Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/668

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Л.Төгсжаргал /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймагт төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,******* дүүргийн******* дугаар сургуульд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт дүүргийн дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Доржсүрэнгийн Баянмөнх (РД:.............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах******* дугаар сургуулийн хашаанд хохирогчтай хувийн харьцааны улмаас маргалдаж, улмаар барьцалдан газар унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад******* Уургийн 4 дүгээр хороо Арцатын 18 дугаар байрны 3-10 тоотод очоод, хоол ундаа идчихээд******* дугаар сургуулийн хашаан дотор чингэлэг тохижуулж байхаар нь сонирхоод очсон чинь зүс таних Баянмөнх, Наранболд нар тухайн чингэлгийг хийж байсан бөгөөд тэр хоёр 0.75 литрийн архи хуваагаад уучихсан сууж байсан бөгөөд надад 2 том аягаар хийж өгсөн би хийж өгсөн архийг нь шууд уучихсан юм. Тэгээд ойр зуурын юм яриад сууж байсан чинь Наранболд надаас танай байгаа газар чинь зөвшөөрөлтэй юм уу гэхээр нь би зөвшөөрөлтэй гэж хэлсэн чинь яагаад зөвшөөрөлтэй байдаг юм гэж маргалдаад байж байсан чинь хажуугаас нь Баянмөнх надтай шалтгаангүй маргалдаад эхэлсэн бөгөөд би уур хүрээд Баянмөнх руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь над руу босож ирээд заамдалцаад бид хоёр хэсэг ноцолдоод Баянмөнх намайг газар унагаасан. Тэгээд би Баянмөнхийн дор орчихсон хэвтэж байсан чинь манай эхнэр хүүхдүүд гарч ирээд Баянмөнхийг над дээрээс босгоод би газраас босох гэсэн чинь цээж болон хавирга өвдөөд хөдөлж чадахгүй байсан бөгөөд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тухайн үед миний хавирга өвдөөд байсан бөгөөд Баянмөнх намайг газар унагаад ноцолдоод байсан тэр үед үүссэн гэмтэл байгаа юм.Би гомдолтой байна. 200.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би үлдсэн архинаасаа нэг аягыг Батсайханд хийж өгөөд архи дууссан. Тэгээд хоорондоо юм яриад сууж байсан чинь гэв гэнэт Батсайхан нь Баянмөнхийн цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн чинь Баянмөнх газар унаж эргэж босож ирээд Батсайхантай зууралдаж ноцолдоод тэр хоёр хатуу цементтэй газар өнхөрөөд унаад салахгүй байсан. Тухайн үед Баянмөнх нь Батсайханыг өшиглөж газар унагаасны дараа босож ирээд тэр хоёр заамдалцсан бөгөөд Баянмөнх нь Батсайханыг татаад газар унагахад тэр хоёр хамтдаа хатуу цемент дээр унасан юм. Би босгоод салгаад байж байсан чинь Батсайханы эхнэр хүүхдүүд нь ирээд уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, цагдаа нар ирээд тэр хоёрыг ирээд аваад явсан. ... Тухайн үед Батсайхан газар унасан бөгөөд унахдаа дээшээ хараад нуруугаараа унасан тэгээд хажуу тийшээ хараад өнхөрсөн юм. Тэр хоёр зууралдаад дээр доороо гараад өнхөрөөд байсан. Тухайн унасан газар нь чулуутай, чулуу чигжиж хийсэн газар байсан. ...Баянмөнх бид хоёр 0.5 литрийн хараа нэртэй архийг хувааж уусан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал) гэсэн,

 

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Н.Батсайхан сонин сонин юм яриад байсан бөгөөд би дургүй хүргээд байхаар ньтай маргалдсан чинь намайг шууд суугаагаар минь хөлөөрөө цээж рүү өшиглөсөн юм. Тэгэхээр нь миний уур хүрээд босоод урдаас заамдалцаад ноцолдож байгаад газар унасан юм. Тухайн үед миний дор орж унасан бөгөөд бид хоёр газар унаад хэсэг ноцолдсон юм. Тэгээд ноцолдоод байж байсан чинь Наранболд бид хоёрыг салгасан бөгөөд сургуулийн жижүүр Цэрэнтогтох бас гарч ирээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд надаас салаад цаашаа хоёр гурав алхаад буцаж ирээд чи миний хавиргыг хугалчихлаа ш дээ миний ийшээ хатгаад байна гээд орилоод зүүн талын суганы доод хэсэг рүүгээ дараад байсан. Тэгээд над руу дайрч байхад нь авгай хүүхэд нь гарч ирээд над руу дайраад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7617 тоот шинжээчийн “...Н.Батсайханы биед зүүн 4,5 дугаар хавирганы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн-ийн 12 дахь тал) гэсэн,

 

Шинжээч эмч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн гэмтэл нь цохигдох, мөн шахагдах үед үүсэх боломжтой. Мөн 2 дагч мохоо гадаргуу дээр унахад тухайн гэмтэл үүсэх боломжтой. Хатуу гадаргуу гэдэг нь /ширээ сандал, ямар нэг зүйлийн өнцөг мөргөх, газар байх чулуун дээр унах гэх мэт зүйлийг ойлгож болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) гэсэн,

 

- Мед Траума эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 44, 48-49 дэх тал),

- Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

- Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 56, 58 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал)

- Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйгүй талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах******* дугаар сургуулийн хашаанд хохирогчтай хувийн харьцааны улмаас маргалдаж, улмаар барьцалдан газар унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №7617 дугаартай дүгнэлт, Гэрч “...Тухайн үед Баянмөнх нь Батсайханыг өшиглөж газар унагаасны дараа босож ирээд тэр хоёр заамдалцсан бөгөөд Баянмөнх нь Батсайханыг татаад газар унагахад тэр хоёр хамтдаа хатуу цемент дээр унасан юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчыг зодож эрүүл мэндэд нь “...биед зүүн 4,5 дугаар хавирганы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун тохой, хоёр өвдөгт зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүнийг цохих, унах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч Н.Батсайханыг зодож эрүүл мэндэд нь “...биед зүүн 4,5 дугаар хавирганы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун тохой, хоёр өвдөгт зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэнх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна” гэсэн санал,  

 

          Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******өд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчы эрүүл мэндэд биед зүүн 4,5 дугаар хавирганы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, баруун тохой, хоёр өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр (хавтаст хэргийн 45-47 дахь тал) авагдсан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт төлөгдсөн, Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйгүй талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 69 дэх тал) гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******өд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ