Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Э.Гантулга

Насанд хүрээгүй хохирогч Д.Одонтунгалаг, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Должинсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Эрүүгийн хэргийн дугаар 201605000105

Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бямбадашид холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэ Жинст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-48а-02 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бүдүүн овогт Цэндсүрэнгийн Бямбадаш, /ВС82121819/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  Ц.Бямбадаш нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 14 нас 04 сартай Д.Одонтунгалагийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн нутаг "Дунд худаг" гэх газарт оршин суух иргэн Ц.Даваажаргалын гэрт түүнтэй хурьцал үйлдсэн,

Мөн 2016 оны 03 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01 -нд шилжих шөнө 14 нас 07 сартай Д.Одонтунгалагийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-48а-02 тоотод байх өөрийн гэртээ түүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Ц.Бямбадашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Тухайн үед ах Даваажаргал, эхнэр Долгорсүрэн нар нь Баянхонгор аймаг явсан. Даваажаргал ахын гэрт нь ах Даваажаргалын дагавар охин Одонтунгалаг, хүү Лхагважав нарын хамт малыг харж байхдаа 2015 оны 12 сарын 22-ны орой 23 цагийн үед унтахаар болоод баруун талын орон дээр Одонтунгалаг хүү Лхагважав нарын хамт нэг орон дээр унтаад шөнө 02 цагийн үед Одонтунгалагтай тоглоом наадам болгоод юм ярьж байхад Одонтунгалаг намайг чаддаг юм бол надтай бэлгийн харьцаанд ор гээд байхаар нь би Одонтунгалагийн дээр гараад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Надад тухайн үед бэлгэвч байсан болохоор бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэн 1 удаа бэлгийн харьцаанд орсон. 2016 оны 03 сарын 31-ний өдөр манай гэр болох Баянхонгор аймаг Баянхонгор сум Эрдэнэмандал 2 дугаар баг 2-48-02 тоот гэртэй орой 19 цагийн үед найз Сүхбаатарын хамт 2 шил 0.5 гр-ийн Ерөөл архи цуг хувааж уучихаад гэрийн хойморт ор засаад унтаад өгсөн. Тэгээд 2016 оны 04 сарын 01-ний өглөө үүрээр 05 цагийн үед би сэрсэн чинь Одонтунгалаг миний орон дотор, өвөрт унтаж байхаар нь би Одонтунгалагийг сэрээгээд хичээл чинь болж байгаа юм бишүү гэхэд болоогүй гэхээр нь би Одонтунгалагийг бэлгийн харьцаанд орох уу гээд санал тавих үед Одонтунгалаг зөвшөөрсөн. Тэгээд би Одонтунгалагийн өмд, дотоожийг нь тайлж дээр гарч бэлгийн харьцаанд орсон, надад тухайн үед бэлгэвч байгаагүй болохоор бэлгэвч хэрэглээгүй. Тэгээд 1 удаа бэлгийн харьцаанд орчихоод унтсан. Би тухайн үед 16 насанд хүрсэн байсан эсэх талаар бодоогүй мэдэхгүй байна, ямартай ч би 9 дүгээр ангид сурдаг байсныг мэдэж байсан харин насыг яг хэд гэдгийг нь мэдээгүй, Би ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн зүйл байгаагүй Одонтунгалаг бид 2 харилцан зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон....гэх мэдүүлэг / хх-ийн 65-67 /

Насанд хүрээгүй хохирогч Д.Одонтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би ангийнхаа хүүхэдтэй давтлагатай гэж хэлээд гэрээсээ гарсан. Ангийнхаа хүүхдийнд байж байгаад эмээгийнд ирэхэд гэрт нь хоёр танихгүй хүн байсан. Би эмээгээс Улаанаа ах /Бямбадаш/ ирсэн үү гэхэд эмээ уурлаад байсан. Би Улаанаа ахтай /Бямбадаш/ утсаар яриад та ирэх болж байгаа юмуу гэхэд одоо очлоо байж бай гэсэн. Удалгүй гэртээ ирээд авдарныхаа ар талаас архи гаргаж уусан. Тэгээд Улаанаа ах /Бямбадаш/ манай ангийн хүүхдийн утсыг надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Хичээлээ тараад том банди нь хүрээд ирсэн. Утасны дугаар хоргоож байхад банди нь би мэднэ гээд нэг дугаар хэлсэн, тэгэхээр нь би дугаараа сольсон гэж хэлсэн. Сүүлд нь Бямбадаш ах айлд хамт оччихоод ирээд хоол идчихээд явах гэсэн чинь Бямбадаш ах намайг явуулахгүй байсан. Явахгүй бол болохгүй, эгч намайг хаачив гэнэ гэхэд хоночихоод яв гээд гуйгаад байсан гэв.

Насанд хүрээгүй хохирогч Д.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2015 оны 12 сарын 22-ны өдөр манай гэрийн зүүн талын орон дээр Бямбадаш ах хүү Лхагва нарын хамт гурвуулаа хамт унтсан. Тэгээд хүүхдээ захаар унтуулж Бямбадаш ах дундуур унтсан, би араар нь хэвтэж байгаад шөнө Бямбадаш ахтай юм ярьж байгаад Бямбадаш ах дээр чинь гарчих уу гэхээр нь би зөвшөөрч миний дээр гараад Бямбадаш ах миний хувцас, дотоожийг тайлаад өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнлүү хийгээд дээрээс хөдлөөд байсан. Нилээн хөдөлж байгаад миний дээрээс буухаар нь хувцсаа өмсөөд унтаад өгсөн. Мөн 2016 оны 03 сарын 31-ний өдөр Бямбадаш ах гэрийн хойд хойморт ороо засаад намайг цуг унтъя гээд байхаар нь гутлаа тайлаад Бямбадаш ахын хажуугаар ороод хэвтсэн. Тэгээд Бямбадаш ах бид 2 унтаж байгаад шөнө дунд Бямбадаш сэрээд миний хувцас дотоожийг тайлаад миний дээр гарахаар нь би яах гэж байгаа юм гэсэн чинь зүгээр тавхан минут гэхээр нь би зөвшөөрч миний дээр гарч Бямбадаш ах өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнлүү хийгээд хөдлөөд байсан тэгээд миний дээрээс буухаар нь би хувцасаа өмсөөд унтаад өгсөн. Тэгээд өглөө 08 цагийн үед Бямбадаш ах бид 2 босоод хувцасаа өмссөн харин нөгөө орон дээр унтаж байсан ах ч гэсэн боссон хувцасаа өмсөөд бид 3 гэрт байж байтал эгч Должинсүрэн эгч орж ирээд намайг эрэгтэй хүнтэй хоносон байна гээд цагдаад дуудлага өгсөн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 27-29/

Гэрч Х.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Манай нөхөр Даваажаргал бид хоёрт Баянхонгор аймаг явах ажил гараад Баянхонгор аймгаас Бямбадашийг ирээд охин Одонтунгалагийн хамт мал хараад байж бай гэж аймгаас дуудсан. Бямбадаш нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай хөдөө гэрт хүү Лхагваагийн хамт ирсэн. Нөхөр Даваажаргал бид хоёр хөдөө гэртээ Бямбадашийг охин Одонтунгалагийн хамт үлдээчихээд аймаг яваад 3 хоноод ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /

Гэрч Х.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Одонтунгалаг 14 цагийн сургууль руугаа давтлагатай гээд гараад явсан тэрнээс хойш тэр өдрөө гэртээ ирээгүй, тэгээд маргааш өглөө нь болох 2016 оны 04 сарын 01-ний өглөө босоод хайж байгаад Ц.Бямбадашийн гэрт өглөө 08 цагийн үед яваад ортол Одонтунгалаг 2 эрэгтэй хүнтэй хоносон, гэрт нь Одонтунгалаг, Ц.Бямбадаш, танихгүй нэг эрэгтэй хүн байж байсан, тэгээд би Одонтунгалагаас хаана хоносон талаар асуусан чинь юм ярихгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 /

Гэрч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би Бямбадашийн гэрт очиж унтах санаатай очиход Бямбадашийн гэрийн хажууд байдаг ээж Цэндсүрэнгийнд нь ороход Цэндсүрэн, Одонтунгалаг нар байсан. Тэгээд Одонтунгалаг миний утсаар хүнтэй яриад байх шиг байсан, би хэнтэй ярьсныг сайн мэдэхгүй байна. Одонтунгалаг гараад яваад өгсөн. Би Бямбадашийн ээж Цэндсүрэнгийнд жаахан сууж байгаад гэрийн түлхүүрийг Цэндсүрэнгээс аваад гэр лүү ороод зүүн талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд шөнө юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед сэрээд хартал гэрийн хойморт Бямбадаш, Одонтунгалаг 2 өвөртөө унтаж байсан. Тэгээд би босоод Бямбадаш, Одонтунгалаг нар босоод хувцсаа өмсөөд байж байтал Одонтунгалагийн эгч гээд эмэгтэй хүн ирээд юу болсон гээд цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /

Гэрч Т.Пүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Д.Одонтунгалаг нь өдөр гэрээсээ гараад явсан, тэр орой ирээгүй алга болчихоор нь эхнэр бид 2 хайж явсан боловч олдохгүй болохоор нь шөнө 01 цагийн үед такси барьж Ц.Бямбадашийн гэрт ортол Бямбадашийн гэрийн зүүн талын орон дээр нэг залуу унтаж байсан. Харин гэрийн хойд талын хойморт Бямбадаш 1 эмэгтэй хүнтэй унтаж байсан тэр эмэгтэй хүн нь хөнжлөө толгойн дээгүүрээ нөмрөөд унтсан байхаар нь би Бямбадашийг эхнэртэйгээ унтаж байгаа юм байна гэж бодоод юу ч яриагүй гараад явсан. Тэгээд тэр шөнөө эрж хайгаад олдоогүй гэртээ ирж унтсан. Тэгээд маргааш өглөө 2016 оны 04 сарын 01-ний өглөө би ажилдаа явсан. Харин манай эхнэр Бямбадашийнд байж магадгүй гээд яваад очтол Одонтунгалаг нь Бямбадашийн гэрт 2 эрэгтэй хүнтэй хоносон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 43-44/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн

1.Д.Одонтунгалагийн биед гэмтэл тогтоогдоогүй.

2.Д.Одонтунгалагийн охин хальс хуучин сорвитой байх ба урьд өмнө бэлгийн харьцаанд орж байсан байна.

3.Д.Одонтунгалагийн үтрээ, бэлэг эрхтэн орчимд үрийн шингэн, цус байгаагүй байна.

4.Д.Одонтунгалагийн биед арьс өнгө, БЗХӨвчтэй гэх шинж үзлэг шинжилгээгээр тогтоогдоогүй.

5.Д.Одонтунгалаг 0 бүлгийн цустай байна..гэх дүгнэлт/хх-ийн 49/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 237 дугаартай шинжээчийн

1.Ц.Бямбадашийн бэлэг эрхтэнд эмгэг өөрчлөлт үгүй байна.

2.Ц.Бямбадашийн биед халдварт өвчний шинж тэмдэг үзлэг шинжилгээгээр илрээгүй байна.

3.Ц.Бямбадаш, Д.Одонтунгалаг нарын биед БЗХӨ-ний шинж тогтоогдоогүй.

4.Ц.Бямбадаш нь /В/ бүлгийн цустай байна...гэх дүгнэлт/хх-ийн 58 /

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол/хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 19-23/, эмэгтэйчүүдийн эмчийн тодорхойлолт/хх-ийн 51 /, шүүгдэгч Ц.Бямбадашийн иргэний үнэмлэх/хх-ийн 72/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын 2016.05.05-ны өдрийн 2/551 тоот тодорхойлолт /хх-ийн 73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 101/, насанд хүрээгүй хохирогч Д.Одонтунгалагийн хэрэг учрал үйлдэгдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 89,106-107/, насанд хүрээгүй хохирогч Д.Одонтунгалагийн төрсний гэрчилгээ/хх-ийн 90/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч  Ц.Бямбадаш нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 14 нас 04 сартай Д.Одонтунгалагийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн нутаг "Дунд худаг" гэх газарт оршин суух иргэн Ц.Даваажаргалын гэрт түүнтэй хурьцал үйлдсэн,

Мөн 2016 оны 03 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01 -нд шилжих шөнө 14 нас 07 сартай Д.Одонтунгалагийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-48а-02 тоотод байх өөрийн гэртээ түүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ц.Бямбадашийн ...би ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн зүйл байгаагүй Одонтунгалаг бид 2 харилцан зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон....гэх мэдүүлэг / хх-ийн 65-67 /

Насанд хүрээгүй хохирогч Д.Одонтунгалагийн ...Бямбадаш ах дээр чинь гарчих уу гэхээр нь би зөвшөөрч миний дээр гараад Бямбадаш ах өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнлүү хийгээд дээрээс хөдлөөд байсан....тавхан минут гэхээр нь би зөвшөөрч миний дээр гарч Бямбадаш ах өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнлүү хийгээд хөдлөөд байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 27-29/

Гэрч Х.Долгорсүрэнгийн...нөхөр Даваажаргал бид хоёр хөдөө гэртээ Бямбадашийг охин Одонтунгалагийн хамт үлдээчихээд аймаг яваад 3 хоноод ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /

Гэрч Х.Должинсүрэнгийн ... Ц.Бямбадашийн гэрт өглөө 08 цагийн үед яваад ортол Одонтунгалаг 2 эрэгтэй хүнтэй хоносон, гэрт нь Одонтунгалаг, Ц.Бямбадаш, танихгүй нэг эрэгтэй хүн байж байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 /

Гэрч Г.Сүхбаатарын ...2016 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед сэрээд хартал гэрийн хойморт Бямбадаш, Одонтунгалаг 2 өвөртөө унтаж байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /

Гэрч Т.Пүрэвийн ... би Бямбадашийг эхнэртэйгээ унтаж байгаа юм байна гэж бодоод юу ч яриагүй гараад явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 43-44/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн ...Д.Одонтунгалагийн охин хальс хуучин сорвитой байх ба урьд өмнө бэлгийн харьцаанд орж байсан байна...гэх дүгнэлт/хх-ийн 49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч,  сэжигтэн, яллагдагчийг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бямбадашийг хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг  мэдсээр байж хурьцал үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч Ц.Бямбадашийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 101/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бямбадаш  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял оногдуулахаар   шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд насанд хүрээгүй хохирогч Д.Одонтунгалаг, түүний хууль ёсны төлөөлөгч нар  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Бямбадашийг бусдад төлөх төлбөргүй, тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Бямбадашийн эзэмшлийн "...4 ханатай монгол гэр 1 ширхэгийг ..." битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч Ц.Бямбадашид буцаан олгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бүдүүн овогт Цэндсүрэнгийн Бямбадашийг хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг  мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бямбадашийг 300 /гурван зуун/ цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйл 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбадашид оногдуулсан 300 / гурван зуун / цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг  мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Бямбадаш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбадашийн эзэмшлийн "...4 ханатай монгол гэр 1 ширхэгийг ..." битүүмжилсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч Ц.Бямбадашид буцаан олгосугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 , 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бямбадашид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бямбадашид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА