Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/652

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* хотод төрсөн,******* настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,*******-д захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт******* дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Боржигон овогт Мөнхбаярын Лхагвадулам (РД:.....................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ Сити зочид буудалд хохирогчтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар. зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... тэгээд халцгаагаад Лхагваа эгч бид хоёр үл ойлголцоод муудалцаж эхэлсэн бөгөөд бид хоёр ер нь ойлголцож өгдөггүй, хэл ам таардаггүй хүмүүс юм Тэгээд тэр өдөр халцан байсныг хэлэх үү бид хоёр ам муруйгаад ноцолдож байгаад манай нөгөө хэд салгах гэсэн боловч чадаагүй ба Лхагваа эгч намайг үсдэж унагаагаад нүүр рүү цохисон ба тэгээд миний хүзүү эвгүй болсон ба унахад бас гар дарагдаад сонин болчихсон бөгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн...” (хавтас хэргийн 11-12 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...ямартай ч Лхагваа эгч Гэрэлмаагийн нүүр рүү өшиглөөд байх шиг байсан харин Гэрэлмаа эсэргүүцээд Лхагваа эгчтэй ноцолдоод үсдэлцээд ноцолдоод байх шиг болсон...” (хавтас хэргийн 15-16 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэгтэл манай эгч Аззаяа, Гэрэлмаа бид гурав дээр нэгдээд цуг ууж юм ярьж суусан. Тэгтэл манай эгч Гэрэлмаа хоёр юм ярихаараа санал зөрөлдөөд хэрэлдээд нэг л болохгүй байсан ба байдал бүр хурцдаад тэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд Аззаяа бид хоёр салгах гээд чадахгүй тэр хоёр газар унаад бие биенээ цохиод өшиглөөд байсан ба бид хоёр салгах гээд чадаагүй...” (хавтас хэргийн 23 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9-р сарын*******-ны өдрийн шинжээчийн 12086 дугаар “....М.Гэрэлмаагийн биед хамар, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи. баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...шинэ гэмтэл байна...” (хавтаст хэргийн 27-28 дахь тал) гэсэн дүгнэлт

         

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 31-ний 21 цагийн үед өдөр төрсөн дүү Ариунзаяа над руу утсаар яриад би жоохон архи уусан байна. Та ирээд намайг авчих хоёулаа зуслан хамт явъя гэхээр хан Уул дүүргийн УБ Сити зочид буудал дээр ирэхэд дүү Ариунзаяа хоёр найзынхаа хамт буудлын өрөөнд пиво ууж байсан. Тэгээд би хамт пиво ууж юм яриад сууж байхад Гэрэлмаа нь Ариунзаяа үгээр өдөөд босож ирээд агсан тавиад байхаар нь би дүүгээ өмөөрөөд босож ирээд барилцаж аваад үсдэлцээд бие биенийгээ цохиод хөшиглөөд газар унаад ноцолдож байхад салгасан. Үүний дараа би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн....” (хавтас хэргийн 71 дэх тал) гэсэн,

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 52-55 дахь тал),

          Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 61-67 дэх тал),

          Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ Сити зочид буудалд хохирогчтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар. зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №12086 дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчгийн эрүүл мэндэд нь “...биед хамар, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи. баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч ******* түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч М.Гэрэлмаагийн эрүүл мэндэд нь “...биед хамар, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи. баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 61-67 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Гэрэлмаагийн эрүүл мэнд биед хамар, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи. баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй,  Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 72 дахь тал) зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000001080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,*******.6,*******.7,*******.8,*******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Лхагвадуламыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ