Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 170/2022/0171/Э |
Дугаар | 2022/ШЦТ/169 |
Огноо | 2022-11-07 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Ц.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******т холбогдох 2223001570170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буга баг “*******” гэх газарт “KIA Bongo” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 23.9 дүгээр зүйлийн а-д заасан “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож улмаар иргэн Б.ийн амь насыг нь хохироож, М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буга багийн “*******” гэх газарт “KIA Bongo” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн осол гаргаж улмаар Б.ийн амь насыг нь хохироосон, М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Ослын талаар мэдүүлсэн хохирогч М.ын “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт сумаас наадам үзэхээр Б.*******, охин бид 3 Завхан аймгийн Дөрвөлжин суманд ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 16-ны наадам дуусаад хамаатны залуу *******тэй таараад тэднийд очиж хонохоор ярилцаад амь хохирогч Б.*******, охин бид 3 *******ийн “” маркийн машинд суугаад “Цагаан хоолой” гэх газар луу явж байх замд “” гэх газраар өгсөж явахад машин гэнэт хүч алдаж доош уруудаад унтарсан. Тэгээд жолооч машинаа асаагаад хөдлөхдөө доош алдаж унасан. Нэг мэдэхэд миний хөл хаалганд хавчуулагдаад дарагдсан. Амь хохирогч Б.ийн хөл шилбэ хэсгээрээ нугаларч цээж хэсгээр нь дарагдаад амьсгалж чадахгүй байсан. ******* амь хохирогч Б.******* бид 2-ыг гаргах гэж татсан боловч дийлээгүй. Тухайн үед амь хохирогч Б.******* ухаантай байсан. Амьсгал авахад хэцүү байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш ойролцоогоор 10 минут орчмын дараа баяр үзээд явж байсан хүмүүс ирж туслаад машиныг татаад босгоод бид 2-ыг гаргасан. Машинаас гарах үед амь хохирогч Б.******* амьсгалтай байсан. Эмнэлэг ирэхээс өмнө маш их хэмжээний бороо ороод амь хохирогч Б.******* сонин амьсгал татаад сонин болсон. Эмнэлэг ирэхэд амь хохирогч Б.******* нас барсан байсан. Жолооч зогсоох арга хэмжээ авсан боловч хүч хүрэлгүй доош тээврийн хэрэгслийг алдаж унагаасан. Хамгаалах бүс хэн ч зүүгээгүй байсан. Бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ын “...Уг тээврийн хэрэгслийг ******* гэх залуу жолоодон явсан. Талийгч Б.******* хаалган талд, охин миний бие бид 2 голд нь сууж явсан. Тэгээд нийт 4 хүн зорчиж явсан. Бид тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй огт амсаагүй байсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.гийн “...Б.******* миний ээж байгаа юм. Би аав, ээжийн хамт ******* ахын гэрт очихоор ******* ахын машинд явсан. Явж байхад машин газар өгсөж яваад доош уруудаад нэг өнхөрөөд машин унасан. Би нэг завсраар гарсан. Машины дээр байсан 2 морь буугаад газар уруудаад явж байсан. Нэг морь нь явж харагдаагүй. Би өөр зүйл санахгүй байна. ******* ах тээврийн хэрэгслийг жолоодож явсан. ...тэвш дээр 3 адуу ачиж явсан. Жолооч машиныг зогсоох гэж оролдоод байсан. Би бүс зүүгээгүй байсан. Бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ц.гийн “...Завхан аймгийн Дөрвөлжин сум Буга баг “” гэх газар машин унасан харагдсан. ...Би дөхөж очоод гэрэл тусгахад манай дүү ******* “Бонго жи-3” маркийн тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг талаар харж унасан. болон амь хохирогч ******* нар хаалга болон цонхны хэсэгт дарагдсан байсан. Тухайн үед би олсоор унасан тээврийн хэрэгслийг өөрийн машинаар татаж босгох гэсэн боловч олс нь тасраад татаж чадаагүй. Удаагүй замаар явсан хүмүүс болон миний өмнө ирж хүн дуудахаар явсан хүмүүс ирээд машиныг өргөөд 1 машинаар татаад болон амь хохирогч нарыг гаргаж авсан. Гаргаж ирэхэд амь хохирогч Б.******* ухаангүй байсан. Тэгээд би эмнэлэг рүү эмч авч ирэхээр явсан. Би эмч аваад ойролцоогоор 20 минут болоод ирэхэд амь хохирогч Б.******* нас барсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Ц.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би яллагдагчаар татах тогтоолтой танилцаж агуулгыг ойлгосон. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр,
Зам тээврийн осол гарсан нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.ийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “...Жолооч *******ийн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх боломжтой байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаагаар болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас Б.******* амь насаа алдсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 000000056 дугаартай “...1.Амь хохирогч Б.ийн цогцост авто осол. Цээжний хэвлийн дарагдал, дотор эрхтний битүү гэмтэл, үнхэлцэг хальсны дотор цус хуралт, зүрхний баруун чихний хажууд венийн цооролт, уушигны няцрал, элэгний няцрал, цус хуралт, баруун дал, нурууны ар тал, хэвлийн доод хэсэг, зүүн шилбэнд зулгаралт, баруун гуяны доод хэсэгт цус хуралт гэмтлүүд байна. 2.Амь хохирогч Б.ийн цогцост үүссэн гэмтлүүд нь нас барсан барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Нас барсны дараа ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 3.Амь хохирогч Б.ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо хүнд зүйлээр дайрагдах цохигдох үед үүснэ. 4.Амь хохирогч Б.ийн цогцост үхэлд хүрэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Б.ийн нь цээж, хэвлийн дарагдал, зүрхний үнхэлцэг хальсан дотор цус хуралтаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна...” гэсэн дүгнэлтээр,
Хохирогч М.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000000472 дугаартай “...1.Иргэн М.ын биед тархи доргилт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. 2.М.ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. М.ын биед учирсан гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой.4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.5. М.ын биед тархи доргилт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ц.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 23.9 дүгээр зүйлийн а-д заасан “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч улмаар Б.ийн амь нас хохирсон, М.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүгдэгч Ц.*******өөс хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан.
Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т дээрх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА