Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 427

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2-р баг, ..................... тоотод оршин суух ******* тойн овогт М.Э /регистрийн дугаар:......................../

        Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.Э  миний бие Б.У тэй 1994-1996 онд танилцаж улмаар 1997 оны 04 дүгээр сард Даланзадгад сумын ******* тоотод нэг гэр бүл болж амьдарсан юм. 2002 оны 09 сарын 14-ний өдөр охин У.Н  мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд У.Н  охиноо мэндэлснээс хойш 2018 оны 10 сарын 03-ны өдөр аав Б.У нь өвчнөөр нас барсан. Ингээд охин У.Н д тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд М овогтой М.Э  миний биеийг Б.У тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* тойн овогт М.Э нь ******* овогт Б.У тэй 2007 оноос хамтран амьдарч 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин У.Н ыг төрүүлж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч М.Б , Х.М  нарын мэдүүлэг, нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

      Гэрч  нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.

Гэрч М.Б , Х.М  нар нь нэхэмжлэгчийг Б.У тэй хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд охин У.Н  төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар М.Э , Б.У нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* тойн овогт М.Э нь ******* овогт Б.У тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э  нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.УГТАХБАЯР