Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/928

 

 

 

 

 

  2022         09         29                                     2022/ШЦТ/928

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,    

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Иргэдийн төлөөлөгч Р.Оюунбилэг,

Шүүгдэгч М.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 07-ны өдөр У.. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, Сүхбаатарын районы ардын шүүхийн ... оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн в-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,

Сүхбаатарын районы ардын шүүхийн ... оны 06 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих,

Октябрийн районы ардын шүүхийн ... оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар 9 хоногийн хугацаагаар хорих,

Баянгол дүүргийн шүүхийн 1... оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн .. оны 08 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн .. оны 03 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар 25 хоногийн хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн .. оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн . дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт М.Л нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо... тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Ш.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар хоолойн тус газар нь хутгалж гүрээний баруун данд артерийн бүлэнт бөглөөдсийн улмаас тархины цусан хангамжийн дутагдалд орж тархинд шигдээс бүхий амь нас аврагдах боломжгүй гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л мэдүүлэхдээ:  “...Би үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-гийн мэдүүлэг / хх 18-19 /, гэрч М.Ц-гийн мэдүүлэг / хх 23-24 /, шинжээч эмч Б.Д-ийн мэдүүлэг / хх 35 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1609 дугаартай дүгнэлт / хх 36-41 /, цэргийн төв эмнэлгийн өвчний түүх / хх 85-136 /, хэргийн газрын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 170-176 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 189 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Л нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Ш.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар хоолойн тус газар нь хутгалж гүрээний баруун данд артерийн бүлэнт бөглөөдсийн улмаас тархины цусан хангамжийн дутагдалд орж тархинд шигдээс бүхий амь нас аврагдах боломжгүй гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 170-176 /

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-гийн / хх 18-19 / “...Миний эцэг Ш.Б-д архаг хууч өвчин гэх зүйл байхгүй. Би М.Л гэх хүний талаар мэдэхгүй. Ямар ч байсан нэг найзынхаа гэрт нь 1 жил орчим хамт амьдарч байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг

 

Гэрч М.Ц-гийн / хх 23-24 / “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой 22 цагийн орчим гэрийн үүдэнд хүн муухай орилоод байхаар нь гараад хартал манай дүү М.Л баруун хөлдөө гуталтай, зүүн хөлдөө оймстой, оймс нь цус болсон байдалтай согтуу зогсож байсан. Тэгээд надад “Би хамт байдаг хүнтэйгээ маргалдаад хутгалчихлаа. Миний нэгж дууссан. Утсаараа цагдаа түргэн дуудаад өгөөч” гэхээр нь би дуудлага өгсөн” гэх мэдүүлэг

 

Шинжээч эмч Б.Д-гийн / хх 35 / “...Талийгаач Ш.Б-ийн биед учирсан гэмтэл нь талийгаачийн амь насыг аврах боломж муутай үхэлд шууд нөлөөлөх гэмтэл юм. Амь хохирогч Ш.Б-эд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг зохих журмын дагуу хийсэн байна. Онош зөв тавигдсан байна” гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1609 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Ш.Б-ийн цогцост хүзүүний баруун бал, бамбай булчирхайн баруун дэлбэнг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүү, цээж, зүүн мөр, баруун суганд цус хуралт, цээж, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна.

4. Талийгаач нь хүзүүнд үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гүрээний баруун дунд артерийн бүлэнт бөглөөдсийн улмаас тархины цусан хангамжийн дутагдалд орж тархинд шигдээс өгч нас баржээ.

5. Талийгаачийн цусанд спирт болон мансууруулах бодисын агууламж илрээгүй.

6. Талийгаач нь АВ (IV) бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь 168 см урттай, 60 кг жинтэй байна.

8. Цэргийн төв эмнэлгийн өвчний түүхэнд талийгаач нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 20 минутад нас баржээ гэжээ. / хх 36-41 /

 

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх / хх 85-136 /

 

Яллагдагч М.Л-гийн / хх 7 / “...Ш.Б миний хажууд суугаад намайг цохьсон. Тэгээд би уурлаад ширээн дээр ил байсан хутга аваад Ш.Б-ийг цохих шиг болсон. Тэгээд гэнэт цээж хэсгээс нь цус гараад байгаа юм шиг харагдсан. Сүүлд нь орон дээр хэвтсэнийх нь дараа харахад хоолойноос нь цус гарч байсан. Би Ш.Б-ийг хутгалсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:  ...Шүүгдэгч М.Л-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч М.Л-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Л-гийн хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч М.Л-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 / ес / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.Лгийн цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд оруулан тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт М.Л-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 / ес / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Л-гийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй 1ш хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.Л нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Л-гийн цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. М.Л-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                           Д.ДАРЬСҮРЭН 

                                                 

                                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ