Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/924

 

 

 

 

 

  2022         09         28                                              2022/ШЦТ/924

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Н.Энхболд;

 

Шүүгдэгч: А.А, түүний өмгөөлөгч К.Бауржан;

 

Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч А.Кадирбек;

 

Шүүгдэгч: Л.О, түүний өмгөөлөгч Б.Мэргэн;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар.............;

           

1. Шүүгдэгч А.А регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт  , хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй;

 

2. Шүүгдэгч Б.М регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй,   ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт   хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй;

 

3. Шүүгдэгч Л.О регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт   хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй;

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

А.А нь Нийтийн албан тушаалтан буюу ““ томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/, 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-д "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйл. Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчийн үүрэг 50.1.1 .шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, 50.1.2. төрийн ашиг сонирхлыг дээдлэх, 50.1.3.хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх гэснийг тус тус зөрчиж:

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэр ““Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам’’-ын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажиллаж тус тендерийг шалгаруулах үнэлгээний хорооны хурал дээр ““ ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулах саналтай байна” гэж дэмжсэн санал өгч хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, Л.Огээр дамжуулан хахууль өгөхийг шаардаж үеэл дүү Э.О-рээ дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ““ ХХК-ийн автозамын инженер ажилтай Б.Моос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ““ сургуулийн зүүн талд байрлах 20 дугаар байрны гадна 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

Б.М нь ““ ХХК-нд автозамын инженерээр томилогдон ажиллах хугацаандаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22- А132-3 дугаартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ““Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын барилгын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарахын тулд Л.Огээр дамжуулж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор ““ А.Ад түүний үеэл дүү Э.О-рээ дамжуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ““ сургуулийн зүүн талд байрлах 20 дугаар байрны гадна 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

Л.О нь ““ ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгч Б.Мийн өөртөө болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ““Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын барилгын ажлыг хийж гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцсон ““ ХХК-ийг тус тендерт шалгаруулахын тулд Б.Моос 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ““н гадна бэлэн 13.000.000 төгрөгийг авч ““ А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Нийслэлийн Прокуророос А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.О /1хх-ийн 22-23, 25, 27/, гэрч Б.М /1хх-ийн 29/, гэрч М.Б /1хх-ийн 34/, гэрч З.М /1хх-ийн 36/, гэрч У.П /1хх-ийн 39-40/, гэрч Г.Л /1хх-ийн 42, 44/, гэрч А.Х /1хх-ийн 54/, гэрч Ч.М /1хх-ийн 72-73/, гэрч Si /1хх-ийн 75/, гэрч Х.А /1хх-ийн 78-79/, гэрч Л.О /1хх-ийн 81-82/, гэрч Б.Е /1хх-ийн 84-85, 87/, гэрч Э.Э /1хх-ийн 89-90/, гэрч Ж.Э /1хх-ийн 92-94/, гэрч А.У /1хх-ийн 96-97/, гэрч С.Б /1хх-ийн 99-100/, гэрч О.Л /1хх-ийн 102-103/, гэрч Д.Б /1хх-ийн 105-107/, гэрч Ц.Б /1хх-ийн 109/, гэрч Г.А /1хх-ийн 111-112/, гэрч Г.Г /1хх-ийн 114-115/, гэрч Ц.Ш /1хх-ийн 117-118/, гэрч П.Ц /1хх-ийн 120-121/, гэрч Д.Х /1хх-ийн 123-124/, гэрч Б.Б /1хх-ийн 126-127/  нарын мэдүүлэг, З.Мийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 37/, А.Хгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 55-70/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 232-234, 243-244, 2хх-ийн 13-19, 31, 38, 66-67, 72-74/, нэгжлэгийн ажиллагаагаар хураан авсан эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 238-239, 2хх-ийн 24-26, 34, 42-46, 78-79/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 240, 2хх-ийн 48, 69, 80/, Э.Огийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 81-91, 92-94/, Замын хөгжлийн газраас ирүүлсэн CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 95-98/, А.Агийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 99-102/, ““ ХХК-ийн данс болон орлого, зарлагын кассын тайланд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 103/, ““ ХХК-ийн дансны хуулга /2хх-ийн 105-120, 136-137/, Л.Огийн дансны хуулга /2хх-ийн 122-135/, Худалдан авах ажиллагааны газрын албан бичиг, хавсралт /1хх-ийн 248-250, 2хх-ийн 1-9, 143-187/, ““ албан бичиг, хавсралт /2хх-ийн 189-197/, ““ ХХК-ийн албан бичиг, хавсралт /2хх-ийн 199-203/, Монгол Улсын ““ албан бичиг /2хх-ийн 234-235/, ““ албан бичиг /2хх-ийн 237-250, 3хх-ийн 1-229/, А.Агийн дансны хуулга /3хх-ийн 233-250, 4хх-ийн 1-5, 12-117/, ““ ХХК-ийн албан бичиг, хавсралт /4хх-ийн 119-176/, ХААН банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 177-178/, “Мобиком корпораци” ХХК-ийн албан бичиг, хавсралт /4хх-ийн 180-193/, ““ ХХК-иас ирүүлсэн албан бичиг, хавсралтад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 194-195/, Э.Огийн дансны хуулга /4хх-ийн 198-250, 5хх-ийн 1-4, 6-15/, ““ ХХК-тай холбоотой Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, хавсралтууд /5хх-ийн 23-233/, А.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 205, 209/, А.Агийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 178-179/, Б.Мийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 206, 212, 219/, Б.Мийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 206-208/, Л.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 207, 211, 216/, Л.Огийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 226-227/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь нийтийн албан тушаалтан буюу ““ ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай “Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэр ““Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд  гишүүнээр томилогдсон бөгөөд уг тендерийн ажилд ““ ХХК-иас ирүүлсэн тендерийн багц баримт бичгийг шалгаруулах санал өгснийхөө төлөө буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Л.Огээр дамжуулан хахууль өгөхийг шаардаж, өөрийн үеэл дүү Э.Огээр дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ““ сургуулийн зүүн талд байрлах 20 дугаар байрны гадна ““ ХХК-ийн автозамын инженер ажилтай Б.Моос 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Б.М нь ““ ХХК-д автозамын инженерээр ажиллах хугацаандаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22- А132-3 дугаартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ““Н. их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын барилгын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарахын тулд Л.Огээр дамжуулж өөртөө, болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор ““ А.Ад албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүний үеэл дүү Э.Огээр дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ““ сургуулийн зүүн талд байрлах 20 дугаар байрны гадна 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Л.О нь ““ ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ““Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын барилгын ажлыг хийж гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцсон ““ ХХК-ийг тус тендерт шалгаруулахын тулд Б.Моос 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ““н гадна бэлэн 13.000.000 төгрөгийг авч ““ А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

гэрч Э.Огийн /1хх-ийн 24-27/: “...А.А нь манай ээжийн эгч Э-ийн хүүхэд бөгөөд бид хоёр үеэлүүд байгаа юм. ...А.А эгч надаар 2 удаа хүнээс мөнгө авахуулж байсан. Эхнийх нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ““ дугаартай данстай хүнээс миний ““ дугаартай данс руу 2.000.000 төгрөгийг “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлсэн. А.А эгч надад “хүнээс өрөө авч байгаа юм, чиний данс руу шилжүүлье, чи наад мөнгөө барилгын засварын материал авахад хэрэглээрэй” гэж өгсөн. А.А эгч гэртээ засвар хийж байгаа тул би завгүй үед нь барилгын материал юмыг нь авч өгдөг юм. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой цагийг нь сайн мэдэхгүй байна. 20-22 цагийн хооронд байх А.А эгч над руу “би хүнээс мөнгө авах юм, чи тэр мөнгийг авчихаач” гэж над руу утсаар ярьж хэлсэн. Тэгээд нөгөө мөнгө өгөх хүнийхээ утасны дугаарыг надад хэлж өгсөн. Би тухайн үед утсан дээрээ дугаарыг нь тэмдэглээд нөгөө мөнгө өгөх хүн лүү нь залгаад “А.А эгчийн дүү нь байна, танаас мөнгө аваадах гэсэн юм, та хаана байна” гэсэн чинь намайг “хаана байгаа юм” гэж асуусан. Тухайн үед би “Шангрилагаас Натур луу эргээд 5 давхар байр байгаа тэнд байна” гэсэн чинь “аан за ойрхон явж байна, удахгүй очоод өгье” гэсэн. Тэгээд удалгүй ирээд над руу залгасан. Би гараад очсон чинь манай найзын байрны гадаа хар машинтай 2 залуу ирсэн байсан. Би жолоочтой нь харьцаад “А.А эгчийн дүү нь байна” гэсэн нь “аан за” гээд ХААН банкны хар өнгийн ууттай мөнгө өгсөн. Би хүлээж авахдаа мөнгийг нь тоолоогүй хамт явсан найз Д-ий машины түлхүүрийг найз О-ын гэрээс гарахдаа авч гараад мөнгийг нь машиных нь урд талын хайрцганд хийсэн. Ингээд О-ын гэрээс Д-тэй цуг гарч яваад замдаа Олимп плазагийн ХААН банкны ATM дээр очоод нөгөө хүний өгсөн мөнгийг карт руу хийсэн. 160.000 төгрөгийг нь АТМ-нь голоод авахгүй болохоор нь маргааш нь банкин дээр очиж данс руугаа шилжүүлж авсан. Уг мөнгийг А.А эгч 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр надаас ““ гэсэн дугаартай данс руу “bold” гэсэн утгаар шилжүүлчих гээд авсан. Ямар хүний данс болохыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Мгийн /1хх-ийн 28-29/: “...Э.О нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой 21 цагаас шөнийн 02 цаг хүртэл манай гэрт байсан. Тухайн үед манай гэрт О-ын найзууд гэх хүмүүс хоол идэхээр ирсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Еийн /1хх-ийн 83-87/: “...Миний бие ““ даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/06 дугаартай “Үнэлгээ хороо байгуулах тушаал”-ын дагуу “Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Мөн үүнээс гадна 4 ажлын үнэлгээний нарийн бичгийн даргаар томилогдох болсон. Дээрх тушаалаар “Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто замын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ““ ““ Э.Э, гишүүнээр ““ Ж.Э, ““ мэргэжилтэн А.А, ““ гүйцэтгэх захирал А.У нар орсон. Дээрх тушаалын дагуу үнэлгээний хороо хуралдаж тендер зарлах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг хурлаар тендерт материалаа ирүүлэх компаниудад тавигдах шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэн нээлттэй сонгон шалгаруулах журмаар сонгон шалгаруулалт явуулахаар болсон. Хуралдсаны маргааш буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тендерийг зарлаж тендерийн урилгыг “Зууны мэдээ” сонинд байршуулж, цахимаар тендер зарласан. Тендерийн баримт бичгийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүлээн авч тус өдрөө нээхээр болсон. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тендерийг нээхэд ““ ХХК, ““ ХХК-иуд тендерийн баримт, материалаа цахимаар ирүүлсэн байсан. Миний хувьд дээрх хоёр компанийн ирүүлсэн баримт материалыг хэвлэсний дараагаар нэр бүхий 2 компаниудын улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгал, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архиваас лавлагаа, борлуулалтын орлогыг цахимаас татаж авч хэвлэсэн. Мөн дээрх мэдүүллүүдээс гадна дээрх хоёр компанийн инженер техникийн ажилтнуудын мэдээлэл болон техник хэрэгслүүдийн лавлагааг “Хур” системээс татсан. Бүх баримт материалыг бэлэн болгосны дараагаар үнэлгээний хороог 2022 оны 04 дүгээр сарын 05, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус хуралдуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар тухайн 2 компанийн тендерийн баримт бичгийг хянаж үнэлсэн. Хянаж үнэлэхэд ““ ХХК-ийн зарим машин механизмууд нь өөрийн нэр дээр бүртгэлтэй биш харин ““ ХХК, ““ ХХК-иудын нэр дээр бүртгэлтэй байсан. Энэ нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.3 заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрсөн. Бусад баримт материалууд нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байсан. Харин ““ ХХК-нь татварын лавлагаагаар татварын өр төлбөртэй болох нь тогтоогдсон. Тэгэхээр тус компани нь тендерийн баримт бичигт тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй болсон байгаа. Уг хурлаар ““ ХХК-ийн техник хэрэгслийн талаар ““ ХХК, ““ ХХК-иудаас холбогдох тодруулгыг авсны дараагаар эргээд хуралдъя гэсэн шийдвэрийг гаргаж тус хурал өндөрлөсөн байгаа. Хурлын тэмдэглэл дээрээс хэн юу ярьсан нь тодорхой харагдах байх. ““ ХХК-нь шаардлага хангахгүй, харин ““ ХХК-ийн зээлийн гэрээ холбогдох баримт судалсны үндсэн дээр эргээд шийдвэр гаргахаар болсон. А.А нь дээрх хоёр компаниас тодруулга авсны дараагаар дээрх асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргаж уг хурал хойшилсон...” гэх мэдүүлгээр,

 

А.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 178-179/: “...Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажиллах болсон. Тус үнэлгээний хороонд орж ажиллаж байх хугацаанд буюу үнэлгээний хурал хуралдахын өмнө надтай урьд өмнө ““ хамт мэргэжилтнээр ажиллаж байсан Л.О над руу өөрийнхөө дугаараас залгаад “чи Авто зам дээр хуралтай юм байна ш дээ” гэж асуухаар нь “чи яаж мэдэж байгаа юм” гэж асуутал тэрээр ... “чиний орох гэж байгаа хуралд нэг компани байгаа нэр ““ ХХК гэж байгаа, чи тус компанийг дэмжээд өгөөч наад компани чинь машин механизмын асуудалтай юм билээ” гэж хэлсэн. Тус үнэлгээний хорооны хуралд ортол “Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам”-ын барилгын ажилд ““ ХХК болон өөр нэг компани баримт материалаа ирүүлсэн байсан. Тус хоёр компанийн баримт материалыг үнэлгээний хорооны гишүүдийн хамтаар нэг бүрчлэн үзвэл ““ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх ёстой техник хэрэгслүүдийн тоо нь 70 хувьдаа хүрэхгүй байсан. ...над руу ярьж хэлээд байсан учраас тус компанийг дэмжиж саналаа өгсөн байгаа. Тус компанийг шалгаруулсны дараагаар миний бие өөрийн утаснаас Л.О рүү холбогдож “нөгөө компанийг шалгаруулчихсан шүү, материал дээр нь гарын үсгээ зураад явуулж байна” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Тэгтэл Л.О “найз нь чамайг урамшуулна” гэж хэлсэн. Би ч гэсэн “тэгээрэй” гэж хэлээд утсаа салгасан. ...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байх Л.О над руу залгаад “нөгөө тендертэй холбоотойгоор чамд юм өгөх гэсэн юм, чи гараад ирээч, би яваад очъё” гэсэн зүйлийг хэлсэн. Тухайн үед миний бие гэрээсээ хол зайтай явж байсан болохоор өөрөө тус мөнгийг авч чадахгүй болсон тул өөрийн үеэл дүү болох Э.Огийн утас руу залгаад “чамд хүн мөнгө өгнө, чи авчих” гэж хэлээд Л.Огийн утсыг өгсөн. ...маргааш нь Э.Отэй холбогдоод “хэдэн төгрөг өгсөн бэ” гэж асуутал “5.000.000 төгрөг өгсөн” гэсэн. ...Би тухайн үед байраа засах гээд мөнгөний хэрэг байсан учраас Л.Огээс дээрх мөнгийг авсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Мийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 206-208/: “...”“ газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Н. ”-ийн баруун талаас Б.Ш-ын гудамж хүртэлх 830 метр автозамыг барих тендерт миний бие ““ ХХК-ийн тендерийн баримт бичиг боловсруулж цахим тендер илгээсэн. Миний бие дээрх тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор буюу өөрийн компанийг дээрх тендер сонгон шалгаруулалтад ялуулахын тулд өөрийн найз болох Л.Огээр дамжуулж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтанд буюу А.Ад хахууль өгсөн нь үнэн...” гэх мэдүүлгээр,

 

Л.Огийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 226-227/: “...”“ ХХК-д инженерээр ажилладаг найз нөхдийн холбоотой Б.М над дээр хүрч ирээд “манай компани Нийслэлийн авто замын хөгжлийн замаас зарласан “Номин”-ийн замын нийт 1,4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ажлын тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаа юм, манай компанийг сонгон шалгаруулахгүй унагах гээд байна, чи тус үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байгаа А.Ад манай компанийг дэмжээд өг гэж хэлээд өгөх юмыг нь буюу мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. ...А.Атай холбогдоод ““ ХХК нь ...тендерт оролцож байгаа, тус компанийг дэмжээд өгөөч, манай найз байгаа юм...” гэж хэлсэн. ““ ХХК нь асуудалтай учраас хасагдаж болзошгүй гэсэн утгатай зүйлийг хэлээд утсаа салгасан. Түүнээс хэд хоногийн дараа ...А.Атай дээрх асуудлаар уулзахад “чи намайг урамшуулах юм байгаа биз дээ” гээд байсан. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А.А надтай утсаар холбогдоод “нөгөө ““ ХХК-ийн юм болсон, би гарын үсэг зуруулаад явуулсан” талаараа хэлсэн. Мөн “чи юмаа өгөөрэй” гэсэн утгатай зүйлийг хэлээд утсаа салгасан. Маргааш нь А.Атай холбогдож түүний дүү гэх эмэгтэйд 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Натурын замын дагуу байрны гадна хүргэж өгсөн. Би А.Ад өгсөн 5.000.000 төгрөгийг ““ ХХК-д ажилладаг өөрийн найз Б.Моос авч өгсөн. ...Б.М нийт 13.000.000 төгрөг бэлнээр авч ирсэн. ...Би Б.Моос дээрх ажлыг нь бүтээж өгсний дүнд 8.000.000 төгрөг авсан. Би өөртөө авсан 8.000.000 төгрөгийг тухайн үед нь өрөндөө өгөөд зарцуулаад дуусгасан байгаа...” гэх мэдүүлэг болон Э.Огийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 81-91, 92-94/, Замын хөгжлийн газраас ирүүлсэн CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 95-98/, А.Агийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 99-102/, А.Агийн дансны хуулга /3хх-ийн 233-250, 4хх-ийн 1-5, 12-117/, Э.Огийн дансны хуулга /4хх-ийн 198-250, 5хх-ийн 1-4, 6-15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар А.А нь нийтийн албан тушаалтан буюу ““ ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ““Н. ” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Ш-ын гудамж хүртэлх авто зам’’-ын барилгын ажлын тендерийн сонгон шалгаруулалтад Б.Мийн ажилладаг ““ ХХК-ийг шалгарахад санал өгсний хариуд бусдаар дамжуулан мөнгөн хөрөнгийг өгөхийг шаардаж, авч байгаа гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийн шинжийг,

Б.М нь өөрийн ажилладаг ““ ХХК-ийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас зарласан замын ажил гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад шалгаруулах ашиг сонирхлын үүднээс А.Агийн албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан бусдаар дамжуулан мөнгөн хөрөнгө өгч буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргийн шинжийг,

Л.О нь нийтийн албан тушаалтан буюу ““ ажиллаж байхдаа Б.Мийн ажилладаг ““ ХХК-ийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Замын хөгжлийн газраас зарласан замын ажил гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад шалгаруулах ашиг сонирхлын үүднээс А.Агийн албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан мөнгөн хөрөнгө өгөхөд зуучлан дэмжлэг үзүүлж оролцож буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн” гэмт  хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг нийтийн албанд томилох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ог нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А, Б.М, Л.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор тогтов.  

Шүүгдэгч А.А, Б.М, Л.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин Шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг, шүүгдэгч Л.Огийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8.000.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот данснаас гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ тус бүр 2 хоног баривчлагдсан бөгөөд тэдний баривчлагдсан нэг хоногийг оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасахаар тогтов.

 Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г  хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.А, Б.М, Л.О нарын нэр дээрх арилжааны банкуудад бүртгэлтэй харилцах болон хадгаламжийн төгрөг, вальютын дансны зарлагын гүйлгээний шилжилт хөД-ийг хязгаарласан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дугаар прокурорын зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч  Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ог  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Б.М, Л.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Б.М, Л.О нарт оногдуулсан торгох ялыг тус бүрийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Б.М, Л.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А энэ хэрэгтээ 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний  баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх торгох ялаас 30.000 (гучин мянган) төгрөгийг,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М энэ хэрэгтээ 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний  баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх торгох ялаас 30.000 (гучин мянган) төгрөгийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О энэ хэрэгтээ 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний  баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх торгох ялаас 30.000 (гучин мянган) төгрөгийг тус тус хассугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг, шүүгдэгч Л.Огийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8.000.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 данснаас гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.А, Б.М, Л.О нарын нэр дээрх арилжааны банкуудад бүртгэлтэй харилцах болон хадгаламжийн төгрөг, вальютын дансны зарлагын гүйлгээний шилжилт хөД-ийг хязгаарласан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дугаар прокурорын зөвшөөрлийг цуцалсугай.

9. Шүүгдэгч А.А, Б.М, Л.О нараас гаргуулах зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Б.М, Л.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.А, Б.М, Л.О нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ