Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ө.Б-бек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Х.Ө-,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-, 

шүүгдэгч Т.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-, Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор Х.Ө-ээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,  шүүгдэгч Б.н ургийн овогт Т-ий А-т холбогдох 2213001300125 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, банк, санхүүгийн нягтлан мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй,  Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан, тус аймгийн Толбо сумын Хөх толгой багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.н овгийн Т-ий А-, регистрийн дугаар БЙ.........

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А- нь Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд  хохирогч Б.Л-, Б.А-, Х.Б-, Б.Е-, Т.Е-, А.Г-, Ш.Е-, С.К- нарын Хаан банкин дахь харилцах данснаас 31 удаагийн үйлдлээр 87,390,000 төгрөгийг хувьдаа завшсан,

мөн албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хохирогч Б.Б-, Б.Ба-, Б.Л-, Б.Т-, С.Х-, А.Г-, Се.А-, С.А-, О.Ж-, С.З- нарын тус  банкин дахь хадгаламжийг барьцаалан 14 удаагийн үйлдлээр 269,800,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл авч завшсан,

мөн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Х.К-гийн нэр дээр 4,800,000 төгрөгийн,  мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогч К.Т-ы нэр дээр 15,000,000 төгрөгийн малчны зээл гаргуулан авч 5,000,000 төгрөгийг өөрөө авсан,  нийт 9,800,000 төгрөгийн зээлийг гаргуулан авч ашигласан буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу нийт 366,990,000 төгрөгийг хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заасан,

мөн шүүгдэгч Т.А- нь Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.П-ад тус аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо сумын тооцооны төвийн 70 м.кв бүхий хуучин барилгыг “худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14,000,000  төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг,

1.1 Шүүгдэгч Т.А- мэдүүлэхдээБи гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Хохирлыг төлөх болно.” гэв.

1.2 Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-  мэдүүлэхдээ “...Хаан банкны харилцааны аудитын газраас  2022 оны 05 дугаар сард шүүгдэгч Т.А-ын онлайн зээлтэй холбоотой анх шалгалт явагдсан. Ингэхдээ тухайн харилцагчид мэдэгдэхгүйгээр хадгаламж барьцаалан мөнгө авсан байдаг. Т.А-ын үйлдлийг тухай бүртээ ирлүүлэх боломжгүй. Яагаад гэвэл маш нууц авч байгаа учраас тэр доор нь илрэх боломжгүй. Анх харилцагч нар хадгаламжид хийсэн мөнгөө авах гэж очтол мөнгө байгаагүй болохыг мэддэг. Энэ асуудлын дагуу Өлгий төвийн тооцооны төвийн эрхлэгч Роза гэдэг хүн Т.А-тай уулзах гэсэн боловч зөрөөд уулзаагүй, тухайн нутаг дэвсгэрээс оргож явсан байдаг. Үүнийг аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж олсон байгаа. Тийм учраас аудитын газраас хүмүүс ирж нэг бүрчлэн шалгалт хийсэн. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд маш тодорхой дурдсан байна. 366,990,000 төгрөг хохирол учруулсан болох нь илэрсэн. Уг мөнгөнүүдийг нийтдээ 4 удаагийн аргаар үйлдсэн болох нь тодорхой болсон. Тэр талаар ч гэсэн яллах дүгнэлтэд дэлгэрэнгүй дурдсан байна.... 

....Энэ дүнгээс өнөөдрийн байдлаар нийтдээ 205,888,950 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс банк 183,800,000 төгрөгийг банк төлсөн. Хүү нь болох 3,563,255 төгрөгийг төлсөн. Нийтдээ банкнаас онлайн хадгаламж барьцаалсан зээл дээр 188,363,255 төгрөгийг төлсөн байдаг. Дээрээс нь интернэт банк ашиглан зөвшөөрөл авахгүйгээр шилжүүлж авсан мөнгөн дүнгүүдийг нэмээд банк нийтдээ 201,763,255 төгрөгийг төлсөн. Аудитын санхүүгийн тайланд тодорхой дурдсан нийт дүн 220,288,950 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс Т.А-ын төлсөн 18,525,699 төгрөгийг хасахад, 201,763,255 төгрөг гарч байгаа. Үүнийг шүүгдэгч Т.А-аас нэхэмжилж байгаа. Т-, К-, Х- нарын 38.1 сая төгрөгийн хохирлыг банк төлөх үндэслэлгүй  байна. Яагаад гэвэл шүүгдэгч болон тухайн хохирогч нар хооронд харилцан хэлэлцэн тохиролцож авсан учраас үүнийг банк төлөх учиргүй. Дээр нь П-ын хохирлыг ч гэсэн банк төлөх үндэслэлгүй гэж үзсэн. Ийм учраас иргэний нэхэмжлэгч байгууллага шүүгдэгч Т.А-аас 201,763,255 төгрөгийг нэхэмжилж байгаа ” гэв.

 

2. 2213001300125 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Хаан банкны Баян-Өлгий салбараас ирүүлсэн 5180/320 дугаартай гэмт хэрэг шалгуулах тухай албан бичиг (1-р хавтаст хэргийн 56-57 дахь тал),

2.2.Иргэн Б.П-аас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 1 дэх тал),

2.3. Хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд хэд хоногийн дараа өдрийг нь сайн санахгүй байна, дансны хуулганаасаа гараад ирэх байх, нэлээн орой болчихсон, ажил тарчихсан байсан үеэр манай Толбо сумын Хаан банкны тооцооны төвийн эрхлэгч Т.А- нь 95951829 дугаараасаа залгаад ороод ирсэн. Би тэр хүний дугаарыг хадгалаагүй байсан болохоор эхэндээ таниагүй. Утсаа аваад ярихад банкны эрхлэгч Т.А- гэхээр нь таньсан. Тэгээд тэр хүн надад утсаар “яаралтай банк руу хүрээд ирээч, ярих юм байна” гэхээр нь ганцаараа яваад очсон. Намайг очиход банкны ажилтнууд ажлаасаа буучихсан, Т.А- нь өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэр хүн надад “чиний дансанд 10,0 сая төгрөг байгаа юм байна шүү дээ, манайх хуучин тооцооны төвийн барилгыг худалдах гэж байгаа, чи авах юм уу” гэхээр нь би тэр хүнд хэдээр худалдах гэж байгааг нь асуухад “30,0 сая төгрөг” гэж хэлэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй, буулгахгүй юм уу” гэхэд надад “би эрхлэгч нь юм чинь надад давуу эрх гэж байгаа, бүр болохгүй бол үлдэгдэл мөнгийг нь би чамд өгье, одоо надад 5,0 сая төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би Т.А-ын хажууд гэрийнхээ хүмүүстэй утсаар ярихад манайхан зөвшөөрсөн. Тэгээд би Т.А-т эхний ээлжид 5,0 сая төгрөг шилжүүлэхээр болсон. Гэхдээ яг тэр үеэр бид хоёрын дунд бичгээр ямар нэгэн гэрээ, хэлцэл болоогүй. Би тухайн үед Т.А-т хандаад “би мобайл банктай” гэж хэлэхэд тэр хүн надад “мобайл банкаар 5,0 сая төгрөг явахгүй, би чамд Хаан банкны интернэт банк нээж өгье” гээд миний утсанд Хаан банкны интернэт банкны аппликейшн татаж суулгаж өгөөд эрхийг нь өөрийнхөө компьютероор нээж миний утсаар Хаан банкны интернэт банкны аппликейшн руу ороод өөрийнхөө данс руу 5,0 сая төгрөгийг миний данснаас шилжүүлж авсан. Харин би хажууд нь хараад сууж байсан.

Дараа нь хэд хоногийн дараа Толбо сумын Хаан банкны тооцооны төвийн шинэ байрны нээлт болоод Ховд аймгаас хүмүүс ирсэн. Тэр үеэр Т.А- намайг бас ажил тарсны дараа дуудаж аваад “шинэ байр ашиглалтад орсныг харсан биздээ, Ховдоос хүмүүс ирээд явлаа, одоо хуучин барилгыг худалдахаар болоод авах хүн нь мөнгөө цуглуулж байгаарай гэсэн. Би авахаар болсон, чи одоо 5,0 сая төгрөгөө шилжүүлчих” гэж хэлээд мөн дээрх аргаар миний утасны Хаан банкны интернэт банкны аппликейшн руу ороод өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Тухайн үед миний дансанд байгаа нь 5,0 сая төгрөг л байсан.

Түүний дараагаар би аймгийн төвд явж байтал “Тирлик” захын урд Т.А- надтай тааралдаад “би аймаг дээр явж байна, хуучин барилгын гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авах гэж байна, шилжүүлээд авчихвал чиний нэр лүү шилжүүлээд өгчихнө шүү дээ, одоо 4,0 сая төгрөг хэрэгтэй байна, хурдан шилжүүлчих” гэхээр нь би түүнд өөртөө бэлэн явж байсан 150,000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь өөрийнхөө утасны мобайл банкаар эхлээд 1,750,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөг, дараа нь 2,000,000 төгрөгийг тус тус 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. Ингээд нийтдээ миний бие Т.А-т хуучин банкны барилгыг худалдаж авах санаатай нийт 14,0  сая төгрөг шилжүүлсэн...

...10 сая төгрөгийг аав надад тэтгэмжийн мөнгөнөөс бэлгэлсэн байсан. Үлдсэн мөнгийг ээжээсээ авсан байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2.4. Хохирогч Б.П-ын Хаан банкны 5189100059 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 14-16 дахь тал),

2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Толбо тооцооны төвийн хувьд эрхлэгч, харилцааны менежер, ахлах теллер, теллер, үйлчлэгч гэх ажил үүргийн хуваарьтай. Нийт 5 ажилтантай бөгөөд эрхлэгч нь ахлах теллерийн ажлыг түр давхар хавсарган гүйцэтгэж байсан. Учир нь тус тооцооны төвийн ахлах теллер нь урт хугацааны хүүхэд асрах чөлөө авсан тул Т.А- түүний ажлыг түр хавсарган гүйцэтгэж байсан. ...Яг өнөөдрийн байдлаар Толбо сум дахь банкны хуучин тооцооны төвийн барилгыг хэн нэгэнд шилжүүлж өгсөн зөвшөөрөл албан ёсоор гараагүй. Уг хуучин барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ нь эх хувиараа манай банкинд хадгалагдаж байгаа. Танд хуулбарыг нь гаргаж өгье. Журмаараа бол төв Хаан банкны санхүү хариуцсан захирлын тушаалаар банкны нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, газрыг зарах тушаал шийдвэр гарч, улмаар худалдан борлуулах эрхийг зөвхөн Баян-Өлгий салбарын захиралд итгэмжлэлээр олгодог. Тэгээд зар түгээгээд дуудлага худалдаанд оруулах журамтай юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19-21, 2-р хавтаст хэргийн 102, 105-107 дахь тал),

2.6. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би П-аас эхэлж авсан 10,000,000 төгрөгийг өр зээлд өгсөн. Харин 4,000,000 төгрөгийг өөрийнхөө дансанд аваад мөн л энэ тэнд өртэй хүмүүст өгч дуусгасан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47 дах тал),

2.7. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн” Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай”  мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 55 дах тал),

2.8. Сэжигтэн Т.А-ыг эрэн сурвалжилсан талаарх мэдээл (1-р хавтаст хэргийн 59-60 дах тал),

2.9. Иргэн Н.О-, Б.Н- /шүүгдэгчийн нөхөр, хүүхэд нь/  нарын хамтран эзэмших Хаан банкны 5189160870 дугаартай депозит данс, Т.А-, Б.Н- нарын хамтран эзэмшдэг Хаан банкны 5180795275 дугаартай зээлийн данс, шүүгдэгч Т.А-ын эзэмшлийн 5189157007, 5189101745, 5189089704 дугаартай депозит данс, иргэн Б.Н-ийн эзэмшлийн 5189119129 дугаартай депозит данс, иргэн Т.Ж-ын эзэмшлийн 5180968444 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Т.А-ын эзэмшлийн Төрийн банкны 291400693901 дугаартай харилцах дансны хуулга (1-р хавтаст хэргийн 65-140 дэх тал),

2.10. Иргэн Се.А-оос шинжилгээ хийлгэх зорилгоор хэв загвар авсан тухай мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гарын үсгийн хэв загвар (1-р хавтаст хэргийн 142-145 дахь тал),

2.11. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны Баян-Өлгий салбарыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол (1-р хавтаст хэргийн 167 дахь тал),

2.12. Шүүгдэгч Т.А-ын ашигладаг [email protected] цахим шууданд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “...Үргэлжлүүлэн [email protected] цахим шуудангийн ирсэн мейл хэсэг рүү ороход тэрээр нийт 50 мейл байх бөгөөд “John lee Sstwaattf” гэх хаянаас Т.А-ын цахим шуудангийн хаяг руу илгээсэн Монгол хэл дээр бичигдсэн зурвас байсныг Print screen команд ашиглаж, зураг болгон бэхжүүлэн авав. ...Үргэлжлүүлэн үзэхэд Т.А- өөрийнхөө [email protected] цахим шуудангийн хаягаас дээрх “John lee Sstwaattf”,  “GABRIEL YILDIZ”, “Barristemran KhemkhaengKng”, “BNB Paribas” гэх аль улсын иргэн, ямар хүн болох нь тодорхойгүй хаягуудтай Монгол хэлээр мессеж бичиж харилцсан олон тооны мессежнүүд байх бөгөөд харин дээрх тодорхойгүй хаягуудаас “Google translator” программаар өөрсдийнхөө хэлээр Монгол хэл рүү хөрвүүлэн харилцаж байж болзошгүй байдалтай, уг хаягуудаас илгээсэн Монгол хэл дээрх мессеж нь утга зүйн найруулгагүй байв. ...Үргэлжлүүлэн үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой баримтуудыг Print screen командыг ашиглаж зураг болгон бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1-р хавтаст хэргийн 171-174, 176-228 дахь тал),

2.13. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Т.А-ын ашиглаж байсан компьютерын процессорт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “...Яллагдагч Т.А-ын Хаан банкны Толбо сум дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж нэр бүхий хохирогч нарын нэр дээр хадгаламж барьцаалсан онлайн зээл гаргаж авахдаа компьютерт хадгалсан гэх зээлийн гэрээнүүд байгаа эсэхийг тогтоохоор түүний ашиглаж байсан суурин компьютерын процессорт үзлэг хийхээр Хаан банкны салбарын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн М.Е-ын суурин компьютерын дэлгэцэд холбож, процессорыг Т.А-аар онгойлгуулж, түүнээс хохирогч нарын зээлийн гэрээг хаана хадгалсныг тодруулахад тэрээр “D” хард диск дотор “Аinur” гэх хавтас дотор “РDF” файлуудыг харуулах бөгөөд уг файлуудыг нэг нэгээр нь нээж тэрээр хохирогч А.Г-, Б.Ба-, Б.Б-, Б.Л-, Б.Т-, О.Ж-, С.А-, С.З-, С.Х- гэх нийт 9 хохирогч нарын холбогдох гэрээнүүд “РDF” файл хэлбэрээр байх бөгөөд яллагдагч Т.А- нь “зарим хохирогч нарын зээлийн гэрээнүүдийг устгачихсан байсан” гэж хэлснийг тус тус тэмдэглэл тусган, дээрх холбогдох файлуудыг хэвлэн гаргахгүйгээр СД дискэнд хуулбарлан тэмдэглэлд хавсаргахаар тогтов.” гэсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 229-231 дэх тал),

2.14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гаас гаргаж өгсөн нэр бүхий иргэдийн нэрээр хадгаламж барьцаалсан онлайн зээлийн мэдээлэл, иргэн М.Х-тай байгуулсан бизнесийн зээлийн гэрээ, иргэн С.А-ын нэрээр авсан гэх хадгаламж барьцаалсан зээлийн мэдээлэл зэрэг 55 хуудас бүхий баримтыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гаргаж өгсөн баримтууд (1-р хавтаст хэргийн 232-250, 2-р хавтаст хэргийн 1-38 дахь тал),

2.15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гаас 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Т.А-ын банкнаас харилцагч нарын зөвшөөрөлгүйгээр гаргаж авсан зээлийн жагсаалт, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн гүйлгээ, зээлийн жагсаалт зэрэг 20 хуудас бүхий баримтыг  хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гаргаж өгсөн баримтууд (2-р хавтаст хэргийн 39-60 дахь тал),

2.16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гаас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн иргэн Б.Л-ы нэр дээрх үлдэгдэл зээлийг түүний данснаас суутгаж төлүүлсэн гэх гүйлгээний баримт, дансанд байсан үлдэгдэл 525,698 төгрөгийг банкны дотоод түр дансанд татаж байршуулсан гэх гүйлгээний баримт тус бүр 1 хуудас, Т.Ж-аас хохирол нөхөн төлж 18,000,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээний баримт 1 хуудас, хэрэгт хохирол нөхөн төлүүлэх банкны дотоод дансны лавлагаа 1 хуудас, иргэн Се.А-ын цахим банкны үйлчилгээний гэрээ, онлайн зээлийн эрх нээх гэрээ, барьцааны гэрээ 17 хуудас, нийт 21 хуудас бүхий баримтыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гаргаж өгсөн баримтууд  (2-р хавтаст хэргийн 61-83 дахь тал),

2.17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн Толбо сумын тооцооны төвийн хуучин барилгын гэрчилгээ, газрын гэрчилгээний хуулбар зэрэг 2 хуудас бүхий баримтыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гаргаж өгсөн баримтууд  (2-р хавтаст хэргийн 85-87 дахь тал),

2.18.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн 7 хуудас бүхий баримтыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн  тэмдэглэл, гаргаж өгсөн баримтууд  (2-р хавтаст хэргийн 89-93 дахь тал),

2.19. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн гаргасан хүсэлт, нэр бүхий 13 иргэнд учирсан гэх хохирлыг  төлсөн жагсаалт, мөнгөн шилжүүлэг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (6-р хавтаст хэрэг ),

2.20. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Толбо сумын Хаан банкинд харилцах 2 данстай. Үүний нэг нь энгийн данс нөгөөдөх нь хадгаламжийн данс юм. Би Хаан банкны хадгаламжийн дансны дугаараа санахгүй байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд хувааж хийх байдлаар нийт хадгаламжийн дансандаа 30.000.000 төгрөгтэй байгаа. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сард ойролцоогоор 5.000.000 төгрөг хадгаламжийн дансандаа байршуулсан санагдаж байна. Би 3  жилийн хугацаанд Толбо сумын Хаан банкинд хадгаламждаа мөнгө байршуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа хадгаламж барьцаалсан зээл авч байгаагүй. Би Т.А- гэх хүнийг танина. Бид нарын дунд төрөл садны болон найз нөхдийн ямар нэгэн холбоо байхгүй. Т.А- надад таны хадгаламжийг барьцаалан зээл авна гэх ямар нэгэн зүйл хэлээгүй....” гэсэн мэдүүлэг  (2-р хавтаст хэргийн 112 дахь тал),

2.21. Хохирогч Б.Ба-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Толбо сумын Хаан банкинд харилцах 3 данстай. Үүний 2 нь энгийн данс нөгөөдөх нь хадгаламжийн данс юм. Миний санаж байгаагаар 2010 оноос эхлэн би Хаан банкны Толбо тооцооны төвд хадгаламжийн данс нээлгэж мөнгө байршуулан хадгалуулж байгаа. Одоогийн байдлаар миний хадгаламжийн дансанд нийт 62.700.000 төгрөг байгаа. Би хамгийн сүүлд 2 жилийн өмнө Хаан банкны Толбо сумын тооцооны төвд байрлах хадгаламжийн дансандаа мөнгө байршуулсан. Ингэсэн учир нь Хаан банкны Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А- нь надад одоо дахиж энэ дансанд мөнгө байршуулж хэрэггүй өөр дансанд хий гэсэн боловч би Төрийн банкинд хадгаламжийн данс нээлгэн мөнгө байршуулж байсан. Би Хаан банкны Толбо сумын тооцооны төвд хадгаламжийн дансандаа 10 жил мөнгө байршуулан хадгалуулах хугацаанд нэг ч удаа хадгаламж барьцаалан зээл авч байгаагүй. Би Т.А- гэх хүнийг нэг сумын улсууд мөн манай сумын Хаан банкны тооцооны төвийн эрхлэгчийн хувиар танина. Бид нарын дунд төрөл садны болон найз нөхдийн ямар нэгэн холбоо байхгүй. Т.А- нь надад таны хадгаламжийг барьцаалан зээл авна хэмээн ямар нэгэн зүйл хэлээгүй. Харин аймгийн Хаан банкны салбарт хотоос ирсэн шалгалтын хүмүүс нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байсан санагдаж байна манай гэрт ирж “та хадгаламж барьцаалсан зээл авсан уу” гэж асуухад нь “би аваагүй” гэж хэлээд гарын үсэг зурж өгсөн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 116 дахь тал), 

2.22. Хохирогч К.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 06 дугаар сарын 20-нд Хаан банкны Толбо тооцооны төвийн эрхлэгч ажилтай Т.А-тай очиж уулзан “”надад малчны зээл гаргаж өгөх боломж байна уу” гэж хэлэхэд тэр надад “аймгийн төв рүү очиж мал худалдаж авах хүнтэйгээ очиж гэрээ байгуулж нотариатаар батлуулаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд Т.А-тай уулзсан өдрөө аймгийн төв рүү очиж Ержаны Пу- гэх хүнээс 10.000.000 төгрөгт мал худалдан авахаар болж тохиролцон гэрээ хийж нотариатаар батлуулж сумын төвд ирсэн. Тэгээд маргааш нь би Т.А-тай очиж уулзаад Пу-тай гэрээ хийж батлуулж ирсэн бичгийг өгөхөд тэр “энэ бичиг хэрэггүй, би өөрөө таны зээлийг бүтээж өгье” гээд миний аваад очсон бичгийг надад буцаан өгсөн. Тэрнээс хойш нэг 5 хоногийн дараа байсан байх Т.А- намайг Хаан банкинд дуудаж таны зээл бэлэн болсон ирж аваарай гэж хэлсэн бөгөөд би очоод түүнтэй уулзахад надад “би 10.000.000 төгрөг биш, 15.000.000 төгрөгийн зээл бүтээчихлээ. 10.000.000 төгрөгийн та ав, 5.000.000 төгрөгийн би аваад буцаагаад хийж өгнө” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би зөвхөн 10.000.000 төгрөг авна гэж хэлсэн шүү дээ” гэхэд тэр “би амьд байвал 5.000.000 төгрөгийг өөрөө хийчихнэ” гээд гуйхаар нь би түүнд зөвшөөрөөд гэрээнд гарын үсгээ зур гээд баахан цаас өгсөн бөгөөд би түүнд нь гарын үсгээ зурсан. Т.А- надад хэлэхдээ “Хаан банкнаас авсан зээлд та 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сард 1.800.000 төгрөг төлнө, харин би сард 800.000 төгрөг төлнө” гэж хэлсэн. Тэгээд би уг зээлд 1 удаа 1.800.000 төгрөг хийсэн бөгөөд одоо 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хийх хуваарьтай байгаа. Энэ зээлийн хувьд 6 сараар 3 жилд хувааж төлөх нөхцөлтэй зээл юм. Харин Т.А- надаас авсан 5.000.000 төгрөгийг буцаан төлөөгүй. Миний монгол хэл мэдэхгүй байдлыг далимдуулан зээл гаргаж өөртөө ашигласан Т.А-т гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 121-122, 125 дахь тал), 

2.23. Хохирогч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны Толбо тооцооны төвд нээлгэсэн 1 ширхэг тэтгэврийн данстай, надад хадгаламж байхгүй. Би Хаан банкны Баян-Өлгий салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А-ыг нэг сумын иргэн гэх утгаар танина. Харин төрөл садан болон найз нөхдийн ямар нэгэн холбоо байхгүй. 2021 оны 08 дугаар сард Хаан банкны Толбо сумын барилга баригдаж байх үед миний бие тухайн газарт тогоочоор ажиллаж байгаад уг барилга баригдаж дууссаны дараагаар дахиж ажиллаагүй. 2021 оны 10 дугаар сард Хаан банкны Баян-Өлгий салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А- надад “таны нэр дээр малчны зээл гаргуулж авмаар байна, би Ховд аймаг руу явж мал авч ирэх гэсэн юм. Би өөрөө таны нэр дээр гаргасан зээлийг төлнө” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Т.А-аас “чи яаж төлөх юм бэ” гэж асуухад би “мал авч ирсний дараагаар зээлийг чинь бүтнээр нь шууд төлнө” гэж хэлсэн. Гэхдээ надаар ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй ба би ямар ч зээлийн гэрээ, баримтад гарын үсэг зураагүй. Харин дараагаар нь Хаан банкинд шалгуулахад миний нэр дээр 4.800.000 төгрөгийн зээл байсан ба тус зээлийг 4 хувааж төлөх хуваарьтай байсан. Харин миний сууж байсан байшин өнгөрсөн жил бороонд нэрвэгдсэн байсан тул би байшингаа нураагаад шинээр байшин барих гэтэл мөнгө хэрэгтэй болоод Хаан банкинд очих үед Т.А- миний зээлийг төлөөгүй байсан болохоор надад зээл гарах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би Т.А-т миний зээлийг төлж өгөх талаар удаа дараа хэлж байсан боловч хэд хоногийн өмнө Т.А- алга болчихсон. Харин миний зээл төлөгдөөгүй хэвээрээ байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 130-131, 134 дэх  тал), 

2.24. Хохирогч  Б.Л-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Толбо сумын Хаан банкинд байршуулсан хадгаламжаа барьцаалан ямар ч зээл авч байгаагүй. ...Т.А- надад таны хадгаламжийг барьцаалан зээл авах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэд хоногийн өмнө Т.А- алга болсон гэх үед Хаан банкинд очиж өөрийн хадгаламжийг шалгаж үзэх үед миний нэр дээр хадгаламж барьцаалан зээл гарсан байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 141-142 дахь тал), 

2.25. Хохирогч Б.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Хаан банкны хадгаламжийн 5189098323 тоот данс нь миний хүүхдүүдийн нэр дээр байдаг, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хадгаламж байгаа юм. Одоогийн байдлаар тус хадгаламжид 19.125.024 төгрөг байна. Би Толбо сумын Хаан банкинд байршуулсан хадгаламжаа барьцаалан ямар ч зээл авч байгаагүй. Би Т.А-ыг Хаан банкны Баян-Өлгий салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгч гэдгээр нь танина. Харин төрөл садан болон найз нөхдийн ямар нэгэн холбоо байхгүй. Т.А- надад таны хадгаламжийг барьцаалан зээл авах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэд хоногийн өмнө Т.А- гэх эмэгтэй миний ах болох Б.Л-ы хадгаламжийг барьцаалан зээл гаргасан талаар ах болох Л- надад хэлээд намайг Хаан банкинд очиж өөрийн хадгаламжийг шалгах талаар хэлсэн. Тэгээд хадгаламжаа шалгахад миний нэр дээр хадгаламж барьцаалсан зээл гарсан байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 147-148 дахь тал), 

2.26. Хохирогч А.Г-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Миний гар утсанд интернэт банкны үйлчилгээ байхгүй. Би гар утсандаа Хаан банкны интернэт банк татаж авч байгаагүй. Өөрөөр хэлбэл гар утсаараа интернэт банк ашиглаж үзээгүй.... ...2022 оны 05 дугаар сарын эхэнд аймгийн Хаан банкнаас хүмүүс ирээд надад “та зээл авсан уу” гэж асуухад би ямар ч зээл аваагүй гэдгээ хэлсэн. Тэр үед манай сумын Хаан банкны эрхлэгч Т.А- миний хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан тухай мэдсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 152 дахь тал), 

2.27. Хохирогч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрөө хөдөө мал маллаж амьдардаг болохоор миний гар утсанд интернэт банк гэж байхгүй. Би өөрөө интернэт банк ашиглаж үзээгүй. 2022 оны 05 дугаар сард Хаан банкинд очиж хадгаламжийн дэвтэрт бичлэг хийлгэх үед Хаан банкны теллер нь надад таны хадгаламжийг барьцаалж 12,0 сая төгрөг зээл авсан байна, гэхдээ энэ асуудлыг тодруулаад хариу хэлнэ гэхээр нь би юу ч бодохгүйгээр яваад өгсөн. Тэр үед манай суманд Хаан банкны эрхлэгч Т.А- нь хүмүүсийн хадгаламжийн мөнгийг авсан гэх яриа гарч байсан болохоор бусад хүмүүсийн адил шалгагдаж шийдэгдэх байх гэж бодоод ямар нэгэн гомдол гаргаагүй байсан. Тэр үед миний хүүхдийн хадгаламжийн мөнгийг Т.А- авсан байна гэдгийг ойлгож мэдсэн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 159-160 дахь тал), 

2.28. Хохирогч Се.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дээрх хадгаламжаа барьцаалж ямар нэгэн зээл аваагүй. Мөн ямар ч зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаагүй. ...Энэхүү гэрээнд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна. ... Би хөдөөгийн хүн. Миний утсанд Хаан банкны интернэт банк байхгүй. ...Тэр виза карт гэдэг зүйлийг нь ч аваагүй, яаж ашигладгийг ч мэдэхгүй. ...Тэр хүн надад хадгаламжийг минь барьцаалж зээл авах талаар ямар нэгэн юм хэлж байгаагүй болно...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 164 дэх  тал),

2.29. Хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 2, 3 дугаар сарын үед Хаан банкинд ирж 8,000,000 төгрөгөөр хадгаламж нээлгэж байсан. Түүнээс хойш банкинд ирээгүй. Тэгээд сар өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр сумын төвд ирж явж байхад миний гар утсанд нэг мессеж ирсэн. Нэг хүнээр уншуулж үзэхэд миний данснаас мөнгө гарсан тухай хэлсэн. Тэгээд би тэр доор нь сумын Хаан банкинд очиж Н- гэх хүнд мессежийг харуулж асуухад тэр хүн надад “манай дарга алга болсон байна, тэгээд хүмүүсийн мөнгө алга болсон асуудал гараад байна, удахгүй уг асуудлыг шийдвэрлэх болно” гэж хэлээд хэдэн цаас гаргаж ирээд надад гарын үсэг зуруулж аваад явсан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. ...Миний гар утаст мобайл банк байгаа. Харин интернэт банк гэж байхгүй. Тийм юмыг мэдэхгүй юм байна. Гар утаст байгаа мобайл банкны үйлчилгээг ашиглаж үзээгүй. ...Би ямар ч зээл аваагүй. Зээл авах шаардлага ч байхгүй...” гэсэн мэдүүлэг  (2-р хавтаст хэргийн 168-169 дэх тал), 

2.30. Хохирогч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би гэрт байхад манайд нэг хар өнгийн жийп машин ирсэн. Тэр машинтай хүмүүс машинаас бууж манайд орж танилцахад өөрийгөө Хаан банкны ажилчид гэж хэлсэн ба тэр хүмүүс надаас “та зээл авсан уу” гэхээр нь би тэр хүмүүс “би ямар мөнгө төгрөг аваагүй, харин хадгаламж нээсэн нь үнэн” гэж хэлсэн. Тэр үед ХААН банкны ажилчид надад миний хадгаламжийг барьцаалж 21 сая төгрөг зээл авч явсан талаар хэлсэн. Тэгээд тэр хүмүүс надад “та араас нь очих шаардлагагүй, бид нар удахгүй уг асуудлыг шийдвэрлэж өгнө” гэж хэлээд явсан. Маргааш нь гэрт сууж чадахгүй араас нь сумын төвд ирээд Хаан банкинд ирэхэд эрхлэгч нь болох Т.А- гэх хүн явж байсан. Тэр хүнтэй уулзаж “миний хадгаламж хаана байгаа вэ, миний мөнгийг олж өг” гэж хэлсэн үед Т.А- надад “би таны мөнгийг хоёр өдрийн дараа олж өгнө” гэж хэлээд өөрөө гараараа баримт бичиж өгсөн. Түүнээс хойш тэр хүнтэй уулзаагүй, миний мөнгийг ч буцааж өгөөгүй. ....Би анх аймгаас ирсэн ХААН банкны хүмүүсээс мөнгө алдсан тухай сонсож мэдсэн өдрийн маргааш нь сумын төвд ирээд Т.А-тай уулзсан. Тэр үед мөнгө буцааж төлж өгнө гэдгээ хэлсэн. Харин түүнээс өмнө уулзаж байгаагүй, миний хадгаламжийг авах тухай надад урьдчилан сануулж хэлээгүй, надаас ямар ч зөвшөөрөл аваагүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 173-174 дэх тал), 

2.31. Иргэн О.Ж-ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Т.А-ын гараар бичиж өгсөн гэх баримт  (2-р хавтаст хэргийн 176-177 дахь тал),

2.32. Хохирогч С.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хөдөөний хүн болохоор интернэт банк гэх юмыг ашиглаж байгаагүй... ...Саяхан сарын өмнө манайд банкны шалгалтын хүмүүс ирэх үед Толбо сумын Хаан банкны тооцооны төвийн эрхлэгч Т.А- гэх хүн миний нэр дээрх хадгаламжийн мөнгийг барьцаалж, 45,0 сая төгрөгийн зээлийг надад мэдэгдэхгүйгээр авсан болохыг мэдсэн. ...Би хадгаламжаа барьцаалаад ямар нэгэн гэрээ байгуулж, зээл авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 181 дэх тал),  

2.33. Хохирогч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Сумын Хаан банкинд өөрийн биеэр очих үед миний харилцах дансанд байсан мөнгөнөөс 7,000,000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би тухайн үед банкны хоёр эрэгтэй теллерээс дансанд байсан мөнгө хаана байгаа талаар асуухад надад та нэг программ ч гэв үү, тиймэрхүү нэг юм ашиглаад гаргаж авсан байна гэхээр нь би шууд эрхлэгч Т.А-тай уулзаад “хөдөө амьдардаг би тэр нэг программ энэ тэрийг нь огт мэдэхгүй, ашиглаж ч үзээгүй, миний дансанд байсан мөнгөө хаашаа явсан” гэж асуухад Т.А- сандраад хоёр цаг гаруй компьютертэйгээ зууралдаж байгаад миний данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлж өгөх шиг болсон. Тухайн үед би данснаасаа мөнгө алга болсон гэдгийг мэдсэн байсан. Тэгээд сүүлд 2022 оны 05 дугаар сарын дундуур Хаан банкинд хотоос шалгалтаар ирсэн гэх ажилтнууд манай гэрээр очоод надаас “та данснаасаа Хаан банкны программ ашиглаж мөнгөө гаргаж байсан уу” гэж асууж байсан. Тэр үед дээрх 7,000,000 төгрөгийг Т.А- миний өмнөөс Хаан банкны интернэт үйлчилгээг ашиглаж гаргаж авсан байна гэдгийг мэдсэн. Би өөрөө хөдөө мал маллаж амьдардаг хүн болохоор тэр ухаалаг гэх гар утсыг нь ч ашиглаж байгаагүй, тэр яриад байсан Хаан банкны утасны программыг бүр ч мэдэхгүй, ашиглаж байгаагүй болохоор ажилтнуудад энэ талаар тайлбараа хэлээд тэд нар яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 184 дэх тал),

2.34. Хохирогч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие өөрөө хөдөө мал маллаж амьдардаг болохоор миний данснаас хэн хэдэн төгрөгийг хэзээ гаргаж авсан талаар огт мэдэх боломжгүй, дансаа дугаартайгаа холбох үйлчилгээ хийлгээгүй. Харин сарын өмнө банкны ажилтнууд очоод таны надаас асуусан зүйлийг асуух үед нь эрхлэгч Т.А- нь миний өмнөөс интернэт банк гэх зүйлийг ашиглаад миний 5189119469 тоот данснаас 7,100,000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлж аваад буцааж хийсэн талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 189 дэх тал),

2.35. Хохирогч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрөө Толбо сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг хүн болохоор энэ талаар огт мэдэхгүй байсан. Тэгээд ч хөдөөгийн хүн болохоор аймгийн хүмүүс шиг утсаараа орлого, зарлага хийдэггүй. Ухаалаг утас ашигладаггүй, дансаа ямар нэгэн дугаартайгаа холбож байгаагүй болохоор миний данснаас хэзээ хэдэн төгрөг гарч явсныг огт мэдэх боломжгүй юм. Харин саяхан 2022 оны 05 дугаар сарын дундуур Хаан банкинд шалгалтаар ирсэн гэх ажилтнууд манай гэрээр очих үед миний данснаас Т.А- Хаан банкны интернэт үйлчилгээг ашиглаж мөнгө гаргаж авсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 196 дахь тал),

2.36. Хохирогч Ш.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэзээ гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан өнгөрсөн жил 2021 оны намар л байх, сумын төвд явж байгаад Хаан банкин нэг ажлаар очих үед Т.А- надад “би нэг зээл төлөх хэрэгтэй болоод мөнгөний хэрэг гараад байна, та дансандаа байгаа 10,0 сая төгрөгөөр түр өгч байгаач, удаахгүй танд буцааж өгнө” гэж асуухаар нь би тухайн үед зөвшөөрөөд банкнаас гараад яваад өгсөн. Харин мөнгийг Т.А- нь миний данснаас хэрхэн яаж гаргаж авсныг бол мэдсэнгүй. Саяхан 5 дугаар сарын дундуур сумын төвд явж байтал Хаан банкны шалгалтын хүмүүс дуудаж энэ талаар асуусан. Тэр үед л Т.А- нь миний өмнөөс Хаан банкны аппликейшн гэх зүйлийг ашиглаад мөнгийг шилжүүлж авсан байна лээ. Гэхдээ би өөрөө зөвшөөрөл өгөөд гаргаж авсан байх. Тэрнээс банкнаас бэлнээр гаргаж аваад Т.А-т өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 199 дэх тал), 

2.37. Хохирогч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Саяхан 2022 оны 05 дугаар сарын дундуур Хаан банкинд шалгалтаар ирсэн гэх ажилтнууд манай гэрт очих үед миний данснаас Хаан банкны эрхлэгч байсан Т.А- нь миний өмнөөс дээрх данснаас мөнгө гаргаж авсан талаар мэдсэн. Өмнө нь мөрдөгч надаас гэрчээр мэдүүлэг авахдаа миний дансанд 6,0 сая төгрөг орж ирснийг мэдэх эсэх талаар асууж байсан. Одоо бодоод байхад Т.А- нь миний данснаас надад мэдэгдэхгүйгээр 6,0 сая төгрөг авч ашиглаад дараа нь хүний дансаар миний дээрх данс руу 6,0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн юм байна. Тэрнээс Т.А- нь надаас ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг зээлж авч байгаагүй..” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 203 дахь тал),

2.38. Хохирогч С.К-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 5189131544 тоот хадгаламжийн дансанд байсан 18,0 сая төгрөгөөс өөрийнхөө 5189131260 тоот харилцах данс руугаа Хаан банкны интернэт банк ашиглаад 14,400,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж авсан байсан. Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр анх интернэт банкны аппликейшнийг утсандаа суулгаад банкинд биеэр очиж теллерээс хэрхэн ашигладгийг заалгаж аваад дээрх 14,4 сая төгрөгийг хадгаламжийн данснаасаа өөрийн харилцах данс руу шилжүүлж авсан. Түүнээс хойш Хаан банкны интернэт банкийг сайн ашиглаж мэддэггүй болохоор дахин интернэт банк руу нэвтэрч ороогүй. Хэд хоногийн дараа манай гэрт банкны шалгалтын хүмүүс очиж надаас “хадгаламжийн дансандаа байгаа мөнгөө өөрөө авсан уу” гэхээр нь би тухайн үед өөрийнхөө харилцах данс руу шилжүүлж авсан талаар хэлсэн. Гэвч банкны ажилтнууд надад таны харилцах данснаас дахиж өөр данс руу шилжүүлсэн байна гэхээр нь би тэр өдөр шууд банкинд очиж теллерээр дансаа шалгуулахад миний 5189131260 тоот харилцах дансанд байсан 14,4 сая төгрөг шууд эрхлэгч Т.А-ын данс руу орсон байсныг мэдсэн... ... Т.А- нь миний харилцах данснаас мөнгө гаргаж авах үедээ бол ямар нэгэн байдлаар холбогдож огт мэдэгдээгүй. Харин банкны шалгалтын хүмүүс ирээд дараа нь Т.А- хот руу зугтаад явчихлаа гэсэн яриа гараад түүний дараа нэг удаа Т.А- над руу залгаж орж ирээд “таны мөнгийг би гаргаад авчихсан юм, уучлаарай, удаахгүй төлж өгнө” гэсэн юм....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 206 дахь тал), 

2.39. Гэрч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 12-оос 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод албаны ажил болон бусад ажлаар явж байсан бөгөөд салбарын захирлын ажлыг манай зээлийн багц хариуцсан менежер З.Ү- нь орлож байсан. Харин манай Хаан банкны Баян-Өлгий салбарын тооцооны төв хариуцсан менежер А.Р- болон З.Ү- нар надад Толбо сумын тооцооны төвтэй холбоотой хадгаламж барьцаалсан зээлийн талаар иргэнээс зөрчилтэй мэдээлэл ирснийг мэдэгдсэн. Би тэгвэл та нар Толбо сум уруу очиж тулгалт хийсэн нь зөв байх гэх чиглэл өгсний дагуу манай салбарын тооцооны төв хариуцсан ажилтан А.Р- нь Толбо тооцооны төвд шалгалтаар очоод эрхлэгч нь байхгүй байна, ажлаа хаяад явсан байна, утсаа салгасан байна гэдгийг танилцуулсан. Мөн Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А- нь сураггүй алга болж ар гэрээс нь цагдаад хандаж хайлгаж байгаа гэдгийг ажилтнуудаас сонссон. Тэгээд бид хамгийн түрүүнд банкинд асуудал болсон юм биш биз гэсэн хардалтаар Толбо тооцооны төвд шалгалт хийж эхэлсэн болно. Манай Хаан банкны Толбо тооцооны төвийн эрхлэгч, ахлах теллерийн ажлыг хавсарган гүйцэтгэж байсан Т.А- нь харилцагч нарын хадгаламжийг өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр онлайн хадгаламж барьцаалсан зээлийг гаргаж авч мөнгийг хувьдаа завшсан, мөн бусдыг зээл авах үед нь тэр хүнтэй хувийн харилцаа тогтоож зээлийн дүнг нэмэгдүүлж авсан, 1 харилцагчтай тохиролцон зээл гаргуулж мөнгийн хувьдаа авсан, тооцооны төвийн хуучин барилгыг би өөрөө энэ байрыг авах гэж байгаа гэх нэрийдлээр 1 иргэнийг хуурч мэхлэн залилан эд хөрөнгийн шилжүүлэн авсан зэрэг зөрчил, дутагдлууд одоогоор илрээд байна....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 208 дахь тал),  

2.40. Гэрч З.Ү-ий мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай салбарын тооцооны төв хариуцсан менежер А.Р- надад Толбо сумын тооцооны төвтэй холбоотой хадгаламж барьцаалсан зээлийн талаар иргэнээс зөрчилтэй мэдээлэл ирснийг мэдэгдсэн бөгөөд би тэгвэл Толбо сум уруу очиж тулгалт хийж ир гээд явуулсан. Тус өдөр тулгалт хийж ирээд дээрх зөрчилд тулгалт хийхэд уг мөнгийг харилцагч аваагүй нөхцөл байдал тогтоогдож байна гэхээр нь тэгвэл энэ зөрчлийг төв банкны салбар хариуцсан аудиторт мэдэгдэж шалгуулах нь зүйтэй гэх чиглэл өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай салбарын ажилтан А.Р-г дахин явуулахад 12:00 цагийн үед над уруу залгаж Толбо тооцооны төвийн эрхлэгч байхгүй байна гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд би салбарын захирал болон хуулийн газарт мэдэгдэж ажлын чиглэл авсан. ...Манай Хаан банкнаас Толбо тооцооны төвд хийгдсэн урьдчилсан шалгалтаар одоогийн байдлаар 14 удаагийн үйлдлээр 10 хүнд 270.800.000 төгрөгийн хохирол учруулаад байна....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 218 дахь тал),  

2.41. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус аймгийн Толбо сумын тооцооны төвийн эрхлэгч Т.А-т холбогдуулан явуулсан дотоод хяналт шалгалтаар эрхлэгч Т.А- нь өөрийнхөө интернэт банк руу ордог төхөөрөмжүүдээс /өөрийнх нь гар утас, банкинд ашигладаг суурин компьютер, бас нэг төхөөрөмж/ дараах харилцагч нарын интернэт банк руу нэвтэрч, зээлийн эрх үүсгэн өгч, дараах нэр бүхий иргэдийн нэр дээр тус тус зээл гарган авсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1.Толбо сумын иргэн Б.Л-ы нэр дээрх 41,734,795 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 34,000,000 төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Б.Л-ы нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5302121755 тоот харилцах данс нээгээд улмаар дээрх 34,0 сая төгрөгийг шилжүүлж авсан байна. Улмаар зээлээ хаахаар дээрх 5302121755 тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусад банкнаас хоёр удаагийн гүйлгээгээр 34,400,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны 291400693901 тоот Т.А-ын өөрийнх нь данснаас 35,000 төгрөг, мөн данснаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5,000 төгрөг, мөн данснаас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15,000 төгрөг, нийт 34,455,000 төгрөгийг төвлөрүүлж аваад үүнээс зээлийн эргэн төлөлтөд 2021 оны 11 сарын 19-ний өдөр 20,000,000, 2021 оны 11 сарын 22-ны өдөр 14,525,573 төгрөгийг интернэт банкнаас тус тус шилжүүлж, зээлээ хүүгийн хамт төлж хаасан байна.

Мөн иргэн Б.Л-ы нэр дээрх хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин 34,000,000 төгрөгийн онлайн зээлийг авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Б.Л-ы нэр дээр өмнө нь нээсэн 5302121755 тоот харилцах данс руу зээлийг мөнгийг олгуулж аваад бусдад шилжүүлсэн байна.

Үүнд: Иргэн Х.А-ийн 5189144532 тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 10,500,000 төгрөг, иргэн Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу гурван удаагийн гүйлгээгээр 23,499,000 төгрөг, тус тус шилжүүлж, нийт 33,999,000  төгрөгийг дээрх хоёр иргэн лүү шилжүүлсэн байсан.

Улмаар зээлээ хаахаар дээрх 5302121755 тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Т-ы 5304196901 тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр 16,999,000 төгрөг, Иргэн Х.Ж-ийн 5189155135 тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18,100,000 төгрөгийг тус тус шилжүүлж төвлөрүүлж аваад тухайн өдөр 34,267,833 төгрөгийг интернэт банкнаас гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлж, зээлийн төлөлт хийсэн боловч өчигдрийн байдлаар 305,068 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байсныг өчигдөр буюу 2022 оны 05 сарын 28-ний өдөр салбарын нягтланд үүрэг өгч, Л-ы дээрх харилцах дансанд байсан үлдэгдэл мөнгөнөөс зээлийг бүрэн хаалгасан ба иргэн Л-ы дээрх 5302121755 тоот дансанд үлдсэн 525,698  төгрөгийг Хаан банкны Толбо тооцооны төвийн өглөгийн данс болох 5189002501 тоот данс руу хуримтлуулсан байгаа юм. Ингээд эцсийн байдлаар иргэн Л-ы нэр дээр зээлийн үлдэгдэлгүй болж байгаа гэж ойлгож болно.

2.Толбо сумын иргэн Б.Ба-ын нэр дээрх 62,711,940 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 40,000,000, 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр 9,900,000 төгрөгийн онлайн зээлийг тус тус гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Б.Ба-ын нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5304134274 тоот харилцах данс нээгээд улмаар дээрх 49,900,000 төгрөгийг шилжүүлж авсан байна.

Үүнд: иргэн Т.Ж-ын 5180968444 тоот данс руу 2022 оны 04 сарын 22-нд нэг удаагийн гүйлгээгээр 18,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 28-нд 9,900,000  төгрөг, 2022 оны 04 сарын 22-ны өдөр Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 23-ны өдөр С.Н-гийн 5197118239 тоот данс руу дөрвөн удаагийн гүйлгээгээр 19,999,300  төгрөг тус тус шилжүүлж, нийт 49,899,300  төгрөгийг дээрх гурван иргэн лүү шилжүүлсэн байсан.

2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн Б.Ба-ын нэр дээр 50,532,934 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа, танд гаргаж өгөх хүснэгтэд Б-ын зээлийг хоёр тусдаа бичсэн байгаа болно.

3.Толбо сумын иргэн Б.Т-ы нэр дээрх 19,225,024 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 17,000,000 төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Б.Т-ы нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5304196901 тоот харилцах данс нээгээд улмаар дээрх 17,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн байна. Үүнд:

2022 оны 04 сарын 29-ний өдөр Б.Л-ы 5302121755 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 16,999,000 төгрөгийг шилжүүлсэн, өөрөөр хэлбэл Б.Т-ы нэр дээр авсан 17.000.000 төгрөгийн онлайн зээлийн мөнгөөр шууд Б.Л-ы зээлийн төлөлтийг хийсэн байна. 2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн Б.Т-ы нэр дээр 17,179,641 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

4.Толбо сумын иргэн С.З-н нэр дээрх 50,600,001 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 45,000,000 төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн З-н нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5303285419 тоот харилцах данс нээгээд дээрх 45,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн байна. Үүнд:

Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу 2022 оны 03 сарын 07-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 1,400,000 төгрөг, 2022 оны 03 сарын 08-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 16,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 09-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 1,046,000 төгрөг, нийт 5 удаагийн гүйлгээгээр 18,446,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2022 оны 03 сарын 07-ны өдөр Ж.Е-гийн 5007476747 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 07-ны өдөр Келесийн Төлеужаны 5180580101 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 850,000 төгрөг, 2022 оны 03 сарын 07-ны өдөр З.Н-ы 5189120655 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 8,700,000 төгрөг, 2022 оны 03 сарын 08-ны өдөр С-ын А-гийн 5019232243 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөг, нийт 9 удаагийн гүйлгээгээр дээрх 5 иргэн лүү 44,996,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн Зулхайн нэр дээр 46,324,356 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

5.Толбо сумын иргэн О.Ж-ийн нэр дээрх 13,406,108 төгрөгийн хүүхдийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, мөн иргэний нэр дээрх 10,615,561 төгрөгийн хүүхдийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөгийн тус тус онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Ж-ийн нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5303623981 тоот харилцах данс нээгээд дээрх 21,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн байна. Үүнд:

2022 оны 04 сарын 01-ний өдөр Ш.А-ийн 5189019022 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 01-ний өдөр Б-ны Ж-ы 5189148515 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1,900,000 төгрөг, 2022 оны 04 сарын 05-ны өдөр Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөг, нийт 4 удаагийн гүйлгээгээр дээрх 3 иргэн лүү 21,900,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн Ж-ийн нэр дээр 21,425,964 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Танд гаргаж өгөх хүснэгтэд Ж-ийн зээлийг гурван тусдаа бичсэн байгаа болно.

6. Толбо сумын иргэн Б-ийн Б-ын нэр дээрх 32,244,131 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 25,000,000  төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Б-ын нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5303465967 тоот харилцах данс нээгээд дээрх 25,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлж, зарцуулсан байна. Үүнд:

2022 оны 03 сарын 25-ны өдөр С-ий А-ийн 5180076987 тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 10,600,000 төгрөг, 2022 оны 03 сарын 25-ны өдөр Б-ы Ж-ы 5189148515 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 25-ны өдөр Е-ы А-ын 5189053608 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 26-ны өдөр мөн иргэний данс руу нэг гүйлгээгээр 2,775,000 төгрөг, 2022 оны 03 сарын 27-ны өдөр Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 624,000 төгрөг нийт 6 удаагийн гүйлгээгээр дээрх 4 иргэн лүү 24,999,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн Болатын нэр дээр 25,566,356 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

7.Толбо сумын иргэн Се.А-ын нэр дээрх 16,760,289 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн А-ын нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5303038300 тоот харилцах данс нээгээд дээрх 15,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлж, зарцуулсан байна. Үүнд:

   2022 оны 02 сарын 01-ний өдөр А-гийн А-ийн төрийн банкны 291000024460 тоот данс руу дөрвөн удаагийн гүйлгээгээр 9,190,000 төгрөг, 2022 оны 02 сарын 01-ний өдөр Т.А-ын төрийн банкны 291400693901 тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 5,800,000  төгрөг, нийт 6 удаагийн гүйлгээгээр дээрх 1 иргэн болон өөрийнхөө данс руу 14,990,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн А-ын нэр дээр 15,624,493 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

8.Толбо сумын иргэн С.Х-ийн нэр дээрх 14,130,215 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр 12,700,000 төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Х-ийн нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5304121811 тоот харилцах данс нээгээд дээрх 12,700,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлж, зарцуулсан байна. Үүнд:

2022 оны 04 сарын 22-ны өдөр Ж.Е-гийн 5007476747 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 22-ны өдөр Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 699,700 төгрөг, нийт 2 удаагийн гүйлгээгээр дээрх 2 иргэн лүү 12,699,700 төгрөгийг шилжүүлсэн байна.

2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн Х-ийн нэр дээр 12,866,596 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

9. Толбо сумын иргэн А.Г-гийн нэр дээрх 10,275,000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 9,200,000 төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн Г-гийн 5189064326 тоот данс руу зээл олголт хийгээд уг мөнгийг дараах байдлаар шилжүүлж, зарцуулсан байна. Үүнд:

2022 оны 04 сарын 29-ны өдөр Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 9,200,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн А.Г-гийн нэр дээр 9,295,756 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

10.Толбо сумын иргэн С.А-ын нэр дээрх 8,000,000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, харилцагчид мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөгийн онлайн зээлийг гаргаж авсан. Уг онлайн зээлийг эрхлэгч ажилтай Т.А- нь иргэн А-ын нэрийн өмнөөс түүнд интернэт банкны эрх үүсгээд дараа нь тус иргэний нэр дээр шинээр 5304197440 тоот харилцах данс нээгээд дээрх 7,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлж, зарцуулсан байна. Үүнд:

2022 оны 04 сарын 29-ны өдөр Х.Ж-ийн 5189155135 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 6,999,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн С.А-ын нэр дээр 7,072,858 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

11. Мөн хяналт шалгалтаар эрхлэгч Т.А- нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн С-ын К-ийн 5189131260 тоот харилцах дансанд байсан мөнгөнөөс харилцагч банкинд биеэр ирээгүй байхад түүний интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, 14,400,000 төгрөгийг өөрийнхөө 5189101745 тоот данс руу “барааны үнэ” гэх утгатайгаар шилжүүлж авсан байсан. Сүүлд нь К-ээс тодруулга авахад тэрээр онлайн зээл авахаар банкинд очиж, Т.А-аар интернэт банкны эрх нээлгээд улмаар гэрээ байгуулан онлайн зээл аваад дансандаа хийлгэсэн. Дараа нь Т.А- залгаж, мөнгө зээлэхийг хүсэхээр нь би зөвшөөрөөгүй, гэтэл мөнгийг минь данснаас гаргаж авсан байна гэсэн тайлбарыг бичгээр гаргаж өгсөн. Т.А- нь иргэн К-ийн данснаас өөрийнхөө данс руу шилжүүлж авсан 14,400,000 төгрөгийг цаашаагаа 2022 оны 05 сарын 12-ны өдөр иргэн С.Т-ийн 5189039741 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байсан...

...Мөн хяналт шалгалтаар эрхлэгчээр Т.А- нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Монголын Х-гаар 35,000,000 төгрөгийн бизнесийн зээл авхуулж, улмаар иргэн Х-гийн нэр дээр түүний өмнөөс интернэт банк нээгээд Х-гийн 5189103107 тоот данснаас дараах байдлаар бусдад шилжүүлж зарцуулсан байна. Үүнд:

          2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д-О-ын Б- гэх иргэний 5861011347 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д-О-ын Б- гэх иргэний 5861011347 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Т-ы А гэх иргэний 5189070769 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Т-ы А- гэх иргэний 5189070769 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 4,850,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х.У- гэх иргэний 5189159015 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х.А- гэх иргэний 5189126646 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр өөрийнхөө төрийн банкны 291400693901 тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 4,990,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө төрийн банкны 291400693901 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөг, нийт 9 удаагийн гүйлгээгээр дээрх 4 иргэн болон өөрийнхөө данс руу 34,640,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

2022 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар иргэн Х-гийн нэр дээр 28,399,965 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

12. Мөн эрхлэгч Т.А- нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Х-ын К-гаар 4,800,000 төгрөгийн малчны зээл авхуулж, мөнгийг дараах байдлаар теллерээр бусдад шилжүүлж зарцуулсан байна. Үүнд:

2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д-ын Е-ийн 5749443399 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1,200,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Х.У- гэх иргэний 5189159015 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ж.А- гэх иргэний 5700197801 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1,900,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г.Х- гэх иргэний 5189162992 тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 60,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр теллерээс иргэн К-гийн өөрт нь бэлнээр 60,000 төгрөг гаргаж өгсөн байна. Ингээд нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр 4,730,000 төгрөгийг шилжүүлж, зарцуулсан байна.

13. Мөн эрхлэгч Т.А- нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн К-н Т-аар 5,000,000 төгрөгийн малчны зээл авхуулж, мөнгийг дараах байдлаар теллерээр бусдад шилжүүлж зарцуулсан байна. Иргэн Т-аас тодруулахад банкнаас 15,0 сая төгрөгийн малчны зээл гаргуулж авсан, үүний 5,0 сая төгрөгийг Т.А-т зээлсэн талаар тайлбар хэлсэн...

...Иргэн Се.А-ын нэр дээр 15,000,000 төгрөгийн онлайн зээл гаргахдаа цахим банкны үйлчилгээний гэрээг хуурамчаар байгуулсан байж болзошгүй байгаа. Бидний зүгээс иргэн А-оос гэрээ байгуулсан эсэх талаар асууж, гэрээг харуулахад миний гарын үсэн биш байна гэсэн юм ярьсан байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 210-213 дахь тал),  

2.42. Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай салбарын Толбо сум дахь тооцооны төвийн эрхлэгч Т.А-ын аав нь нас барсан гээд 05 дугаар сарын 05-ны үед 7 хоногийн чөлөө аваад явахаар нь манай салбараас теллерээр түр ажиллуулахаар борлуулалт, үйлчилгээний ажилтан Ж.А-г ажлын 5 хоногоор ажиллуулахаар Толбо сумын тооцооны төвд явуулсан. Тэрээр 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр билүү 14-ний өдөр бил үү надад холбогдоод “Толбо сумын тооцооны төв дээр А- гэх хүн ирээд хадгаламж барьцаалсан зээл авахаар ирээд байна, гэвч энэ хүн аль хэдийнээ хадгаламж барьцаалан 15,0 сая төгрөгийн онлайн зээл авчихсан байна” гэж хэлэхээр нь би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу Даваа гарагийн өглөө аймгийн төв тооцооны төвийн зээлийн багц хариуцсан менежер З.Ү- болон салбарын захирал Л.Ө- нарт мэдэгдсэн. Тухайн өдөр салбарын захирал Улаанбаатар хотод явж байсан бөгөөд надад Толбо сум руу очоод тулгалт хийгээд ир гэх үүрэг өгөхөөр нь би Толбо сумаас хадгаламж барьцаалан онлайн зээл гаргаж авсан хүмүүсийн жагсаалтыг гаргаж аваад тэрний дагуу тулгалт хийхээр Даваа гарагийн өглөө Толбо сум руу гарсан...

...Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өглөө аймаг руу ирээд Хаан банкны төв рүү мэдэгдээд дээрх 4 иргэний нэр дээр онлайн зээлийг эрхийг хаанаас, ямар ажилтан нээж өгсөн эсэхийг тодруулж шалгуулахад аудитор М- нь надад “наад 4 хүний эрхийг Толбо сумын тооцооны төвийн  эрхлэгч Т.А- нээж өгсөн байна” гэсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 215-216 дахь тал),  

2.43. Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.А- саяхан миний гадаад паспортыг явуулаарай гэж хэлчхээд түүний дараа миний дансыг асууж аваад надад “би нэг төсөл авчихсан байгаа, мөнгө нь чиний данс руу орох болно” гэж хэлсэн боловч миний данс руу нэг ч төгрөг орж ирээгүй. Одоо бодоход найз Т.А- нь надаас миний гадаад паспортыг авахын тулд надад худлаа ярьсан болов уу гэж бодож байна..”гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 221 дэх тал),

2.44. Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдрийн маргааш  нь Т.А- нь бид нараас 6,0 сая төгрөг зээлж авсан. Тэгээд уг мөнгийг 1-2 өдрийн дараа буцааж өгсөн. Түүнээс хойш 2-3 удаа зээл авч, хугацаанд нь өгч байсан. Хамгийн сүүлд 3 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэрээс 4,5 сая төгрөг зээлж авсан. Түүний дараа дахин мөнгө асуугаад ирэхээр нь би өөрийн гараар 1,8 сая төгрөг өсөн. ...Сүүлд эхнэр бид хоёроос авсан 6,3 сая төгрөгийг өгөөгүй байгаа. ...Ямар ч байсан бид нарын данс руу шилжүүлж өгч байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 224 дэх тал),

2.45. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.А- бид нарыг хуурч мэхэлсэн, аль эсвэл өөр байдлаар мөнгө авч байгаагүй. Анх би зээл авсан өдрөөс эхлэн надаас мөнгө зээлж авч эхэлсэн. Эхэндээ бэлнээр ч гэсэн мөнгө авдаг байсан....” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 238 дахь тал),

2.46. Гэрч Н.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сард манай нэг харилцагч ирээд данснаас мөнгө авах гэхэд дансанд байгаа мөнгө байхгүй болсон үеэс эхлэн Т.А- эрхлэгч харилцагч нарын хадгаламжийг барьцаалсан зээл гаргаж авч хувьдаа завшсан хэрэгт холбогдсон тухай сонсож мэдсэн. Энэ талаар Хаан банкны аймаг дахь салбараас шалгалт ирсэн үед Т.А- зугтаж явсан байна. ... Манай эрхлэгчид ахлах теллерийн эрхийг хамт эдэлдэг байсан. Тийм болохоор тэр хүн юу хийж байгааг бид нар мэдэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 249 дэх тал),

2.47. Гэрч Д.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар өнгөрсөн жил 9 дүгээр сарын эхээр Толбо сумын Хаан банкны эрхлэгч Т.А- нь надаас мөнгө хэрэгтэй байна гээд сая хэдэн зуун мянган төгрөгийг зээлж авч байсан. Тэгээд Т.А- надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн байх, яг хэний данснаас шилжүүлснийг бол мэдэхгүй. ...Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилогдоод 3 гаруй сар болж байгаа. Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг давхар бүхий байшинтай, гэрчилгээ нь хэний нэр дээр байгааг мэдэхгүй.  Нөхөр нь Н-ийн нэр дээр 4 үхэр, 8 ямаа, 5 хонь нийт 21 толгой мал тоолуулсан байна....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 2 дахь тал),

2.48. Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сард Т.А- надаас 1,400,000 төгрөг зээлж аваад 3-4 хоногийн дараа буцааж өгсөн. Надаас зээлж авсан мөнгөө буцааж өгснөө хойш хэд хоногийн дараа би Т.А-аас 1,900,000 төгрөг зээлж авсан.Өөрийнхөө зээлж авсан 1,900,000 төгрөгийг тухайн сарын сүүлээр буцааж өгсөн. ...2022 оны 05 дугаар сарын 06-ны үед Т.А- аав нь нас барж чөлөө авсан үед би дахин 7 хоногийн хугацаатай томилолтоор очсон. Тэр үед нэг өдөр үл таних хүн ирж хадгаламж барьцаалсан зээл авна гэхээр нь тэр хүний хадгаламжийг шалгахад өмнө зээл гаргаж авсан байсан. Тэр хүнд энэ талаар хэлэхэд ямар нэгэн зээл аваагүй гэхээр нь миний бие тухайн үед Т.А-ын ажлыг орлож байсан Н- гэх хүнд энэ талаар мэдэгдсэн....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 53 дахь тал),

2.49. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Т.А- гэх хүн утсаар залгаад “чиний данс руу мөнгө хийнэ, нэг данс руу хийгээд өгөөч” гэхээр нь би тухайн үед манай Толбо сумд байдаг аав, ээжийн хөрш Т.А- гэж бодоод дотроо юм бодолгүй “тэгье” гэж хариулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу эхлээд 5,500,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг нийтдээ 10,500,000 төгрөг орж ирэхээр нь би Т.А- гэх хүний мессежээр явуулсан данс руу нь тухайн мөнгийг бүгдийг нь шилжүүлж өгсөн байсан.....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 60 дахь тал),

2.50. Гэрч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хадам дүү Т.А- нь мөнгө хэрэгтэй үедээ нөхөр бид хоёроос байнгын мөнгө зээлж авч байдаг бөгөөд сүүлд гэхэд л нийтдээ 21,0 сая гаруй төгрөг авсан гээд манай нөхөр Ж- яриад байсан. Миний мэдэхийн нийт авсан мөнгө нь 21,0 гаруй сая төгрөг гэж ойлгосон.  Т.А- нь нөхөр бид хоёроос авсан мөнгөө буцааж өгсөн байсан....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 80 дахь тал),

2.51. Гэрч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 2022 оны 03 дугаар сарын эхээр мөнгөний хэрэг гараад бид Т.А- эгч рүү удаа дараа залгаж өрөө нэхсэн. Тэгээд хэд хоногийн дараа миний данс руу 7,000,000 төгрөг орж ирсэн. Үлдсэн 3,000,000 төгрөгийг нь саяхан 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бэргэн Нурбаршагийн дансаар дамжуулан хийсэн санагдаж байна. Ямар ч байсан тэр хүний данснаас над руу үлдсэн 3,000,000 төгрөгийг шилжүүлж өрөө дуусгасан....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 101 дэх тал),

2.52. Гэрч Ж.Е-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.А- нь өнгөрсөн жил надад Улаанбаатар хот явж тендер хөөцөлдөх гэж байгаа 30,000,000 төгрөг хэрэгтэй байна, оны өмнө хүүгийн хамт өгөх болно гэхээр нь тэр хүнд итгээд мөнгөө өгсөн. Мөнгөө буцааж авахдаа ямар нэгэн хүү энэ тэр нэмж аваагүй....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 170 дахь тал),

2.53. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ тухай мэдэхгүй. Надад ямар ч мөнгө өгөөгүй... Миний гар утсанд ямар нэгэн мобайл банк байхгүй. Би мөнгөө хийгээд буцааж авахад л ашигладаг. Би өөрийн дансаа хянаж хардаггүй....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 236 дахь тал),

2.54. Гэрч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тийм юм мэдэхгүй. Энэ тухай анх удаа сонсож байна. Би хэнээ ч ямар ч мөнгө аваагүй. Би тэр үед зусланд байсан.  Бид нар хөдөө байдаг болохоор гар утсанд ямар нэгэн мэдээлэл ирэхгүй....” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 243 дахь тал),

2.55. Гэрч Ү.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын үеэр ахлах теллер Е- жилийн чөлөө аваад ажлаасаа гараад явсан. Түүнээс хойш одоо хүртэл ахлах теллерийн орон тоог эрхлэгч Т.А- давхар орлон ажиллаж байгаа. ...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 248-249 дэх тал),

2.56. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин 5189155135 тоот дансыг би огт мэдэхгүй байна. Уг дансыг би нээлгэж байгаагүй. Т.А- надад мөнгө төгрөг шилжүүлж байгаагүй. Мөнгө шилжүүлсэн талаар ямар нэгэн юм хэлээгүй. ...Би интернэт банкаа 2021 оны 8 дугаар сараас хойш огт ашиглаагүй. ...Т.А- нь надад мэдэгдэлгүйгээр миний данс руу интернэт банкаар орж мөнгө шилжүүлж байсан байна. ...Өөрөөр хэлбэл сар бүрийн эргэн төлөлтийн мөнгийг зээлийн данс руу Т.А-аар шилжүүлж авхуулдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 1-2 дахь тал),

2.57. Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 12-ны үеэр миний бие төрсөн дүү болох С.А-ын нэр дээр байгаа хадгаламжийн мөнгийг гаргаж авахаар дүү А- бид хоёр сумын төвд ирээд Хаан банкны тооцооны төвд ирж теллертэй уулзахад тэрээр дүүгийн нэр дээр байгаа хадгаламжийг барьцаалж зээл гаргасан байна гэсэн. Тэгээд дүү бид хоёр гайхаад ийш, тийшээ залгах үед тооцооны төвийн эрхлэгч Т.А- нь бид нарт ирээд “А-ын нэр дээр байсан хадгаламжийг барьцаалж зээл авчихсан юм аа уучлаарай, одоо төлж өгье” гээд хэсэг хугацааны дараа миний данс руу 14,400,000 төгрөг орж ирсэн....” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 19 дэх тал),

 2.58. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22/29 дугаартай “...3.Хаан банкны иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт, иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ, шимтгэл хураамжийн баримт, иргэдийн харилцах дансны гэрээ, барьцааны гэрээнүүдэд байгаа гарын үсэг нь хохирогч Се.А-ын гарын үсэгтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (5-р хавтаст хэргийн 92-109 дэх тал),

2.59. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хувь хүмүүст өр зээлтэй байсан болохоор арга бараад албан тушаалаа ашиглаж, иргэдийн нэр дээр цахим зээл гарган авч өр зээлээ барагдуулсан болно. ...Миний бие Л-ы нэр дээр гаргаж авсан цахим зээл болох 34,0 сая төгрөгийг бусдад өгөх ёстой өр зээлд өгч дуусгасан. Уг иргэний нэр дээр авсан зээлээ Л-ы дүү нь байх ямар ч байсан Б-ын нэр дээр 49,9 сая төгрөгийн цахим зээл гаргаж аваад барагдуулсан юм. Иргэн Л-ы нэр дээр сүүлд авсан 34,0 сая төгрөгийг бусдад өгөх өр зээлд өгч барагдуулсан. ...Б-ын нэр дээр авсан 49,9 ая төгрөгөөр Л-ы нэр дээр сүүлд авсан зээлээ төлөөд үлдэгдэл мөнгөөр нь бусад хүмүүст өгөх ёстой өр зээлээ өгч барагдуулсан.  ...Иргэн ТиЛ-ы нэр дээр гаргаж авсан 17,0 сая төгрөг, С.З-н нэр дээр гаргаж авсан байсан 45,0 сая төгрөг, иргэн Х-ийн нэр дээр гаргаж авсан 12,7 сая төгрөг, Г-гийн нэр дээр гаргаж авсан 9,2 сая төгрөгийг мөн адил бусдад өгөх өр зээлд өгсөн....Ж.Е- гэх хүнээс 2021 оны 10 дугаар сарын үеэр 30,0 сая төгрөгийн зээл авсан байсан. Мөн С.А- гэх хүнээс 2021 оны 10 дугаар сарын үеэр 10,0 сая төгрөгийн зээл авсан. Мөн Т- гэх хүнээс 2021 оны 02 дугаар сарын үеэр 114,0 сая төгрөгийн зээл авсан байсан. Төрсөн ах Ж-аас 2021 оны 10 дугаар сарын үеэр 18,0 сая төгрөгийн зээл авсан байсан. Мөн иргэн Сайна гэх хүнээс 2022 оны 02 дугаар сарын үеэр 5,0 сая төгрөгийн зээл авсан. Мөн сая аав маань нас барахад иргэний нэр дээр гаргаж авсан мөнгөнөөс 6,0 сая төгрөгийг зарцуулсан. Аав маань  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байна. Мөн аав маань амьд сэрүүн байхдаа 2021 оны 10 дугаар сад Улаанбаатар хотод очиж зүрхний хагалгаанд орохдоо иргэний нэр дээр гаргаж авсан мөнгөнөөс 4,8 сая төгрөг, мөн өөрийн хэрэглээндээ хотод байхдаа 1,2 сая төгрөгийг тус тус зарцуулсан. ...Миний бие Төрийн банкинд 02914693901 тоот харилцан данстай, Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн болон долларын гэх хоёр данстай. Хаан банкинд 5189101745 тоот харилцах данстай, мөн 5189089704 тоот цалингийн, 5189157007 тоот гэх данстай.  ...Би Ж-ийн дансыг ашиглаж түүний нэрийн өмнөөс интернэт банкаар нэвтэрч өр зээлээ барагдуулж байсан. Тэрнээс түүний дээрх дансанд 15 удаагийн гүйлгээгээр 70,367,700 төгрөг шилжүүлж байсан талаар Ж- огт мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 136-137 дахь тал),

 

2.60. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би цахим зээл гаргаж авахаас өмнө хөдөө мал маллаж амьдардаг, нэр дээрээ хадгаламжтай, интернэт банк нээлгээгүй байсан иргэдийг судалж байгаад иргэн Б.Л-, Б.Т-, Б.Ба-, С.А-, С.А-, А.Г-, О.Ж-, С.З-, Б.Б-, С.Х- нарыг сонгож авсан. Тэгээд миний бие Толбо сумын Хаан банкны тооцооны төв дээрх өөрийнхөө өрөөнд байсан суурин компьютероос дээрх иргэдэд интернэт банкны эрх нээж өгөөд нууц үгийг нь өөрийнхөө нэр дээрх гар утсандаа аваад улмаар өөрийнхөө “Самсунг А5” маркийн ухаалаг гар утсанд интернэт банкны программ суулгаад уг программаар дамжин дээрх иргэдийн нэвтрэх нэр, нууц үгээр данс руу нь ордог байсан. Тэгээд утасны интернэт банкаар дээрх иргэн бүрд тусдаа харилцах данс нээгээд улмаар цахим зээл авах хүсэлт гаргаад, хүсэлтийг нь суурин компьютерээсээ нээж өгсөн. Түүний дараа цаанаас хадгаламж барьцаалсан онлайн зээлийн гэрээ гарч ирсэн болгоныг компьютерт хадгалдаг байсан. Тэгээд иргэний нэр дээр шинээр нээсэн харилцах дансанд онлайн зээлийн мөнгө орж ирэх үед нь цаашаагаа шилжүүлдэг байсан.

Би дээрх иргэдийн нэр дээр онлайн зээл гаргахдаа өөрийнхөө ажлын өрөөнд байдаг банкны “Dell” маркийн суурин компьютер болон өөрийнхөө “Самсунг А5” маркийн ухаалаг гар утас хоёрыг ашигладаг байсан. Өөр төхөөрөмж ашиглаагүй. ...Дээрх иргэдийн Се.А-ын нэр дээр зээлийн гэрээ, цахим интернэт банк ашиглах гэрээ, барьцаа хөрөнгийн гэрээ гэх гурван хуудсыг гаргаад түүний интернэт банк ашиглах гэрээ болон барьцаа хөрөнгийн гэрээнд нь А- гэж хуурамчаар бичсэн асуудал байгаа. Өөр иргэний нэр дээр гэрээг цаасаар хэвлээд гарын үсэг зурсан асуудал байхгүй болно...

...Би иргэн Б.Л-, Б.Т-, Б.Ба-, С.А-, С.А-, А.Г-, О.Ж-, С.З-, Б.Б-, С.Х- нарын нэр дээр гаргаж авсан онлайн зээлийн мөнгийг гадаад руу шилжүүлсэн асуудал огт байхгүй, бүх мөнгийг өр зээлд өгсөн. Харин дээрх иргэдийн нэр дээр онлайн зээл авахаас өмнө хэд хэдэн иргэдээс зээл аваад гадаад руу мөнгө төгрөг шилжүүлдэг байсан. Энэ талаар дэлгэрэнгүй хэлэхэд миний бие нөхөртэйгөө таарамж муутай байдаг байсан. Чухам ямар хэлбэрээр гэвэл миний нөхөр болон Н- намайг байнгын харддаг, түүнээсээ болоод заримдаа зоддог байсан. Энэ талаар манай ажлынхан бүгд мэддэг.

Одоогоос хоёр жилийн өмнө байх, 2020 оны 06 дугаар сарын үеэр миний фейсбүүкт гадаадын иргэний аккаунтаас “та өв залгамжлагч болох боломжтой” гэсэн чат ирсэн байхаар нь би тэр хүнтэй чатлаж байгаад сүүлд нь миний мейл рүү юм явуулдаг болсон. Тэр гадаадын иргэн надад монгол хэлээр юм бичдэг байсан бөгөөд надад эхэндээ өв залгамжлагч болохын тулд 1,500,000 төгрөг шилжүүлээрэй гэсэн. Би нөхөртэйгөө таарамж муутай болохоор амьдралаа дээшлүүлье гэж бодоод тэр гадаадын иргэнтэй байнгын чаталдаг байсан. Эхэндээ 1,500,000 төгрөгийг хотод сургалтад явж байхдаа Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан гадаадын иргэний өгсөн данс руу шилжүүлсний дараа надад мейл ирээд өмгөөлөгч авах ёстой гээд 7,000,000 төгрөг асуухаар нь сумын таньдаг хүмүүсээс мөнгө төгрөг зээлээд 7,000,000 төгрөгийг мөн Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан гадаад улсын данс руу шилжүүлсэн. Дараагаар нь нөгөө мэйлээс надад “та албан ёсоор өв залгамжлагч боллоо” гэсэн мессеж явуулаад надаас удаа дараа мөнгө асуухаар нь би Худалдаа хөгжлийн банкны өөрийнхөө харилцах дансаар хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийтдээ 150 гаран сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаарх бүх баримтууд миний “Самсунг А5” маркийн гар утсанд байгаа боловч би саяхан хот явахаас өмнө нөхөртэйгөө муудалцаад зугтаад явж байхдаа утсаа хаясан байсан. Одоо хүртэл утсаа олохгүй байгаа. Хэрэв утас минь олдвол утсанд гадаадын хүнтэй чаталж байсан мессежнүүд болон миний мейл рүү явуулж байсан мессеж, Худалдаа хөгжлийн банкаар орлого хийхгүйгээр шууд шилжүүлж байсан хуулга баримтуудын зургууд бүгд байгаа болохоор танд гаргаж өгнө гэж бодож байгаа. Эцэст нь хэлэхэд би гадаадын иргэний өв залгамжлагч болоод их мөнгөтэй болж, амьдрал ахуйгаа дээшлүүлээд хот бараадаж амьдрах хүсэл мөрөөдөлдөө хөтөлж яваад сумын олон иргэдээс мөнгө зээлж аваад сүүлд нь нөгөө иргэд зээлсэн мөнгөө асууж ирэхээр нь дээрх иргэдийн нэр дээр онлайн зээл гаргаж аваад өрөө өгдөг байсан....

 ...2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, хот руу явахаас нэг хоногийн өмнө аймгийн төвд явж байгаад халааснаасаа унагаасан. Тэгээд одоо хүртэл утсаа олохгүй байгаа... ..Би ганцхан мейлтэй бөгөөд [email protected] хаяг дээрээ гадаадын иргэнээс мессеж явуулдаг байсан. Одоо болохоор мейл рүүгээ орж чадахгүй явж байгаа. ....95951829, 94505676 дугааруудыг ашиглаж байсан бөгөөд уг хоёр дугаараа алга болгож авсан “Самсунг А5” маркийн утсандаа хийж явсан болохоор хамт алга болсон...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 139-140 дэх тал),

2.61. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний бие 2021 оны 07 дугаар сард тооцооны төвийн ахлах теллер Е-ын орон тоог давхар орлож ажилласнаас хойш иргэн Б-н Л-, Ш-н Е, Б-н А, Х-н Б, Б-ын Е, А.Г-й, Т-ы Е, С-ын К- гэх нийт 8 хүний нэрийн өмнөөс Хаан банкны аппликейшн ашиглаад дээрх иргэдийн нэр дээрх харилцах дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн зарцуулж, хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл дээрх 8 иргэн өөрсдөө өмнө нь Хаан банкны аппликейшн ашиглах эрх аваагүй байсныг ашиглаад хүн бүрийн нэр дээр шинээр аппликейшн ашиглах эрх олгоод нэвтрэх нэр, нууц үгийг нь мэдэж аваад улмаар данс руу нь нэвтрээд харилцах дансанд нь байсан мөнгийг авч ашигласан юм. Тодорхой хэлэхэд иргэн Б.Л-ы нэр дээрх харилцах данснаас /дансыг нь санахгүй байна/ 6,990,000 төгрөгийг өр зээлд өгч ашигласан. Мөн аргаар иргэн Ш.Е-ы харилцах данснаас 10,000,000 төгрөг гаргаад бусдад өгөх ёстой өр зээлд өгсөн. Дараа нь иргэн Баршайн Аы харилцах данснаас 7,000,000 төгрөгийг авч ашигласан, бас өр зээлд өгсөн.

Мөн иргэн Хавийн Б-ханы харилцах данснаас мөн аргаар 25,800,000 төгрөгийг бусдад өгөх өрөндөө шилжүүлж ашигласан. Мөн Б.Е-ы харилцах данснаас мөн аргаар 6,000,000 төгрөгийг бусдад шилжүүлж ашигласан. Мөн А.Г-йгийн харилцах дансанд байсан мөнгөнөөс 10,100,000 төгрөгийг бусдад өгөх ёстой өр зээлд өгч ашигласан.Т.Е-ы харилцах дансанд байсан мөнгөнөөс 7,100,000 төгрөгийг бусдад өгөх ёстой өр зээлд өгч ашигласан. Сүүлд иргэн С.К-ийн харилцах дансанд байсан мөнгөнөөс 14,400,000 төгрөгийг С.А-ын нэр дээрх хадгаламжийг барьцаалж авсан онлайн зээлийн мөнгийг төлөхөөр А-ын ах С.Т- рүү шилжүүлж өгсөн...

....Миний бие нэр бүхий 8 иргэний нэр дээрх харилцах дансанд байсан мөнгийг харилцагчид мэдэгдэлгүйгээр гарган авч ашигласан бөгөөд одоогийн байдлаар 7 хохирогчийн мөнгийг тухайн бүр төлж барагдуулсан. Үлдсэн иргэн К-ийн 14,400,000 төгрөгийг төлж өгөөгүй байгаа. Гэхдээ ойрын хугацаанд төлж өгөх болно. Иргэн Л-ы нэр дээрх хадгаламжийг барьцаалж 2 удаа, Се.А-ын нэр дээрх хадгаламжийг барьцаалж 1 удаа, иргэн С.А-ын нэр дээрх хадгаламжийг барьцаалж 1 удаа, Зулхайн нэр дээрх хадгаламжийг барьцаалж 1 удаа, Ж-ийн нэр дээрх хадгаламжийг барьцаалж 3 удаа, Б-ын нэр дээрх хадгаламжийг барьцаалж 1 удаа, ТиЛ-ы нэр дээр хадгаламж барьцаалж 1 удаа, Г-, Х- нарын нэр дээрх хадгаламжийг барьцаалж тус бүр 1 удаа, нийт 13 удаагийн үйлдлээр нийт 10 хохирогч нарын нэр дээр хадгаламж барьцаалсан онлайн зээл гаргаж авч хувьдаа завшсан  үйлдээ хүлээн зөвшөөрч байна. ...Яг хэний мөнгийг хэн рүү шилжүүлснээ нарий сайн санахгүй байна. Ямар ч байсан бүх мөнгийг өртэй хүмүүст л шилжүүлсэн байсан. Ер нь бол сумын таньдаг олон хүмүүсээр хувиараа мөнгө зээлж аваад буцааж нөгөө хүмүүсийн мөнгийг төлөх гээд дээрх харилцагч нарын дансанд байсан мөнгийг авах болсон юм. ...Би GABREIL Yildiz гэх хаягтай гадаадын иргэн лүү тавиад сая төгрөг шилжүүлсэн санагдаж байна. Мөн Barristemran KhemkhaengKng гэх хаягтай өмгөөлөгчид бас мөнгө төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 154 дэх тал),

2.62. Шүүгдэгч Т.А-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 458081664 тоот долларын, 458074635 тоот төгрөгийн данснуудыг хуулга (5-р хавтаст хэргийн 206-208 дахь  тал),

2.63. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Т.А-ыг 3 сарын туршилтын хугацаагаар Толбо тооцооны төвд ахлах теллерээр ажиллуулсан талаарх “Хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай” 143 дугаартай, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаартай “Ажилтныг жинхлэх тухай” болон мөн тус салбарын захирлын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/О1 дугаартай иргэн Т.А-ыг Толбо тооцооны төвд эдийн засагчаар ажиллуулсан талаарх “Ажлын байр, албан тушаал өөрчлөгдөх тухай” тушаалуудын хуулбар, хөдөлмөрийн гэрээ (5-р хавтаст хэргийн 215-222 дахь  тал),

2.64. Хаан банкны алхах теллер, эрхлэгчийн албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолт, Эд хөрөнгө хариуцах ажилтантай байгуулах эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ,Тооцооны төвийн эрхлэгч Т.А-тай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  (5-р хавтаст хэргийн 223- 250 дахь  тал),

2.65. Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А-тай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Эд хөрөнгө хариуцах ажилтантай байгуулах эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Дүрэм, журам заавартай танилцсаныг баталгаажуулах хуудас, Хаан банкны ажилтны зан төлөвийн дүрэм, (6-р хавтаст хэргийн 6-13 дахь  тал),

2.66. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Т.А-ыг Толбо тооцооны төвийн эрхлэгчээр жинхлэн ажиллуулсан талаарх “Ажилтныг жинхлэх тухай” Б/31 дугаартай тушаал, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/51800/0104/21 дугаартай  Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А-т 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ахлах теллерийн ажил үүргийг хавсран ажиллуулсан тушаал, Хаан банкны Эрхлэгч-ахлах теллерийн тодорхойлолт (6-р хавтаст хэргийн 37-43 дахь  тал),

2.67. Хаан банкны Аудитын газрын 2022  оны 05 дугаар сарын 31-ний өдрийн КВ/53/04/IAO/22-30 дугаартай Хэсэгчилсэн аудит хийсэн талаарх “Дүгнэлт: 3.1. Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А- нь албан тушаалаа урвуулан ашиглаж харилцагч нарын бүртгэлд өөрчлөлт оруулах, интернэт банк, онлайн бүртгэлийн үйлчилгээ нээх, онлайн зээл авах, бусдын данснаас зөвшөөрөлгүй зарлагын гүйлгээ хийх,  бусад төрлийн зээл авхуулах, банкны хөрөнгийг хууль бусаар худалдах хэлцэл хийх замаар 49 удаагийн үйлдлээр нийт 450,9 сая төгрөгийн ашиглан залилангийн шинжтэй үйлдэл үйлдсэн байна. Үүнээс 2022.05.28-ны өдрийн байдлаар нийт 15 харилцагчийн 307,4 сая төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байна. 3.2. Т.А-т харилцан тохиролцож зээл авч өгсөн 3 иргэний 38,1 сая төгрөг, банкны барилга худалдан авахаар төлбөрийг нь өгсөн гэх 2 иргэний 49,0 сая төгрөг, нийтдээ 87,2 сая төгрөгийн хохирлыг банк хариуцах үндэслэлгүй. Харин бусад 10 харилцагчийн 220,2 сая төгрөгийн хохирлыг Баян-Өлгий салбарт Т.А-ын нэр дээр авлага үүсгэж барагдуулах нь зүйтэй байна. 3.3 Толбо тооцооны төвийн хадгаламж барьцаалсан онлайн зээл өмнөх саруудад 1-5 зээл олгогдсон бол 2022 оны 3-р сард 10 зээл, 4-р сард 16 зээл олголт хийгдэх байдлаар зээлийн тоо өссөн байна....”  гэсэн дүгнэлт (6-р хавтаст хэргийн 46-48 дахь  тал),

2.68. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай банкнаас гаргаж өгсөн №КВ/53/04/1АК/22-30 дугаартай хэсэгчилсэн аудитын тайлангийн 2 хуудасны 2.2 дахь хэсэгт тусгагдсан 8 иргэний талаар дэлгэрэнгүй ярьж өгье. Үүнд:

1.Б овогтой А гэх харилцагч нь Хаан банкны 5189115238 тоот дансыг эзэмшдэг ба 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийн зарлага гарч Хаан банкны 5189114530 тоот дансны эзэмшигч А овогтой Е-ийн данс руу, мөн өдөр 2,000,000 төгрөгийн зарлага гарч Хаан банкны 5189089953 тоот дансны эзэмшигч М овогтой Т-ийн данс руу тус тус 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,000,000 төгрөгийн зарлага хийгдсэн.

2.Б овогтой Л- гэх харилцагч нь Хаан банкны 5189011067 тоот дансыг эзэмшдэг ба 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр уг данснаас 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг гээд нийт 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөгийн зарлага гарч Б овогтой Ж-ы эзэмшлийн 5189148515 тоот данс руу, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 40.000 төгрөгийн зарлага гарч Е овогтой С-ын эзэмшлийн 5020757641 тоот данс руу, мөн өдөр 950,000 төгрөгийн зарлага гарч Х овогтой Ж-ийн эзэмшлийн 5180886185 тоот данс руу тус тус нийт 4 удаагийн гүйлгээгээр 6,990,000 төгрөгийн зарлага гарсан.

3.Х овогтой Б-ы эзэмшлийн хаан банкны 5189039526 тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгөөр нийт 3 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 4 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийн зарлага гарч Ш овогтой Е-ы Төрийн банкны 291000034525 тоот данс руу, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 600,000 төгрөгийн зарлага гарч Х овогтой М-ы эзэмшлийн 5189044208 тоот данс руу, мөн өдөр 600,000 төгрөгийн зарлага гарч Н овогтой М-ы эзэмшлийн 5189148956 тоот данс руу, мөн өдөр 2,100,000 төгрөгийн зарлага гарч Г овогтой Б-ийн эзэмшлийн 5190133149 тоот данс руу, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,900,000 төгрөгөөр нийт 3 удаагийн гүйлгээгээр 8,700,000 төгрөгийн зарлага гарч Төлеген овогтой А-ын эзэмшлийн төрийн банкны 291400693901 тоот данс руу, мөн өдөр 3.800.000 төгрөгийн зарлага гарч бусад банкны данс руу тус тус 11 удаагийн гүйлгээгээр нийт 25,800,000 төгрөгийн зарлага хийгдсэн.

4. Ш овогтой Е-ы эзэмшлийн Хаан банкны 5189020491 тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөгийн зарлага гарч Х овогтой И-ын эзэмшлийн 5180679087 тоот данс руу 1 удаагийн гүйлгээ хийгдсэн.

5. Б овогтой Е-ы эзэмшлийн хаан банкны 5189092230 тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөгийн зарлага гарч Б овогтой Ж-ы эзэмшлийн 5189148515 тоот данс руу 1 удаагийн гүйлгээ хийгдсэн.

6.Т овогтой Е-ы эзэмшлийн Хаан банкны 5189119469 тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 5,100,000 төгрөгийн зарлага гарч Е овогтой Пу-ийн эзэмшлийн 5189146266 тоот данс руу, мөн өдөр 2,000,000 төгрөгийн зарлага гарч М овогтой Х-гийн эзэмшлийн 5189103107 тоот данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр 7,100,000 төгрөгийн зарлага хийгдсэн.

7.А- овогтой Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5189064326 тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийн зарлага гарч Х овогтой А-ийн эзэмшлийн 5189126646 тоот данс руу, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 400,000 төгрөгийн зарлага гарч М овогтой Г-гийн эзэмшлийн 5189051769 тоот дансруу А- овогтой Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5189116730 тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийн зарлага гарч С.О-ийн эзэмшлийн 5189123384 тоот данс руу, мөн өдөр 1,100,000 төгрөгийн зарлага гарч Ш овогтой Е-ийн эзэмшлийн 5189048361 тоот данс руу, мөн өдөр 1,800,000 төгрөгийн зарлага гарч Г овогтой Б-ийн эзэмшлийн 5190133149 тоот данс руу, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1,300,000 төгрөгийн зарлага гарч Монгол овогтой Х-гийн эзэмшлийн 5189103107 тоот данс руу, мөн өдөр 500.000 төгрөгийн зарлага гарч К овогтой М-ийн эзэмшлийн 5189149018 тоот данс руу, мөн өдөр 500,000 төгрөгийн зарлага гарч С овогтой Е-ийн эзэмшлийн 5189143378 тоот данс руу, мөн өдөр 1,000,000 төгрөгийн зарлага гарч Х овогтой А-ийн эзэмшлийн 5189126646 тоот данс руу тус тус 9 удаагийн гүйлгээгээр 10,100,000 төгрөгийн зарлага гарсан.

8.С овогтой К-ийн эзэмшлийн хаан банкны 5189131260 тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14,400,000 төгрөгийн зарлага гарч Т овогтой А-ын эзэмшлийн 5189101745 тоот данс руу тус тус орсон байна. ...С овогтой К-ийн эзэмшлийн данснаас гарсан 14,400,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Бусад 7 иргэний мөнгийг төлж барагдуулсан. Зарим иргэний мөнгийг төлж барагдуулахдаа эхний ээлжид авсан мөнгөө дараагийн ээлжийн хүнээс авсан мөнгөөрөө нөхөж төлдөг үйлдлүүд харагдаж байгаа. Мөн өөр иргэдийн Хаан банкнаас зээл гаргуулж авч байгаа төлбөрөөс нөхөж төлдөг болох нь банкны хуулга болон лавлагаанаас харагдаж байгаа юм. ...Дээрх нэр дурдагдсан 8 иргэний данснаас зарлага гарч тодорхой иргэдийн данс руу мөнгө орсон нь баримтаар тогтоогддог. Гэхдээ бидний хувьд хувь хүний мэдээллийн нууцлалтай холбоотойгоор орлого орсон иргэдийн дансыг нэг бүрчлэн шалгах боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 49-52 дахь тал),  

2.69. Иргэн Б.Н-ээс гаргаж өгсөн 000660604 дугаартай газрын гэрчилгээний хуулбар 1 хуудас, 2021 оны малын А дансны хуулбар 4 хуудас баримтыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гаргаж өгсөн баримтууд (6-р хавтаст хэргийн 52-57 дахь тал),  

2.70. Шүүгдэгч Т.А-ын амьдарч байсан гэх байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (6-р хавтаст хэргийн 63-69 дахь тал),  

2.71. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналт прокурорын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол (6-р хавтаст хэргийн 122-123 дахь тал),  

2.72. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22-0604 дугаартай “Хувийн сууцны зориулалттай байшин зах зээлийн үнэ цэнэ  19,452,007 төгрөг, 544 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар 761,600 төгрөг, Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, 8 тооны бод малын үнэ 6,400,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын байдлаар үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, малын үнэлгээний дүн 41,600,000 төгрөг” гэсэн дүгнэлт  (6-р хавтаст хэргийн 130-144 дэх тал),  

2.73. Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/6273 дугаартай албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч Т.А-ын сүүлийн 1 жилийн хугацаанд бэлнээр гуйвуулсан гадаад гуйвуулгын мэдээлэл, лавлагаа (6-р хавтаст хэргийн 155-156 дахь тал) зэрэг болно. 

2.75. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1.Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  “Т овогтой А- нь ам бүл 5. Толбо сумын 5-р багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 175 дахь тал),

2. Н-ийн Д, Н-ийн Олжас, Н-ийн А нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Н-, Т.А- нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар (5-р хавтаст хэргийн 176-179 дэх тал),

3. Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7, 8 дугаартай тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 182-183 дахь тал),

4. Шүүгдэгч Т.А-ын нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (5-р хавтаст хэргийн 186 дахь тал),

5. Шүүгдэгч Т.А-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, өмчлөх, эзэмших газар байхгүй талаарх лавлагаанууд (5-р хавтаст хэргийн 186 дахь тал),

6. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (5-р хавтаст хэргийн 201 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.76. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон үйл баримт, хэргийн нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч Т.А- нь Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж, тус тооцооны төвийн ахлах теллерийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа тус банкны интернет банкны үйлчилгээг ашиглан харилцагч нарын данснаас зөвшөөрөлгүйгээр

1. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Л-ы 5189011067 тоот харилцах данснаас 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг, мөн данснаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 990,000 төгрөг, нийт 6,990,000 төгрөг,

2. хохирогч Б.А-ы 5189115238 тоот харилцах данснаас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөг,

3. хохирогч Х.Б-ы 5189039526 тоот харилцах данснаас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, мөн данснаас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 3,300,000 төгрөг, мөн данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 12,500,000 төгрөг, нийт 25,800,000 төгрөг,

4. хохирогч Б.Е-ы 5189092230 тоот харилцах данснаас 2021 оны  7 дугаар сарын 27-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг,

5. хохирогч Т.Е-ы 5189119469 тоот харилцах данснаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 7,100,000 төгрөг,

6. хохирогч А.Г-гийн 5189064326 тоот харилцах данснаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг, мөн данснаас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөг, мөн иргэний нэр дээрх 5189116730 тоот харилцах данснаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 4,400,000 төгрөг, мөн данснаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 3.300.000 төгрөг, нийт 10,100,000 төгрөг,

7. хохирогч Ш.Е-ы 5189020491 тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг,

8. хохирогч С.К-ийн 5189131260 тоот харилцах данснаас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 14,400,000 төгрөг, нийт  87,390,000 төгрөгийг дээрх нэр бүхий 8 хохирогчийн харилцах данснаас 31 удаагийн үйлдлээр тус тус бусдын дансанд шилжүүлж ашигласан,

мөн шүүгдэгч Т.А- нь албаны үйл ажиллагаанд хэрэглэдэг компьютер, гар утсаа  ашиглан хохирогч нарын нэр дээр интернэт банкны эрх нээж, улмаар хохирогч нарын тус банкин дахь хадгаламжийг барьцаалж,  

1. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Б-ын хадгаламжийг барьцаалан 25,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл,

2. 2022 оны 04 дүгээр сарын 22, 28-ны өдрүүдэд хохирогч Б.Ба-ын хадгаламжийг барьцаалан 49,900,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл,

3. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Л-ы хадгаламжийг барьцаалан 34,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл,

4. хохирогч Б.Л-ы нэр дээрх хадгаламжийг барьцаалан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 34,000,000 төгрөгийн онлайн зээл,

5. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Т-ы хадгаламжийг барьцаалан 17,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл,

6. хохирогч С.Х-ийн хүүхдийн хадгаламжийг барьцаалан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12,700,000 төгрөгийн онлайн зээл,

7. хохирогч А.Г-гийн нэр дээрх хадгаламжийг барьцаалж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 9,200,000 төгрөгийн онлайн зээл,

8. хохирогч Се.А-ын нэр дээрх хадгаламжийг барьцаалж, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 15,000,000  төгрөгийн онлайн зээл,

9. хохирогч С.А-ын нэр дээрх хадгаламжийг барьцаалж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөгийн онлайн зээл,

10. хохирогч О.Ж-ийн нэр дээрх хүүхдийн хадгаламжийг барьцаалж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөгийн мөн иргэний нэр дээрх хадгаламжийг барьцаалж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийн онлайн зээл,

11. хохирогч С.З-н нэр дээрх хадгаламжийг барьцаалж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 45,000,000 төгрөгийн онлайн зээл тус тус авч, дээрх  нэр бүхий 10 хохирогчийн  хадгаламжийг барьцаалж 14 удаагийн үйлдлээр нийт 269,800,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээлийг  өөрийнхөө болон бусдын нэр дээрх данснуудыг ашиглан шилжүүлэн захиран зарцуулсан, 

Мөн шүүгдэгч нь зээл гаргуулж ашиглах зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогч К.Т-аар тус Тооцооны төвөөс  15,000,000 төгрөгийн малчны зээл авхуулж,  5,000,000 төгрөгийг нь авсан, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Х.К-гаар 4,800,000 төгрөгийн малчны зээл гаргуулах зэргээр нийт 9,800,000 төгрөгийг зээл гаргуулж өрөө ашигласан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

3.1.1 Шүүгдэгч Т.А-ын ашигладаг [email protected] цахим шууданд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1-р хавтаст хэргийн 171-174, 176-228 дахь тал),

3.1.2 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Т.А-ын ашиглаж байсан компьютерын процессорт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 229-231 дэх тал),

3.1.3 Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 232-250, 2-р хавтаст хэргийн 1-83 дахь тал),

3.1.4.  Иргэн О.Ж-ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Т.А-ын гараар бичиж өгсөн гэх баримт  (2-р хавтаст хэргийн 176-177 дахь тал),

3.1.5. Гэрч, Х.М-ын /хяналт шалгалт хийсэн аудитор/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус аймгийн Толбо сумын тооцооны төвийн эрхлэгч Т.А-т холбогдуулан явуулсан дотоод хяналт шалгалтаар эрхлэгч Т.А- нь өөрийнхөө интернэт банк руу ордог төхөөрөмжүүдээс /өөрийнх нь гар утас, банкинд ашигладаг суурин компьютер, бас нэг төхөөрөмж/ дараах харилцагч нарын интернэт банк руу нэвтэрч, зээлийн эрх үүсгэн өгч, дараах нэр бүхий иргэдийн нэр дээр тус тус зээл гарган авсан нөхцөл байдал тогтоогдсон... ” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 210-213, (6-р хавтаст хэргийн 49-52 дахь тал),  

3.1.6. Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22/29 дугаартай “...3.Хаан банкны иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлтийн маягт, иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ, шимтгэл хураамжийн баримт, иргэдийн харилцах дансны гэрээ, барьцааны гэрээнүүдэд байгаа гарын үсэг нь хохирогч Се.А-ын гарын үсэгтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (5-р хавтаст хэргийн 92-109 дэх тал),  

3.1.7. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хувь хүмүүст өр зээлтэй байсан болохоор арга бараад албан тушаалаа ашиглаж, иргэдийн нэр дээр цахим зээл гарган авч өр зээлээ барагдуулсан болно. ...Би Ж-ийн дансыг ашиглаж түүний нэрийн өмнөөс интернэт банкаар нэвтэрч өр зээлээ барагдуулж байсан. Тэрнээс түүний дээрх дансанд 15 удаагийн гүйлгээгээр 70,367,700 төгрөг шилжүүлж байсан талаар Ж- огт мэдэхгүй...

...Миний цахим зээл гаргаж авахаас өмнө хөдөө мал маллаж амьдардаг, нэр дээрээ хадгаламжтай, интернэт банк нээлгээгүй байсан иргэдийг судалж байгаад иргэн Б.Л-, Б.Т-, Б.Ба-, С.А-, С.А-, А.Г-, О.Ж-, С.З-, Б.Б-, С.Х- нарыг сонгож авсан. Тэгээд миний бие Толбо сумын Хаан банкны тооцооны төв дээрх өөрийнхөө өрөөнд байсан суурин компьютероос дээрх иргэдэд интернэт банкны эрх нээж өгөөд нууц үгийг нь өөрийнхөө нэр дээрх гар утсандаа аваад улмаар өөрийнхөө “Самсунг А5” маркийн ухаалаг гар утсанд интернэт банкны программ суулгаад уг программаар дамжин дээрх иргэдийн нэвтрэх нэр, нууц үгээр данс руу нь ордог байсан. Тэгээд утасны интернэт банкаар дээрх иргэн бүрд тусдаа харилцах данс нээгээд улмаар цахим зээл авах хүсэлт гаргаад, хүсэлтийг нь суурин компьютерээсээ нээж өгсөн. Түүний дараа цаанаас хадгаламж барьцаалсан онлайн зээлийн гэрээ гарч ирсэн болгоныг компьютерт хадгалдаг байсан. Тэгээд иргэний нэр дээр шинээр нээсэн харилцах дансанд онлайн зээлийн мөнгө орж ирэх үед нь цаашаагаа шилжүүлдэг байсан.

...Би иргэн Б.Л-, Б.Т-, Б.Ба-, С.А-, С.А-, А.Г-, О.Ж-, С.З-, Б.Б-, С.Х- нарын нэр дээр гаргаж авсан онлайн зээлийн мөнгийг гадаад руу шилжүүлсэн асуудал огт байхгүй, бүх мөнгийг өр зээлд өгсөн...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 136-137, 139-140, 154 дэх тал),

3.1.8. Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А-тай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Эд хөрөнгө хариуцах ажилтантай байгуулах эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ (6-р хавтаст хэргийн 6-13 дахь  тал),

3.1.9. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Т.А-ыг Толбо тооцооны төвийн эрхлэгчээр жинхлэн ажиллуулсан талаарх “Ажилтныг жинхлэх тухай” Б/31 дугаартай тушаал, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/51800/0104/21 дугаартай болон Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А-ыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ахлах теллерийн ажил үүргийг хавсран ажиллуулсан тушаал (6-р хавтаст хэргийн 37-43 дахь  тал),

3.1.10. Хаан банкны аудитын газрын 2022  оны 05 дугаар сарын 31-ний өдрийн КВ/53/04/IAO/22-30 дугаартай Хэсэгчилсэн аудит хийсэн талаарх “Дүгнэлт: 3.1. Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А- нь албан тушаалаа урвуулан ашиглаж харилцагч нарын бүртгэлд өөрчлөлт оруулах, интернэт банк, онлайн бүртгэлийн үйлчилгээ нээх, онлайн зээл авах, бусдын данснаас зөвшөөрөлгүй зарлагын гүйлгээ хийх,  бусад төрлийн зээл авхуулах, банкны хөрөнгийг хууль бусаар худалдах хэлцэл хийх замаар 49 удаагийн үйлдлээр нийт 450,900,000 төгрөгийн ашиглан залилангийн шинжтэй үйлдэл үйлдсэн байна. Үүнээс 2022.05.28-ны өдрийн байдлаар нийт 15 харилцагчийн 307,400,000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байна. 3.2. Т.А-т харилцан тохиролцож зээл авч өгсөн 3 иргэний 38,100,000 төгрөг, банкны барилга худалдан авахаар төлбөрийг нь өгсөн гэх 2 иргэний 49,000,000 төгрөг, нийтдээ 87,200,000 төгрөгийн хохирлыг банк хариуцах үндэслэлгүй. Харин бусад 10 харилцагчийн 220,200,000 төгрөгийн хохирлыг Баян-Өлгий салбарт Т.А-ын нэр дээр авлага үүсгэж барагдуулах нь зүйтэй байна. 3.3 Толбо тооцооны төвийн хадгаламж барьцаалсан онлайн зээл өмнөх саруудад 1-5 зээл олгогдсон бол 2022 оны 3-р сард 10 зээл, 4-р сард 16 зээл олголт хийгдэх байдлаар зээлийн тоо өссөн байна....”  гэсэн дүгнэлт (6-р хавтаст хэргийн 46-48 дахь  тал),

3.1.11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн гаргасан хүсэлт, нэр бүхий 13 иргэнд учирсан гэх хохирлыг  төлсөн жагсаалт, мөнгөн шилжүүлэг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (6-р хавтаст хэрэг )

3.1.12. Хохирогч Б.Б-, Б.Ба-, К.Т-, Х.К-, Б.Л-, Б.Т-, А.Г-, С.Х-, С.А-, С.А-, О.Ж-, С.З-, Б.А-, Т.Е-, Х.Б-, Ш.Е-, Б.Е-, С.К- нарын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 112, 116, 121-122, 130-131,  141-142, 147-148, 152, 159-160, 164, 168-169, 176-177, 181-203 дахь тал),

3.1.13. Гэрч Л.Ө-, З.Үсэн, Гэрч А.Р-, А.М-, Е.А-, А.А-, Н.С-, Д.Е-, Ж.А-, Х.А-, С.Н-, С.А-, Ж.Е-, Б.Е-, Т.Е-, Ү.Н-, Х.Ж-, С.Т- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (2-р хавтаст хэргийн 208, 216-215, 218, 221, 224,238, 249 дэх тал, 3-р хавтаст хэргийн 2, 53, 60, 80, 101, 170, 236, 243, 248-249 дэх тал, 4-р хавтаст хэргийн 1-2,19  дахь тал) зэрэг нотлох баримтууд болно. 

3.2. Мөн шүүгдэгч Т.А- нь Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.П-ад тус аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ү-0210000034 үл хөдлөх хөрөнгийн дугаартай Хаан банкны Баян-Өлгий салбарын Толбо тооцооны төвийн “70 м.кв бүхий хуучин барилгыг худалдах гэж байгаа чамд авч өгнө” гэж 6 удаагийн үйлдлээр 14,000,000 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  Үүнд:

3.2.1. Хаан банкны Баян-Өлгий салбараас ирүүлсэн 5180/320 дугаартай гэмт хэрэг шалгуулах тухай албан бичиг (1-р хавтаст хэргийн 56-57 дахь тал),

3.2.2. Иргэн Б.П-аас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 1 дэх тал),

3.2.3. Хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд нийтдээ миний бие Т.А-т хуучин банкны барилгыг худалдаж авах санаатай нийт 14,000,000  төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 11-12 дахь тал),

3.2.4. Хохирогч Б.П-ын Хаан банкны 5189100059 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 14-16 дахь тал),

3.2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Журмаараа бол төв Хаан банкны санхүү хариуцсан захирлын тушаалаар банкны нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, газрыг зарах тушаал шийдвэр гарч, улмаар худалдан борлуулах эрхийг зөвхөн Баян-Өлгий салбарын захиралд итгэмжлэлээр олгодог. Тэгээд зар түгээгээд дуудлага худалдаанд оруулах журамтай юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19-21, 2-р хавтаст хэргийн 102, 105-107 дахь тал),

3.2.6. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би П-аас эхэлж авсан 10,000,000 төгрөгийг өр зээлд өгсөн. Харин 4,000,000 төгрөгийг өөрийнхөө дансанд аваад мөн л энэ тэнд өртэй хүмүүст өгч дуусгасан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47 дах тал) зэрэг нотлох баримтууд болно.

3.3. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “иргэдийн харилцах данснуудаас нь зөвшөөрөлгүйгээр зарлага гаргаж бусдын дансанд шилжүүлж ашигласан, хадгаламж барьцаалж онлайн зээл авч ашигласан” гэсэн мэдүүлгүүдийн эх сурвалж нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, шинжээчийн дүгнэлт, компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон болно.

3.4. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Т.А- нь Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж тус тооцооны төвийн ахлах теллерийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа тус сумын Хаан банкны интернэт банкны үйлчилгээний эрх нээлгээгүй, дансандаа мөнгөтэй иргэдийг судлан улмаар өөрийнхөө гар утас болон албаны компьютерыг ашиглан тухайн хүмүүсийн нэр дээр интернэт банкны үйлчилгээ нээх, бүртгэлтэй утасны дугаарыг өөрчлөх, нууц үгийг сэргээх,  онлайн зээлийн эрх нээх, өөрийнхөө утсыг бүртгэж нууц үг хүлээж авч иргэдийн нэр дээрх хадгаламжийг барьцаалж хадгаламж барьцаалсан онлайн зээл авах,  хохирогч нарт мэдэгдэхгүйн тулд   харилцагч нарын нэр дээр зөвшөөрөлгүйгээр дахин данс нээж хадгаламж барьцаалан авсан зээлийг тухайн дансаар дамжуулан шилжүүлэх, таньдаг хүмүүсийн интернэт банкинд нэвтрэх нууц үгийг авч дансыг нь мөнгө шилжүүлэхэд ашиглах, данс эзэмшигч нарт холбогдож дансанд орсон мөнгийг өөр хүн рүү шилжүүлж өгөхийг хүсэж шилжүүлэг хийлгэх, иргэдийн гарын үсгийг нь дурайлгаж зурах,  харилцагч нарыг ятгаж тухайн иргэдийн нэр дээр өөрөө зээл судалж шийдвэрлэх, харилцагч нарын харилцах данс дахь мөнгөнөөс зөвшөөрөлгүйгээр зарлагын гүйлгээ хийх, хадгаламж барьцаалсан онлайн зээл авсан болон  данснаас мөнгө авсан иргэдийн дансанд өөр хүний данснаас зөвшөөрөлгүйгээр мөнгө шилжүүлэн зээлийн төлбөр, хүүг төлөх зэргээр 366,990,000  төгрөгийг захиран зарцуулсан, мөн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тооцооны төвийн хуучин барилгыг “худалдаж авч өгнө” гэж бусдыг залилж мөнгө шилжүүлэн авсан зэрэг үйл баримт  тогтоогдож байна.

3.5. Шүүгдэгч нь дээрх байдлаар харилцагч нарын данснаас зарлагын гүйлгээ хийхээс гадна, хадгаламж барьцаалсан онлайн зээл авахын тулд гэрээ, баримтуудад хохирогчийн гарын үсгийг дурайлгаж зурж хуурамчаар үйлдсэн байх бөгөөд хохирогч Се.А-ын байгуулсан гэх иргэдийн цахим банкны үйлчилгээний гэрээ, шимтгэл хураамжийн баримт, иргэдийн харилцах дансны гэрээ, барьцааны гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг нь тухайн иргэний гарын үсэг биш болох нь шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22/29 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.(5-р хавтаст хэргийн 92-109 дэх тал),

3.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  өмчлөх эрхэд халдсан  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

4.2. “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж, 2.2-т “бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж тус тус уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.3. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар шүүгдэгч Т.А-ыг Хаан банкны тус аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр жинхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад улмаар  тус салбарын захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/51800/0104/21 дугаартай  тушаалаар Толбо тооцооны төвийн эрхлэгч Т.А-аар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ахлах теллерийн ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Хаан банкны Эрхлэгч-ахлах теллерийн тодорхойлолтыг шүүгдэгчид танилцуулж гарын үсэг зуруулжээ.  (5-р хавтаст хэргийн 223- 250, 6-р хавтаст хэргийн 6-13, 37-43 дахь  тал),

4.4. Шүүгдэгч Т.А- нь 2017 оны 03 дугаар сараас эхлэн Толбо тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалыг эрхэлж байснаас гадна 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тооцооны төвийн ахлах теллерийн ажил үүргийг хавсран ажиллаж, эрхлэгч-ахлах теллерийн  ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа Хаан банкны нэр бүхий харилцагч нарын данснаас зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийж, хадгаламж барьцаалсан онлайн зээл авч ашиглах зэргээр бусдын хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан байна.

Тодруулбал, шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж, албан тушаалын чиг үүргийн хүрээнд банкны хөрөнгийг хариуцах үүрэг хүлээх байтал эрхлэгчийн болон хавсран ажилласан ахлах теллерийн интернэтийн үйлчилгээний гэрээ байгуулах, холбогдох программд нэвтэрч зөвшөөрөл олгох, гүйлгээ хийх  зэрэг чиг үүргийг урвуулан ашиглаж, зөвшөөрөлгүйгээр иргэдийн харилцах данснаас гүйлгээ хийх, хадгаламж барьцаалан онлайн зээл авах байдлаар албан тушаалын байдлаа ашиглажээ.

4.5. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Т.А-ын Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж, ахлах теллерийн ажил үүргийг хавсан гүйцэтгэж байхдаа хохирогч Б.Л-, Б.А-,Х.Б-, Б.Е-, Т.Е-, А.Г-, Ш.Е-, С.К- нарын тус банкин дахь харилцах данснаас зөвшөөрөлгүйгээр нийт 31 удаагийн гүйлгээгээр  87,390,000 төгрөгийн гүйлгээ хийсэн, хохирогч Б.Б-,  Б.Ба-, Б.Л-, С.Х-, А.Г-,  Се.А-, С.А-, О.Ж-, С.З- нарын нэр дээрх хадгаламжийг барьцаалж нийт 269,800,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээлийг  авч бусад шилжүүлсэн,  хохирогч К.Т-, Х.К- нарын нэр дээр нийт 9,800,000 төгрөгийн зээл тус тус гаргуулан ашиглах зэргээр нийт 366,990,000 төгрөгийг хувьдаа захиран зарцуулан, хохирол учруулсан үйлдлүүдийг өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг эзэмшиж буй байдлаа урвуулан ашиглаж бусдын хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч завшиж их хэмжээний хохирол учруулсан  гэж үзэх бөгөөд ингэхдээ  банкны шийдвэр, хөдөлмөрийн гэрээний үндсэн олгосон тооцооны төвийн эрхлэгч болон  ахлах теллерийн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа давуу байдал болгож ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

4.7.  Шүүгдэгч нь дээрх байдлаар албан тушаалын байдлаа ашиглаж  2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны хүртэлх хугацаанд 47 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт учруулсан 366,990,000 төгрөгийн хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөг, түүнээс дээш хэмжээнд” хамаарч байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

4.8. Мөн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Баян-Өлгий салбарын Толбо тооцооны 70 м.кв бүхий хуучин барилгыг өмчлөгч Хаан банкны зүгээс худалдан борлуулах шийдвэр гаргаагүй, бусдад худалдах эрх, хэмжээг шүүгдэгчид олгоогүй байхад тэрээр тооцооны төвийн эрхлэгчийн хувьд бусдад худалдах эрхтэй мэтээр хохирогчид ойлгуулж, худалдаж авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж барилгын төлбөрийн урьдчилгаа нэрийдлээр 6 удаагийн үйлдлээр хохирогч Б.П-аас 14,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

4.9. Ингэхдээ шүүгдэгч нь хохирогч Б.П-ыг  ажлын байранд дуудаж уулзах, барилгын харуулах, улмаар мөнгө шилжүүлж авахын тулд интернэт банкны үйлчилгээний эрх нээх эрхээ ашиглаж хохирогчид уг үйлчилгээг нээж өгөх байдлаар бусдыг залилах гэмт үйлдэлдээ албан тушаалын байдлаа давуу байдал болгож ашигласан гэж дүгнэлээ.

4.10. Шүүх хуралдааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гаас гаргасан “гэрч М.Т-ээс мэдүүлэг аваагүй, хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй, гэрч Ш.С-, С.А, Ү.Н-, С.Н- нарын мэдүүлэг зөрүүтэй, шүүгдэгч нь Малчны хоршооноос 35,000,000 төгрөгийн зээл авсан нь залилангийн шинжтэй,  шүүгдэгчийн ах Т.Ж-, С.Н- нарыг хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлттэй учир шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах өгнө үү” гэх хүсэлтээр  шүүгдэгч Т.А-т холбогдох хэргийн нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй, эргэлзээтэй гэж үзэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн болно.

4.11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт  заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа шүүх  шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан  нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн гомдол,  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын  явцад оролцогчийн  эрхийг зөрчсөн,  хууль бусаар хязгаарласан гомдлыг шийдвэрлэх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь энэхүү гомдолд хамаарахгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй учир дээрх хүсэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

4.12. Шүүгдэгч Т.А-ын үйлдсэн Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Толбо тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж, ахлах теллерийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 47 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 366,990,000  төгрөгийг шилжүүлэн авч завшиж, хохирол учруулсан гэмт хэрэг нь  “хөрөнгө завших” гэмт хэргийн “албан тушаалын байдлаар ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг, мөн тооцооны төвийн 70 м.кв бүхий хуучин барилгыг “худалдах гэж байгаа чамд авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг буюу хохирогч Б.П-аас барилгын төлбөрийн урьдчилгаа нэрийдлээр 14,000,000 төгрөгийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэг нь  “залилах” гэм хэргийн “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн  гэх хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн хангасан учир, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.13. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, албан тушаалын байдлаа ашиглаж өөрт нь хариуцуулсан бусдын хөрөнгөд халдаж, хохирогчийг хуурч мэхлэн барилгын урьдчилгаа нэрийдлээр мөнгө шилжүүлэн авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул  түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.  

4.14. Иймд шүүгдэгч Т.А-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшиж, их хэмжээний хохирол учруулсан буюу хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн албан тушаалын байдлаа ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийг  эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.15. Шүүгдэгчийн үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүй, өр зээлээ төлөхийн тулд амар, хялбар аргаар мөнгө олох санаа, зорилготой байсан, банкны ажилтнуудын болон интернэт үйлчилгээний хяналт сул, иргэдийн хайхрамжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч А.Г-д 9,200,000 төгрөгийн, хохирогч С.К-д 14,400,000 төгрөгийн, хохирогч Се.А-д 15,000,000 төгрөгийн, хохирогч С.З-д 45,000,000 төгрөгийн, хохирогч Б.Б-ад 25,000,000 төгрөгийн, хохирогч О.Ж-т 21,000,000 төгрөгийн, хохирогч Б.Ба-ад 49,900,000 төгрөгийн, хохирогч С.Х-т 12,700,000 төгрөгийн, хохирогч Б.Т-д 17,000,000 төгрөгийн, хохирогч С.А-д 7,000,000 төгрөгийн, хохирогч К.Т-д 5,000,000 төгрөгийн, хохирогч Х.К-д 4,800,000 төгрөгийн хохирогч Б.П-ад 14,000,000 төгрөгийн, нийт 225,600,000 төгрөгийн бодит хохирол тус тус учирсан нь тогтоогдож байна.

5.3. Харин хохирогч Б.Л-, Б.А-, Т.Е-, Х.Б-, Ш.Е-, Б.Е- нарын нэр дээр хадгаламж барьцаалж авсан онлайн зээлийг шүүгдэгч нь бусад хохирогч нарын нэр дээр онлайн зээл авах, харилцах данснаас мөнгө шилжүүлэх зэргээр хэрэгт шалгагдахаас өмнө төлж барагдуулсан байх тул эдгээр хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

5.4. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын зүгээс хохирогч Се.А-ын дансанд 15,624,493 төгрөг, С.З-н дансанд 46,324,356 төгрөг, Б.Б-ын дансанд  7,040,657 төгрөг, О.Ж-ийн дансанд 21,425,964 төгрөг, Б.Ба-ын дансанд 50,532,934 төгрөг, С.Х-ийн дансанд 12,866,596 төгрөг, Б.Т-ы дансанд 17,179,641 төгрөг, А.Г-гийн дансанд 9,295,756 төгрөг, С.А-ын дансанд 7,072,858 төгрөгийн буюу нийт 183,800,000 төгрөгийн зээл, 3,563,255 төгрөгийн зээлийн хүү, хохирогч С.К-ийн харилцах дансанд  14,400,000 төгрөг, нийт  201,763,255 төгрөгийн эргэн төлөлт хийсэн нь  хохирол төлсөн жагсаалт, нэр бүхий хохирогч нарын дансанд 13 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн шилжүүлгээр нотлогдож байна. (6-р хавтаст хэрэг),

5.5. Шүүгдэгч Х.Т.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч Б.Б-ад учруулсан хохиролд 18,000,000 төгрөг, хэрэг шүүхэд шилжсэний дараа хохирогч Х.К-д 4,800,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, хохирогч Х.К-гийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед  гаргасан “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, саналгүй, хохирлоо төлүүлж авсан” гэсэн тайлбар /утсаар ярьсан тэмдэглэл/, шүүгдэгчийн мэдүүлгээр  тус тус тогтоогдож байна.

5.6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 498.3-т “хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

5.7. Хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг ажилтны учруулсан хохирол гэж үзэж, ажил олгогч Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 201,763,255 төгрөгийг төлж барагдуулсан нь нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажил олгогч буюу иргэний нэхэмжлэгчийн төлсөн хохирол, хор уршгийг шүүгдэгчээс /ажилтан/ гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

5.8. Шүүгдэгч Т.А- нь өөрөө ашиглах зорилгоор хохирогч К.Т-аар зээл авхуулж 5,000,000 төгрөгийг  авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хохирогчийн тухайн зээлийг авч өгөхгүй байх боломжтой боловч түүнд итгэж илтэд болгоомжгүй хандсан байх тул ажил олгогч байгууллагыг энэхүү хохирлыг төлөхөөс чөлөөлж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

5.9. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч хохирол төлөөгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Т.А-ыг хөрөнгө завших, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн болон 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7, 8 дугаартай тодорхойлолт (5-р хавтаст хэргийн 175, 182-183 дахь тал) (Н-ийн Дина, Н-ийн Олжас, Н-ийн Айдана нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар (5-р хавтаст хэргийн 176-179 дэх тал), иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (5-р хавтаст хэргийн 186 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (5-р хавтаст хэргийн 201 дэх тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А- нь хувийн байдлын хувьд 35 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, тус аймгийн Толбо сумын Хөх толгой багт оршин суух хаягтай,  гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.   

2.4. Шүүгдэгчийн өөрт нь хариуцуулсан хөрөнгийг санаатайгаар завшиж, бусдын эд хөрөнгийг залилсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

2.5 Шүүгдэгч нь их хэмжээний мөнгийг бусдад залилуулсан нь тогтоогдоогүй, мөн тэрээр өөрийнхөө хөрөнгийг биш албан үүргийн хүрээнд түүнд банкны зүгээс хариуцуулсан хөрөнгийг завшсан учир  шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-ын шүүх хуралдаанд гаргасан “гадаад улсын иргэнд залилуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар онцгой нөхцөл байдалд тооцож хөнгөрүүлэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлтэд дурдсан энэхүү байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулах үндэслэлгүй байна.

2.6. Улсын яллагчаас шүүх хуралдаандШүүгдэгч нь 366,990,000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, мөн албан тушаалын байдлаа ашиглаж Хаан банкны Баян-Өлгий салбарын Толбо сум дахь тооцооны төвийн 70 м.кв бүхий хуучин барилгыг худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд өнөөдрийн шүүх  хуралдаанаар шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүх хуралдаанд гаргаж байна.

....Шүүхээс шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17. 4-дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт эдлэх хугацааг 9 жилийн хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг оногдуулах ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Мөн шүүх, шүүгдэгчид ял халдаахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болгохыг анхаарах нь зүйтэй. Энэ хэрэгт холбогдуулан эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдуулан Толбо сумын 5-р багт байрлалтай нэг давхар бүхий өвлийн байшин, 544 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 4 тооны адуу, 4 тооны үхэр зэрэг хөрөнгө тус тус битүүмжлэгдсэн. Энэхүү эд хөрөнгийг битүүмжлүүлсэн прокурорын тогтоолыг хэвээрээ үлдээх, шүүгдэгчээс гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээс болон Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өнөөдрөөс эхлэн өөрчлөн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “....Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Тийм учраас улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна....

...Шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бол анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Харин хохирлын хувьд бол өөрийнхөө хэмжээгээр төлж байгаа. Бас цаашдаа ч гэсэн хохирлыг бүрэн төлөх талаар хэлж мэдүүлээд байгаа. Шүүхээс шүүгдэгчид ял халдаахад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тал бүрээсэн харгалзан үзэх ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд бол Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан 8 төрлийн ял, хүндрүүлэх нөхцөл байдлын нэг нь ч тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч энэ гэмт хэргийн хажуугаар өөрөө бас нэг залилангийн гэмт хэргийн хохирогч болоод үлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээх нэхэмжилж байгаа мөнгөний ихэнх хэсгийг гадаад улсын иргэнд шилжүүлсэн нь харагдаж байгаа. Үүнийг онцгой нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байгаа. Шүүгдэгч өөрөө бага насны 2 хүүхэдтэй, ялангуяа бага насны хүүхэд нь ой 5 сартай хөхүүл хүүхэд байгаа. Шүүгдэгч хөхүүл хүүхэдтэй болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн тул тухайн зүйл заалтуудад заасан хамгийн бага ял буюу зүйл заалт тус бүрд нь 2 жилийн хугацаагаар, нийтдээ 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээсЭнэ хэрэг бүрэн гүйцэт шалгагдсан байгаа. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Тийм учраас улсын яллагчийн санал болгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэв.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.7. Шүүгдэгч Т.А-ын үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, их хэмжээний хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан болон мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үндсэн ялын төрлөөс хорих ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

2.8.  Иймд шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 жилийн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэв. 

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял болон мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 6 жилийн  хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Т.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох  таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-аас 201,763,255 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /Хаан банк/-д, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар 5,000,000 төгрөг гаргуулан хохирогч К.Т-д, 14,000,000 төгрөг гаргуулан Б.П- нарт тус тус олгож, хохирогч Б.Б-, Х.К- нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

3.3. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй тул  шүүгдэгчийн нөхөр Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газар эрхийн 000660604 дугаарын гэрчилгээтэй, тус аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах 544 м.кв газар /761,600 төгрөгийн үнэлгээтэй/  өвлийн байшин /19,452,007 төгрөгийн үнэлгээтэй/,  4 тооны үхэр, 4 тооны /6,400,000 төгрөгийн үнэлгээтэй/ адуу зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв. (6-р хавтаст хэргийн 122, 140-145,  дахь тал),

3.4. 2213001300125 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.н ургийн овогт Т-ий А-ыг “хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, “залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус оногдуулсан хорих ялаар нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Т.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.3, 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-аас 201,763,255 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Хаан банк (Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбар)-т, 5,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч К.Т-д, 14,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.П-ад тус тус олгосугай.

7. Шүүгдэгч нь хохирогч Х.К-, Б.Б- нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсныг дурдаж, иргэн Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий 000660604 дугаарын газар эзэмших гэрчилгээтэй тус аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах 544 м.кв газар, өвлийн байшин, 4 тооны үхэр, 4 тооны адуу зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 8. 2213001300125 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК