Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Г.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Э*******ад холбогдох эрүүгийн 2207 00000 0210 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, -ний өдөр ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД: *******/,

******* овогт *******гийн Э*******.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Г.Э******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт байрлах ертөнцийн зүгээр зүүн талаасаа 2 дахь Монгол гэрт хохирогч Ө.Цтай “...ширээн дээр хөлөө гаргаж, бохь шидлээ...” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн хэсэгт гарын алгаараа 1 удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсгөнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон бусад асуудлын талаар дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

Хохирогч Ө.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хамт ажилладаг найз И, түүний найзуудтай *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт очиж амарсан юм. Бид нар амралтын газраа очиж хоол унд идчихээд, архи ууж эхэлсэн. Тэр үед манай найз Иийн найз нь гэх Э*******, өөр хоёр эмэгтэй найз нь байсан. Тэр 2 эмэгтэй бие засах гээд гарах хойгуур нь би сууж байсан гэр дотор зай гарахаар нь хөлөө амраах гээд ширээн дээр хөлөө гаргаад тавьсан. Тэгтэл Э******* уурлаад бид 2 хоорондоо маргалдсан ба Э******* босож ирээд миний нүүрлүү нэг удаа алгадсан. Тэгээд бид хоёрыг И салгаад, миний нүүрнээс цус гараад байхаар нь би гэрээс гарч цагдаад дуудлага өгсөн... Миний зүүн хөмсөгний дээр бага зэрэг шалбарчихсан байсан, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэр үедээ бага зэрэг өвдөж байгаад зүгээр болчихсон болохоор би эмнэлгээр яваагүй... Манай найз бид хоёр одоо эвлэрчихсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." /хх-7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э******* нь манай багын найз, Ө.Ц нь надтай хамт ажилдаг залуу байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн найз Г.Э*******ынхаа хамтаар, хамт ажилдаг Ө.Ц болон 2 эмэгтэй найзууд болох А, С нарынхаа хамтаар *******, амралтын газарт 19 цагийн орчимд очсон... Тэгтэл Ө.Ц жоохон согтож эхлээд бухимдаад байсан. Тэгээд А, С хоёр гэрээс гараад 00 орох гээд гарсан хойгуур Ө.Ц нь ширээн дээр хөлөө гаргаж ирээд тавьсан. Тэгтэл манай найз Э******* нь Цад “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд хэлтэл Ц зажилж байсан бохио амнаасаа гаргаад Э*******ын нүүр лүү шидсэн. Тэгтэл Э******* босож ирээд Цын нүүрлүү нь баруун гараараа нэг удаа алгадтал, Ц зөрүүлээд Э*******ын нүүрлүү хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгасан ба Ц гарч яваад амралтын газрын эгчээр цагдаа  дуудуулсан байсан... Г.Э******* нь Ө.Цыг алгадахдаа гартаа мөнгөн бөгж зүүсэн байсан, тэрнийхээ үзүүрээр нүүрийг нь шалбалчих шиг болсон. Харин Г.Э*******ад ямар нэгэн шарх, сорви учраагүй, зүгээр байсан...” /хх-09/ гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 439 дугаартай дүгнэлтэд:

  1. Ө.Цын биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-17-18/ гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э*******ад холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас : “...Шүүгдэгч Г.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Хохирогч Ө.Цын өгсөн: “...Тэр 2 эмэгтэй бие засах гээд гарах хойгуур нь би сууж байсан гэр дотор зай гарахаар нь хөлөө амраах гээд ширээн дээр хөлөө гаргаад тавьсан. Тэгтэл Э******* уурлаад бид 2 хоорондоо маргалдсан ба Э******* босож ирээд миний нүүрлүү нэг удаа алгадсан. Тэгээд бид хоёрыг И салгаад, миний нүүрнээс цус гараад байхаар нь би гэрээс гарч цагдаад дуудлага өгсөн... " гэх мэдүүлэг, Гэрч Б.Иийн өгсөн: “...Ө.Ц нь ширээн дээр хөлөө гаргаж ирээд тавьсан. Тэгтэл манай найз Э******* нь Цад “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд хэлтэл Ц зажилж байсан бохио амнаасаа гаргаад Э*******ын нүүрлүү шидсэн. Тэгтэл Э******* босож ирээд Цын нүүр лүү нь баруун гараараа нэг удаа алгадтал, Ц зөрүүлээд Э*******ын нүүр лүү хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгасан ба Ц гарч яваад амралтын газрын эгчээр цагдаа дуудуулсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт байрлах ертөнцийн зүгээр зүүн талаасаа 2 дахь Монгол гэрт хохирогч Ө.Цыг  “...ширээн дээр хөлөө гаргаж, бохь шидлээ...” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, түүний толгойн хэсэгт гарын алгаараа 1 удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсгөнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.Э*******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор хангаж шүүхэд ирүүлснийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг  хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Э*******ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг  шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд уг торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*******ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*******ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД