёсоор хангаагүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг үндэслэлтэй тогтоогоогүй, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаггүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

           

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 ******* зүйлийн 18.1.1.-д заасны дагуу нэхэмжлэгч С СӨХ нд 106 тоот *******тай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ.

 

Энэхүү гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч С СӨХ ны гүйцэтгэх захирлаар О.Өыг томилсныг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэсэн ба тус сууц өмчлөгчдийн холбоо нь *******, 47 ******* байрыг хариуцдаг байна.

           

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-д “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 ******* зүйлийн 3.1.-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” гэж тус тус заасан.

 

            Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

 

            Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь ийнхүү хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 ******* зүйлийн 7.1.-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн тус хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 ******* зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба тэрээр тус 12.4.4.-т зааснаар энэ хууль болон Иргэний хуулийн 148 ******* зүйлийн 148.2.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2.-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            Иймд, энэхүү сууц өмчлөгчдийн холбоог гүйцэтгэх захирал ******* төлөөлж дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг орон сууц өмчлөгчөөс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК-ийн баримтаар хариуцагчаас 2016 оны 05 ******* сараас 2018 оны 9 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөөгүй хэмээн нийт 551,850.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж, мөн 16 ******* зүйлийн 16.5.-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж зааснаас гадна 7 ******* зүйлийн 7.1.-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан.

 

            Тодруулбал, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-д зааснаар заавал гишүүнчлэлтэй энэхүү холбооны эрх барих дээд байгууллага болох бүхий гишүүдийн буюу нийт өмчлөгчдийн хурлаар ийнхүү засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар хуралд оролцсон боловч эсрэг санал өгсөн гишүүн тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч С СӨХ ны гишүүдийн төлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бүх гишүүдийн хурлаас бус, харин удирдах зөвлөлөөс тогтоосон талаар зохигчид маргахгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 15,150.00 төгрөг байсан бол уг өдрөөс эхлэн 19,650.00 төгрөг болсон гэсэн ба хариуцагч тал удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон шийдвэрийг хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаан үүсгээгүй ажээ.

 

             Иргэний хуулийн 147 ******* зүйлийн 147.1.-д “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, түүнчлэн 148 ******* зүйлийн 148.2.3.-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 ******* зүйлийн 13.2.3.-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, төлөх үүрэгтэй юм.

 

 Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн төлбөр зохих дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тооцвол:

  1. 2016 оны 05, 06, 07, 08 саруудын төлбөр 60,600 төгрөг /4x15,150=60,600 төгрөг/,
  2. 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 24 сарын төлбөр 471,600 төгрөг /24x19,650=471,600 төгрөг/, 60,600+471,600= 532,200.00 төгрөг,

 

  1. Үүнээс зохигчид 2016 оны 06, 07 ******* саруудад лифт ажиллаагүй гэсэн үйл баримтын талаар маргаагүй тул лифт ашигласны төлбөрийг сарын 5,000 төгрөгөөр тооцон 532,000.00 төгрөгөөс 10,000 төгрөгийг хасч, хариуцагч тал нийт 522,200.00 төгрөгийг төлөх нь зүйтэй.

 

Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг бүх гишүүдийн хурлыг хуралдуулдаггүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоосон тухай мэдээлэл өгдөггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.3.-д зааснаар шаардлагатай тохиолдолд тухайн шатны засаг дарга нь холбоог зохион байгуулах хурлыг санаачилгаараа хуралдуулахаас гадна мөн хуулийн 18 ******* зүйлийн 18.1.7.-д заасны дагуу холбооны гишүүдийн хүсэлтээр болон шаардлагатай бол санаачилгаараа холбооны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар хяналт шалгалт хийлгэх, дүгнэлт гаргуулах эрхтэй ба сууц өмчлөгч нь засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор холбогдох байгууллагад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэх эрх хэмжээтэй юм.

 

Гэвч хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг тогтоосон удирдах зөвлөлийн шийдвэр, түүний үндэслэлийн талаар холбогдох этгээдэд хандаж, шийдвэрлүүлэх хүсэлтийг холбогдох этгээдэд гаргаж байгаагүй ажээ.  

 

Иймд, хариуцагчаас 522,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,600.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 ******* зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 ******* зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 ******* зүйлийн 13.2.3.-д заасныг үндэслэн хариуцагч Б дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 522,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С СӨХ нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,600.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2, 60 ******* зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,250.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 16,*******6.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР