Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

   2022        *******         09                                  2022/ШЦТ/203

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Э.Бадрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтанцэцэг/ цахимаар/,шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын орлогч  прокурор Э.Бадралаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, Боржигон овогт ийн Эрдэнэмөнх нарт холбогдох эрүүгийн 2008014400125 дугаартай, 178/2022/0207/Э/ индекстэй хэргийг 2022 оны ******* дүгээр сарын 04- ний өдөр  хүлээн авч, 2022 оны ******* дүгээр сарын 09- ний өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн,  ******* аймгийн ******* суманд 1976 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, аминдаа гэр нэг, 102 толгой мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ******* аймгийн ******* сумын Алаг багт оршин суух, ПЙ 76081697 регистрийн дугаартай,  ******* овогт ******* *******

2.Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1976 оны 07 дугаар сарын 09- ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, эксковаторын опериаторчин мэргэжилтэй, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа авто  засварын газар ажиллуулдаг, аминдаа суудлын авто машин нэг, хувийн хашаа, хувийн 3 өрөө орон сууцны хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 3500000 төгрөг, *******ийн  Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, *******ийн Баянгол дүүргийн ******* дүгээр хороо дугаар гудамж, тоотод оршин суух, дугаарын регистртэй, Боржигон овогт ийн Эрдэнэмөнх  

          Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэмөнх нь 2020 оны 02 дугаар сарын сүүлээс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хооронд  Монгол улсын Амьтны тухай хуульд заасан “ нэн ховор” амьтан болох 2 эр, 1 эм цоохор ирвэсний арьс буюу түүхий эдийг худалдан борлуулах зорилгоор Улаанбаатар хотын Баянгол дүүрэг ******* дүгээр хороо дугаар гудамж тоотод байрлах гэртээ хадгалсан.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны ******* дүгээр сарын 15- ны  орчим ******* аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн   нутаг дэвсгэр Хөндий сайрын Бургас гэх газар Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ нэн ховор” амьтан болох 2 эр, 1 эм цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүйгээр САЙГА- М маркын  буугаар агнасан, улмаар цоохор ирвэсний арьс болох түүхий эдийг худалдан борлуулах зорилгоор олон үйлдэлт тонгорог хутгаар хуулж бэлтгэсэн, 2019 оны ******* дүгээр сарын 29- ний өдрийн орчим ******* аймгийн Дуут сумаас ******* аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Шандас маркийн мотоциклиор 3 ширхэг арьсыг тээвэрлэсэн, 2019 оны ******* сараас 2020 оны 02 дугаар сарын 20- ны өдөр хүртэл хугацаанд Бургасны ам гэх газар байрлах уулын хадны хонгилд 3 ширхэг ирвэсний арьсыг  хадгалсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газрын үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэр Хөндий сайр бургастай гэх газар байв. Уг газар нь Дуут сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урагшаа 30 км зайд байх ба Хүрэн уулын оройд гарвал ирвэсийг буудан алсан  гэж гэрч Б.*******ийн хэлж байсныг тэмдэглэлд тусгав. Хэрэг учрал болсон гэх  газрын уртрагийг хэмжихэд уртраг Е91364305, өргөргийн N 47170671  солбилцлыг зааж байсан ба 2746 метрийн өндөрлөгийг бэхжүүлэн авав. Б.*******ийн ирвэс буудсан гэх газрыг 1 тоогоор, гурван ирвэс байсан гэх  газрыг  Б.*******ийн зааснаар А үсгээр,  ирвэс доош үсэрч үхсэн гэх газрыг 2- ын тоогоор, хонгио байсан гэх газрыг 3-ын тоогоор, 3 дахь ирвэс үхсэн гэх газрыг 4- ийн тоогоор , ирвэснүүдийг зөөвөрлөж авчирсан гэх газрыг Г үсгээр , ирвэснүүдийг өвчиж арьсыг нь аваачиж нуусан гэх газрыг Г үсгээр тэмдэглэхэд уртрагын Е091363179, өргөргийн N47173146  солбилцлыг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ирвэснүүд байсан гэх А цэгээс Б.*******ийн зогсож байгаад буудсан гэх 1- ийн тоо хүртэл 7 м 40 см, А цэгээс ирвэс үхсэн гэх 2- ын тоо хүртэл 19 м, А цэгээс сумны нэг ширхэг хонгио байсан 3- ын тоо хүртэл 23 м, 1- ийн тооноос 3-ын тоо хүртэл 18 м, А цэгээс 3 дахь ирвэс  үхсэн гэх 4-ийн тоо  хүртэл 150 м, А цэгээс ирвэсүүдийг аваачиж өвчсөн Г цэг хүртэл 190 м, А цэгээс ирвэсүүдийн арьсыг аваачиж нуусан Б цэг хүртэл 950 м зай  байсныг тэмдэглэн авав. Хэргийн газрын үзлэгээр 24 ширхэг кадр зураг авав...гэх тэмдэглэл, гэрэл  зураг / 1-хх-ийн  16-21 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар...Хар иштэй олон үйлдэлт тонгорогийг хураан авсан тогтоол /  1-хх- ийн 26 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар САЙГА-М маркийн Н*******130048 дугаартай бууг хураан авсан тогтоол / 1-р хх-ийн 34 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар...Шандас нэртэй улаан өнгийн мотоциклийг хураан авсан тогтоол /1-хх-ийн 38 дугаар хуудас /

Эд мөрийн баримтаар...3 ширхэг ирвэсний арьсыг...хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл   зураг / 1-р хх-ийн 41-46 дугаар  хуудас/

******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолоор Б.Эрдэнэмөнхийн Төрийн банкны эзэмшлийн 107600178662 дугаартай дансан дахь 570000 төгрөгийг  битүүмжилсэн баримт.../1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/

******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолоор Б.*******ийн ХААН  банкны эзэмшлийн 5854020031 дугаартай дансан дахь 2000000 төгрөгийг  битүүмжилсэн баримт.../1-р хх-ийн  53-54  дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтанцэцэгийн өгсөн...Б.*******ийн 3 ширхэг ирвэс агнасан асуудлыг одоо мэдэж байна. Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг дэвсгэрт ирвэс байдаг. Цоохор ирвэс нь Монгол улсын Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэн ховор амьтанд хамаарах ба 20******* оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар цоохор ирвэс эр нь *******200000 төгрөг, эм нь 13000000 төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээ нь тогтоогдсон байгаа. Нөхөн төлбөрийг  гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Оюун- Эрдэнийн өгсөн... Миний төрсөн ах Б.Эрдэнэмөнх нь надад цоохор ирвэсний арьс байгаа, чи хятад хүмүүстэй ажилладаг юм чинь асууж сураглаад өгөөрэй гэсэн. Тэгээд өнөөдөр хоёр хүнтэй уулзаж арьсаа зарах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Би тухайн арьсыг хаанаас авсан талаар мэдэх зүйл байхгүй. Манай ах тухайн арьсыг Баянхошуунд байдаг гэртээ хадгалж байсан гэсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 84 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баяраагийн өгсөн...Би өөрийн найз Түмээгийн хамт ******* аймгийн Булган сумын нутагт  2019 оны ******* дүгээр сард алт олборлож байгаад Б.Эрдэнэмөнхтэй танилцсан. Б.Эрдэнэмөнх /Мөөгий /, Түмээ гэх залуучуудын хамт ******* аймгийн төвд буудалд байсан.  Тэгээд би тэр хоёрт ******* сумын малчин Б.*******/ Гөөхий/ гэх залууд цоохор ирвэсний арьс байгаа юм байна гэж хэлсэн. Тэр хоёр зургийг аваад ир гэхээр нь Б.*******ийн /Гөөхий/ хөдөөнөөс ирэхээрээ очдог дүүгийнх нь гэр очиж цоохор ирвэсний арьсны зургийг Б.Эрдэнэмөнхийн утсаар авчирж үзүүлсэн. Тэгээд маргааш нь Б.Эрдэнэмөнх, Түмээ нар хот явсан. Хэд хоногийн дараа Б.Эрдэнэмөнх утсаар яриад цоохор ирвэсний арьс зарна гэдэг худлаа юм байна гэхээр нь би больчихсон байсан. Тэгээд хэсэг сураг чимээгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сард над руу яриад нөгөө арьс байна уу , энд маш өндөр үнэтэй байдаг юм байна гэхээр нь одоо бараг алга болоо байлгүй гэсэн. Би Б.*******ийн / Гөхий/ 98842081 дугаарын утсаар яриад ирвэсний арьс байгаа эсэхийг асуухад  байгаа гэж надад хэлсэн. Б.Эрдэнэмөнхөд цоохор ирвэсний арьс байгаа талаар хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа  Б.*******ийг арьсаа цаасан хайрцаганд хийгээд авчирахад нь “мах юмаа” гээд дээр нь Б.Эрдэнэмөнхийн утас бичээд явуулсан. Б.Эрдэнэмөнх над руу утсаар яриад арьс тосож авсан талаараа хэлсэн. Энэ асуудлаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Б.*******ийг тухайн арьсыг яаж олж авсан талаар мэдэх зүйл байхгүй. Б.Эрдэнэмөнхтэй дахин холбогдоогүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******4-*******8 дугаар хуудас/

Шинжлэх ухааны академи Биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн 02/15 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн толгой сарвуу бүхий гурван ширхэг арьс нь бүгд цоохор ирвэс / Panthera uncia/- ийн бодгалт амьтных болохыг тодорхойлов. Цоохор ирвэс нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “ Ховор амьтны жагсаалт”-д зааснаар нэн ховор зүйл бөгөөд Зэрлэг ан амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын нэгдүгээр хавсралтад бүргэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн гурван цоохор ирвэс нь бүгд бие гүйцсэн бодгалиуд бөгөөд хоёр эр, нэг эм бодгальд хамаарна. Хавхаар агнасан байж болзошгүй. Шинжилгээнд ирүүлсэн гурван арьс нь хоёр эр, нэг эм бодгалийнх, Засгийн газрын 20******* оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “ Ан амьтан экологи, эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар цоохор ирвэсийн эм бодгаль 13000000 төгрөг, эр бодгаль *******200000 төгрөг...гэх дүгнэлт / 1-р хх- ийн 156-157 дугаар хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2398 дугаартай...Шинжилгээнд 20******* онд ОХУ-д үйлвэрлэсэн гол төмөрийн суваг 7.62х39 мм калибртай, иргэний зориулалттай САЙГА- М загварын галт зэвсэг ирүүлжээ. Шинжилж буй САЙГА- М загварын  галт зэвсэг амьд биетийг хөнөөх чадвартай. Шинжилж буй САЙГА- М загварын галт зэвсгээр гох дараагүй байхад гадна нөлөөний улмаас /доргилт, цохилт/-оос буудлага үйлдэгдэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн байлдааны зориулалттай сумны хонгио байна. Шинжилж буй сумны хонгио нь шинжилгээнд ирүүлсэн САЙГА-М галт зэвсгээр буудагдсан. Шинжилж буй сумны хонгио нь шинжилгээнд ирүүлсэн байдлаараа амьд биетийг хөнөөх чадвартай. Шинжилж буй САЙГА-М загварын галт зэвсгийг цаашид үйлдвэрлэсэн зориулалтаар нь ашиглах боломжгүй...гэх дүгнэлт, гэрэл зураг  / 1-р хх-ийн  167-171 дүгээр хуудас /

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2799 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн гол төмөрийн Н*******130048, замгийн 048 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Н*******130048 , замгийн 048 дугаартай галт зэвсгээр гол төмрийг хамгийн сүүлд цэвэрлэснээс хойш 3 удаа буудлага үйлдсэн байна. Буудлага хэзээ үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох мөн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэдэн удаа буудлага үйлдсэн байна вэ гэдгийг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт / 1-р хх-ийн  179-180 дугаар хуудас /

ВЕНДО ХХК хөрөнгийн үнэлгээний компаний 2020 оны 04 дүгээр сарын 28- ны өдрийн ХВ20-03 дугаартай...Шандас маркын 2016 онд үйлдвэрлэгдсэн мотоцикль-800000 төгрөг... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 185 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн яллагдагчаар өгсөн... 2019 оны ******* дүгээр сард Түмэнбаяр гэгч ******* аймгийн Булган суманд алт гарч байгаа хамт яваад ирье гэхэд нь хамт явсан. ******* аймгийн Үенч суманд Н.Баяраа байсан. Алт гарч байгаа газар луу орох гэсэн боловч чадаагүй. Н.Баяраа, Түмэнбаяр бид гурав ******* аймгийн төвд ирсэн. Түмэнбаяр бид хоёр буудалд байрласан. Тэгээд байж байхад Н.Баяраа бид хоёр дээр хоол авчираад  ирвэсний арьс байгаа  талаар ярьж байсан. “Би тэр  ирвэсний арьсны зургийг аваад ирье  чи утас бөгжөө өгчих” гэж хэлээд миний гар утас, бөгж хоёрыг авч яваад миний бөгжийг хажууд нь тавиад 3 ширхэг ирвэсний арьсны зургийг үзүүлсэн. Түүнээс хоёр хоногийн дараа Түмэнбаяр бид хоёр хот руу яваад Түмэнбаяр Өвөрхангай аймаг дээр бууж үлдсэн.  Би хотод ирсэн. Хэсэг хугацааны дараа Н.Баяраа, Түмэнбаяр хоёр нөгөө ирвэсний арьс авах хүн байна уу гэж ярьсан. Тэгэхээр нь би ганц хоёр хүнээс асуулаа болохгүй байна гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 20- ны үед Түмэнбаяр  нь *******оос Н.Баяраа ирвэсний арьс явуулсан авья гэхээр нь бид хоёр хамт яваад   нэгдүгээр хороололын арын замаас нэг  танихгүй залуугаас 3 ширхэг ирвэсний арсыг аваад өөрийнхөө илүү гэрт цоожилсон. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Оюун-Эрдэнэ хятадууд нөгөө арьсыг авна гэж байна гэхээр нь үзүүлэх гэж яваад  цагдаад  баригдаж арьсаа хураалгасан. Би дүүдээ ирвэсний арьс байгаа гэдгийг хэлснээс гэртээ хадгалж байгаа талаар хэлээгүй. Тухайн ирвэсийг агнасан хүнийг Н.Баяраа мэдэж байгаа. Би тэр хүний талаар мэдэхгүй. Би Н.Баяраа гэдэг хүнтэй ******* аймагт Түмэнбаярын хамт танилцсан. Дээр мэдүүлэг өгөхдөө айхдаа Түмэнбаяраас авсан гэж  худал  мэдүүлсэн. Би өөрөө аваад гэртээ хадгалж байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 229-230 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар өгсөн...2019 оны ******* дүгээр сарын дундуур гэрээсээ өглөө өөрийн САЙГА-М маркын бууг аваад Хөндий сай гэдэг газар чоно агнах гэж яваад мотоциклио үлдээгээд чонотой хөөцөлдөөд явж байтал 3 ширхэг ирвэс таарсан. Тэгэхээр нь айсандаа гурвууланг нь буудсан. Тэр өдрөө тухайн ирвэсээ тэнд нь үлдээгээд маргааш нь буцаж ирээд өөрийнхөө ажлын тонгорогоор арьсыг нь хуулж аваад Бургастайн амны хаданд арьсаа нуусан. Түүнээс хойш 4-5 хонож байгаад Н.Баяраа руу яриад гурван ширхэг ирвэс агначихлаа хэрэгтэй юм уу гэхэд наад түвэгтэй гэж хэлээд утсаа тасалсан.  Тэгээд байж байтал наадахаа аваад ороод ир гэсэн. Тэгэхээр нь өөрийн мотоциклиор 3 ширхэг арьсаа  аваад  аймагт дүүгийндээ ирсэн. Н.Баяраа руу яриад ирлээ гэдгээ хэлсэн. Н.Баяраа ирээд 3 ширхэг ирвэсний арьсны зураг аваад эргээд ярья гээд явсан. Тэгээд байж байгаад Н.Баяраа над руу залгаад наадахаа аваад яв нэмэргүй гэж хэлсэн. Тэгээд би  нөгөө гурван арьсаа буцаагаад авч яваад Бургастайн амны хадандаа нуусан.  Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 20-дын үеэр Н.Баяраа нөгөө арьсаа аваад ир гэхээр нь аймагт оруулж ирсэн. Тэр захын дээд талын гагнуурын  байшингийн дэргэд ирээд  “хүнд бэлэглэхээр болсон” гээд нөгөө  3 арьсыг аваад явсан. Би зах орж нэг уут тэжээл аваад  гэр лүүгээ  буцсан. Би аймаг руу арьсаа оруулж ирэхдээ  эхлээд гурлын уутанд хийж оруулж ирсэн. Дараагийн удаа ирэхдээ хайрцаганд хийж оруулж ирсэн. САЙГА-М маркийн бууг манай багийн иргэд чоно ихдээд байхаар нь 2004 онд авч өгсөн. Миний САЙГА-М буу нь дайзандаа арван сумтай, цэнэглэсэн байхад тасралтгүй 10 удаа буудана. Миний алсан гурван ирвэс нэг нэгэнтэйгээ ойролцоо байсан. Би тухайн үед 10 сумтай байсан. Тухайн ирвэсийг 5 буудаж алсан байсан. Би Б.Эрдэнэмөнхтэй утсаар яриагүй. Н.Баяраа л ярьсан байсан. Би Б.Эрдэнэмөнхийн нэрийг мэдэхээс цаашгүй. Би хохирлоо барагдуулна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 241-242 дугаар хуудас /

Шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн 98987681 дугаарын утаснаас 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гадагш залгасан болон гаднаас дуудлага авсан ярианы дэлгэрэнгүй  мэдээлэл/ 2-р хх-ийн 19-33 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн 99080149 дугаарын утасны 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт / 2-р хх-ийн 68-93 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******ийн 98842081 дугаарын утасны 2019 оны ******* дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26- ны өдөр хүртэл  дуудлага хүлээн авсан, дуудлага гарсан  жагсаалт /2-р хх- ийн 96-108 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* овогт ******* Содбилэгийн “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / 2-р хх- ийн 149 дүгээр хуудас/

Шүүгдэгч Боржигон овогт ийн Эрдэнэмөнхийн “ Эрүүгийн хариуцлага хүлээ жбайсан эсэхийг шалгах хуудас”/2-р хх- ийн 158 дугаар хуудас,

Хан- Уул дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх- ийн 162-165 дугаар хуудас/

Сүхбаатар аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн 2018/ ШЦТ/ 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх-ийн 166-170 дугаар хуудас /

******* аймгийн Цагдаагийн газарт яллагдагч ******* Содбилэгтийн  гаргасан...гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг сайн дураар төлөхөө илэрхийлж байна...гэх  хүсэлт /2-р хх-ийн 241 дүгээр хуудас/

******* аймгийн Цагдаагийн газарт яллагдагч ийн Эрдэнэмөнхийн   гаргасан...гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг сайн дураар төлөхөө илэрхийлж байна...гэх  хүсэлт /2-р хх-ийн 242 дугаар хуудас/

овогтой Эрдэнэмөнх миний бие Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгож байгаа ял арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 35 хувийг төлөхөө хүлээн зөвшөөрч  байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд  зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлнэ үү гэх...гэх хүсэлт / 3-р хх-ийн 30 дугаар хуудас/

Баатаржав овогт ******* миний бие Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгож байгаа ял арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 65 хувийг төлөхөө хүлээн зөвшөөрч  байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд  зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлнэ үү...гэх хүсэлт / 3-р хх- ийн 31 дүгээр  хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлын 65 хувийг төлөхөөр тохиролцсон...гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэмөнх...Мөрдөн шалгах   ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан  хохирлын 35 хувийг төлнө...гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Л.Алтанцэцэг ...  Шүүгдэгч нараас учирсан хохирлыг төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Эрдэнэмөнх нь 2020 оны 02 дугаар сарын сүүлээс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хооронд Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ нэн ховор” амьтан болох 2 эр, 1 эм цоохор ирвэсний арьс буюу түүхий эдийг худалдан борлуулах зорилгоор Улаанбаатар хотын Баянгол дүүрэг ******* дүгээр хороо дугаар гудамж тоотод байрлах гэртээ хадгалсан.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны ******* дүгээр сарын 15-ны  орчим ******* аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн   нутаг дэвсгэр Хөндий сайрын Бургас гэх газар Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ нэн ховор” амьтан болох 2 эр, 1 эм цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүйгээр САЙГА-М маркын  буугаар агнасан, улмаар цоохор ирвэсний арьс болох түүхий эдийг худалдан борлуулах зорилгоор олон үйлдэлт тонгорог хутгаар хуулж бэлтгэсэн, 2019 оны ******* дүгээр сарын 29-ний өдрийн орчим ******* аймгийн Дуут сумаас ******* аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Шандас маркийн мотоциклиор 3 ширхэг арьсыг тээвэрлэсэн, 2019 оны ******* сараас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Бургасны ам гэх газар байрлах уулын хадны хонгилд 3 ширхэг ирвэсний арьсыг  хадгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэнмөнх  нар  болон  тэдгээрийн өмгөөлөгч нь  нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,  түүхий эдийн зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн   гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх нарын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

 Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар цоохор ирвэс нь “нэн ховор“ амьтны бүлэгт хамаарах ба  шүүгдэгч Б.*******ийн  цоохор  ирвэс болох  нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл , 

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн 3 ширхэг цоохор ирвэсний арьсыг хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн  2020 оны 02 дугаар сарын сүүлээс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хооронд Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ нэн ховор” амьтан болох 2 эр, 1 эм цоохор ирвэсний 3 ширхэг  арьсийг худалдан борлуулах зорилгоор Улаанбаатар хотын Баянгол дүүрэг ******* дүгээр хороо дугаар гудамж тоотод байрлах гэртээ хадгалсан,  

Шүүгдэгч Б.*******ийн 2019 оны ******* дүгээр сарын 15-ны  орчим ******* аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн   нутаг дэвсгэр “Хөндий сайрын Бургас” гэх газар Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ нэн ховор” амьтан болох 2 эр, 1 эм цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүйгээр САЙГА- М маркын  буугаар агнасан, улмаар цоохор ирвэсний арьс болох түүхий эдийг худалдан борлуулах зорилгоор олон үйлдэлт тонгорог хутгаар хуулж бэлтгэсэн, 2019 оны ******* дүгээр сарын 29-ний өдрийн орчим ******* аймгийн Дуут сумаас ******* аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Шандас маркийн мотоциклиор 3 ширхэг арьсыг тээвэрлэсэн, 2019 оны ******* сараас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Бургасны ам гэх газар байрлах уулын хадны хонгилд 3 ширхэг ирвэсний арьсыг  хадгалсан үйлдэлүүдэд нь  ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн  нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна

Шүүгдэгч Б.*******ийг нэн ховор амьтны тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн,  тээвэрлэсэн, хадгалсан,

Шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

                             Эрүүгийн хариуцлага хүлээх талаар:

Шүүгдэгч ******* овогт ******* Содбилэг нь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / 2-р хх-ийн 149 дүгээр хуудас/ баримт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батсүрэнгийн өгсөн...манай хүргэн ах Б.******* нь ******* суманд төрсөн, эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын Алаг багт оршин суудаг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, аминдаа таван  ханатай гэр,  хэдэн тооны мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй... гэх мэдүүлэг, гэрч С.Энхсайханы өгсөн...Манай хадам ах Б.******* нь ******* суманд төрсөн, эхнэрийн хамт амьдардаг, 8 дугаар  анги төгссөн, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, шударга, тогтуун томоотой, сэтгэл сайтай, аминдаа хэдэн тооны мал, мотоцикль, таван ханатай гэр нэгийн хөрөнгөтэй...гэх мэдүүлгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна 

Харин шүүгдэгч Боржигон овогт ийн Эрдэнэмөнх  нь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”/2-р хх- ийн 158 дугаар хуудас,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх- ийн 162-165 дугаар хуудас/

Сүхбаатар аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх- ийн 166-170 дугаар хуудас /   баримтууд  болон мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч  Н.Баярцэцэгийн  өгсөн... манай нөхөр Б.Эрдэнэмөнх нь 1976 оны 07 дугаар сарын 09- ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, Одоо Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо 1-25 тоотод оршин суудаг, төлөв даруу зантай...гэх мэдүүлэг, гэрч Б.Оюунбаярын өгсөн... Манай дүү Б.Эрдэнэмөнх нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Баянчандмань суманд ТМС сургууль төгссөн, 1995 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн, худалдаа наймаа эрхэлдэг байсан, 1988, 1994 онд авто осолд орж тархиндаа гэмтэл авч байсан ... гэх мэдүүлэгээр урьд нь 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь тогтоогдож байна. 

 Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцож, шүүгдэгч Б.*******д  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  арван сая төгрөгөөр торгох ял шийтгэх, мөн шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийг нэн ховор амьтны гаралтай  түүхий эдийг хадгалсан гэм буруутайд тооцож, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан ба  шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь улсын яллагчийн санал болгосон арван сая төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь   гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй,  үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал,  эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх нарт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  арван сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэмөнх нь   2021 оны 06 дугаар сарын 23- ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 2021/ ЦХШЗ/ 96 дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар цагдан хоригдож,  2021 оны 07 дугар сарын 24-ний өдөр суллагдсан нийт 31 хоног цагдан хоригдсон  байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн  800000 төгрөгний үнэ бүхий Шандас маркын улсын  дугааргүй  мотоциклийг ашиглаж, нэн ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн байх  тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т  зааснаар   шүүгдэгч Б.*******ээс   гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу Шандас маркын улсын дугааргүй мотоциклийн үнэ  үнэ болох 800000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар  баричлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэхээс ялаас хасна гэснийг үндэслэж шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн  31 хоног цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг арван таван мянган төгрөгөөр тооцож, нийт 465000 төгрөгний торгох ялыг эдэлсэнд тооцож,  торгох ялаас хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг  ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт, шүүгдэгч Б.Эрдэнэмөнхөд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв. 

Хохирол хор уршигийн талаар:  

Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. Засгийн газрын 20******* оны 01 дүгээр сарын 25- ны өдрийн 23 дугаартай...Үнэлгээ, төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай...тогтоолын 1 дүгээр хавсралтад цоохор ирвэс / Panthera uncia/ эр- *******200000 төгрөг, эм 13000000 төгрөгөөр үнэлсэн, Амьтны  тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн Засгийн газрын 20******* оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “ Ан амьтан экологи, эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар цоохор ирвэсийн эм бодгаль 13000000 төгрөг, эр бодгаль *******200000 төгрөгөөр үнэлсэн ба *******200000х2= 22400000 төгрөг, түүнийг 2 дахин нэмэгдүүлсэн үнэ  44800000 төгрөг, эм ирвэсний үнэ 13000000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн үнэ 26000000 төгрөг,  нийт байгаль экологид учруулсан хохирол нийт хохирол 70800000 төгрөгний хохирлоос шүүгдэгч Б.******* нь нийт хохирлын 65 хувь буюу 46020000 төгрөг, шүүгдэгч Б.Эрдэнэмөнх нийт хохирлын 35 хувь буюу 24780000 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Амьтны  аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******ээс 46020000 төгрөг, шүүгдэгч Б.Эрдэнэмөнхөөс 24780000 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор тогтов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг цоохор ирвэсний арьсыг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнд хүргэсэн нь  3-р хх-ийн 26, 26 дугаар хуудас дахь...******* аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 02 дугаар  сарын 10- ны өдрийн 45-6/441 дугаартай албан тоот, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай акт...гэх  баримтаар тогтоогдож байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан САЙГА-М маркын Н*******30048 дугаартай гол төмөр бүхий бууг  ******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 16 дугаартай “ Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын ТОГТООХ  хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг мөрдөгч цагдаагийн ахмад Б.Дэмчигт даалгаж шийдвэрлэсэн байна. 

Эрүүгийн 2008014400125 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан олон үйлдэлт тонгорог нэг ширхэгийг устгуулахаар ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт хүргүүлж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн Төрийн банкны эзэмшлийн 570000 төгрөг бүхий 107600178662 дугаартай дансыг  битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоол, шүүгдэгч Б.*******ийн ХААН  банкны эзэмшлийн 2000000 төгрөг бүхий 5854020031  дугаартай дансыг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр тус тус  хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, шүүгдэгч Боржигон овогт ийн Эрдэнэмөнхийг нэн ховор амьтны  түүхий эдийг халгалсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, Боржигон овогт ийн Эрдэнэмөнх нарт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  арван сая төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар  шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн  31 хоног цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг арван таван мянган төгрөгөөр тооцож, нийт 465000/ дөрвөн зуун жаран таван мянга / төгрөгний торгох ялыг эдэлсэнд тооцож,  торгох ялаас хасаж тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх нарт оногдуулсан 10000000 / арван сая/ төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэх төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн 2008014400125 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан олон үйлдэлд тонгорог нэг ширхэгийг устгуулахаар ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг цоохор ирвэсний арьсыг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнд,  САЙГА-М маркын Н*******30048 дугаартай гол төмөр бүхий бууг  ******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 16 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор ******* аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Амьтны  аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т  зааснаар  шүүгдэгч Б.*******ээс 46020000 /дөчин зургаан сая хорин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Эрдэнэмөнхөөс 24780000 /хорин дөрвөн сая долоон зуун наян мянга / төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 800000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан...ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг  ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт, шүүгдэгч Б.Эрдэнэмөнхөд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

9. Шүүгдэгч Б.Эрдэнэмөнхийн Төрийн банкны эзэмшлийн 570000 төгрөг бүхий 107600178662 дугаартай дансыг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоол, шүүгдэгч Б.*******ийн ХААН  банкны эзэмшлийн 2000000 төгрөг бүхий 5854020031 дугаартай дансыг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б.*******, Б.Эрдэнэмөнх нарт  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус  хэвээр хэрэглэсүгэй.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нар  ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА