Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.******* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Г.*******,

шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2207001960184 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, эвент менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч, дүү нарын хамт , , хэсгийн тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ний өдрийн 1427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, улмаар -ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь-ээс 12-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын орчмоос хохирогч М.ын өмчлөлийн маркийн гээгдэл гар утсыг бусдынх болохыг мэдсээр байж өөрт авч, захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 635.550 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
  2. Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
  3. “” ХХК-ийн -ны өдрийн №НД-22-89 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
  4. “” ХХК-ийн -ны өдрийн 4/6741 дугаартай албан бичиг, хавсралт баримт (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч П.******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.******* нь-ээс 12-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын орчмоос хохирогч М.ын өмчлөлийн маркийн гээгдэл гар утсыг бусдынх болохыг мэдсээр байж өөрт авч, захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 635.550 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

            - Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хадам аав Тэрбиш, хадам ээж Цэцэгмаа, хадам дүү Гантулга, Уянга, нөхөр Гантөмөр нарын хамт хүүхдүүдээ аваад-ний өдөр 16 цагийн орчимд ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт амрахаар очсон. ...03 цагийн орчимд унтацгаасан. Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд утсаар ярих гээд rap утсаа хайхад байхгүй байсан. ... загварын цагаан өнгийн гар утас байсан. Би гар утсаа 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Smart Store дэлгүүрээс шинээр нь 669.000 төгрөгөөр худалдаж авч байна. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд ширээн дээр байхыг нь харсан санагдаж байна. Гэхдээ орж гарахдаа унагасан байхыг үгүйсгэхгүй. Өдөр болон унтахаас өмнө миний гар утсаар манай 4 настай, 6 настай хоёр хүүхэд ээлжлээд тоглож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

- Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оноос хойш ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” нэртэй гэр амралт ажиллуулж байна.-ний өдөр гэр бүлийн 10 гаран хүн амрахаар манай “6” дугаартай гэрт орж амарцгаасан. -ны өдөр тухайн гэрт амарсан хүмүүс гар утсаа алдсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байхаар нь мэдсэн. Тухайн шөнө манайхан гэрийнхээ дундуур эргүүл хийгээд өглөө 06 цагт унтсан. ...Манай амралтын газар 2-3 жил хяналтын камергүй байгаа. ...Манай амралтын газар 6 гэртэй ба тухайн өдөр бүх гэрүүд хүнтэй байсан. Шөнийн цагаар ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

- “” ХХК-ийн -ны өдрийн НД-22-89 дугаартай “ маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар -ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 635.550 /зургаан зуун гучин таван мянга таван зуун тавь/ төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

  • “” ХХК-ийн -ны өдрийн 4/6741 дугаартай албан бичиг, хавсралт баримт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

  • Шүүгдэгч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би-ний шөнө 23 цагийн үед найзуудынхаа хамтаар ******* дүүргийн 6 дугаар хороо, “” гэх амралтын газар очсон. Тэндээ очоод амралтынхаа гэрийг аваад байрлацгаагаад би дэлгүүр явж архи авчрахаар болсон. Ингээд шөнө 02 билүү 03 цагийн үед амралтын газартай ойрхон дэлгүүр хайж яваад амралтын газрын модон гүүрний наад талд Самсунг А13 маркийн гар утас газар уначихсан байхад нь олж авсан юм. Тухайн үед тэр гар утас унтраалттай байхаар тэр чигээр нь аваад халаасандаа хийгээд мартчихсан юм. Нөгөөдөр өдөр 14 билүү 15 цагийн үед гэртээ ирээд нөгөө олсон гар утсаа гаргаж ирээд асаагаад үзэхэд ажиллагаа нь хэвийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Тэгээд маргааш билүү нөгөөдөр нь надад мөнгөний хэрэгцээ гаргасан тул Тэди худалдааны төв орж үүдэн дээр зогсдог гар дээрээс наймаа эрхэлдэг хүнд гар утсыг 130.000 төгрөгөөр зарчихсан юм. Мөнгийг нь тэр хүнээс бэлнээр нь авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч П.******* нь хохирогч М.ын хайхрамжгүй үйлдлийн улмаас гээсэн маркийн гap утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага болон иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, ашигласны улмаас хохирогчид 300.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш 635.550 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

            Иймд шүүгдэгч П.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч М.ын гээгдүүлсэн маркийн гар утсыг 635.550 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд хохирогч М. нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “П.*******оос хохирлын мөнгө 634.500 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авсан, санал гомдол, нэхэмжлэл байхгүй” гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч П.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын гээсэн эд зүйлийг олсон/ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн/, хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******од оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ