| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0163/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/161 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/161
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,
Шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2213002320205 дугаартай, шүүгдэгч Д овогт Б-ы Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БЕ........... регистрийн дугаартай, Д овогт Б-ы Ц-.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ахмадын ордонд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан дотроос 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Е.Ё-гийн “Sumsung А51” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчид өөрийн гар утсыг нь буцаан өгсөн тул хохирлын талаар маргаангүй, нэмж нэхэмжилсэн зүйлгүй” гэв.
2. Шүүгдэгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
3. Эрүүгийн 2213002320205 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн Е.Ё-гаас 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,
6. Хохирогч Е.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал/,
7. Гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-22-238 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 33-37 дахь тал/,
9. “Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4/8085 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 63 дахь тал/,
10. Эд мөрийн баримтыг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 66-70 дахь тал/,
11. Шүүгдэгч Б.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
12. Харин шүүгдэгч Б.Ц-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
13. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
16. Хэргийн үйл баримт:
17. Шүүгдэгч Б.Ц- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ахмадын ордонд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан дотроос 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Е.Ё-гийн “Sumsung А51” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
18. Иргэн Е.Ё-гаас 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Ахмадын ордны эмийн сан дотор ширээн дээр байсан утас хулгайд алдагдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,
20. Хохирогч Е.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...том хүүтэйгээ утсаар яриад өөрийн суудаг ширээний тавиур дээр утсаа тавьсны дараа хүүхдээ дагуулсан нэг эмэгтэй орж ирээд эм аваад гараад явсан. Тухайн эмэгтэйг хүүхдээ дагуулаад гараад явахад миний утас ширээн дээр байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Тэр эмэгтэйг гарч явснаас хойш хэд хэдэн хүмүүс орж ирээд надаас эм асуусан. Зарим нь эм авсан, зарим нь эм аваагүй гараад явсан. Тэгээд тухайн хүмүүс явсны дараа ахмадын ордны зохион байгуулагч Г- гэх эмэгтэй орж ирээд надтай 10 минут юм ярьж суугаад манай өрөөнөөс гараад өөрийнхөө өрөө лүү явсан. Г- гарсны дараа хойд талын өрөөндөө очоод бичиг хэргийн ажил хийж сууж байгаад нэг баримт байхгүй байхаар нь тухайн баримтыг хаана байгаа талаар охин болох Х- руу залгаж асуух гээд утсаа хайхад миний утас карманд байхгүй байхаар нь ширээн дээр үлдээснээ гэнэт санаад очиж харахад ширээн дээр ямар нэгэн утас байхгүй байхаар нь өрөө цоожлоод ахмадын ордон дотор 2 давхарт биллиард тоглож байсан үл таних хүмүүсийн нэгнийх нь утсыг нь гуйж аваад охин болох Х-ын утас руу залгаж ажил дээрээ байж байгаад утсаа алдчихлаа, чи хүрээд ир гэж хэлээд охиноо дуудахад манай охин ирсэн...”, “...миний бие гар утсаа 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хулгайд алдсан..., ...надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас миний хулгайд алдсан гар утсыг олж өгсөн явдалд талархаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал/,
21. Гэрч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Тирлик” захын үүдэнд лангуунаас гар утас худалдан борлуулдаг юм. 2022 оны 8 дугаар сарын дундуур санагдаж байна, би “Тирлик” зах дээр лангуунаасаа гар утас худалдан борлуулж байхад үл таних 20 орчим насны, бор царайтай, нүдний шилтэй залуу ирээд та гар утас худалдаж авах уу, надад зарах Самсунг А51 маркийн гар утас байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар утас юм, өөрийн чинь утас юм уу, үзье гэхэд тиймээ миний өөрийн утас гээд зарах гэсэн юм гээд утсаа гаргаж үзүүлэхэд Самсунг А51 маркийн цагаан өнгийн гар утас байсан. Уг гар утсыг үзэхэд хэвийн ажиллагаатай утас байсан бөгөөд хэдэн төгрөг бэ гэж асуухад 300,000 төгрөг гэхээр нь би надад бэлэн мөнгө байхгүй гэхэд та тэгвэл утас өгч зөрүү мөнгө өгч авах уу гээд миний лангуун дээр зарж байсан “Redmi not 8” маркийн гар утсыг сонирхож эхэлсэн. Би тус гар утсыг 250,000 төгрөгөөр зарж байсан бөгөөд чи зөрүү 50,000 төгрөг аваад наад утсаа ав гэхэд та 100,000 егчих гэсэн. Надад 100,000 төгрөг байхгүй 50,000 төгрөг л байсан тул надад 100,000 төгрөг байхгүй гэхэд за тэгвэл 50,000 төгрөг егчих тэгээд би таны “Redmi not 8” маркийн гар утсыг авч өөрийн Самсунг А51 маркийн гар утсаа танд өгье гэхээр нь за тэгье гээд наймаа тохирсон юм. Би түүнээс гар утсыг нь авч гэртээ аваачиж охин болох Д-д өгсөн. Учир нь охин маань БНК Улс руу сурахаар явж байсан ба түүний гар утас нь жаахан тааруухан утас байсан тул охиндоо өгсөн юм. Тэгээд асуудал хөндөгдсөн даруй охин руугаа холбогдож, гар утсыг Өлгий рүү авахуулсан юм. Би дээрх гар утсыг хулгайн утас гэж огт мэдээгүй, мэдсэн бол худалдаж авахгүй байсан..., ...ІМЕІ 1:350678892601492, ІМЕІ 2:357510192601497 серийн дугаартай гар утас байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
22. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-22-238 дугаартай “...Sumsung А51 маркийн гар утас 430,000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 33-37 дахь тал/,
23. “Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4/8085 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 63 дахь тал/,
24. Эд мөрийн баримтыг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 66-70 дахь тал/,
25. Шүүгдэгч Б.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байсан ба цагийн хувьд өдрийн цагаар байсан, яг хэдэн цагийн үед гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Гэрээсээ гараад гадуур явж байгаад би өөрөө харшилтай болохоор эмийн сан орж эм авахаар “Ахмадын ордон” дотор байдаг, хаалган дээрээ эмийн сан гэсэн бичигтэй, модон хаалгатай газар луу ороход дотор нь ямар ч хүн байгаагүй. Би тэнд 2-3 минут зогссон байх, тэгсэн компьютер тавьсан ширээний хажуугийн арай намхан шар ширээн дээр /текний хэсэг/ цагаан өнгийн ухаалаг утас байсан. Тэгээд би ойр орчмоо харсан чинь ямар ч хүн байхгүй, мөн тэр эмийн сан дотор ямар нэгэн хяналтын камер алга байхаар нь тэр гар утсыг ширээнээс аваад оролдож үзсэн чинь дэлгэцэнд нь ямар нэгэн нууц кодгүй, хэвийн ажиллагаатай байхаар нь кармалаад тэндээс гарсан. Гараад хэсэг гадуур яваад хэн нэгэн залгах болов уу, яах бол гээд 30 орчим минут гар утсыг асаалттай байлгаад хүлээсэн чинь дуудлага ирэхгүй байхаар нь унтраагаад сим картыг нь авч хаяад өмсөж явсан хувцасныхаа карманд хийж гэртээ очсон. Харин гэртээ орохоосоо өмнө өөрийнхөө сим картыг тухайн гар утсанд нэг удаа хийж үзээд эргээд унтраасан. Тухайн үед би өөрөө муу гар утастай байсан болохоор тэр гар утсыг авсан юм. Тэгээд маргааш нь тус гар утсыг зах дээр аваачиж заръя гэж бодоод гэрээс гараад ганцаараа зах дээр очиж тэнд утас авдаг хүнд энэ гар утсыг хэдэн төгрөгөөр авах юм бэ гэсэн чинь утас авах бэлэн мөнгө одоо алга, харин чи өөр утсаар тулж болно гэхээр нь тэнд байсан Redmi маркийн гар утсыг тулж аваад нэмж 50,000 төгрөгийг авсан..., ...гар утсыг тулж авсан худалдагч хулгайн утас болохыг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
27. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
28. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
29. Шүүгдэгч Б.Ц- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
30. Шүүгдэгч Б.Ц-ы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын Sumsung A51 гар утсыг хулгайлж, Е.Ё-д 430,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
31. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
32. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Е.Ё-д учирсан хохирлыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.
33. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
34. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
35. Шүүгдэгч Б.Ц-аас “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
36. Шүүгдэгч Б.Ц- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
38. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
40. Шүүгдэгч Б.Ц- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 59 дэх тал/ тогтоогдож байна.
41. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
43. Шүүгдэгч Б.Ц- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
44. Шүүгдэгч Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-ы Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 340 /гурван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Б.Ц- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК
| 2022 11 01 | 2022/ШЦТ/161 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС