| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00425/И |
| Дугаар | 509 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 509
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүргийн 21-р хороо 361-р гарам хэсгийн Баруун туруу ................... оршин суух, ******* овогт Б.А /регистрийн дугаар:....................../
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Нисэхийн ..................... тоот оршин суух, ******* овогт Г.А /регистрийн дугаар:...................../
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.А , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.А тай 2001-2003 онд хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин А.Б төрсөн. Одоо 16 настай. Г.А бид 2 амьдралын шаардлагаар 2003 оноос салж тус тусдаа хань ижил, үр хүүхэдтэй болцгоосон. Энэ хугацаанд Г.А охин А.Б д ганц удаа 300.000 төгрөг өгсөн ба өөр дэмжлэг туслалцаа үзүүлээгүй болно. Иймд хариуцагч Г.А аас охин А.Б д тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд нэхэмжлэл гарган Г.А ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа. Гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байгаа. Дээрх хэргийг хэлэлцэх ажиллагаанд дорд дурдсан шалтгаанаар биечлэн оролцох боломжгүй байна. Үүнд би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361-р гарам хэсгийн ..................... тоотод оршин суудаг, Бага охин А.Х 1 нас 2 сартай хөхүүл эхийн байнгын асаргаанд байдаг зэрэг шалтгаанаар охиноо орхин явж болохгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361-р гарам хэсгийн ...................... тоотод оршин суугч Б овогтой Б.А ын ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх хүсэлтгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.А ын нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Сонгоинохайрхан дүүргийн 121 дүгээр бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, 89 дугаартай охин А.А.Б ын төрсний гэрчилгээний хуулбар, А.А.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШЗ2018/00802 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2018/09621 дугаартай Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, хариуцагч Г.А ын хариу тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Г.А ын хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь Г.А ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.А , Г.А нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй дотно харилцаатай байх үедээ 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин А.А.Б ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, А.А.Б ын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.А ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч А.А.Б ын эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Г.А аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан А.А.Б ыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд охин А.А.Б ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.А ад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.А ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, ******* тоотод оршин суух, ******* овогт Г.А /регистрийн дугаар:.............../-аас 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн А.А.Б ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Г.А аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт мэдэгдсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар охин А.А.Б ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.А ад, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Б.А ад тус тус даалгасугай.
4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А аас 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Б.А ад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР