Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                  

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н А*******т холбогдох эрүүгийн 2207 00174 0205 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, -ны өдөр ******* аймагт төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ******* аймгийн *******анд цайны газарт зөөгч ажилтай, ам бүл 4, аав, ээж, охин нарын хамт ******* аймгийн ******* ******* бүртгэлтэй боловч одоогоор *******, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД: /,

******* овогт *******н А*******.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А******* нь өөрийн “Барьцаагүй зээл” нэртэй фейсбүүк цахим хуудаснаас иргэн М.Бтай 7 сая 500 мянган төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр олгохоор тохиролцон “” гэх нэр дээр өргөдөл бичүүлж, түүнээс нотариатын төлбөрт 875,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 31-с 06 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд дансаар шилжүүлэн авсан атлаа зээл олгох үйлдэл хийлгүйгээр “удахгүй зээл чинь гарна” гэж цахим хэрэгсэл ашиглан харилцан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад 875,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

           

            Шүүгдэгч Б.А******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйлгүй...“ гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн холбогдсон гэмт

хэргийн талаар дараах  нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би байдаг гэртээ байж байгаад мөнгө хэрэгтэй болохоор нь фейсбүүк рүү ороод хүүтэй зээлийн талаар хайлт хийсэн. Тэгэхэд 3 сонголт гарч ирсэн ба “Барьцаагүй зээл” нэртэй хаягт арай бага хүүтэй байхаар нь мессежээр холбогдож зээл авахаар болсон. Тэгтэл надаас “та зээл авах гэж байгаа бол урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Мөн “” нэртэй байгууллага байдаг гэж хэлсэн. Тэр үед би өргөдөл бичиж баталгаажуулаад мессенжерээр явуулсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд би өөрийн банкны дугаартай данснаас 945,000 төгрөг шилжүүлсэн, мөн цэцэрлэгийн эрхлэгч Г гэх хүнд “зээл авах гэж байгаа, урьдчилгаа өгөх ёстой” гэж хэлээд дугаарын данснаас нэг 40,000 төгрөг шилжүүлээд, утга дээр нь миний нэрийг бичсэн байгаа. Би барьцаагүй зээл нэртэй газрын дугаарын данс руу нийт 985,000 төгрөг шилжүүлсэн. Одоо хүртэл надад зээл гаргаж өгөөгүй байгаа... Би өөрийн хэрэглэдэг “” гэх хаягаас “Барьцаагүй зээл” нэртэй хаягтай холбогдсон. Надтай холбогдож байхдаа баталгаатай гэж хэлж байсан...” /хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

 “...Би нийт 16 удаа гүйлгээ хийж тэр хүнд 875,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Үүнээс өөрийнхөө банкны данснаас 16 удаагийн гүйлгээ хийж 835,000 төгрөг, өөрийн ээж Ю.Ггийн данснаас 40,000 төгрөгийг шилжүүлж нийт 875,000 төгрөг залилуулсан. Би тухайн 40,000 төгрөгийг ээж Ю.Гд буцаагаад өгчихсөн. Би өмнөх мэдүүлэгтээ 40,000 төгрөгийг зээлсэн хүнийг цэцэрлэгийн эрхлэгч гэж буруу бичсэн байна. Манай ээж гэж хэлснийг буруу ойлгоод тэгж бичсэн бололтой. Би мөнгөн дүнгээ буруу тооцож, олон удаа тасалж шилжүүлсэн болохоор багцаагаар хэлээд байсан нь буруу байсан байна. Яг дансны хуулгаас харахад 875,000 төгрөг болж байна. Би энэ мөнгийг бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй...” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

банкны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29/4211 дугаар албан бичиг болон дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43-45/,

Хохирогч М.Бын банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-8-11/,

Хохирогч М.Бын “Барьцаагүй зээл” нэртэй фейсбүүк хаягтай харилцаж байсан талаарх баримтууд /хх-46-73/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчийн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдад итгэл үнэмшил төрүүлэн бусдыг залилж, үлэмж хэмжээний хохирлыг бусдад учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх гэм буруугийн талаар дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.А*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна”  гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

            Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А******* нь  2022 оны 01 дүгээр сард дугаарыг ашиглан зориуд нээсэн “Барьцаагүй зээл” нэртэй фейсбүүк цахим хуудсаар дамжуулан  иргэн М.Бтай 7 сая 500 мянган төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр олгохоор тохиролцон “” гэх нэр дээр өргөдөл бичүүлж, түүнээс нотариатын төлбөр, болон зээл гаргуулахтай холбоотой зардал гэж  875,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 31-с 06 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд дансаар шилжүүлэн авсан атлаа зээл олгох үйлдэл хийлгүйгээр “удахгүй зээл чинь гарна” гэж цахим хэрэгсэл ашиглан харилцан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад 875,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь Хохирогч М.Б өгсөн: “... “Барьцаагүй зээл” нэртэй хаягт арай бага хүүтэй байхаар нь мессежээр холбогдож зээл авахаар болсон. Тэгтэл надаас “та зээл авах гэж байгаа бол урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Мөн “” нэртэй байгууллага байдаг гэж хэлсэн. Тэр үед би өргөдөл бичиж баталгаажуулаад мессенжерээр явуулсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд би өөрийн банкны дугаартай данснаас 945,000 төгрөг шилжүүлсэн, мөн цэцэрлэгийн эрхлэгч Г гэх хүнд “зээл авах гэж байгаа, урьдчилгаа өгөх ёстой” гэж хэлээд дугаарын данснаас нэг 40,000 төгрөг шилжүүлээд, утга дээр нь миний нэрийг бичсэн байгаа. Би барьцаагүй зээл нэртэй газрын дугаарын данс руу нийт 985,000 төгрөг шилжүүлсэн. Одоо хүртэл надад зээл гаргаж өгөөгүй байгаа... Би өөрийн хэрэглэдэг “” гэх хаягаас “Барьцаагүй зээл” нэртэй хаягтай холбогдсон. Надтай холбогдож байхдаа баталгаатай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, мөн “...Би нийт 16 удаа гүйлгээ хийж тэр хүнд 875,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Үүнээс өөрийнхөө банкны данснаас 16 удаагийн гүйлгээ хийж 835,000 төгрөг, өөрийн ээж Ю.Ггийн данснаас 40,000 төгрөгийг шилжүүлж нийт 875,000 төгрөг залилуулсан. Би тухайн 40,000 төгрөгийг ээж Ю.Гд буцаагаад өгчихсөн. Би өмнөх мэдүүлэгтээ 40,000 төгрөгийг зээлсэн хүнийг цэцэрлэгийн эрхлэгч гэж буруу бичсэн байна. Манай ээж гэж хэлснийг буруу ойлгоод тэгж бичсэн бололтой. Би мөнгөн дүнгээ буруу тооцож, олон удаа тасалж шилжүүлсэн болохоор багцаагаар хэлээд байсан нь буруу байсан байна. Яг дансны хуулгаас харахад 875,000 төгрөг болж байна. Би энэ мөнгийг бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

банкны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29/4211 дугаар албан бичиг болон дугаар дансны дэлгэрэнгүй хуулга,

Хохирогч М.Бын банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

 

Шүүгдэгч Б.А******* яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сард өөрийн дугаар дээрээ “Барьцаагүй зээл” нэртэй фейсбүүк хаяг нээсэн юм, би 2021 оны 08 дугаар сараас хойш бэлэн мөнгөний сугалаа, янз бүрийн цахим мөнгөтэй тоглоомууд тоглоод алдагдалд ороод мөнгөгүй болчихсон юм. Ийм учраас хүнээс мөнгийг нь аваад нь буцаад өсгөөд мөнгө олчихоод буцаагаад мөнгийг нь өгчихөж болох юм байна гэж бодоод тухайн фейсбүүк хаягийг нээсэн. Нээсэн хаягаа одоо бол огт ашиглахгүй бүр устгачихсан байгаа. Ингээд би тухайн фейсбүүк хаягтаа пост оруулсан боловч хүмүүс тэр болгон хандаагүй, эсвэл зарим нь чат бичэж үзээд л зээл авна гэчихээд мөнгө төгрөг шилжүүлэхгүйгээр алга болчихдог юм. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “” гэх фейсбүүк хаягнаас зээл гаргуулж авий гэж чат бичиж эхлээд, бид хоёр зөндөө удаан чаталсан. Ингээд тэр хүн надад итгэх шиг болсон, тэгээд надаас 7,500,000 төгрөгний зээл авна гээд надруу тухайн өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бага, багаар зээлийн шимтгэл, нотариатын мөнгө гээд нийт 875,000 төгрөгийг 16 удаагийн гүйлгээгээр надруу шилжүүлсэн. Сүүлийн 40,000 төгрөгийг өөр хүний данснаас шилжүүлсэн юм. Би тэр хүнд мөнгө зээлнэ гэсэн боловч надад бол зээлэх мөнгө байгаагүй, онлайн цахим тоглоом, сугалаанаас мөнгийг нь хожоод хүүтэй мөнгө зээлчих санаатай азандаа найдчихсан юм. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ингэж бусдыг хохироохгүй. Энэ хүнд учруулсан хохиролоо төлж барагдуулна. Энэ цахим тоглоом сугалаа зэрэг энэ асуудлаас хойш дахиж оролцоогүй, өөр надад ямар нэгэн хохироосон хүн байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.А*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарцахим хэрэгсэл ашиглан харилцан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.А*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдын санхүүгийн эмзэг байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаад улсын яллагчийн зүгээс шүүгдэгчтэй эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тохиролцсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг  шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд уг торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******н А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим хэрэгсэл ашиглан харилцан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******т 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.А*******т оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй

бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД