Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1675

 

 

   2022         11         11                                     2022/ШЦТ/1675             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч М.Оюунбат /цахимаар/

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-т яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 226 03229 3154 дугаартай эрүүгийнхэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн. 35 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй,  ам бүл-1, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн ..............................  тоотод гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, хамтран амьдрагч Д.А-ийг "хөдөө хамт явсангүй" гэх шалтгаанаар, мөн хардалтын улмаас маргалдаж, биед нь халдаж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас Д.А-ийн биед үтрээний үүдэвч хэсэг, бэлгийн их уруулд язралт, баруун бугалга, баруун шуу, уруу, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун гуя, зуун гуя, ахар сүүл, умдаг, бэлэг эрхтний их бага уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Би 2022 оны 6 дугаар сарын 26-нд гэртээ хамтран амьдрагчтайгаа зөрчил үүсгэсэн. Хөдөө явна явахгүй гээд. Тэгээд А-ийн бие рүү халдсан. Гуя, хөл рүү нь өшиглөсөн. Бэлэг эрхтээс нь базсан. Одоо амьдрахаа больж байгаа. Хохирол надаас нэхээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв..” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагууцуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.А-ийн өгсөн: ”...2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ........................ тоотод хамтран амьдрагч *******-ийнхамт байсан. Тэгтэл Б.г нь шалтгаангүйгээр намайг хардаад миний гуя болон бөгс рүү өшиглөсөн, мөн хоер гар луу гараараа цохиж базаж хөхрүүлсэн. Тухайн үед би биеийн тамирын өмдтэй байсан ба миний өмдийг тайлаад дотоожтой байхад гуя болон бөгс рүү өшиглөж ариун цэврийн өрөөний суултуурын тагаар цохисон. Мөн бэлэг эрхтнээс гараараа базаж татаад гэмтэл учруулсан. Би тухайн үедээ цагдаа дуудаагүй ба 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан..." гэх мэдүүлэг,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9324 дугаартай Д.Аийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн:

            - Д.А-ийн биед үтрээний үүдэвч хэсэг, бэлгийн их уруулд язралт. баруун бугалга, баруун шуу, уруу, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун гуя. зүүн гуя, ахар сүүл, умдаг, бэлэг эрхтний их бага уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.             - Дээрх гэмтлүүд нь 2022.6.26-ны өдөр үүссэн байх боломжтой.

            - Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дугнэлт,

            - Аюулын зэргийн үнэлгээ "Дунд" гарсан тухай дүгнэлт,

            - Яллагдагч *******-ийнэрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.гнь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн ....................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, хамтран амьдрагч Д.А-ийг "хөдөө хамт явсангүй" гэх шалтгаанаар, мөн хардалтын улмаас маргалдаж, биед нь халдаж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас Д.Аийн биед үтрээний үүдэвч хэсэг, бэлгийн их уруулд язралт, баруун бугалга, баруун шуу, уруу, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун гуя, зуун гуя, ахар сүүл, умдаг, бэлэг эрхтний их бага уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Б.гнь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, хамтран амьдрагч Д.А-ийг "хөдөө хамт явсангүй" гэх шалтгаанаар, мөн хардалтын улмаас маргалдаж, биед нь халдаж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас Д.А-ийн биед үтрээний үүдэвч хэсэг, бэлгийн их уруулд язралт, баруун бугалга, баруун шуу, уруу, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун гуя, зуун гуя, ахар сүүл, умдаг, бэлэг эрхтний их бага уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

          -  гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

          - аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.А-ийн өгсөн: ”...Тэгтэл Б.гнь шалтгаангүйгээр намайг хардаад миний гуя болон бөгс рүү өшиглөсөн, мөн хоер гар луу гараараа цохиж базаж хөхрүүлсэн. Тухайн үед би биеийн тамирын өмдтэй байсан ба миний өмдийг тайлаад дотоожтой байхад гуя болон бөгс рүү өшиглөж ариун цэврийн өрөөний суултуурын тагаар цохисон. Мөн бэлэг эрхтнээс гараараа базаж татаад гэмтэл учруулсан. Би тухайн үедээ цагдаа дуудаагүй ба 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9324 дугаартай

            1. Д.А-ийн биед үтрээний үүдэвч хэсэг, бэлгийн их уруулд язралт. баруун бугалга, баруун шуу, уруу, зүүн бугалга, зүүн шуу, цээж, хэвлий, баруун гуя. зүүн гуя, ахар сүүл, умдаг, бэлэг эрхтний их бага уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2 4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.        

            3. Дээрх гэмтлүүд нь 2022.6.26-ны өдөр үүссэн байх боломжтой.

            5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дугнэлт /хх-ийн 31/,

            - *******-ийн гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 72/,

Хохирогч Д.А-ийн гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт  /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул “хүний *******-ийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.гнь бусдад төлөх төлбөрүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА