Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар        2022/ШЦТ/1651

 

  2022          11          09                                    2022/ШЦТ/1651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч *******д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 3405 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн. 1990 оны 03 дугаар сарын 25-ны едер Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, “................... ” ХХК инженер ажилтай, ам бүл 1. *******

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны урд хохирогч Ц.Э маргалдаж, улмаар гараараа хохирогч Ц.Э-гийн нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөхталын хүсэлтээр дараахнотлохбаримтуудыгшинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эгийн өгсөн: “ ...би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 3 дугаар байрны 1 дугээр орцноос гараад явж байхад танихгүй нэг залуу 34-35 орчим насны согтуу залуу нүүр лүү гараараа 4-5 удаа цохиод авсан. ...хамар хавдаад, нэг тал битүүрсэн байна." гэх мэдүүлэг/хх-ийн 19-20/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13688 дугаартай

 1. Ц.Эгийн биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн млууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 2. Эрүүл мэндийг тур ал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, хүзүүнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

 3. Уг гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй  шинжээчийн 13630 дугаартай дүгнэлт /хх-ин 19-20/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны урд хохирогч Ц.Этэй маргалдаж, улмаар гараараа хохирогч Ц.Эгийн нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3 дугаар байрны урд хохирогч Ц.Этэй маргалдаж, улмаар гараараа хохирогч Ц.Эгийн нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

- гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эгийн өгсөн: “ ...би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 3 дугаар байрны 1 дугээр орцноос гараад явж байхад танихгүй нэг залуу 34-35 орчим насны согтуу залуу нүүр лүү гараараа 4-5 удаа цохиод авсан. ...хамар хавдаад, нэг тал битүүрсэн байна." гэх мэдүүлэг/хх-ийн 19-20/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13688 дугаартай

 1. Ц.Эгийн биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн млууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 2. Эрүүл мэндийг түр алдагдуулах, зүүн дээд 1, 2 дугаар шүдний хугарал, хүзүүнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

 3. Уг гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй  шинжээчийн 13630 дугаартай дүгнэлт /хх-ин 19-20/

Хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд 830,000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд бусдад төлөх төлбөргүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА