Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/987

 

 

 2022          10            20                                        2022/ШЦТ/987       

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Р.Булгамаа,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Д ын Б , Х  овогт П н Б  нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19... оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн; Х  овогт П н Б  /РД:... /.

 

2. Монгол Улсын иргэн, 19.. оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, ... худалдааны төвд гар утас засварын ажил эрхэлдэг, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Д ын Б  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б , Д.Б  нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн /... / К -ы 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцонд “Samsung S7” загварын гар утсаа гээгдүүлснийг бусдаар дамжуулан олж авч, уг утсанд байгаа сиди картад хадгалагдсан К  болон түүний найз эмэгтэйчүүдтэй холбоотой нүцгэн байдлаар авхуулсан зургууд, бэлгийн харилцаанд орж байгаа болон бэлэг эрхтнээ ил гаргасан зургуудыг нь бусдад тараана, элчин сайдын яаманд өгнө, интернет орчинд байршуулна, дээрх зургуудыг гар утас, сиди картын хамт авахын тулд 30.000.000 төгрөг өг гэж дарамталж, бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг авахаар тохиролцож, бэлнээр 5.000.000 төгрөг авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.      

     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч П.Б , Д.Б  нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн /... / К -ы 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцонд “Samsung S7” загварын гар утсаа гээгдүүлснийг бусдаар дамжуулан олж авч, уг утсанд байгаа сиди картад хадгалагдсан К  болон түүний найз эмэгтэйчүүдтэй холбоотой нүцгэн байдлаар авхуулсан зургууд, бэлгийн харилцаанд орж байгаа болон бэлэг эрхтнээ ил гаргасан зургуудыг нь бусдад тараана, элчин сайдын яаманд өгнө, интернет орчинд байршуулна, дээрх зургуудыг гар утас, сиди картын хамт авахын тулд 30.000.000 төгрөг өг гэж дарамталж, бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг авахаар тохиролцож, бэлнээр 5.000.000 төгрөг авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч БНСУ-ын иргэн К ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн байгаа юм. Монголд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би Монгол Улсаас Солонгос улс руу онгоцоор ниссэн бөгөөд онгоцноос буухдаа Солонгос улсад хэрэглэдэг банкны виза карт болон гар утсаа тэр чигээр нь онгоцны суудал дээр тавиад мартаад буусан байсан. Тэгээд онгоцноос буух гэж байхдаа үүдэнд очоод гар утсаа байхгүй байгааг мэдээд эргээд суудал дээрээ очиход миний гар утас байхгүй болсон байсан.

2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр намайг ажил дээрээ буюу ...  байх үед манай ажлын өрөөнд өөрсдийгөө Б , Б  гэж танилцуулсан 30-40 насны хоёр эрэгтэй хүн ирсэн. Анх ирэхдээ Б  гэх залуу нь Б  гэх залуугийнхаа жолооч гэж хэлж байсан бөгөөд нэг төрийн түшээ хүний туслах байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд миний гар утсыг олсон, таны гар утсан дээр байгаа зүйл их сонирхол татаж байгаа учраас бид тань дээр ирлээ, бид таны энэ бичлэгийг сэтгүүлч нарт өгөх үү, та яамаар байна гээд намайг жаахан сүрдүүлсэн янзтай хэлж байсан. Тухайн үед манай ажил дээр олон хүн байсан ба би ч бас нөгөө хүмүүстэй сайн ойлголцохгүй байсан болохоор орой уулзахаар болоод тэр өдрийнхөө орой нөгөө 2 хүнтэй ахиад уулзахад Солонгос улсын элчин сайдын бичлэг цацагдсан, тэрийг ямар учиртай цацагдсан талаар мэдэж байна уу, 50.000.000 төгрөгөөр хүн худалдаж аваад интернэтэд цацсан, та нар өөрсдийнхөө гар утас дээр байгаа бичлэгээ яах бодолтой байна, тэр бичлэг 50.000.000 төгрөг болж байгаа юм чинь таных бол бараг 30.000.000 төгрөг болох юм байна, хэрвээ мөнгө өгвөл таны гар утас болон гар утсанд байсан сиди картыг буцааж өгнө" гэж хэлэхээр нь би тэдэнд 30.000.000 төгрөг гэдэг бол бага мөнгө биш, тийм их хэмжээний мөнгө олоход хэцүү гэж хэлсэн. Тэр 2 өөрсдийгөө бид бол зөвхөн ажил гүйцэтгэж байгаа хүмүүс, бидний ард талд бас өөр том хүмүүс байгаа" гэж хэлэхээр нь би тэр хүмүүстээ хэлчих, тэгээд эргээд та нартай уулзъя" гэж хэлсэн. Тэрний маргааш өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б  гэдэг залуутай уулзсан ба тухайн үед би компанийхаа хуулийн зөвлөх нарын хамт очиж уулзсан. Тэгэхэд миний гар утас Б  гэдэг залууд байсан. Тэгээд бид Б  гэдэг залуутай ярилцаж 30.000.000 төгрөг өгөх боломж байхгүй гэж тохиролцоод Б д 5.000.000 төгрөг өгөөд гар утас болон сиди картаа буцааж авахаар болсон. Тэгээд манай компанийн хуулийн зөвлөх Туул гэх эмэгтэй Б  гэдэг залуутай нотариатын газар орж Б  гэдэг залуугаар баталгаа бичүүлж авсан. Б  гэдэг залуу нь гар утас болон сиди карт дээр байгаа зүйлүүдийг хуулбарлаагүй бөгөөд гадагш задруулахгүй гэж хэлээд баталгаа гаргаж өгсөн. Тэгээд бид гар утас болон сиди картаа буцааж авсан. Харин миний Солонгос улсад ашигладаг банкны картын тухайд Б  гэдэг залуу мэдэхгүй байсан.

Тэгээд би Б д компанийнхаа зүгээс шагналын журмаар 5.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Гэтэл тэрнээс хэд хоногийн дараа Б  гэх залуу над руу яриад “Б  надад та нарын сиди карт дээр байсан зураг бичлэгүүдийг хуулбарлаж өгсөн байгаа, одоо энийг чинь элчин сайдын яаманд өгнө, интернетэд цацна, одоо надад 15.000.000 төгрөг бэлнээр өг” гэж сүрдүүлж 2-3 удаа намайг дарамталж ярьсан. Тэгэхээр нь би Б  гэдэг залуутай 6 дугаар сарын 12-ны өдөр уулзаад дахиад Б  ахтай уулзаадахъя гээд салцгаасан. Миний найз эмэгтэйн надтай хамт байгаа зургууд байсан. Гэхдээ бүр тийм айхтар шалдан нүцгэн зураг байгаагүй. Намайг миний хувийн нууцтай холбоотой зүйлээр айлгаж дарамталж байгаад би тухайн хүмүүст гомдолтой байна. Миний найз бүсгүй Монгол хүн байдаг болохоор тэр эмэгтэй рүү хүртэл холбогдож ярьсан байна лээ. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24 дүгээр тал/,

-хохирогчоор өгсөн: ...Миний бие тухайн хүмүүст 5.000.000 төгрөг өгсөн. Би БНСУ руу явчих тул өөрт учирсан хохирлыг орчуулагч Г.М  болон өмгөөлөгч Т.Золбаяр нарт итгэмжлэл хийн үлдээж, хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 63 дугаар тал/,

 

Гэрч Б.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын сүүлээр манай найз Н  над руу яриад Солонгос улс руу онгоцоор очих үедээ онгоцны суудлаас гар утас олсон ... мемори карт дээр нь Солонгос эрэгтэй хүний бичлэг байна гэж хэлсэн ... Н тэй дараа нь уулзаж Н гийн гар утаснаас өөрийн гар утас руу зарим нэг бичлэг, зургуудыг нь татаж авсан ...Би дээрх бичлэг, зургуудын талаар өөрийн танил Б д хэлж, үзүүлтэл аваад ирээч гэж хэлэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мемори карт болон гар утсыг Б д аваачиж өгсөн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

Гэрч Г.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Хамгийн анх 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай захирал К  намайг дуудаж миний Солонгос улс руу явахдаа гээгдүүлсэн гар утсыг Монгол хүмүүс олсон байна, тэгээд тухайн гар утас дээр байгаа миний хувийн бичлэгийг сэтгүүлчдэд өгнө, цахим сүлжээнд тавина та яах бодолтой байна гээд өдөр ажил дээр 2 хүн ирж уулзлаа гэж ярьсан. Тэгээд тухайн өдрийн орой 21 цагийн үед шиг санаж байна, манай захирал К  бид хоёр тухайн хүмүүстэй уулзахаар болоод “...” зочид буудлын 15 дугаар давхарт байрлах “...” нэртэй солонгос ресторанд нөгөө 2 хүнтэй уулзахад өөрсдийгөө Б  болон Б  гэж танилцуулсан. Анхандаа Б  нь Б  гэх хүнийхээ жолооч гэж байсан бөгөөд харин Б  нь өөрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой том албан тушаал хашдаг хүн гэж танилцуулж байсан. Тэгээд бид К ы гар утсан дээр байсан хувийн мэдээллийн талаар ярилцаж эхэлсэн. Би ерөнхийдөө орчуулга хийх байдлаар Б  болон Б  гэх хүмүүстэй ярилцсан. Тэгэхэд Б  нь “бид энэ гар утсан дээрх бичлэгийг энд тэндхийн сэтгүүлч, сонингийн сурвалжлагч нар олж авахаас өмнө олсон, энэ гар утсан дээр байсан таны бичлэгүүд их сонирхол татаж байна, энэ дээр байгаа бичлэг болон зургууд таны болон бусад хүмүүсийн нэр төрд нөлөөлөхүйц зүйлс байна, тийм учраас та нар энэ бичлэгээ авахын төлөө юу хийх юм бэ” гэж тулгасан байдлаар хэлж байсан. Харин манай зүгээс буюу К  захирал миний гар утсан дээр байгаа бичлэг, зурагт хууль бус зүйл бол байхгүй, миний хувийн асуудлын бичлэг зургууд байгаа учраас надад хэрэгтэйн хувьд бол хэрэгтэй гэсэн хариу хэлж байсан. Б  болон Б  нар нь “саяхан Солонгос Улсын элчин сайдын бичлэг интернетээр тарсан, тэр бичлэгийг нэг хүн 50.000.000 төгрөгөөр худалдаж аваад интернетэд тавьсан гэсэн, ийм жишээ байгаа, тийм учраас та нар энэ жишээг үнэлээд саналаа тавь, мөнгөн дүнгээ хэл” гэж хэлж байсан. Тэгэхэд К  хариуд нь “би бол тийм баян цатгалан хүн биш, Монголд бизнес хийж байгаа жирийн Солонгос иргэн хүн, тийм учир та нар шууд үнээ хэл, харин бид чадах чинээгээрээ гүйцэлдүүлэхийг хичээе” гэж аргагүй байдалд ороод хэлсэн. Тэгээд л Б , Б  хоёр хоорондоо ярилцаж байгаад “30.000.000 төгрөг орчим болж байна, хзрвээ энэ мөнгийг өгөх юм бол энэ асуудлыг цэвэрхэн дуусгая” гэж хэлэхэд К  захирал “энэ бол тийм бага мөнгө биш, тийм учраас надад хугацаа хэрэгтэй, би аль болох гүйцэлдүүлэхийг бодъё, 1-2 хоногийн хугацаа өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Б  нь гараад явчихсан ба Б  нь ганцаараа үлдээд байж байхдаа “Энэ Б  бол ерөнхийдөө жаахан муу талдаа хүн шүү, та нарын бичлэгийг шууд л “Даяар Монгол” энэ тэр гээд энд тэндхийн болохгүй нөхдүүдэд өгье гээд байгаа, би Б гийн ах нь болохоор хэлж яриад энэ асуудлыг чинь болгоод өгье, хэрвээ та нар тэгэхгүй бол жаахан эвгүй болох гээд байгаа шүү гэж хэлсэн.

Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр уулзахаар болоод тухайн өдрөө уулзсан. Тэр үед Б  нь уулзахаасаа өмнө “Даяар Монголын нэг нөхрийг аваад очих уу” гэсэн мессежийг миний дугаар руу явуулсан. Анх уулзсан өдрөөс хойш Б  болон Б тэй миний утсаар холбогдож байсан. Ингээд манай зүгээс хуулийн зөвлөх болох өмгөөлөгч Туул болон А  нараас тухайн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор туслалцаа хүсэж, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр .... зочид буудлын кофе шопод Б  болон Б  нарыг дуудаж уулзсан. Тухайн үед би, захирал К , өмгөөлөгч Т, А  нар болон Б , Б  нар хоёулаа байсан. Тэгээд Б  нь биднийг хуулийн хүмүүстэй ирлээ гээд уурлаад явсан ба Б  нь үлдээд ярилцсан. Тэгэхэд Б  нь бидэнд үнэнээ хэлж, өөрийгөө гар утасны засварчин гэж хэлж байсан бөгөөд олдсон гар утас гээд нэг таньдаг хүн тухайн гар утсыг авчирч өгсөн, тэгээд тухайн мэдээллүүдийг олж үзсэн, дараа нь Б  гэх хүнтэй холбогдож энэ бичлэгийг мөнгө болгох арга байна уу гэж ярилцсан” гэж хэлж байсан. Бид 20.000.000 төгрөг өгөөд оронд нь гар утас болон мэдээлэл хадгалж байгаа мемори картыг авъя гэж ярилцсан. Шууд компанийн данснаас гаргах бэлэн 20.000.000 төгрөг байхгүй учраас 5.000.000 төгрөгийг бэлнээр нь өгч, үлдсэн 15.000.000 төгрөгийг онгоцны билет болгон өгөхөөр тохиролцсон. Тэгээд харин бэлэн өгч байгаа 5.000.000 төгрөгөө гар утас олж өгсний шагнал болгож байгаа мэтээр нотариатаар хэлцэл хийж батлуулсан. Яг үнэндээ бол бидний зүгээс тухайн хүмүүсийн гарт орсон К  захирлын мэдээлэл гадагш тарж алга болохоос айж байсан учраас тэдний нэхсэн мөнгийг ийм байдлаар өгөхөөс өөр аргагүй байсан тул зөвхөн гар утасны мэдээлэл хадгалж байсан сиди картыг эргүүлэн авсан. Тухайн үед Б  гэдэг хүн та нарын бичлэгийг хувилж олшруулсан, ийш тийш нь тараасан зүйл байхгүй гэж хэлж байсан. Ингээд Б д 5.000.000 төгрөг өгснөөс хойш 2 хоногийн дараа Б  нь шууд захирал руу гар утсаар ярьсан бөгөөд “бичлэгийг чинь хувилчихсан байгаа, үлдсэн мөнгийг яагаад хурдан өгөхгүй байгаа юм бэ” гэж ярьсан байсан бөгөөд манай захирал Монгол хэлээр сайн ойлгодог болохоор надад хэлж байсан. Үүний дагуу би Б тэй утсаар холбогдоход Б  нь “чи өмхий Солонгосын талд орлоо, наадуул чинь ингэж даварч бараг хүний наймаа хийж байхад гар, хөл боллоо, наад Солонгос чинь ч биш би чамайг хүртэл судалсан, тагнуулын газар, эрүүгийн цагдаагийн газарт дандаа томчуудад нь би та нарын талаарх мэдээллийг өгч амьтан болгоно, та нар Б тай хурдан тохиролцож үлдэгдэл юмаа өгч асуудлаа шийдээрэй, энэ бичлэг зургуудыг чинь бүгдийг нь танай элчин сайдын яам болон фейсбүүк, цахим орчинд тараана” гэж над руу хэд хэдэн удаа ярьж дарамталсан. Бидний зүгээс “одоо мөнгө гаргах боломжгүй байна, амласан мөнгөө өгнө, онгоцны билетээр орлуулан төлнө, онгоцны билет буцааж зараад мөнгө болгох бүрэн боломжтой” гэж хэлсэн. Б  гэх хүнийг ингэж ярьсны дагуу бид Б д тохиролцсон ёсоор үлдэгдэл мөнгөө буюу онгоцны билет өгөхөөр 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр билүү 13-ны өдөр “Модны-2”-т байх “...” зочид буудалд Б тай уулзсан. Тэгэхэд Б  нь “би онгоцны билет авахгүй, угаасаа наадахыг чинь зарж чадахгүй, та нар бас намайг бод, би олон нялх хүүхэдтэй, Б  ах надад уурлаад байна, би Б  ахад анхнаасаа бэлэн мөнгө авна гэж тохиролцсон, та нар бэлэн мөнгөө өгчих юм бол хуулбарлаж авсан байгаа юмнуудаа та нарт өгье” гэж хэлж байсан. Бид хариуд нь “чи бидэнд гар утсан дээр байсан зүйлсийг хувилаагүй гэж хэлж байсан биз дээ“ гэхэд “Б  ах хуулбарлаж авсан байна, би мэдээгүй” гэж хэлж байсан. Ингээд бидний өгөх гэж очсон билетийг аваагүй. Бидэнд ч гар утсан дээр байгаа мэдээллүүдийг өгөхгүй гэсэн болохоор бид цагдаад хандсан. Энэ бүх асуудлыг би орчуулж ярилцаж байсан болохоор эдгээр зүйлсийг маш сайн, бараг үг бүрчлэн санаж байна. Миний гар утсан дээр Б  гэх хүнтэй түүний ... дугаар болон Б  гэх хүний ... дугаарын утсаар харилцаж байсан хэдэн зурвас мессежүүд байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 дугаар тал/,

 

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн: ...гэрч Б аас хураан авсан “Дэлл” загварын зөөврийн компьютерт хэрэгт ач холбогдол бүхий зүйл байгаа эсэхэд үзлэг хийв. 20190123-210242 гэсэн 03 минут 01 секундийн бичлэг тоглуулж үзэхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байх ба уг 2 хүний эмэгтэй нь цээж нүцгэн, эрэгтэй нь хувцастай бичлэг хийж байх ба эрэгтэй хүн уг эмэгтэйг үнсэх, мөн өмдийг нь хагас шувталсан, бэлэг эрхтнийг гараараа оролдох зэрэг үйлдэл хийж байв. Уг бичлэгийн камер нь эргэсэн, толгой хэсэг нь доошоо харсан байв. 20100127- 121241 гэсэн нэртэй 3 минут 16 секундийн бичлэг байв. Уг бичлэгт эмэгтэй хүн ариун цэврийн өрөөнд дотуур хувцастай байх ба уг эмэгтэй нь хөхөвчөө тайлж байх ба хажуугаас дүрс нь үл харагдах эрэгтэй хүний дуу гарч уг эмэгтэйн дотоожийг шувталж байгаа бичлэг байх ба уг бичлэгийн 1 минут хэсэгт толинд уг эмэгтэйн араас нүцгэн нүдний шилтэй эрэгтэй хүн ирж зүүн гараараа тэвэрч баруун гараараа бичлэг хийж байв. Уг 2 эрэгтэй, эмэгтэй хүн үл ойлгогдох хэлээр хоорондоо ярьж байв. Уг эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс гарч бор хаалгатай унтлагын өрөөнд орж эмэгтэй нь орон дээр хэвтэх ба эрэгтэй нь бичлэгийг үргэлжлүүлэн хийж араас нь ирж бэлэг эрхтнээ уг эмэгтэйгээр хөхүүлж байгаад нөгөө эмэгтэйг дээш харуулан орон дээр хэвтүүлж хоорондоо үл ойлгогдох хэлээр ярьж байгаад уг бичлэг дуусав. 20190425-001734 гэсэн нэр бүхий 36 секундийн бичлэг байх ба уг бичлэгийг тоглуулахад эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү гараа хийж байгаа бичлэг байх ба 08 секундэд дээгүүрээ хар өнгийн цамцтай эмэгтэй автомашины суудал дээр хэвтсэн байдалтай байх ба уг эмэгтэй өмнөх бичлэгт байсан эмэгтэйгээс өөр эмэгтэй байв. Эмэгтэйн бэлэг эрхтэнд гараа хийж байгаа эрэгтэй хүний дүрс харагдахгүй байх ба уг 2 хүн хоорондоо үл ойлгогдох хэлээр ярьж байна. 20190425-002536 гэсэн 20 секундийн бичлэг байх ба уг бичлэгийг тоглуулахад хар өнгийн хувцастай эмэгтэй хүн суугаа байдлаар эрэгтэй хүний бэлэг эрхтнийг хөхөж байгаа бичлэг байв Уг бичлэгт ямар нэгэн яриа байхгүй, эрэгтэй хүний дүрс байхгүй ба дараагийн бичлэг мөн өмнөх 6 дахь бичлэгтэй адилхан бичлэг байв... гэх тэмдэглэл /1хх-ийн 19-20 дугаар тал/,

 

Мемори картнаас хуулбарлаж авсан гэрэл зургууд /1хх-ийн 60-61 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 39-40 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би анх Б  ахад ийм нэг утас байна гээд үзүүлсэн. Тэгээд уг хүнийг хайн очиж уулзахад уг бичлэг дээр байсан эмэгтэй байж байсан. ...5.000.000 төгрөг авсан. Үүнээс би 2.000.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 153-154 дүгээр тал/,

Шүүгдэгч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б  нэг өдөр гар утас аваад ирсэн. ...утсан дээрх бичлэгийг үзэхэд секс бичлэг байна, их мөнгө олох бичлэг байна гэж хэлсэн. ...Б  надад 1.000.000 төгрөг өгсөн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: ...2019 оны 5 дугаар сарын сүүлээр намайг утас засдаг байхад манай таньдаг хүн надад утас олсон, зараад өг гэж авч ирж өгсөн бөгөөд өгөхдөө нэг бичлэг үзүүлсэн. Би тухайн гар утсыг зарахгүй, утсыг нь өгчихье гэж бодоод Б  ахтай тухайн утасны эзэн болох Солонгос хүний ажил дээр очсон. Очиход хэл нэвтрэхгүй байсан тул орой уулзахаар болоод салсан. Орой уулзахаар ирэхэд тухайн Солонгос иргэн М  гэх орчуулагчийн хамт ирсэн ба миний утсан дээр хэрэгтэй мэдээлэл байгаа тул худалдаж авъя, үнээ хэл гэж хэлсэн. Анх 30.000.000 төгрөгөөр тохирсон боловч тухайн мөнгийг аваагүй. Харин маргааш нь Улаанбаатар зочид буудлын доор байх оффис дээр нь бид хоёр очиход олон хүн байсан тул Б  ах гараад явсан. Тэнд байсан хуулийн зөвлөх нь 20.000.000 төгрөгөөр надтай тохироод, эхлээд 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн мөнгийг аваад Б  ах дээр очсон ба Б  ах тухайн мөнгөнөөс надад 2.000.000 төгрөгийг өгөөд, би авсан 2.000.000 төгрөгөө байрны түрээсэнд өгсөн... гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б ээс ...Мэдүүлэг өгөхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Талуудаас гаргасан гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагчаас: ...П.Б , Д.Б  нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн /... / К -ы 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцонд “Samsung S7” загварын гар утсаа гээгдүүлснийг бусдаар дамжуулан олж авч, уг утсанд байгаа сиди картад хадгалагдсан К  болон түүний найз эмэгтэйчүүдтэй холбоотой нүцгэн байдлаар авхуулсан зургууд, бэлгийн харилцаанд орж байгаа болон бэлэг эрхтнээ ил гаргасан зургуудыг нь бусдад тараана, элчин сайдын яаманд өгнө, интернет орчинд байршуулна, дээрх зургуудыг гар утас, сиди картын хамт авахын тулд 30.000.000 төгрөг өг гэж дарамталж, бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг авахаар тохиролцож, бэлнээр 5.000.000 төгрөг авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Р.Булгамаа, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Т. нар хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Прокуроороос шүүгдэгч нарыг яллаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, …хор уршиг учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн санаатай үйлдлээр илэрдэг ба шунахайн сэдэлттэй байна.  

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хэлэлцэхэд:

Шүүгдэгч П.Б , Д.Б  нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн /... / К -ы 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцонд “Samsung S7” загварын гар утсаа гээгдүүлснийг бусдаар дамжуулан олж авч, уг утсанд байгаа сиди картад хадгалагдсан К  болон түүний найз эмэгтэйчүүдтэй холбоотой нүцгэн байдлаар авхуулсан зургууд, бэлгийн харилцаанд орж байгаа болон бэлэг эрхтнээ ил гаргасан зургуудыг нь бусдад тараана, элчин сайдын яаманд өгнө, интернет орчинд байршуулна, дээрх зургуудыг гар утас, сиди картын хамт авахын тулд 30.000.000 төгрөг өг гэж дарамталж, бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 төгрөг авахаар тохиролцож, бэлнээр 5.000.000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин энэ хэргийн тухайд, шүүгдэгч П.Б , Д.Б  нар нь эд хөрөнгө өгөхийг шаардаж иргэн БНСУ-ын иргэн К ыг заналхийлсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хэргийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгч П.Б , Д.Б  нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч П.Б , Д.Б  нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч БНСУ-ын иргэн К д 5.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч П.Б ээс 2.500.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б аас 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч К д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б , Д.Б  нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн;

Шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч Р.Б.гаас: “...Гомдол гаргасан Солонгос улсын иргэн Монгол Улсад ирээгүй байх тул хохирол төлбөрөө төлж чадаагүй, төлөхөө илэрхийлж хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч хорих ангид ял эдэлж чадахгүй тул хамгийн бага нэгжээр торгох ял шийтгэл оноож өгнө үү. ...” гэсэн;

 

Шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Б.Т.аас: ...Прокурорын саналын дагуу оногдуулсан ялыг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. Хохирлын талаар орчуулагчтай ярихад данс нь байхгүй, би авч болохгүй гэсэн тул хохирыг төлж чадаагүй. Нэн даруй хохирол төлөх тул миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан Өршөөлийн хуульд  хамруулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Б , Д.Б  нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 188, 196 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 199-200 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 15-30 дугаар тал/, эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1хх-ийн 97-99, 112-132 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /1хх-ийн 105-109 дүгээр тал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1хх-ийн 110-111 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 185 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Б ыг иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 52 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 48, 2хх-ийн 14 дүгээр тал/ зэргээр тэдний хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Б ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Б т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.Б д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял болон өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж;

4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж;

-6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ...Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж;

-12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна...” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Д.Б  нь дээрх гэмт хэргийг 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б  овогт Д ын Б , Х  овогт П н Б  нарыг “бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял болон өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас 5.000.000 /таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч П.Б ээс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/, шүүгдэгч Д.Б аас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч БНСУ-ын иргэн К д олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б , Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН