| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00482/И |
| Дугаар | 510 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 510
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 баг ................. тоотод оршин суух, ******* зурхайч овогт Ж.М /регистрийн дугаар: .........................
Хариуцагчаар оролцвол зохих этгээд И.Б ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.М нь хариуцагч И.Б той амаар харилцан тохиролцож 2013 оны 09 дүгээр сарын 20-ноос эхлэн мөн онд 665.000, 2014 онд 143.500, 2015 онд 1.520.000, 2016 онд 1.636.000 төгрөг, 2017 онд 1.785.000 төгрөг нийт 7.041.000 төгрөгийг надаас зээлж авсан. Уг мөнгийг өөрийн Хаан банкны 5585251236 дугаарын харилцах дансаараа хүлээн авч энэ мөнгийг эргүүлж өгнө гэж өнөөдрийг хүрсэн. Мөн И.Б 2015 оны 10 сард автомашин авах хэрэгтэй байна. 7.000.000 төгрөг зээлээч удахгүй бүх зээлээ буюу 14.041.000 төгрөгийг төлнө гэж хэлсний дагуу итгэж Голомт банкнаас өөрийн данс 5205016276 тоот данснаас 3.500.000 төгрөг авч өгсөн. Бэлнээр 3.500.000 нийт 7.000.000 төгрөг өгсөн. Хуулиар нотлогдоно. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөөгүй намайг хохироож байна. Хариуцагчийн утас холбогдохгүй оршин байгаа хаяг тодорхойгүй байгаа учир эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хандаж И.Б оос 23.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч И.Б ын оршин суугаа хаяг гүйцэт бус гэсэн үндэслэлээс тус шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01418 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан. И.Б той холбогдох хүмүүсийн тухай: Аав Дагвагийн Идэржаргал Өмнөговь аймаг Даланзадгад сум 4-р баг Дундсайхан 1-52 тоотод оршин суудаг утас: 89696231. Ээж нь утас *******, Ах нь И.Б Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг ....................... оршин суудаг утас: .................... гэжээ.
Нэхэмжлэгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Хаяг нь тодорхойгүй хаана явж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас хүсэлт гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.М нь И.Б ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И.Б ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч Ж.М шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангах үүднээс И.Б ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар И.Б ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар И.Б ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай нэхэмжлэгч Өмнөговь аймаг Даланзадгад сумын ******* тоотод оршин суух, ******* зурхайч овогт Ж.М /регистрийн дугаар: .................../-т мэдэгдэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР