Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1407

 

2022        10          03                                      2022/ШЦТ/1407

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч Г.Чанцалдулам,

хохирогч Б.Э,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 03363 2683 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 31-ний Дундговь аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, *******

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Этай үл ялих зүйлээс болж маргалдан зодож биед баруун талын 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд зулгаралт, дух, зуун болон баруун зулай, баруун чамархайн хуйханд шарх, зүүн мөр, баруун ташаа баруун шуу, баруун бугалга, ууцны төвгөр, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга баруун шуу, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн үед Э бид хоёр байсан. Би ажил тасалсан гэж Этай муудалцаагүй. Тухайн үед Э машин барих гээд байсан юм. Би “согтуу байна хэрэггүй” гэж хэлээд маргасан. Намайг нервэтүүлээд байсан учир би “пизда минь” гэж хэлсэн. Би нэг удаа цохисон чинь намайг нэлээд олон удаа цохисон. Тэгээд Э машинас буугаад над руу хутга бариад дайрсан. Дараа нь хутгаа хаяаад над руу чулуу бариад дайрсан. Бид хоёр барьцалдаж аваад зодолдсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “Би хутга гаргаагүй. Намайг хутга барьсан гэж яриад байгаа юм. Тухайн үед Гачууртаас гарч явж байгаад Ц хар машинтай уралдаад байсан. Би “наад машинтайгаа яах гэж уралдаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тийм л зүйл болсон. Би хувийн байгууллагад сантехникчээр ажиллаж байсан. Ц намайг “ажлаасаа гарчих чамд 1.800.000 төгрөг өгье” гэж хэлээд би ажлааса 6 дугаар сарын 1-ний өдөр гарсан. Энэ асуудал 6 дугаар сарын 24-ний өдөр болсон. Хээр газар намайг зодоод хаяж явсанд гомдолтой байна. 6 дугаар сард Цтай ажиллаад ямар ч мөнгө аваагүй. Дахин нэг сар ямар ч ажил эрхлээгүй. 6 сарын 1-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл ажилласан цалин болон дараа сард 1 сарын өвчтэй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эын өгсөн:  "...Би өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өглөө 09 цагийн орчимд найз Цэрэндамбын хамт барилга дээр сантехникийн ажлыг хийж байгаад өдөр 16 цагийн орчимд хорооллоос Цэрэндамбын портер машиныг аваад гачууртад байх ажил руугаа явсан. Би найзтайгаа машиндаа явж байтал манай найз “чи хэд хоногийн өмнө надад хэлэлгүйгээр яагаад чөлөө аваад явчиж байгаа юм бэ” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би чамд хэлэх ёстой юм уу. Би захиралдаа хэлээд явсан гэж хэлтэл манай найз шууд машин барьж явснаа гэнэт зогсоод намайг барьж аваад “би чамайг зодно шүү зүгээр байгаарай” гэхээр нь би уурлаад найзтайгаа барьцалдаж аваад бид хоёр нэлээн ноцолдож салсан. Тэгээд би шууд найздаа уурлаад машинд нь суухгүйгээр хотод орж ирээд найздаа гомдсондоо цагдаагийн байгууллагад хандсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 9098 дугаартай шинжээчийн

"... Б.Эын биед баруун талын 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун нудний ухархайн дотор хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд зулгаралт, дух, зүүн болон баруун зулай, баруун чамархайн хуйханд шарх, зүүн мөр, баруун ташаа баруун шуу, баруун бугалга, ууцны төвгөр, зуун тохойнд зулгаралт, зүүн бугалга баруун шуу, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх дугнэлт /хх-ийн 13-14/.

 Яллагдагч *******-ын өгсөн: “би өөдөөс нь тэмцэлдэж зодолдсон. Тэгээд би ижилхэн толгой тархи руу нь чулуугаар цохисон тухайн үедээ хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. ...би өөрийн гэм бурууг ойлгоод Эын эмчилгээнд зарцуулагдсан 500.000 төгрөгийг өөрийн 50593291.. дугаарын дансаар 50577863.. дугаарын Н.Саранцэцэгийн дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

            Яллагдагч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Этай үл ялих зүйлээс болж маргалдан зодож биед баруун талын 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд зулгаралт, дух, зуун болон баруун зулай, баруун чамархайн хуйханд шарх, зүүн мөр, баруун ташаа баруун шуу, баруун бугалга, ууцны төвгөр, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга баруун шуу, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эын өгсөн:  "... Би найзтайгаа машиндаа явж байтал манай найз “чи хэд хоногийн өмнө надад хэлэлгүйгээр яагаад чөлөө аваад явчиж байгаа юм бэ” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би чамд хэлэх ёстой юм уу. Би захиралдаа хэлээд явсан гэж хэлтэл манай найз шууд машин барьж явснаа гэнэт зогсоод намайг барьж аваад “би чамайг зодно шүү зүгээр байгаарай” гэхээр нь би уурлаад найзтайгаа барьцалдаж аваад бид хоёр нэлээн ноцолдож салсан. Тэгээд би шууд найздаа уурлаад машинд нь суухгүйгээр хотод орж ирээд найздаа гомдсондоо Цагдаагийн байгууллагад хандсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 9098 дугаартай шинжээчийн

 1.Б.Эын биед баруун талын 9 дүгээр хавирганы далд хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд зулгаралт, дух, зүүн болон баруун зулай, баруун чамархайн хуйханд шарх, зүүн мөр, баруун ташаа, баруун шуу, баруун бугалга, ууцны төвгөр, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, цээжинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 4. Цусны бүлэг тодорхойлох шинжилгээг тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газарт дээж, тогтоолын хамт хүргүүлж хийлгэх боломжтой.

 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.         6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

Яллагдагч *******-ын өгсөн: “... Би өөдөөс нь тэмцэлдэж зодолдсон. Тэгээд би ижилхэн толгой тархи руу нь чулуугаар цохисон тухайн үедээ хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. ...би өөрийн гэм бурууг ойлгоод Эын эмчилгээнд зарцуулагдсан 500.000 төгрөгийг өөрийн 50593291.. дугаарын дансаар 50577863.. дугаарын Н.Саранцэцэгийн дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч *******эрэндамбыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байна.

******* нь хохирогч Б.Этай маргалдаж, түүний нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хохирогч 6 дугаар сарын 24-ний өдрийн хүртэл Цэрэндамбын хамт ажилласан, энэ хугацааны цалин болон өвдөөд 1 сар ажил хийгээгүй учир 2 сарын цалин нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилж байх боловч ажиллаж байсан хөдөлмөрийн цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх, мөн өвчтэй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Эын нотлох баримтаар нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлсөн байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  500.000 торгох шийтгэл оногдуулах, хохирогч хохирлоо иргэний журмаар нээлттэй үлдээх саналтай байна.” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчтай санал нэг байна. Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид хохирол төлбөр төлсөн. Улсын яллагчийн саналын дагуу торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэж заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 500.000 төгрөгөөр торгох  ял шийтгэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.Э цалин хөлстэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА