Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

  2022          10          28                                      2022/ШТ/103

       

       ОНОЛ УЛСЫН НРИЙН ӨНӨӨС

 

                        

******* дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            *******.Н

 Улсын яллагч                                               .*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         .

*******охирогчийн хууль ёсны төлөөлөгч     

*******охирогчийн өмгөөлөгч                          *******.Н

Иргэний нэхэмжлэгч                               *******.

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

онгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, *******дүүргийн хороо, байрны  тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ******* овгийн ******* /РД: /

Яллагдагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******өдөө хэсэгт орших “аргад Өгөөж” амралтын газрын ойролцоо .*******ын эзэмшлийн УН улсын дугаартай Тоёота риус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа онгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн “олоочид дараах зүйлсийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, 3.4 дэх хэсэгт зааснаар “олооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдсон зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан Ч. амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...талийгаач анбямбыг гэрт нь хүргэж өгөхөөр  Улаанбаатараас ******* аймгийн ******* сум руу УН улсын дугаартай “риус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Талийгаач “шартаад байна” гэхээр нь мөнгө өгтөл Налайхаас 1 шил “*******араа” нэртэй архи авч замдаа уусан. Дараа нь *******аас дахин нэг шил архи авсан. *******аас гараад сайжруулсан зам дээр явж байхад талийгаач жижгэвтэр аягаар надад архи хийж өгөхөөр нь би уусан. Дахин хийж өгөхөөр нь амсаад өгсөн. Ингээд талийгаач замдаа зогсож бие засаад орж ирэхээр нь бүсээ зүүгээрэй гэж хэлсэн. ашинаа жолоодоод явж байтал зүүрмэглээд нэг сэрэхэд замын хажуу руу ороод нэг том чулуу нүдэнд харагдаад машин эргэлдээд онхолдсон. Тэгээд ухаан ортол машин дээшээ харсан байдалтай би бүснээсээ дүүжлэгдсэн байсан. *******и цонхоор мөлхөж гараад хартал талийгаач машины урд талд  хэвтэж байхаар хиймэл амьсгаа хийхэд ямар ч амьсгалж байгаа зүйл мэдрэгдээгүй тэр үед сандарсандаа түүнийг машин руугаа ойртуулсан. иний хувьд согтсон зүйл байхгүй харин урд шөнө нь өглөө болтол таксинд яваад нойр муутай байсан. иний унаж явсан машин манай нагац эгч -ийн -ын Төрийн банкнаас зээлээр авч 2021 оны 8 дугаар сарын сүүлээр надад өгөөд би зээлийг нь төлж явж байгаа. *******и уг машинаар хотод таксинд явдаг байсан. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. *******охирогч талаас уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 205-206, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

*******охирогчийн хууль ёсны төлөөлөгч -н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай хүү нь нэг айлын баз хүргэн болох *******-тай хамт түүний УН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* дүүргээс ******* аймгийн ******* сум руу явах зам дээр осолд орж нас барсан. *******эрэг үйл явдал болсны маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ын шүүх эмнэлгийн гадна байхад ******* ирээд “уучлаарай би хурд хэтрүүлж, согтуу машин барьж явж байгаад ийм юм болчихлоо” гэж хэлж байсан. Ажил явдал болоход *******-ны эгч дүү хоёр очоод 1.200.000 төгрөгнмй мах, хүнс, ногоо өгчихөөд явсан. *******-гийн эхнэр нь манай талийгаачийн эхнэрийн төрсөн эгч нь байгаа юм. Тиймээс тэр өөрөө хохирогчоор оролцохгүй гэсэн хүсэлтэй байгаа. ******* нь оршуулгын зардалд 4.000.000 төгрөг өгсөн. Талийгаачийн оршуулгын зардалд 21.466.848 төгрөгийн, 21 болон 49 хоног хураахад 5.465.570 төгрөгийн, нийт 26.932.418 төгрөгийн зардал гарснаас *******үрэлчулууны өгсөн 4.000.000 төгрөгийг хасаад үлдэх 22.932.418 төгрөгийг *******-с нэхэмжилж байна. омдолтой байна. Ажил явдлын үеэр лам, тогооч, үйлчилсэн хүмүүст мөнгө өгсөн, эдгээрийг баримтжуулах боломжгүй байсан. эхдээ яг гарсан зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 106-108, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Иргэний нэхэмжлэгч *******.-г шүүх хуралдаанд мэдүүлсэн “...*******и талийгаачтай гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй, бид хоёр 8 жил гаруй хугацаанд хамт амьдарсан, хүүхдүүд маань эцгээрээ овоглодог. Талийгаачийн ажиллаж байсан газраас өгсөн 36 сая төгрөгийн тэтгэмжийг авсан. *******үрэлчулуун нь манай эгчийн нөхөр учраас энэ нөхцөл байдлаас болж мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдохоос татгалзаж хүсэлт бичиж өгсөн нь үнэн. эхдээ би эргээд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох хүсэлттэй байгаа прокурорт гаргасан боловч хүлээж аваагүй. *******и *******-с 2 хүүхэддээ сар бүр тэтгэмж гаргуулмаар байна. *******-ны яриад байгаа хашаа байшинг авахад татгалзах зүйлгүй. өн оршуулгын зардлаас авах хүсэлттэй байна. Талийгаачийн ажил явдлын үеэр мөнгө санхүүгийн асуудалд нь би оролцоогүй, ээж, эгч, дүү нар нь зохицуулсан. эхдээ ажил явдлын үеэр оршуулгын зардалд 15 сая орчим төгрөгийн зардал гарлаа гэж надад хэлж байсан. *******адмуудынхаа гаргаж байгаа үйлдэлд гомдож байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Н.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Улаанбаатар хотын Төрийн банкны Дамба тооцооны төвөөс харилцааны менежер Л.А гэх ажилтан, үндсэн зээлдэгч нь овогтой , хамтран зээлдэгч -н нарт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108400585571 дугаартай зээлийн гэрээгээр 9.500.000 төгрөгимйн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар зээл олгосон. 2020 оны 09 дүгээр сарын 25-нй өдөр 108400585571-1 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан УН улсын дугартай мөнгөлөг саарал өнгийн арлын дугаар NHW203562094 дугаартай Тоёота риус-20 загварын авто  машиныг төрийн банкны нэр дээр шилжүүлж авсан. Зээлдэгч нар сар бүр төрийн банкинд 399.043.28 төгрөгийн төлөлтийг хэвийн төлөөд явж байгаа ба 2020 оны 036 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 5.593.574.26 төгрөг, хуримтлагдсан хүү 52.230.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161.92 төгрөг нийт 5.645.966.76 төгрөг байна. анай төрийн банкны барьцаа хөрөнгө үнэгүйдсэн байгаа тул шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар зээлээ бүрэн төлүүлэхээр нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112/

эрч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “*******и 2022 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03 цагт УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй “аргад Өгөөж” амралтын газар өнгөрөөд ******* луу явж байхад тээврийн хэрэгслийн гэрэл харагдаад дөхөөд очиход сайжруулсан замын ертөнцийн зүгээр зүүн талд саарал өнгийн риус-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй нь дээшээ харсан байдалтай онхолдсон байсан. *******и ах Н-н хамт очоод утасны гэрэл тусгаад харахад машины кабинд хүн байгаагүй,  жолооч талын хаалга онгорхой хаалганы хажууд дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн ямар нэг хөдөлгөөнгүй байхаар нь цээжин дээр нь дарж зүрхний цохилтыг нь шалгаж үзэхэд ямар нэг зүйл мэдрэгдээгүй. Сүлжээтэй газарт гараад эмнэлэг, цагдаад дуудлага өгөөд иртэл нь хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/

эрч .Н-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... утсаараа яриад нилээд удаан зогсоод байхаар нь би түүнээс “юу болов оо найзаа” гэж асуусан чинь би яриад байгаа юмыг нь ойлгохгүй байна, чи ярь гэхээр нь утсыг нь аваад ярьтал “Онио /*******/ байна аа, *******ямбаа үхчихээд байна цагдаа, эмч дуудаад өгөөч гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120/

эрч *******.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...”аргад Өгөөж” амралтын газар өнгөрөөд *******ын зүг яваад 1 км өнгөрөөгүй байхад сайжруулсан замын ертөнцийн зүгээр зүүн талд саарал өнгийн риус-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй нь дээшээ харсан байдалтай онхолдсон байсан. Тэгээд хойно сууж явсан хоёр унтаж байсан болохоор дүү *******-н хамт онхолдсон машины хажууд очоод дүү утасны гэрэл тусгаад харахад хүн байгаагүй. жолооч талын хаалга онгорхой хаалганы хажууд дээшээ харсан байдалтай эрэгтэй хүн ямар нэг хөдөлгөөнгүй байхаар нь манай дүү ******* тэр хүнийг амьд байгаа эсэхийг үзэж цээжин дээр нь дарж зүрхний цохилтыг нь шалгаж үзээд амьсгал байхгүй байна үхсэн юм шиг байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122/

эрч *******.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед 95445443 дугаарын утсаар *******над руу залгаад “анбямба үхчихлээ түргэн цагдаа дууд” гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* суманд ажил явдал болж байхад *******-тай уулзахад тэрээр ослын талаар ярихдаа *******аас хойшоо гараад бид хоёр нэг шил архи  задлаад 4 удаа татаад ******* руу хөдөлж явж байгаад Ногоон толгойн ойролцоо зогсоод машинаас бууж бие засаад цааш би машинаа жолоодоод явж байхад гэнэт жалга орж ирээд нөгөө тийшээ дартал чулуу мөргөөд машин өнхөрөөд нэг сэртэл суудлын бүснээсээ зүүгдсэн байсан тэгээд хажуу тийшээ хартал байхгүй болохоор нь хаалгаар гарах гэтэл онгойхгүй болохоор нь машиныхаа нөгөө талын хаалгаар гараад урагшаа хартал анбямба машинаас 10 алхамын зайд хэвтэж байхаар нь түүнийг дуудаад сэгсрээд хиймэл амьсгал хийгээд сэрэхгүй болохоор нь машиныхаа хажууд чирч авчраад ойр орчноо хартал амралт харагдахаар нь тийшээ гүйж очоод манаачаас утсыг нь гуйж аваад чам руу залгаад ярьсан гэж хэлж байсан. *******и ******* ахаас манай нөхөр -г авчраад өгөөч гэж гуйсандаа санаа зовоод мөн хадмуудтайгаа ярилцаж байгаад хууль ёсны төлөөлөгчөөр томилогдохоос татгалзсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 126/

эрч Н.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и 2022 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 23 цагийн үед ******* сум руу дэлгүүрийн бараа ачаад “аргад Өгөөж” амралт арай болоогүй байхад асаагуурын гэрлээр хүн дохиод байхаар нь зам дээр зогстол ******* ирээд хөгшин нь машин жолоодож яваад осол гаргаад нас барчихлаа цагдаа түргэн дуудчихаад байж байна гэж хэлсэн. иний хувьд түүнийг тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм болов уу гэж анзаарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130/

эрч .-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и тухайн тээврийн хэрэгслийг зээлээр авахдаа талийгаач нөхөр .-г хамтран зээлдэгчээр оруулаад бид хоёр ажилдаа унах зорилгоор анх худалдаж авсан юм.  этэл манай нөхөр 2021 оны 08 дугаар сард өвчний улмаас нас бараад түүнээс хойш би өөрийн зээ дүү *******-д машинаа өгөөд “чи ажилгүй байгаа юм чинь таксинд яваад зээлийг нь төлөөд өөрийн болгож ав” гээд амаараа бэлэглэсэн байтал дүү *******тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан. *******и дүүгээ хэрэгт холбогдоод ядарч явахад нь төвөг гээд тухайн тээврийн хэрэгслийн зээлийн сарын төлөлт болох 400.000 төгрөгийг төлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн 2022 оны 3 сарын 31-ний өдрийн №1040 дугаартай шинжээчийн “шинжилгээнд ирүүлсэн “Toyota Prius” маркийн УН улсын дугаартай, NHW20-3562094 арлын дугаартай авто машин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн явах эд анги бүрэн, эвдрэлгүй, хөдөлгүүр асахгүй, жолооны механизм ажиллагаатай, тормозны механизм ажиллаж байна. Тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байна. Осол гарахад нөлөөлөх шалтгаан байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн жолооны эргэлтийн сул зай байхгүй байна. Тээврийн хэрэгслийн дугуйнууд ослын үед хий гарсан байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius маркийн УН улсын дугаартай автомашины гэрэлтүүлэх хэрэгслүүд ослын үед хагарч унасан гэмтэлтэй. *******аруун урд их гэрэл гэмтэлгүй, ажиллаж байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 142-160/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн 2022 оны 4 сарын 15-ны өдрийн №09 Ш/012 дугаартай шинжээчийн “талийгаач *******.-н цогцост гавлын дагзны баруун хэсгээс доош суурийн зүүн дунд хонхорын урд хэсэг хүрсэн хугарал, элэгний баруун дэлбэн язарсан шарх, баруун талын 9 дүгээр хавирганы хугарал, зүүн гарын 2 хуруу, 2-р үеэрээ зөрсөн, хугарал, зүүн ташаа баруун ташааны хэсэгт язарсан шарх, дух зүүн хацар баруун гарын сарвуу, хэвлий зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач нас барах үедээ цусанд 2.8 промилли, ходоодны шингэнд 7.4 промилли, цөсөнд 6.3 промилли спиртийн агууламж илрэв. /хүнд зэргийн согтолт/ талийгаач нь А буюу 2 дугаар бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 165-168/,

              Сэлэнгээстимэйт **************К-ийн шинжээчийн 2022 оны 4 сарын 21-ний өдрийн 126 дугаартай хөрөнгийн үнэлгээний төвийн автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайланд “...Toyota Prius 20 маркийн УН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.250.000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 174-177/,

              ******* дүүрэг дэх агдаагийн хэлтэсийн өрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч .унцагноровын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өрдөгчийн магадлагаагаар “Тоёото рүсс маркийн УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь онгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. олоочид дараах зүйлсийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно”, “3.4 олооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-н 190-192/,

              *******эргийн газар үзлэг хийсэн “...*******эрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргээс хойд зүгт ******* аймгийн ******* сум явах чиглэлд дүүргийн төвөөс 22 км зайтай сайжруулсан зам дагуу байх бөгөөд гар утасны GPS-г ажиллуулахад 47056120.6N 1080272409Е гэсэн кординатыг зааж байх бөгөөд ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******өдөө хэсэг аргад Өгөөж амралтын газрын ойролцоо байлаа. Сайжруулсан замын өргөн 14м 50 байх ба сайжруулсан замаас зам тээврийн осол болсон чигт замын ертөнцийн зүгээр зүүн тал руу гарсан мөрийг дагаж үзлэгийг үргэлжлүүлэхэд УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон байж болох замын хажуугийн шуудуу түүн дотор том чулуу эргэн тойронд нь машины шил хагарсан байлаа. нэ газрыг А үсгээр тодорхойлж 1-ийн тоо тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. А цэгээс тээврийн хэрэгсэл онхолдсон газар ертөнцийн зүгээр хойд зүгт байлаа. ашин онхолдсон газраас урд зүгт 4 метр 40 газарт амь хохирогч цонхоор шидэгдсэн байсан гэснийг *******-р заалгаж ******* үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. Амь хохирогч нь онхолдсон машины зүүн талд дээш харсан байдалтай хэвтэх бөгөөд ******* үзлэгийн явцад “*******” цэгээс зөөвөрлөж энд авчирсан яриа өгүүлэлтэй байлаа. Онхолдсон тээврийн хэрэгслийн ойролцоо эд зүйлс нь хагарч бутарсан байх бөгөөд замын шуудуунд 0.5 литрийн “*******араа” нэртэй архины шил байсныг 3-ын тоо тавьж гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авлаа. Үзлэгийн явцад ******* нь “би тээврийн хэрэгслийг жолоодон явсан” гэж өгүүлж байсныг “Самсунг “загварын гар утсаар 59 секундын бичлэг хийж тэмдэглэлд тусгууллаа.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/

              огцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-17/

              *******-ны согтолтын зэргийг драгер багажаар шалгахад “0.67 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 19/

              д мөрийн баримтаар тооцох тухай өрдөгчийн тогтоолоор “...эрүүгийн ******* дугаартай хэрэгт хураан авсан 0.5 литрийн “*******араа” нэртэй архины шил, хэргийн газрын үзлэгийн үеэр бэхжүүлж авсан 59 секундын бичлэг зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 23/

              *******-ны хэрэг зөрчилд холбогдож байсан талаархи баримтууд /хх-ийн 27-30/

              *******охирогчийн хууль ёсны төлөөлөгч -с гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 34-82/

              Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээ, зээл хүү төлөх төлбөрийн хуваарь зэрэг баримтууд /хх-ийн 87-100/,

            Төрийн банкны ******* салбарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26/192 дугаартай албан бичигт “ ******* дугаартай рүүгийн хэрэгт харилцааны менежер .-г иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилов” гэжээ. /хх-н 286/

              Төрийн банкны ******* салбарын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 26/317 дугаартай албан бичгээр “*******-д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч .миний бие шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Тус банкны харилцагч -н нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр №108400585571 тоот зээлийн гэрээгээр 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй, автомашин худалдан авахад зориулан авсан. Уг зээлийн барьцаа нь “Тоёото риус” УН улсын дугаартай, NHW203562094 арлын дугаартай автомашин байсан ба 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зам тээврийн осол гарч уг барьцаа хөрөнгө эвдэрч осолдсон. .*******ын зээлийн үлдэгдэл нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 4.396.519.38 /дөрвөн сая гурван зуун ерөн зургаан мянга таван зуун арван есөн төгрөг гучин найман мөнгө/ үлдэгдэлтэй, хэвийн төлөгдөж байгаа, харилцагч зээлээ цаг хугацандаа төлж байхаар тохирсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. аашид *******-д холбогдох оролцохгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ. /2 дугаар хх-ийн 42/

              Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “ Toyoto prius маркийн УН улсын дугаартай, NYW203562094 арлын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Төрийн банк **************К” гэжээ. /хх-н 99/

              ******* дүүргийн агдаагийн хэлтэст *******.-н гаргасан хүсэлт “...иний бие *******овогтой нь тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 220400050 дугаартай хэрэгт хохирогчоор оролцох хүсэлгүй байгаа тул түүний ээж -г хохирогчоор, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож шалгана уу...” гэжээ /хх-ийн 102/

              ******* дүүргийн агдаагийн хэлтэст талийгаачийн ээж болох -н гаргасан хүсэлт “...иний хүү нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт авто осолд орж нас барсан бөгөөд түүний эхнэр Н. нь *******-ны эхнэрийнх нь төрсөн дүү бөгөөд энэ байдал нь хэрэгт нөлөөлж болзошгүй гэсэн шалтгаанаар тэр өөрөө хэрэг бүртгэлтийн 220400050 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлгүй байгаа болно. *******арин миний бие дээрх хэрэгт хохирогчийн хууль төлөөлөгчөөр оролцох хүсэлтэй байгаа...” гэжээ /хх-ийн 101/

              ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаартай албан бичгээр “Тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн *******-н /РД: / нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөө хоёр хүүхэд /., . /-ээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон өнөөгийн байдлаар сард 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь үнэн болно” гэжээ /2 дугаар хх-ийн 14/

              Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 417 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/474 дугаартай албан бичгээр Ч овогтой нь /Н:89010771/ тус ангид хамгаалалтын ажилтан албан тушаалтай, ахлах ахлагч цолтойгоор сард 1.113.307 /нэг сая нэг зуун арван гурван мянга гурван зуун долоон/ төгрөгийн цалинтай ажилладаг байсан нь үнэн болно” гэжээ /2 дугаар хх-ийн 15/

              ******* аймгийн ******* сумын *******улаг багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/99 дугаартай албан бичгээр “тус багийн иргэн Ч овогтой нь /Н:89010771/ *******атжил овогтой нхчимэг /РД: / нар нь ******* аймгийн ******* сумын *******улаг 3 дугаар багт 2015-2022 он хүртэл 3 хүүхдийн хамт, өнхжаргалант 15 дугаар гудамжны 3 тоотод амьдарч байсан нь үнэн болно” гэжээ /2 дугаар хх-ийн 16/

              Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 417 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт /2 дугаар хх-ийн 17/

              *******.-н иргэний үнэмлэхний лавлагаагаар “*******оржигин овгийн *******атжилын нхчимэг РД:Н84020262/ гэжээ /2 дугаар хх-ийн 18/

              *******үүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар “хүү ******* овгийн -н 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эцэг *******овгийн Ч , эх ******* овгийн *******атжилын , хүү *******овгийн -н 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эцэг *******овгийн Ч , эх ******* овгийн ******* ” гэжээ /2 дугаар хх-ийн 19-20/

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...******* нь ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, *******улаг өнхжаргалант 22 дугаар гудамжны 2 тоот” гэжээ. /хх-ийн 211/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай *******оржигон овгийн *******-ны *******” гэжээ.  /хх-н 210/,

              Шүүгдэгч ******* нь “агдаагийн ерөнхий газрын Н*******-ын лавлагаа санд ял шийтгэгдэж байсан, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 217, 219-222/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. өн рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.эм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хэрэгт авагдсан нотлох баримтаар рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байгаа тул гэм буруутайд тооцуулах, оршуулгын зардалд 4.897.700 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар Иргэний нэхэмжлэгч -т 2 хүүхдийн тэтгэмж олгох, мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч анчимэг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдуулах” гэсэн,

*******охирогчийн өмгөөлөгчөөс “Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар талийгаачийн эх Н нь хууль ёсны төлөөлөгч мөн. Тиймээс баримтгүй байгаа 5.040.000 төгрөгийг хасаад 17.000.000 төгрөгийн оршуулгын зардлыг *******-с нэхэмжилж байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаангүй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар талийгаачийн 2 хүүхдэд сар бүр 56.000 төгрөг гаргуулах. *******арин талийгаачийн оршуулгын зардалд хоног хураахтай холбогдон гарсан зардал хамаарахгүй. Тиймээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас 8.789.700 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзээд 4.000.000 төгрөгийг хасч тооцоход 5 сая орчим төгрөгийг хохирогч талд гаргуулах үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

рокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэгт орших “аргад Өгөөж” амралтын газрын ойролцоо бусдын эзэмшлийн УН улсын дугаартай “Тоёота риус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа онгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн “олоочид дараах зүйлсийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, 3.4 дэх хэсэгт зааснаар “олооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдсон зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан Ч.-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ослын шалтгаан нь миний ядарсан байсантай холбоотой” “...ааш хөдөлгөөнд оролцож би машинаа жолоодоод явж байтал зүүрмэглээд нэг сэрэхэд замын хажуу руу ороод нэг том чулуу нүдэнд харагдаад машин эргэлдээд онхолдсон. Талийгаач аягаар архи хийж өгөхөөр нь уусан, дахин хийж өгөхөөр нь амсаад өгсөн” гэх мэдүүлэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай хүүн нь нэг айлын баз хүргэн болох ******* гэх хүнтэй түүний УН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* дүүргээс ******* аймгийн ******* сум руу явах зам дээр осолд орж нас барсан *******эрэг үйл явдал болсны маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ын шүүх эмнэлгийн гадна байхад *******үрэлчулуун ирээд “уучлаарай би хурд хэтрүүлж, согтуу машин барьж явж байгаад ийм юм болчихлоо” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/,

-гэрч *******.*******, *******. нарын “...аргад Өгөөж амралтын газар өнгөрөөд явж байхад сайжруулсан замын ертөнцийн зүгээр зүүн талд саарал өнгийн риус-20 маркийн тээврийн 4 дугуй нь дээшээ харсан байдалтай онхолдсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/

-гэрч Н.-н “...*******и 2022 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 23 цагийн үед ******* сум руу дэлгүүрийн бараа ачаад аргад Өгөөжийн амралт арай болоогүй байхад асаагуурын гэрлээр хүн дохиод байхаар нь зам дээр зогстол ******* ирээд хөгшин нь машин жолоодож яваад осол гаргаад нас барчихлаа гэж хэлсэн. иний хувьд түүнийг тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм болов уу гэж анзаарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130/,

-шүүгдэгч *******-ны жолоодож явсан “Toyota Prius” маркийн УН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэнийг тогтоосон  Шинжээчийн 2022 оны 3 сарын 31-ний өдрийн №1040 дугаартай дүгнэлт,

-шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн огцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 4 сарын 15-ны өдрийн №09 Ш/012 дугаартай дүгнэлт,

-******* дүүрэг дэх агдаагийн хэлтэсийн өрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч .унцагноровын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн согтуурлын зэргийн шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.     

*******эргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл ******* нь Замын хөдөлгөөний холбогдох дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл болон цаашид учрах хор уршигт хайхрамжгүй ханджээ.

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний талаарх тогтоосон дүрмийг зөрчсөнтэй холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ******* нь *******өдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ч.-ын амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт *******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах ...үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “*******охирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 *******охирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 22.932.418 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэргийн 40 болон 58 дугаар талд авагдсан 1.700.733 төгрөгийн баримтыг давхардуулан тооцож нэхэмжилжээ.

*******автаст хэргийн 40-62 дугаар талд авагдсан хохирлын баримтуудыг дүгнэхэд: 3, 16, 20, 21, 29, 30, 31, 32, 35, 36, 38, 41, 43 гэж дугаарласан 838.800 төгрөгийн баримтууд юу авсан нь тодорхойгүй, мөн 23, 54, 55, 57, 56, 75 гэж дугаарласан  97.450 төгрөгийн баримтууд нь осол гарахаас өмнөх огноотой болон он сар өдөр нь тодорхой бус байна.

*******автаст хэргийн 63 дугаар талд авагдсан лам, жолооч, тогооч, үйлчилсэн хүмүүст өгсөн 5.040.000 төгрөгийн болон 64-82 дугаар талд авагдсан талийгаачийн хоног хураахад зарцуулсан 5.466.470 төгрөгийн зардлыг зайлшгүй гарах оршуулгын зардал гэж үзэхгүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн амь хохирогчийн хоног хураахад зарцуулсан зардал 5.466.470 төгрөг болон лам, тогооч, жолооч, үйлчилгээ үзүүлсэн хүмүүст өгсөн гэх 5.040.000 төгрөг, осол гарахаас өмнөх огноотой, он сар өдөр тодорхой бус 97.450 төгрөг, нийт 10.603.920 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан 838.800 төгрөгийн баримт нь ямар бараа, үйлчилгээ худалдан авсан нь тодорхойгүй хэдий ч цаг хугацааны хувьд талийгаачийг оршуулах үетэй тохирч байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд шүүгдэгч *******-аас амь хохирогчийн оршуулгын зардалд нотлох баримтын шаардлага хангасан 12.595.978 төгрөгийн зардлыг гаргуулах үндэслэлтэй ба шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 4.000.000 төгрөг авсан талаар мэдүүлж байх тул үлдэх 8.595.978 төгрөгийг гаргуулж, -д олгох нь зүйтэй.

өн амь хохирогч Ч.нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хамгаалалтын ажилтнаар сарын 1.113.307 төгрөгийн цалинтай ажиллаж байсан ба ам бүл дөрвүүлээ, эхнэр, 4-5 насны 2 хүүхдийн хамт амьдарч байсан нь тогтоогдож байна. (1.113.307:4=278.326 төгрөг,  2 хүүхдэд-556.652 төгрөг)

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д тус тус зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдэд тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 500.000 төгрөгийг хасч тооцоход шүүгдэгч *******-аас сар бүр 56.652 төгрөгийн төлбөр гаргуулж, насанд хүрээгүй -н , -н нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.       

              Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны төлөөлөгч . 4.396.519.38 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй. 

           2. рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс *******-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

*******охирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдолтой байна”, түүний өмгөөлөгчөөс “улсын яллагчийн ялын санал бага санагдаж байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ талийгаач нь *******үрэлчулууныг гуйж авч явсан байдаг. эмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг харгалзан *******үрэлчулуунд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

******* нь “урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.000.000 төгрөгийг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

эмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалд 4.000.000 төгрөг төлснийг харгалзан, түүнд рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

нэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 литрийн “*******араа” нэртэй архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэгийн үеэр бэхжүүлж авсан 59 секундын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.         

 

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОТОО******* нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******-ны *******-г рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овгийн *******-ны *******-г рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******-аас 8.595.978 /найман сая таван зуун ерөн таван мянга есөн зуун далан найман/ төгрөгийн оршуулгын зардлыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч -д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 10.603.920 /арван сая зургаан зуун гурван мянга есөн зуун хорин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 838.800 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч .- 4.396.519.38 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн  508.2, 508.3, 508.4.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******-аас хүү ******* овогт -н , хүү ******* овогт -н нарт 56.652 /тавин зургаан мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийн төлбөрийг 16 нас хүртэл нь /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ сар бүр гаргуулж, иргэний нэхэмжлэгч *******.-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 0.5 литрийн “*******араа” нэртэй архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 59 секундын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

10. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

11. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРАЛАЧ,  ЕРӨН*******ИЙ ШҮҮЧ                                       *******.*******АЙАЛАА