Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 493

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум , 6-р баг, ................... тоотод оршин суух, ******* овогт О.Э /регистрийн дугаар: ..................../

        Хариуцагч:Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1-р баг ..................... тоотод оршин суух, Т.У /регистрийн дугаар: ........................./

        1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2017 оны 03 сарын 29-нд 500.000 тус оны 3 дугаар сарын 31-нд 500.000 төгрөгийг сар бүр 10% хувийн хүүтэй тооцож нийт 1.000.000 төгрөг өгсөн. 4 сард ямаа самнаад өгье гэж хэлээд авсан. Өгөхгүй явсаар байгаад, нүүр тулж уулзахаар дүүгээ баллачихлаа би ч гэсэн ямаагаа самнаад ах дүүсээрээ хүнд ноолуураа өгчихсөн чинь ноолуур ч үгүй мөнгө ч үгүй болчихлоо. Нөгөө хүнээ цагдаад өгчихсөн удахгүй мөнгөө өгнө гэж явсаар байгаад 7 сараас цалингаасаа хүүг нь өгч авахаар болсон. Ингээд 7 сараас төлсөн. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 100.000, 07 дугаар сарын 25-ны өдөр 120.000 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 50.000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 50.000 төгрөг, 09 дүгээр сарын 08-ны өдөр 199.000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 190.000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 220.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 170.000 төгрөг бүгд 1.099.000 төгрөг өгсөн. 2018 оны 01 сард зээл аваад эгч нь үндсэн авсан 1.000.000 төгрөгийг чинь л өгье хүүг нь өгч амжихгүй нь гэхээр за тэгье гээд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 01-нд 170.000 төгрөг хийгээд өөр огт мөнгө өгөөгүй. Т.У  нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 03 дугаар сарын 06 хүртэл ээлжийн амралттай байсан. Тэр хугацаанд утсаа авахгүй гэрт нь очихоор байхгүй байсаар байгаад ажилдаа орсон. Мөнгөө нэхсэн чинь би чамд 2.099.000 өгчихсөн байна гээд гүтгэсэн. Өөрөө өгөхгүй шалтаг тооцоод байсан байж 1.000.000 төгрөгийг хаанаасаа хэнээсээ олоод надад өгснийг нь шалгуулмаар байна. Ер нь хүүг нь тооцоод авбал нийт 2.800.000 төгрөг авах тооцоотой байгаа. Миний хувьд үндсэн өгсөн 1.000.000 төгрөгөө л авмаар байна. Хүүний үлдэгдэл 700.000 байгаа. Иймд Т.У аас төлбөр болох 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

О.Э  миний бие хариуцагч Т.У ын сөрөг нэхэмжлэлийг ор үндэсгүй гүтгэлэг гэж үзэж байна. Т.У  нь худлаа ярьж хуурч мэхэлж байгаад хүнээс мөнгө авахдаа мэргэшсэн. Г.З ас 2016 оны 06 дугаар сард 1.000.000 төгрөг зээлж аваад өгөхгүй нэхэл дагал болж байгаад 09 сард увуулж цувуулж өгсөн. Намайг 1.000.000 төгрөг Ууганаа эгчид зээлсэн гэхэд яаж авндаа хэцүүдээ гэж хэлж байхад нь би яаж гуйж авч байлаа тэр нь шигээ өгөх байлгүй дээ гэж тухай үед бодоод л өнгөрсөн. Б.Т аас 2017 оны 01 сард 600.000 төгрөг зээлээд одоо болтол өгч авч дуусаагүй байгаа. Б.Т  бид 2-ч хоорондоо чамд энэ сард өгсөн үү надад өгөөгүй гэж ярьдаг байсан. Мөн санхүүгийн дарга Т.Б-ээс У эгчийн цалингаас суутгаад өгөөч гэж цалин буух тоолонд гуйдаг байсан тул 2017 оны 04, 05, 06 саруудад Т.У аас 1000 төгрөг ч аваагүйг гэрчлэх хүмүүс байгаа. Ер нь би хүнд өгөхдөө ч авахдаа бэлэн мөнгө өгч авч байгаагүй. Т.У ын 2017 оны 04 сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны хооронд албан өрөөнд 920.000 төгрөг бэлнээр өгсөн гэх хоногуудад тухайлбал:

05 дугаар сарын 24-нд 220.000 төгрөг өгсөн гэх өдөр нь би Улаанбаатар хотод байсан. Манай ажлыг газрынхан эмэгтэйчүүдээ Итгэлт-Хамба, Улаан-Удэ аялалд 05 дугаар сарын 26-ны өдөр 27-нд аялуулах болсон тул хүүхэд харах хүнгүй Улаанбаатар хотод оршин суух аав ээждээ хүргэж өгөхөөр ажлаасаа чөлөө аваад 05 дугаар сарын 22-ны өдрийн 16:00 автобусаар Улаанбаатар хот авсан. 06 дугаар сарын 23-нд 1.000.000 төгрөг өгсөн гэх өдөр нь ангийн захирагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаар тушаалаар гал тогооны жижүүрт гараад буугаад амарсан байсан. 06 дугаар сарын 22-ны өдрийг гал тогооны жижүүр байсан. /Хоногийн харуул манааны тушаал урьдчилж 1 өдрийн өмнө гардаг/ Т.У  нь ор үндэсгүй гүтгэж байна. Мөн надад улбар бол шар өнгийн тэмдэглэлийн дэвтэр байхгүй. Ногоон өнгийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт хүнд өгсөн авсан мөнгөө давхар бүртгэж бичдэг. Шаардлагатай гэж үзвэл хувийн дэвтрээ шалгуулмаар байна. Гэрт нь 2-ч удаа очиж байсан. Нэг удаагийн очилтоор охин нь ээж байхгүй ирэхээр нь хэлье гэж байсан. Хоёр дахь удаагийн очилтоор хөдөөнөөс ирсэн гэх гэч хаалгач тайлж өгөөгүй гэрийн үүдэн дээр зогсож байгаад эзгүй байна хүмүүс нь хаачсаныг нь мэдэхгүй гэж хэлж байсан. Чи хэн юм гэж надаас асуугаагүй бич эзгүй гэсэн болохоор яваад өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 01-нд 170.000 АТМ-аас орж ирээд 3-4 хоноход эзгүй эзэн ньн хэн хийсэн нь тодорхойгүй байсан. Тэгтэл нэг өдөр Ууганаа эгч 170.000 хийсэн одоо би чамд хүү өгөхгүй 700.000 өгье гэсэн мессэж өөрөө бичсэн. Би ч юу яриад байгаан та 1 сард зээл авчхаад хүүтэй юутай нь өгнө гээ биздээ гэсэн хэрүүлийн мессэж бичилцээд өнгөрсөн. Тэр үед Ууганбаяр нь ээлжийн амралттай байсан. Амралтаа дуусч орж ирээд 3 сарын эхээр гэнэт би чамд бүх мөнгөө өгчихсөн гээд худал гүтгэсэн тул миний бие шүүхэд хандах болсон. Юу юу гэж хэлж байгаад авснаа мартсан юм байхдаа. Миний хувьд гүтгүүлж байгаадаа гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байна. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бол ярьж зөвлөлдөөд эвлэрэн хэлэлцэх хүсэлт байсан. Удаа дараа худлаа яриад шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдаанд ирээгүй учраас эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Бид хоёр машин барьцаалан зээлдүүлдэг газраар хамтдаа явж байсан. Хариуцагч тал хэлэхдээ миний машин хуучин болохоор үнэ нь хүрэхгүй байна. Тийм болохоор хямдхан үнээр ломбарданд машинаа тавьчих хэцүү байна, чамд ямар арга байна гэсэн. Би энэ хүнээс 2017 оны 04 дүгээр сард мөнгөө нэхээгүй, 05 дугаар сард Улаан-Үдэ явсан болохоор мөнгөө бас нэхээгүй. 06 дугаар манайх байшингийн сууриа тавиад мөнгөө нэхэхэд мөн адил мөнгөө өгөөгүй. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 100000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 120000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 50000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 50000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 19900 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 190000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 220000 төгрөг өгсөн. 2018 оны 01 дүгээр сард би хариуцагчид 1000000 төгрөгөө надад өгчих гэж хэлсэн. Би хүүгээ төлсөн, үндсэн мөнгөө өгсөн чамд 2100000 төгрөг өгсөн байна гэж хэлсэн. Хариуцагч Т.У  1999000 төгрөг өгсөн байна гэж хэлсэн. Миний өрөөнд ирээд мөнгөө өгсөн гэж намайг гүтгэсэн. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 119000 төгрөг өгсөн гэсэн байна. Энэ өдөр 199000 төгрөгийг надад өгсөн. Нягтлан *******аас мөн мөнгө авсан байсан. Би хүнээс бэлэн мөнгө авдаггүй. Миний данс уруу нэрээ бичээд явуул гэж хэлдэг. Хариуцагч Т.У  худал ярьж намайг гүтгэж байна. *******ыг гэрчээр оролцуулах гэсэн боловч хариуцагчийг хэл ам ихтэй гээд шүүх хуралдаанд ирээгүй. Миний албан өрөөнд мөнгө өгсөн гэдэг нь худлаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Т.У  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: О.Э т албан ажил хийдэг өрөөнд нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 04 дүгээр сарын 28-нд 200.000 төгрөг, 05 дугаар сарын 08-нд 200.000 төгрөг, 05 дугаар сарын 24-нд 220.000 төгрөг, 06 дугаар сарын 23-нд 100.000 төгрөгийг О.Э т байдаг хувийнх нь улбар бор шар өнгийн тэмдэглэлийн дэвтэрт О.Э өөрийн гараар хөтөлгөө хийж мөнгөө өгсөн гэсэн гарын үсэг зуруулалгүй, тэмдэглэлдээ нэр, мөнгөний тоо өгөв гэж бичээд далд хийдэг байсан тул тухайн үед би түүнд итгээд зээлсэн мөнгөө өгч О.Э  бэлэн тоолж авч байсан. Хүний мөнгө зээлсэн болохоор үргэлжлүүлэн төлсөөр байлаа гэтэл О.Э  миний өгсөн мөнгөнөөс 920.000 төгрөг аваагүй гэж гүтгэж улмаар хаа явж таарна, албан ажлын өрөөндөө дуудаж дарамт үзүүлдэг байсан. О.Э т 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Гуртантэс сумаас Дулмаагаас шилжүүлж ирсэн өмнгөнөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр 200.000, 04 дүгээр сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, мөн Хаан банкны цалингийн зээл хийж 05 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 05 дугаар сарын урьдчилгаа цалин, Гурвантэс сумаас О-гийн шилжүүлэгээр өгсөн мөнгөнөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны мөнгө зэргээс бүрдүүлж цуглуулаад 2017 оны 06 дугаар сарын 23-нд 100.000 төгрөг өөрийн биеэр Т.У  би нийт 920.000 төгрөг албан ажлын өрөөнд нь өгснөө баталж байна. Мөн О.Э т Хаан банкны 5585166768 тоот дансанд шилжүүлж 2017 оны 07 дугаар сарын 06-нд 100.000 төгрөг, 07 дугаар сарын 25-нд 120.000 төгрөг, 08 дугаар сарын 09-нд 50.000 төгрөг, 08 дугаар сарын 10-нд 50.000 төгрөг, 09 дүгээр сарын 08-нд 119.000 төгрөг, 10 дугаар сарын 12-нд 190.000 төгрөг, 12 дугаар сарын 22-нд 220.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-нд 170.000 төгрөг дүн 1.099.000 шилжүүлж бүгд дүн 2.019.000 төгрөг О.Э ад өгсөн байна. Би нийт дансаар 1.099.000 төгрөг, хувиараа гараас гарт 920.000 төгрөг албан ажлын өрөөнд нь гардуулж бэлэн тоолж өгсөөр байхад О.Э  нь 2018 оны мөнгөө авч байхдаа намайг ээлжийн амралтаа амраад эзгүй явсан хойно ар гэрт очоод хаалга үүд балбаж чимээ шуугиан гарган хашгарч байхад нь гэрт байсан хүн хашааны хаалга нээгээд өгөхөд О.Э  ууртай чи хэн юм гэж мөнгө нэхэн хаалга саван дарамт үзүүдсэн. Миний зээлсэн мөнгөний тооцоо дууссан байхад эрүүл мэнд муу, сэтгэл санаа хямралтай, салгалж унаж тусдаг өвчтэй болчихсон байхыг ашиглаж О.Э ын залилан авсан 1.019.000 төгрөгийг буцаан олгож мөнгө болон сэтгэл санааны хохиролыг барагдуулж, О.Э ын албан ажил явуулдаг өрөөндөө хадгалдаг улбар бор шар өнгийн тэмдэглэлийн дэвтэрт буй нотолгоог шалгаж шүүн тунгааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-1/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-4-43/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-44/, нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалт /хх-45/, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар /хх-52-54/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-55-62/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-63/, хавсаргасан баримт бичгийн жагсаалт /хх-64/, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчийн хариу тайлбар, /хх-66-68/, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолт /хх-69-70/, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн тушаал, /хх-71-73/, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн хариу тайлбар /хх-74-75/, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн хариу тайлбар /хх-77-79/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн хариу тайлбар /хх-80-82/, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт /хх-86-88/, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн гаргасан хүэлт, /хх-93/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-95/, зэргийг шинжлэн судлаад

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:           

Нэхэмжлэгч О.Э  нь хариуцагч Т.У т холбогдуулж 1.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч Т.У  нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус  гаргажээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Э  хариуцагч Т.У аас 1.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У  1.019.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай..

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Э  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөг, хариуцагч Т.У  нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.010 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.УГТАХБАЯР