Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2016/ШЦТ/127

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ­­Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Э.Гантулга

Иргэдийн төлөөлөгч *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3-д зааснаар *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус *******, *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай. овогт гийн //

2.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн //

3.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн //

4.Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, овогт гийн //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******ыг "танай найз чинь миний толгойг хагалсан" гэх үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай ашиглаж гараараа *******ын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн *******, ******* нартай бүлэглэн *******ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******, ******* нартай бүлэглэн хохирогч *******ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямарч шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******, ******* нартай бүлэглэн хохирогч *******ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямарч шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******. *******, ******* нарт зодуулж бие махбодиддоо гэмтэл авч 2015 оны 11 сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч *******, ******* нарыг хэрэгт холбогдолгүй хэргийг ******* ганцаараа үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Үүнд.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...Тухайн өдрийн орой би баарны үүдэнд тай тааралдаж   бааранд орж  жоохон сууж байгаад гарч ирэхэд бид  хоёр Тээврийн товчоо орж хоол идье, манай барилгын гэр байдаг юм очиж амаръя гэсэн. Хоол идэх гэж байгаад болиод Шинэ төгөл хотхоны ойролцоо нэг гэр байсан. Тэр гэр рүү ороод утасны гэрлээ тусаагаад орон дээр сууж байгаад бие засах гээд гарсан. Орж ирэхгүй болохоор нь би араас нь гарсан чинь ******* ыг хөөгөөд гүйж байсан. Би ******* дээр очоод та манай нутгийн Данаасүрэн гэдэг хүн байна гэхэд нарийхан зүйлээр намайг ороолгосон. Тэгэхэд ******* гүйж ирээд найз чинь миний толгойг хагалчихлаа гэхээр нь би ямар таны толгойг хагалсан биш гээд түлхсэн чинь гараараа шууд цохисон. Би газар унасан. Ухаан санаа орж гараад байхад хэдэн талаас өшиглөөд байх шиг байсан. Би босоод та нар болиоч ээ миний шүд ам, эрүү хугарсан юм шиг байна гэхэд ******* *******г цааш нь аваад явсан. ******* намайг хоёр өшиглөсөн. Тэгээд ыг ирсний дараа яах гэж хүн өдсөн юм, ус байна уу нүүрээ угаая эрүүний мах тасарчихсан юм шиг байна гээд гэрэл тусаагаад харахад нилээн том хагарчихсан байсан. Тэгээд бид хоёр эмнэлэг дээр ирсэн гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

ыг нэг танихгүй нөхөр гартаа банз мод бариад хөөсөн. Би гэрийн гадаа гараад  хүмүүсийн зүг алхаад очиход Хаан банкинд ажилладаг гэх 3 залуу зогсож байсан. Би түүнтэй мэндлээд зодоон цохион хэрэггүй биздээ гэхэд чи хуцаад байгаарай гээд тилээ мэт зүйлээр мөр дамнуулаад ороолгосон. Баруун талаас хүн цохих шиг болсон, тэгээд ухаан балартаад ухаан алдсан. Намайг цохисон хүн бол юм билээ. Намайг , , наана нь намхан шар залуу нь миний фудволкны ханцуйнаас атгаад ямар бааштай лалар вэ гээд зүүн талын борви руу 2-3 удаа өшиглөсөн.Тэгэхэд , хажууд нь зогсож байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 18-20/

...Намайг нь чулуутай гараараа цохиж унагасан, тэгэхэд би ухаан балартаад унасан. Тэр үед миний толгой хагарч, цээж хөхөрсөн байх үед намайг өшиглөж байсан хүмүүс нь , , тарган шар залуу байсан. Эрүүний хугарал болон шүдний гэмтлийг чулуутай гараар цохиж үүсгэсэн, бусад цээжний хөхөрөл, толгойн хагархай зэргийг намайг ухаангүй байхад тэд нар нийлж цохиж зодсоноос болж үүссэн.Намайг цохиход тас хийгээд явсан. Ер нь бол хатуу зүйлээр цохиж авсан. Би чулуутай гараар цохиж авсан гэж бодож байна./хх-ийн 21-23/,

...Миний хувьд тэй юм яриад алхаж байхад нь ыг хөөгөөд тэнд байсан гэрийн баруун талаар нь тойрч зүүн талаар нь ирсэн юм. Тэгэхэд гийн царайг нь харсан бөгөөд нь ирээд танай найз чинь миний толгойг хагалчихлаа гээд надруу дайраад миний зүүн шанаанд цохиод авсан. Тэгээд би ухаан алдаад газарт унасан...гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/

.... нь эхнэр , эгч нь гээд 2 хүний хамт ирж гуйсан тэр 2 хүний нэрийг нь мэдэхгүй байна. Энэ хүмүүс шүүх эмнэлгийн магадлагааг хөнгөн гаргуулж өгөөч гэж гуйсан. Мөн нь намайг энэ хэргээс мултлаад өг гээд гуйгаад байхаар нь мэдүүлгээ өөрчилж өгсөн, ... Намайг эхлээд нь зүүн эрүүнд цохиж улмаар ухаан санаа балартсан. Тэгээд намайг унаад босоод ирэхэд толгой хагарсан байсан. Би толгой хэн хагалсан талаар мэдэхгүй..гэх мэдүүлэг/2-р хх-ийн 56-58/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...анх гэрээс гарч ирсэн нь намайг барьж авахад миний өмсөж явсан цамц урагдаад байсан. Би хөөе чи боль цамц урагдаад байна гэж хэлэхэд миний нүүрэнд буюу хамранд цохиж авсан, тэгээд би боль гэхэд дахин цохиж авахаар нь би зөрүүлээд 2 удаа нүүрэнд нь цохиж авсан. Тэгээд миний толгой руу чулуутай гараар цохиод миний толгой манараад явсан. Би чи миний толгойг хагалчихлаа гэхэд тэр залуу эргээд цааш зугтаасан. Бид гурав *******ыг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-123/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр , нарын хамт гийн байрны орцны үүдэнд гараад ирэхэд хажуу талд байх гэрээс нэг залуу гарч ирээд бид гурваас ус байна уу гэж асуусан. Бид 3 энэ байрны хүмүүс биш гэж хэлэхэд баригдаж байгаа байрыг энэ хэний бариулж байгаа байр юм гэхэд гэж хүний бариулж байгаа байр гэхэд ямар гэж асуухад нөгөө залуу ямар байх нь ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдаад гэрлүүгээ ороод нэг залуу дагуулаад гарч ирсэн. Тэгээд гэрлүү гүйж орсон залуу нь тай барилцаад, удалгүй нь толгой хагалчихлаа гээд орилсон. Тэгэхэд нөгөө гэх залуу цаашаа зугтаад явсан. бид хоёртой зогсож байсан ыг танай найз миний толгойг хагалчихлаа гээд нь дайрч барьж аваад цохих шиг болоод барилцаад авсан. Гэрээс эхлэж гарч ирсэн нь бараан өнгийн хувцастай, нь цагаан өнгийн хагас ханцуйтай цамцтай/фудволктой/, би цэнхэр цамц, цагаан өнгийн өмдтэй, ногоон өнгийн цамцтай, цайвар өнгийн өмдтэй, цээжин хэсгээрээ цэнхэр, доод хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай цамцтай, жинсэн өмд, пүүзтэй байсан, нь ухаан алдаж унасан зүйл байхгүй, нь би цохисон гэхдээ чулуугаар цохиогүй, гараараа цохиж авсан гэж хэлсэн. 7 000 000 төгрөг гэхэд нь утсыг нь  аваад байсан. нь тэгэхэд өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хохирогчийнхоо болон миний өмнө хүлээсэн юм... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 110-116/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* нь эхлээд ыг хөөгөөд явсан. Тэгээд буцаж ирэхдээ танай найз чинь миний толгойг хагалчихлаа гээд гүйж ирээд *******ыг цохиод  авах шиг болсон, мөн барилцаад авахад нь би салгасан. ******* нь тай юм яриад зогсож байсан бөгөөд *******г салгасан, би ыг салгасан ...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 61-62/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн байцаалтанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Дараа нь ******* нь эхнэр , түүний эгч нь гээд 2 хүний хамт ирж гуйсан. Тэр хоёр хүний нэрийг мэдэхгүй байна. Энэ хүмүүс эмнэлгийн магадлагааг хөнгөн гэж гаргуулж өгөөч гэж гуйсан. Мөн намайг энэ хэргээс мултлаад өг гээд гуйгаад байхаар нь мэдүүлгээ өөрчилж мэдүүлсэн, мөн намайг эхлээд ******* нь зүүн эрүүнд цохиж, улмаар ухаан санаа балартсан. Тэгээд намайг унаад босоод ирэхэд толгой хагарсан байсан. Би толгой хэн нь хагалсан талаар мэдэхгүй, миний эрүүг хугалсан хүн бол ******* байгаа юм...гэх мэдүүлэг/хх-ийн 2-р хх-ийн 56-58/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... *******, ******* нарын хамтаар 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Шаргалжуут тосгон руу явсан ба *******гийн араас ******* нь залгаад урд шөнө нь хүнтэй зодоон хийсэн талаар яриад хүрээд ир гээд байна гэсэн. Тэгээд буцаж аймгийн төвд ирээд ******* нь эмнэлгийн үүдэн дээр хүрээд ир гэхээр нь шууд эмнэлгийн үүдэн дээр ирсэн. Тэгэхэд ******* нь буугаад ******* рүү очих гэхэд баахан хүмүүс барьж аваад машинд суулгасан. ******* нь машинд үлдсэн байсан чинь *******ийг бас гаргаад тэнд байсан хүмүүс тойроод авсан. ******* би зодоогүй гэж хэлж байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс *******, ******* нарыг зодох гээд байх шиг байхаар нь би та нар боль тэгж болохгүй гэхэд больж машинд суулгаад цагдаа руу явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...тэр зодуулсан гээд байгаа залуу нь г хараад чи намайг зодсон гээд дайраад байсан. Би тэр хүнийг цохиж зодсон юм байна гэж ойлгосон. Мөн , нарыг салгасан гэж ойлгосон.Өөр надад мэдэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 51-52/

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 449 тоот шинжээчийн

1.*******гийн биед зулайд, хамарт, баруун эгэмэнд зулгаралт гэмтлүүд үүссэн байна.

2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 72 /

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 555 тоот нэмэлт шинжээчийн

1.*******гийн толгойн хуйхны зулай хэсэг, хамрын нуруу, баруун эгэм хэсгийн зулгаралтууд гэмтлүүд үүссэн байсан байна.

2.Г. гийн биед үүссэн гэх тархины доргилт хүнд зэрэг, тархины няцрал дунд зэрэг гэмтлүүд нь эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх зэрэгт бичигдсэн, тухайн өвчтөний биеийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгүүд нь тархины хүнд зэргийн доргилт, тархины дунд зэргийн няцралын шинж тэмдгүүдээс зөрөөтэй, онош мөн бодит үзлэгээс зөрөөтэй байгаагаар тайлбарлагдах ба дээрхи тархины хүнд доргилт, тархины дунд зэргийн няцрал гэсэн оношнууд нь эргэлзээтэй байна. Мөн дээрхи эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх зэрэгт эмчийн тавьсан оношинд зулгаралтууд гэмтлүүд нь тусгагдаагүй байна.

3.Дээрхи толгойн хуйхны зулай хэсэг, хамрын нуруу, баруун эгэм хэсгийн зулгаралтууд гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба тухайн цаг үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

4.*******гийн биед үүссэн гэх жижиг хэмжээний зулгаралтууд гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 91/

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 449 тоот шинжээчийн

1.*******ын биед зүүн эрүүнд хугарал, Зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна.

2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.*******ын биед үүссэн гэмтлүүд нь биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулсан болно ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 80 /

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 тоот нэмэлт шинжээчийн

1. *******ын биед толгойн зулай хэсгийн үстэй хэсэгт ирмэг тэгш бус оёдол тавигдсан шарх гэмтэл үүссэн байна.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биөийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

3.Ё. ын зүүн доод эрүүний углуурга, булан хэсгийн далд хугарал гэмтэл үүссэн ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

4.Үүссэн зүүн доод эрүү ясны далд хугарал гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.

5. ******* гэгчийн гэрэл зурагт хоолой, хүзүүний зүүн хэсэг, шанаа, цээжний зүүн дээд хэсэгт хүрэн улаан цус хуралт, хавдар харагдаж байгаа нь зүүн доод эрүү яс хугарч, зүүн завьжны хөндийд идээ хуримтлагдаж хүндэрч бугалаа үүссэнээс орчны зөөлөн эдэд хаван хавдар, цус хуралт тархаснаас үүссэн байна.

6.Ё. ын биед зүүн шанааны гадна хэсэгт хүрэн улаан зулгаралт гэмтэл үүссэн ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн шүргэлцэн үрэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

7. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т зааснаар... Шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно гэж заасан байдаг болно. Иймд шинжээч эмч цагдаагийн дэд ахлагч М. Навчаагийн урьд гаргасан 449 тоот шинжээчийн дүгнэлт энэ заалтын гэмтлийн зэргийн аль хүндээр нь гаргана гэсэн заалтын дагуу гаргасан байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 85/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 804 дугаартай шинжээчийн

1.*******ын биед эрүүний зүүн салааны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд шарх, зүүн шанаанд зулгаралт гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүний салааны далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зулайн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шанааны зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт №449, №516 тоот дүгнэлтүүд нь үндэслэлтэй, №555 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.

6. *******гийн биед тархи доргилт, зулай хамрын нуруу, баруун эгмэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /3-р хх-ийн 31-35/

Шинжээч С.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шинжээч томилуулж, шинжилгээ хийлгэх тогтоолын үндсэн дээр нэмэлтээр дүгнэлт гаргасан. Тус шүүх шинжилгээний албанд 2 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй, нэг эмч нь амралт болон сургалтанд хамрагдаж ажлаас чөлөөлөгдсөн учир даргын цохолтоор нэмэлтээр дүгнэлт гаргасан болно. Үзүүлэгч *******ын биед үүссэн доод эрүүний зүүн булан хэсгээр хугарч цууралт үүссэн улмаар орчины зөөлөн эдэд эдээт буглаа үүссэн, хүндэрч уг буглааг мэс ажилбараар нээлгэн эдээг гаргасан байсан. Уг гэмтэл нь биеийн хэсгүүд буюу гар хөлөөр цохих, эсвэл хатуу мохоо зүйлийн үйлчлэл буюу мод, чулуугаар хүчтэй цохих үед үүссэн байх боломжтой ба биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамруулан дүгнэлт гаргасан. Мөн түүнчлэн нэгдүгээр эмнэлгийн өвчний түүхэнд шүд унасан гэх мэдрэмж төрнө гэсэн бичлэгтэй байсан юм....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 92-93/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / 1-р хх-ийн 1-2/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 15/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2015.10.26-ны өдрийн 1/1492 тоот тодорхойлолт/1-р хх-ийн 132/, иргэний үнэмлэхний хуулбар/1-р хх-ийн 133/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 141/,  шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2015.09.08-ны өдрийн 1411 тоот тодорхойлолт/1-р хх-ийн 165/, иргэний үнэмлэхний хуулбар/1-р хх-ийн 166/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 153/, шүүгдэгч *******гийн өвчний түүх /1-р хх-ийн 183-195/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн 2015.11.19-ний өдрийн тодорхойлолт /2-р хх-ийн 11/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 14/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 249/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх  иргэний үнэмлэхний лавлагаа/2-р хх-ийн 65/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 69/, *******ын өвчний түүх /хх-ийн 210-218/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 226-231/, хураан авах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 1-3, 37-39, 40-41, 42-45/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн тоот дугаартай хэргийг анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр  мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд шүүх энэ удаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” буюу шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг гагцхүү тэдгээрийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Аймгийн  Прокурорын газраас шүүгдэгч *******г чулууг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэг болгон  тус тус өөрчлөн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******ыг "танай найз чинь миний толгойг хагалсан" гэх үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай ашиглаж гараараа *******ын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан  гэмт хэрэгт холбогдсон нь эргэлзээтэй байна.

Тухайлбал:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... хохирогч *******ыг  зодож цохиогүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 119-123/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд... Би гэрийн гадаа гараад  хүмүүсийн зүг алхаад очиход Хаан банкинд ажилладаг ******* гэх 3 залуу зогсож байсан. Би түүнтэй мэндлээд зодоон цохион хэрэггүй биздээ гэхэд чи хуцаад байгаарай гээд тилээ мэт зүйлээр мөр дамнуулаад ороолгосон. Баруун талаас хүн цохих шиг болсон... / хх-ийн 18-20/ гэх мэдүүлэг

...нөгөө ыг хөөгөөд явсан хүн буцаж ирсэн байсан ба намайг гэнэтхэн чулуутай гараараа зүүн шанаанд цохиод авсан. Тэр цохилтоос болоод би ухаан балартаад унасан. ... намайг ******* нь чулуутай гараараа цохиж унагасан, ...эрүүний хугарал болон шүдийг ******* намайг чулуутай гараар цохиж үүсгэсэн... тэгэхэд би ухаан балартаад унасан,.../ хх-ийн 21-23/ гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт... ******* гүйж ирээд найз чинь миний толгойг хагалчихлаа гэхээр нь би ямар таны толгойг хагалсан биш гээд түлхсэн чинь гараараа шууд цохисон... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд.... бид хоёртой зогсож байсан ыг танай найз миний толгойг хагалчихлаа гээд нь дайрч барьж аваад цохих шиг болоод барилцаад авсан. нь ухаан алдаж унасан зүйл байхгүй, нь би цохисон гэхдээ чулуугаар цохиогүй, гараараа цохиж авсан гэж хэлсэн..../ хх-ийн 110-116/ гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд... ******* нь эхлээд ыг хөөгөөд явсан. Тэгээд буцаж ирэхдээ танай найз чинь миний толгойг хагалчихлаа гээд гүйж ирээд *******ыг цохиод  авах шиг болсон, мөн барилцаад авахад нь би салгасан. ******* нь Г.тай юм яриад зогсож байсан бөгөөд *******г салгасан, би Г.ыг салгасан... гэх мэдүүлгүүд / хх-ийн 61-62/ ... гэх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй

Гэрч  ын ...тэр зодуулсан гээд байгаа залуу нь *******г хараад чи намайг зодсон гээд дайраад байсан ...гэх мэдүүлгүүд болон Аймгийн шүүхийн шинжилгээний албаны  449, 516  тоот,  2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 804 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд , шинжээч эмч С.Батбаярын байцаасан тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар   нотлогдоно.

Учир нь Шүүгдэгч *******г чулуутай гараараа цохисон гэдгийг хохирогч ******* мэдүүлдэг боловч тухайн чулууг харааггүй,  цуг хамт байсан шүүгдэгч *******, *******  нар нь шүүгдэгчийг чулуутай гараараа цохисон гэдгийг хараагүй гэж мэдүүлдэг ба чулууг эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, мөн чулууг хаанаас авсан, хаанаас барьж ирснийг тогтоогоогүй, мөн тухайн хэрэг болдог газарт нөхөн үзлэг хийсэн, гэрэл зураг хэрэгт авагдсан  боловч  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлийн 80.1-д заасан нотолбол зохих зүйлүүдийг нотолж ирүүлээгүй болно.

Харин  хохирогч *******ыг зодсон шүүгдэгчийг гэм буруугийн сэдэлтийг яллах дүгнэлтэд бичсэнээр “ үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай ашигласан"  гэх боломжгүй , харин хувийн тодорхой сэдэлттэй, таарамжгүй харилцаанаас үүссэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлгүй гэж үзжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд зааснаас үзэхэд /танхайрах гэмт хэргийг хүний амь бие, эрүүл мэндийн гэмт хэргээс ялган зүйлчлэх талаарх хэсэгт/ сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдахаар заасан байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, *******, Б.         нарын үйлдлийг урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй шинж бүхий үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал

Хохирогч *******ын... намайг ******* нь чулуутай гараараа цохиж унагасан, ...эрүүний хугарал болон шүдийг ******* намайг чулуутай гараар цохиж үүсгэсэн... тэгэхэд би ухаан балартаад унасан, нэг сэрэхэд намайг хүмүүс тал талаас өшиглөөд байсан...тарган шар залуу миний гуянд 2-3 удаа өшиглөж авсан. тэр үед намайг өшиглөж байсан хүмүүс Б., *******, тарган шар залуу байсан.../ хх-ийн 21-23/ гэх мэдүүлэг,

... Тэгээд намайг унаад босоод ирэхэд толгой хагарсан байсан. Би толгой хэн хагалсан талаар мэдэхгүй..гэх мэдүүлэг/2-р хх-ийн 56-58/

... Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт... би газар унасан. ухаан санаа орж гараад байхад хэдэн талаас өшиглөөд байх шиг байсан ******* намайг хоёр өшиглөсөн... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******гийн...Танай найз миний толгойг хагалчихлаа гээд нүүр рүү цус гойжчихсон байсныг үзүүлэхэд ******* намайг бариад авсан, би өмнөөс нь зөрүүлээд бариад авахад ******* салгасан... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******гийн...тэр бол худлаа, харин *******, ******* хоёрыг барилцаад авахад ******* бид хоёр салгасан..., *******ыг цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн... бид зодоон оролцоогүй, харин *******, ******* хоёрыг ******* бид хоёр салаад явсан...гэх мэдүүлэг  болон шүүгдэгч *******, *******, ******* нарын буруутай үйлдлээс  хохирогч *******ын  биед хөнгөн гэмтэл учирсан болох нь

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 тоот нэмэлт шинжээчийн ... *******ын биед толгойн зулай хэсгийн үстэй хэсэгт ирмэг тэгш бус оёдол тавигдсан шарх гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биөийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 804 дугаартай шинжээчийн...улайн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шанааны зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / /3-р хх-ийн 31-35/  зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******, *******, *******  анхнаасаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээс айлган түгшээх, жигшил дургүйцлийг нь төрүүлж өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгахыг хүсч эрмэлзэх зэргээр танхайрах шинжтэй эмх замбараагүй үйлдлүүд хийгээгүй, харин шүүгдэгчийн үйлдэл нь өөр хоорондоо үүссэн таарамжгүй харилцаа хувийн тодорхой сэдэлтээр төлөвлөгдөж тодорхой иргэний эсрэг чиглэж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч, хүч хэрэглэн уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул тухайн чиглэсэн үйлдлийн зөвхөн арга нь шүүгдэгчийн тухайн үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзэх хангалттай үндэслэл нотолгоо болж чадахгүй байна.

Хохирогчийн биед  хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт шүүгдэгч нар гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу тус хэрэгт хамтран оролцсон болох нь хохирогчийн шүүгдэгч нар цохьсон, өшиглөсөн тухай мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг нь бусдын амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс сэдэлт, зорилгоороо ялгагдах бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт үйлдэлд танхайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, олон нийтийг болон бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан шинжгүй, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас уг хэрэг үүдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч ******* нь 2015 оны 11 сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч *******, ******* нарыг хэрэгт холбогдолгүй хэргийг ******* ганцаараа үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын... ******* нь эхнэр , түүний эгч нь гээд 2 хүний хамт ирж гуйсан. Тэр хоёр хүний нэрийг мэдэхгүй байна. Энэ хүмүүс эмнэлгийн магадлагааг хөнгөн гэж гаргуулж өгөөч гэж гуйсан. Мөн намайг энэ хэргээс мултлаад өг гээд гуйгаад байхаар нь мэдүүлгээ өөрчилж мэдүүлсэн...гэх мэдүүлгээр /хх-ийн 2-р хх-ийн 56-58/ хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд 6 удаагийн мэдүүлгийг авахдаа өмгөөлөгч, улсын яллагч нарыг байцуулан мэдүүлэг авсан бөгөөд тухайн мэдүүлгүүдийг өгөхдөө гаднаас нөлөөлсөн хүчин зүйлсийн үйлчлэлээр мэдүүлгээ удаа дараа өөрчилж байсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг зориуд худал мэдүүлсэн гэж гэж үзэх боломжгүй байна. 

Дээрх байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэсэн зарчмыг хэрэглэх үндэслэл болсон гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч *******г чулууг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, шүүгдэгч *******, ******* нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд тэднийг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэг, шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2,17.3-т заасан гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэдгээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн шалгах хуудсаар / хх-ийн 141, 153, 149/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографикийн зураг 2 ширхэгийг хохирогч *******т буцаан олгож, 4 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч *******,  ******* , ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 246, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар шүүгдэгч овогт гийн т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч овогт гийн г хохирогч *******ын нүүр хэсэгт чулуугаар цохиж хүндэвтэр гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, шүүгдэгч овогт гийн , овогт гийн нарыг хохирогч *******ын биед догшин авирлаж танхайран хөнгөн гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон тус тус өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч овогт гийн г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт гийн , овогт гийн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *******г  450 /дөрвөн зуун тавин /  цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Г., ******* нарыг  251 / хоёр зуун тавин нэгэн / цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйл 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  450 / дөрвөн зуун тавин / цаг хүртэл албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч  *******, ******* нарт оногдуулсан  251 /хоёр зуун тавин нэгэн/  цаг хүртэл  албадан ажил хийлгэх ялыг тус тус эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольж болохыг тус тус мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографикийн зураг 2 ширхэгийг хохирогч *******т буцаан олгож, 4 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. ,

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар уг хэрэгт шүүгдэгч *******,  ******* , ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******,  ******* , ******* нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,  ******* , ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ГЭРЭЛМАА

                                        ШҮҮГЧИД                      Н.БААСАНБАТ   

                                                                              Ч.БАЙГАЛМАА