Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар    2022/ШЦТ/1672

 

 2022        11          11                                        2022/ШЦТ/1672                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 3357 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2. *******.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Э.Сг үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж түүний уруул хэсэгт цохиж доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.С-гийн өгсөн: "бид 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр найз А эхнэр Өлзий-Отгоны хамт үйлдвэрийн автобусны буудлын урд байрлах Амар нэртэй зочид буудлын караокед орж үйлчлүүлж байгаад шөнө 03 цагийн орчимд манай гэр рүү хамт явж байсан юм, тэгээд зүв зүгээр байхад гэнэт миний уруул хэсэгт цохиж гэмтээсэн, “яаж байгаа юм” гэхэд уур хүрээд гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 007/

     - 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1403 дугаартай

      1.Э.Сгийн биед доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.

      3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Э.Сг үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж түүний уруул хэсэгт цохиж доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Э.Сг үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж түүний уруул хэсэгт цохиж доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь  

          - Гэмт хэргийн талаар талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сгийн өгсөн: "бид 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр найз А эхнэр Өлзий-Отгоны хамт үйлдвэрийн автобусны буудлын урд байрлах “Амар” нэртэй зочид буудлын караокед орж үйлчлуулж байгаад шөнө 03 цагийн орчимд манай гэр рүү хамт явж байсан юм, тэгээд зүв зүгээр байхад гэнэт миний уруул хэсэгт цохиж гэмтээсэн, “яаж байгаа юм” гэхэд “уур хүрээд’ гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

     - 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1403 дугаартай

      1.Э.Сгийн биед доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.

      3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/,

      Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ын өгсөн: “Би өөрийн найз Э.Стэй 2009 онд танилцсан бөгөөд тэр цагаас хойш найзалж байгаа, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би найз С-тэй хамт гадуур явж байгаад С-гийн гэрт очоод 0.75 литрийн шилтэй виски хувааж уусан. Тухайн үед С-гийн эхнэр Ө ажлаасаа ирсэн байсан бөгөөд бид гурав тэр вискийг хувааж уусан. Тэднийд байж байгаад 22 цаг өнгөрч байхад бид 3 тэдний гэрээс гараад Кино үйлдвэрийн автобусны буудлын орчимд байх караокед ороод 01 цагийн орчимд “надаас айж байна уу” гэхээр нь “юунаасаа айхав дээ” гэсэн, тэгэхэд намайг мөрөөрөө түлхэхээр нь би С-н уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон, тэр үед уруулнаас нь цус гарсан бөгөөд Сэргэлэнг гэр рүү нь дөхүүлж өгөөд би машинpyyraa opooд машиндаа унтсан. Бид хоёр караокед байхдаа хэн нэгэнтэй маргаж муудсан асуудал байхгүй. Караокегаас гараад явж байхад С надад эвгүй үг хэлэхээр нь би цохьчихсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

     - Хохирогч Э.Сгийн гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 31/,

            -Шүүгдэгчийн *******ын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт” /хх-ийн 33/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд 360,000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд 360,000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд бусдад төлөх төлбөргүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА