Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0548/Э |
Дугаар | 2022/ШЦТ/672 |
Огноо | 2022-10-11 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.7.1., |
Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/672
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Д.Ариунжаргал /томилолтоор/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж,******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллаар тус шүүхэд ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн*******06036841119 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн*******18 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 588 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн*******20 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн*******20/ШЦТ/1683 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,*******21 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн*******21/ШЗ/260 дугаартай захирамжаар, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, өршөөн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин ургийн овогт Энхмаагийн Сайханбилэг (РД: ..................)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******ийн “шууд санаатай, шунахайн сэдэлтэйгээр 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд******* дүүргийн 26 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Royal plaza” барилга доторх хохирогчын эзэмшлийн ажлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч ширээн дээр ил орхисон Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар уг барилгын авто граж хэсэгт байрлуулсан түүний эзэмшлийн 22-74 УБР улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Ромео Жулет“ хотхоны 466 байрны******* тоотын гадна буюу нийтийн зориулалттай орон сууцны коридорт байрлуулсан иргэн Б.Сэлэнгээ-н эзэмшлийн 668.000 төгрөгийн үнэтэй “Мерида” загварын унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
2022 оны******* дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбасадар ресиденст” гэх барилгын 1 дүгээр давхрын 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Инвескор" ХХК-ийн ажлын байранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 290.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
2021 оны******* дугаар сарын*******-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Классик таур”*******6 байрны 414 тоот зогсоолоос 10-83 УНЯ улсын дугаартай Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч С.Нэргүйн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр******* цагийн үед******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 428 дугаар байрны В1 давхрын грашнаас иргэнн эзэмшлийн 66-25 УБҮ улсын дугаартай “Toyota Land Kluger” маркийн авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч *******: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр хулгайлсан болох нь:
1. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд******* дүүргийн 26 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Royal plaza” барилга доторх хохирогчын эзэмшлийн ажлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч ширээн дээр ил орхисон Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар уг барилгын авто граж хэсэгт байрлуулсан түүний эзэмшлийн 22-74 УБР улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд ажлаа хийгээд өрөөндөө сууж байтал ширээн дээр байсан миний олон түлхүүр дунд хийсэн байсан приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн түлхүүр байхгүй байсан. Тэгээд авто гараш орж машинаа байрлуулсан хэсгийг шалгахад миний машин байхгүй байсан. Ингээд барилгын хяналтын камерыг ухрааж шалгахад*******-25 орчим настай, эрэгтэй шар үстэй дээгүүрээ цагаан алаг өнгийн биеийн тамирын цамц, дотуураа хар өнгийн пудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгөтэй цагаан логотой пүүз, цэнхэр өнгийн оймстой залуу миний ажлын өрөөнд 15 цаг өнгөрч байхад орж ирээд миний түлхүүрээс машины смарт түлхүүр салгаж аваад доошоо граж орж миний машиныг унаад явсан бичлэг бичигдсэн байна.Тээврийн хэрэгслийг хулгайлсан хүнийг огт харж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн -ийн 43-45 дахь тал),
гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай ‘‘...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг******* минут...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дахь тал),
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал),
таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 21-26 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 27-36 дахь тал),
тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн -ийн 35 дахь тал(,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн №Б31-20-1554 дугаартай “автомашины зах зээлийн үнэлгээ 8.000.000 төгрөг” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн -ийн 47 дахь тал)
Яллагдагчаар *******ийн: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үед машин хэрэгтэй болоод гэмт хэрэг үйлдэх болсон, ...цагдаад баригдаад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн -ийн 57-58 дахь тал( болно.
2. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп плаза төвийн 9 дүгээр давхарт байрлах “Таеквондо” сургалтын төвийн хувцас солих өрөөнд нэвтрэн орж, суралцагчдын эд зүйлээ түр хадгалах зориулалттай шүүгээнээс 809.070 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт:
гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн******* цаг******* минут...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 109-114 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал),
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2020 оны 08 дугаар сарын 24- ний өдөр би******* дүүргийн 26 дугаар хороо, Олип плаза төвийн 9 дүгээр давхарт байрлах АТ гэсэн Таеквондо сургалтын төвд хичээллэж байгаад******* цагийн орчим бэлтгэлээ дуусгаад цүнхээ үзэхэд миний Samsung a10 загварын гар утас маань байгаагүй. Тэгээд бэлтгэлийн багш Алдархишигт хэлсэн. Мөн манай сургалтын газрын 3 хүүхдийн утас алга болсон байсан.Би гар утсаа хувцас солих өрөөний шүүгээн дотор өөрийн цүнхэндээ хийгээд тавьсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн*******8-129 дэх тал),
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: : “ ...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би******* дүүргийн 26 дугаар хороо, “Олимп плаза” төвийн 9 дүгээр давхарт байрлах “Таеквондо” сургалтын төв рүүгээ 16 цагт орохдоо Samsung j7 загварын гар утсыг сургалтын төвийн хувцас сольдог шүүгээндээ үлдээсэн бөгөөд сургалтаа дуусаад 18 цагт гарч ирэхэд миний шүүгээндээ үлдээсэн гар утас болон манай сургалтын төвийн 3 хүүхдийн гар утас алга болсон бөгөөд хяналтын камер шүүж үзэхэд манай сургалт орж байхад гаднаас шар өнгийн үстэй, саравчтай малгай өмссөн, маск зүүсэн эрэгтэй хүн байсан бөгөөд манай багш Алдархишиг цагдаад дуудлага өгч өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн -ийн 134-135 дахь тал),
Насанд хүрээгүй хохирогч З.Инжинаш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: “2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би******* дүүргийн 26 дугаар хороо, “Олимп плаза” төвийн 9 дүгээр давхарт байрлах “Таеквондо” сургалтын төвд хичээллэж байгаад 18 цаг 10 минутын үед сургалтаа тарах үедээ өөрийн эзэмшлийн Samsung s6 edge загварын гар утсаа хувцас солих өрөөний шүүгээнээс шалгаж үзэхэд байгаагүй.” гэх мэдүүлэг
(1 дүгээр хавтаст хэргийн -ийн 141-142 дахь тал)
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: “...сургалт дээр оройн 17 цагт очсон бөгөөд сургалтад орохдоо өөрийн эзэмшлийн Samsung s6 загварын гар утсыг хувцас солих өрөөний өөрийн шүүгээндээ цүнхэндээ хийгээд цоожлоогүй, сургалтдаа ороод бэлтгэлээ хийгээд 18 цаг 30 минутад тараад ээж рүү утсаар ярих гэхэд гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь тал),
Гэрч А.Алдархишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: ...манай сургалтын төвийн хувцас солих өрөөнөөс 4 хүүхдийн 4 ширхэг гар утас алдагдсан. Тухайн 4 хүүхэд нь өөрсдийн гар утаснуудаа тус тусдаа шүүгээнүүдэд хийж үлдээсэн гэж байсан. Тухайн хүүхдүүдийн утсаа үлдээсэн шүүгээ нь цоожтой боловч цоожлохгүйгээр түлхүүрээ зоогоод үлдээдэг юм. Хувцас солих өрөөнд манай сургалтын төвд хичээллэж байгаа хүмүүс орох ёстой байдаг. Тухайн үед бэлтгэлийн үеэр нэг хүүхэд ариун цэврийн өрөө орох үедээ гадна хаалгыг нээлттэй орхиод орсон байсан тэр үеэр нь хүн ороод гарсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн Б31-2-1479 дугаартай “...хулгайд алдагдсан Samsung s6 гар утас*******0.000, Samsung s6 edge загварын гар утас 150.000, Samsung j7 загварын гар утас 245.470, Samsung a10 загварын гар утас 272.600, Nike загварын цүнх 21.000 төгрөг нийт зах зээлийн үнэлгээ 809,070 төгрөг” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал),
Яллагдагчаар *******ийн: “...хувцасны шүүгээтэй өрөө байсан бөгөөд би өрөөнд ороод нэг ширхэг нэг мөрөвчтэй цүнх авсан. Цүнхэн дотор Samsung s6, Samsung s6 edge, Samsung j7, Samsung a10 загварын гар утас загварын гар утаснууд байхаар нь хулгайлж авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь тал) зэрэг болно.
3. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр******* дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ромео Жулет” хотхоны 466 байрны 1 тоотын гадна буюу нийтийн зориулалттай орон сууцны коридорт байрлуулсан иргэн Б.Сэргэлэнгийн эзэмшлийн 668,000 төгрөгийн үнэлгээтэй “Мерида” загварын унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай “...2020 оны 08 дугаар сарын 25-ны******* цаг 04 минут...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн -ийн 70-72 дахь тал),
Хохирогч Б.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...466 байрны******* тоотын гадна коридорт байрлуулсан байсан “Мерида” загварын унадаг дугуйгаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн -ийн 76-77 дахь тал)
Гэрч Г.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний орой “Мерида” загварын унадаг дугуйгаа хулгайд алдсанаа мэдээд хотхоны хяналтын камер шүүж үзэхэд*******20 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчим 16-20 орчим насны саравчтай хар малгай, хар өнгийн малгайтай цамц, өмдтэй эрэгтэй хүн авч гарч байгаа камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал),
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн №Б31-21-911 дугаартай “...Merida брэндийн унадаг дугуй зах зээлийн үнэлгээгээр 696,000 төгрөг” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 90-93 дахь тал),
Яллагдагчаар *******ийн: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үед цахим рс тоглоомын мөнгөгүй байсан болохоор гэмт хэрэг үйлдсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал)
4. 2022 оны******* дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Нөмрөг” ХХК-ийн ажлын байранд хууль бусаар нэвтэрч, тус компанийн эзэмшлийн “Lenovo” загварын 1 ширхэг зөөврийн компьютер, SamsungА-******* загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнхдөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: “...үл таних эрэгтэй хүн******* оны******* дүгээр сарын 10-ны оройн******* цагийн үед орж ирээд манай ажлын ариун цэврийн өрөөнд ороод нуугдсан байсан, Тэгээд******* цаг 30 минутын үед гарч ирээд баахан эд зүйл үзэж байгаад манай ажлын нотебүүк болон албандаа ашигладаг Samsung А12 загварын гар утсыг аваад тус өдрийн 23 цагийн үед гараад явсан байсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Дүүрэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: “...өмнө хохирогчоор тогтоогдсон О.Мөнхдөлгөөн ажлаасаа гарсан тул намайг байгууллагаас итгэмжлэлээр тогтоосон. ...үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 140 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 117-121, 151-155 дахь тал)
камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны******* дүгээр сарын 10-ны өдөр 23:00:15-д уг оффис дотор хулгай хийсэн этгээд сандал дээр сууж байгааг харуулав. ...нотебүүк тэврээд явж байгааг харуулав.” uэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн*******2-125 дахь тал),
Гэрч Ж.Энхтуул (оффис менежер) мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...оффис дээрээ ирэхэд манай IТ менежер Эрдэмтөгсийн ширээн дээр нь байсан ажлын “Lenovo” Т479 загварын хар өнгийн нотебүүк хулгайд алдагдсан байсан. Хяналтын камер шүүж үзэхэд, үл таних 25 орчим насны, цагаан өнгийн масктай, малгайгүй, богинохон малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн байсан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 142 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн******* оны******* дүгээр сарын*******-ны өдрийн 921(2794 дугаартай “гар утас 400,000 төгрөг, нотебүүк 2,700,000 төгрөг нийт 3,100,000 төгрөг” гэх тайлан (2 дугаар хавтаст хэргийн 145-150 дахь тал)
Яллагдагчаар *******ийн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161 дэх тал) зэрэг болно.
5. 2022 оны******* дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбасадар ресиденст” гэх барилгын 1 дүгээр давхрын 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Инвескор" ХХК-ийн ажлын байранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 290.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Галхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: “...“Инвескор проперти” ХХК-ийн оффисын өрөөнөөс манай ажилтан А.Уранхүрэлийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Хяналтын камер шүүхэд,*******21 оны******* дүгээр сарын 07-ны шөнийн******* цагийн үед манай хамгаалагч М.Цэвэгмид унтаж байхад, үл таних этгээд нь онгорхой хашааны хаалгаар орж ирээд, орцны үүдний шилэн хаалганы соронзон түгжээтэй хаалгыг мулт татаад онгорхой байсан өрөөний хаалга руу ороод, ширээн дээр байсан зөөврийн компьютеруудыг үзэж байгаад ажилтан А.Уранхүрэлийн “Делл” загварын хар өнгийн зөөврийн компьютерыг хулгайлаад цүнхлээд орж ирсэн замаараа буцаад гарсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 174, 178-179 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 170-173 дахь тал)
камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийг тоглуулахад, шар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй, саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй, Nike гэсэн бичиглэлтэй хар өнгийн үүргэвчтэй, хар өгийн гуталтай, 185 орчим өндөртэй туранхайвтар биетэй эрэгтэй нь “...“Инвескор проперти” ХХК-ийн гадна талын соронзтой хаалгыг хүчтэй татан нээж байгаа нь харагдаж байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн*******9-211 дэх тал),
Гэрч М.Цэвэгмид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“Амбасадар ресиденст”-д хамгаалагчаар одоог хүртэл ажиллаж байна. ...07 цаг 30 минутын үед менежер Янжмаа ирээд оффис руугаа ороод буцаж гаРч ирээд миний зөөврийн компьютер алга байна гээд хайгаад байсан. ...камер шүүж үзэхэд, нэг залуу гадна талын кодтой хаалгыг мулт татаж орж ирээд шууд оффис руу ороод нэг зөөврийн компьютер аваад буцаж гарч байсан. Би тухайн этгээдийг танихгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн*******0 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн******* оны******* дүгээр сарын 21-ний өдрийн СБ1-22-181 дугаартай “...нотебүүк зах зээлийн үнэлгээ 290,000 төгрөг” гэх тайлан (2 дугаар хавтаст хэргийн 145-150 дахь тал)
Яллагдагчаар *******ийн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Маргааш нь компьютер ланд дээр танихгүй хүнд 450,000 төгрөгөөр зарчихсан. Мөнгөөрөө писи тоглоод юм идээд дуусгачихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 218 дахь тал) зэрэг болно
6.*******20 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 65 дугаар байрны хонгилын давхарт байрлах авто зогсоолоос иргэнын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus RX” маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч хохирогчад 52.905.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 30 минутын үед ажилдаа явах гээд гэрээсээ гартал машин байхгүй байсан. Гайхаад хяналтын камер шүүтэл, үл таних нэг залуу орж ирээд тэр гаражид байсан машинуудын хаалгыг татаж үзэж байгаа харагдсан. Тэгтэл манай машин онгорхой байсан ба машиныг унаад гарах гээд чадахгүй байсан. Буцаж гаражаас гараад өөр нэг хүний хамт орж ирээд тухайн хүнээрээ машин бариулаад гарч байсан. Өгөөмөр захын тэнд нэг портер машины араас мөргөчхөөд зугтсан гэж портерын жолооч нард руу ярьсан. Цагдаагийн хамт Өгөөмөр захын орчмоос машинаа олж авсан, миний машины баруун талын гэрэл, купер, карлон хэсэг мөн баруун урд хаалга зурагдсан, зүүн хойд хаалга зурагдсан сэв бүхий болсон байна. ...7,000,000 гаруй төгрөгөөр янзлуулсан. Өөрт учирсан 7,000,000 төгрөгөө авмаар байна. ...тухайн үед зам тээврийн ослыг цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлага байгаагүй, хоорондоо ярьж тохиролцоод салсан ” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн*******6-133 дахь тал)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “Холбогдогч ******* нь*******20 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 25 минутад хэрэг явдал болсон гэх автомашины зогсоолд гар утсаараа оролдож зогсож байв. ...23 цаг 59 минутад, Лексус (RХ350 маркийн 43-36 УНЛ улсын дугаартай автомашиныг зогсоолоос гаргаж байна.” гэх тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 136-141 дэх тал)
Гэрч О.Нямдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэгдүгээр эгнээнд аваараа татаад зогсож байтал араас 6X350 46-36 УНЛ улсын дугаартай машин миний машиныг мөргөчхөөд бууж ирэхгүй, зугтаачихсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн*******20 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 05/308 дугаартай 3: Шинжилгээнд тэнцэх №12, 13 гэж дугаарласан гарын мөрүүд нь Энхмаагийн Сайханбилэгийн баруун гарын долоовор хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 15-170 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ХУ2-21-334 дугаартай “ ...автомашины баруун урд дугуй, баруун талын урд гэрэл, баруун урд талын карлон, урд куперийн хамгаалалт засварын үнэлгээ 2,300,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал)
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ХУ2-21-333 дугаартай “ ..автомашины үнэлгээ 52,905,300 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 179-180 дахь тал)
Яллагдагчаар *******ийн: “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...тухайн машиныг гаражаас гаргах гэтэл чадахгүй байсан. Байрны гадна танихгүй 25-30 насны орчим ах явж байхаар нь та машин гаргалцаад өгөөч гэж хэлсэн чинь за гээд тухайн ах машиныг гаражаас гаргаж өгсөн. ...Нарантуул захын урд зам дээр явж байгаад ачааны цэнхэр өнгийн машинтай мөргөлдчихсөн. ...машиныг унаж гадуур хотын төвөөр явж байгаад буцаагаад зогсоолд нь тавина гэж бодож байсан.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн*******2 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан талаарх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.******* оны 1 дүгээр сарын 03-ны өдөр******* цагийн үед******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 428 дугаар байрны В1 давхрын гаражаас иргэнн эзэмшлийн 66-25 УБҮ улсын дугаартай “Toyota Land Kluger” маркийн авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны******* дүгээр сарын 03-ны 09 цагийн үед өөрийн эзэмшлийн 66-25 УБҮ улсын дугаартай хар өнгийн клугейр маркийн тээврийн хэрэгслийн багажаас хэрэглээний эд зүйлсээ авчхаад, машиныг түгжилгүй, түлхүүрийг үлдээж гэртээ орсон.******* оны******* дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед эхнэр С.Отгонхишиг машинтай гадуур явах болсон учир түлхүүрийг нь надаас асуухад, би машины түлхүүрийг хайгаад олохгүй байсан ба машиндаа үлдээсэн байж магадгүй гэж бодоод эхнэр С.Отгонхишигт хандаж машины гараш руу ороод үз гэж хэлээд гаргахад, эхнэр С.Отгонхишиг удалгүй над руу 99999711 дугаарын утаснаас 99278194 дугаарын утас руу залгаж, машин байхгүй болсон талаар хэлсэн. Гарч харахад, машин алга болсон байсан учир харуул хамгаалалтын ажилтантай хамт хяналтын камерыг шүүж үзэхэд, миний машинд сууж байгаа нь харагдахгүй, царай төрх, хувцсыг мэдэх боломжгүй хүн******* оны******* дүгээр сарын 03-ны орой******* цаг 44 минутын үед В1 давхрын хаалгаар гарч харагдсан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал),
“Батуд моторс сервис” ХХК-ийн******* оны 03 дугаар сарын*******-ний өдрийн А(10 дугаартай “...манай компани УБҮ 6625 дугаартай машиныг Дашням овогтой Алтаншагайгаас 14,000,000 төгрөгөөр худалдсан авсан нь үнэн” гэх албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “тээврийн хэрэгсэл олдсон гэх газар нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн гүр саатуулах байр 8,11 гэх газар..., ...тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байв. Эзэн нь тээврийн хэрэгсэл дотроос эд зүйлс алдаагүй гэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 8-12 дахь тал)
Гэрч Б.Цогтбаатар (Түр саатуулах 8 дугаар байрны захирал ажилтай) мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...66-25 УБҮ улсын дугаартай, хар өнгийн клугейр маркийн тээврийн хэрэгсэл нь*******21 оны******* дүгээр сарын 05-ны өдөр 14 цаг 50 минутад 3, 4 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний замын урд талын баруунаас зүүн чиглэлд явах автобусны буудал дээр зогсож, дүрэм зөрчиж тавьсан байхад нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зохицуулагч, цагдаагийн ахмад Эрхэмбаярын зөвшөөрлөөр журмын хашаанд ачиж авч ирсэн. Журмын хашааны мөнгө болох 65,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч бэлнээр төлсөн тул манай компанид санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн Б31-22-672 дугаартай “тээврийн хэрэгслийн үнэлгээ 17,762,382 төгрөг, 4,500,000 төгрөг гэх тайлан” (хавтаст хэргийн 29-34 дэх тал),
Яллагдагчаар *******ийн: “...2022 оны******* дүгээр сарын 03-ны өдөр******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” хотхонд писи тоглоом тоглож байгаад Олимт хотхонд хүн хүргэж өгөх болсон. Тэндээсээ Олимп хотхоны доошоо гараш руу ороод тамхи татаж байхад, хар өнгийн клуйгер загварын тээврийн хэрэгслийн урд цонх хагархай байхаар нь дотор нь орж суухад түлхүүр нь зоолттой, хойд суудал дээр нь хувцас байсан ба түлхүүр нь зоолттой байхаар нь ...би машиныг унаж гарч явсан. ...машиныг унаад хороолол орсон. Машин сонин дуугараад явахгүй байхаар нь хорооллын тэнд машиныг орхиод явсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал)
2.*******21 оны******* дугаар сарын-ний 23 цагийн үед******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны 305г байрны 83 дугаартай авто зогсоолоосын эзэмшлийн 11-22 УББ улсын дугаартай “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны******* дугаар сарын-нээс******* оны******* дүгээр сарын*******-нд шилжих шөнө миний автомашиныг осол гаргаад зугтаасан гэж замын цагдаагаас миний өмнө барьж байсан дугаарыг ашиглаж байсан, нөхрийн дүү Одмаад хэлж, Одмаа манай хүү Тэлмүүнд хэлснээр шөнө 04 цагийн үед надад мэдсэн. ...Уг алга болсон машин нь 11-22 УББ улсын дугаартай ланд-200 маркийн шаргал өнгийн миний эзэмшилд байдаг машин бөгөөд*******21 оны******* дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед гаражид оруулж тавьчхаад түүнээс хойш унаагүй байсан.*******21 оны******* дугаар сарын 30-ны өдөр машиныхаа түлхүүрийг мартаж, машинаа онгорхой үлдээсэн байсан чинь алга болсон байна. ...Камерын бичлэгийг үзэхэд, манай хүүгийн үеийн залуу 23 цагийн үед унаад гарч байгаа бичлэг байна. ...Тухайн тээврийн хэрэгслийн зүүн хэсгийн их гэрэл хагарсан, зүүн хэсгийн купер хагарсан, крыло хэсэг нь хэлбэрээ алдсан, копуд бага зэрэг эвдэрсэн, салхи зүсэгч нь зүүн хэсэгтээ хагарсан байсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 76-79 дэх тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “2020 оны******* дүгээр сарын өдрийн******* цаг 25 минутад эхлэв. Тээврийн хэрэгсэл олдсон гэх газар нь******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” супер маркетын хажуу дах автомашины зам дээр байх ба тээврийн хэрэгслийн түр саатуулах байр 8,11 гэх газар..., ...тээврийн хэрэгслийн гадна үзлэгээр, ...зүүн урд талын купер, их гэрэл хагарч хэлбэр дүрсээ алдсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...жолооч талын хаалгыг онгойлгож дотор үзлэг хийхэд, жолооч талын урд суудлын доор шалавч дээр “Raison” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн тамхины хайрцаг байв. ...2 ширхэг гарын мөр бэхжүүлэн авч тамхины хайрцгийг үзлэгээр хураан авав. ...урд дэлгэц дээрээс 1 ширхэг гарын мөр илрүүлэн наалдамхай туузанд бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн голын хайрцгийн дээд хэсгийг онгойлгоход автомашины хар өнгийн түлхүүр байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 62-73 дахь тал)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч 02/75 дугаартай “...2 дугаар гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. ...папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардсуудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 86-90 дахь тал)
Үнэлгээ хийлгэхэд төлсөн мөнгөний баримт (2 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал)
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн******* оны******* дүгээр сарын*******-ний өдрийн 37609 дугаартай “баруун урд их гэрэл, эд анги солих зардал нийт 5,377,000 төгрөг” гэх тайлан (2 дугаар хавтаст хэргийн 93-95 дахь тал)
Үнэлгээ хийлгэхэд төлсөн мөнгөний баримт (2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал)
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн******* оны******* дүгээр сарын*******-ний өдрийн 37445 дугаартай “шууд зардал 13 төрлийн эд ангийн завсар 13,828, 250 төгрөг, шууд бус зардал 2.475.600 төгрөг, тогтоогдсон нийт зардал: 17,053,850 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 96-99 дэх тал),
Яллагдагчаар *******ийн: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энканто хотхонд явж байхдаа тухайн хотхоны гараж руу орсон. Гараж руу ороход, алтан шаргал өнгийн ланд крузейр*******0 маркийн тээврийн хэрэгслийн хаалгаар эмэгтэй хүний ороолт мэт зүйл ил гарсан харагдахаар нь ...хаалгыг татаад үзэхэд, хаалга нь онгорхой байсан ба жолоочийн хажуу талын суудал дээр машины түлхүүр байхаар нь машиныг асаагаад гэр лүүгээ явсан. ...гудамж таглаж байршуулаад өөрөө яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111 дэх тал) зэрэг болно.
3.*******21 оны******* дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 хорооны 30Б байрны гаражийн 47 дугаартай зогсоол дээр байршуулж тавьсан байсан 32-35 УБЧ улсын дугаартай шаргал өнгийн “Nissan Murano” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч Д.Эрдэнэбатын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт:
Хохирогч Д.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны******* дугаар сарын 28-ны өдөр автомашиныхаа тос маслог солиулаад 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 306 байрны 47 тоотын зогсоолд байрлуулсан. ...2021 оны******* дугаар сарын-ний өглөөний 09 цагийн орчимд Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас ...залгаад танай автомашиныг жолоодож явсан хүн автомашинтайгаа зугтсан тул Бум-Эрдэнэ дэслэгчтэй ирж уулз гэсэн. Би өөрийн “Nissan Murano” 32-35 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж ашиглаагүй. ...хяналтын камерыг шүүж үзэхэд, үл таних******* орчим насны эрэгтэй унаж гарч яваа нь бичигдсэн байсан. Би тээврийн хэрэгслийг түгжихгүй түлхүүрийг дотор нь голын хайрцагт хийсэн байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 224-226)
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 170-173 дахь тал)
камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэг шүүж үзэхэд, хар өмдтэй, 18-23 орчим настай, 165-170 см өндөртэй эрэгтэй, ...тээврийн хэрэгслийг унаад гарч явж байгаа нь бичлэгт байна” гэх мэдүүлэг******* дугаар хавтаст хэргийн 242 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн СБ1-22-124 дугаартай “...автомашины зах зээлийн үнэлгээ 23,356,579 төгрөг” гэх тайлан (2 дугаар хавтаст хэргийн 231-235 дахь тал(
Яллагдагчаар *******ийн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Машин унаж зугаацмаар санагдаад авсан. Уг машиныг авсан байрны гадаа үлдээсэн.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал( зэрэг болно.
4.*******21 оны******* дугаар сарын*******-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Классик таур”*******6 байрны 414 тоот зогсоолоос 10-83 УНЯ улсын дугаартай Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч С.Нэргүйн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт:
Хохирогч С.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны******* дугаар сарын*******-ний өдөр ...15 цагийн орчимд хөдөө явахаар гэрээссээ гараад гараж руу буугаад 4 давхрын 417 тоот зогсоол дээр ирэхэд миний хар өнгийн 10-83 УНЯ улсын дугаартай приус-41 маркийн автомашин байхгүй байсан. Харуул хамгаалалт, хяналтын камерын систем сайн, гаднаас хүн орох боломжгүй учир би тээврийн хэрэгслийн хаалгыг онгорхой орхиж, дунд хайрцагт түлхүүрийг нь хийгээд явдаг байсан. ...хяналтын камерыг шүүж үзэхэд, ...2021 оны******* дугаар сарын 17-ны орой авч гараад 18-ны өглөөний 08 цагийн үед оруулж ирээд манай байрны зогсоолд үл таних эрэгтэй байрлуулж байсан. Тухайн залуу дахин миний тээврийн хэрэгслийг авч гарсан. Содон шинж тэмдэг нь алаг куртиктэй, хар өмтэй, хар гуталтай,******* орчим насны масктай эрэгтэй байсан. ...би машинаа бүрэн бүтэн хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн*******-21 дэх тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...“Fuze Tea” гэх бичиглэлтэй ундааны савыг зоорины давхраас хураан авч...” гэх тэмдэглэл, мөрдөгчийн “...хяналтын камерыг шүүж үзэн сэжигтэн этгээдийг хэн болохыг тогтоох зорилгоор зургаар эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахад ...Боржигон ургийн овогт Энхмаагийн Сайханбилэг гэгч болох нь тогтоогдсон” гэх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн 7-12 дахь тал)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...тээврийн хэрэгсэл байгаа гэх газар нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн гаднах ил зогсоол байв. ...тээврийн хэрэгсэлд гадна талд болон дотор хэсэгт үзлэг хийхэд эвдрэл гэмтэлгүй байв” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн*******21 оны******* дугаар сарын*******-ны өдрийн 03/015 дугаартай “...“Fuze Tea” ундааны саван дээрээс гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 7 ширхэг гарын мөр нь Энхмаагийн Сайханбилэгийн зүүн гарын дунд, ядам, баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 28-33 дахь тал),
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн СБ1-22-43 дугаартай 1 ...автомашины зах зээлийн үнэлгээ 23,324,937 төгрөг” гэх тайлан (3 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал)
Яллагдагчаар *******ийн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг тээврийн хэрэгслийг унаж яваад Хан-Уул дүүргийн замын цагдаад баригдсан. Машиныг байранд нь тавих гээд явж байсан юм.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал)
5. Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден-2” хотхоны В1 давхрын А-82, А-83 дугаар зогсоолд байсан иргэн Б.Анарчулууны эзэмшлийн “Range Rover” маркийн 59-34 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Suzuki Jimmy” маркийн 51-01 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг******* он******* дүгээр сарын*******-ноос 14-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт:
хохирогч Б.Анарчулуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны******* дүгээр сарын*******-аас 13-нд шилжих шөнийн 00 цагаас орж ирээд миний эзэмшлийн Сузуки Жимми маркийн 51-01 УБТ улсынд дугаартай тээврийн хэрэгслийг унаж гараад 03 цагийн үед ирж, Ренжи ровер маркийн 59-34 УБВ улсын дугаартай автомашиныг унаж яваад 07 цагийн үед орж ирж байгаа нь харагдаж байсан. 13-аас 14-нд шилжих шөнийн 00 цагийн үед ирээд Ренжи ровер маркийн 59-34 УБВ улсын дугаартай автомашиныг унаж яваад үүрээр орж ирж байсан. ... Сузуки Жимми маркийн тээврийн хэрэгслийг 64,000,000 төгрөгөөр, ... Ренжи ровер маркийн тээврийн хэрэгслийг 350,000,000 төгрөгөөр үнэлнэ. Тээврийн хэрэгслүүдэд гэмтэл байхгүй байна.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 64-67 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн 93-95, 98-100 дахь тал)
Яллагдагчаар *******ийн: “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...тухайн гараж руу орох орцны хаалга нь онгорхой байдаг байсан. ...би энэ 2 автомашиныг******* дүгээр сарын*******-аас 14-ий хооронд 3-4 удаа унасан.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх тал)
6. Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны8 дугаар байрны 55 дугаар зогсоол дээр байсан иргэн М.Гэрэлбадрахын эзэмшлийн 16-97 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Prius” маркийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Гэрэлбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны******* дугаар сарын 18-аас 26-ны өдрийн хооронд гадаад улсад яваад, 26-аас 29-ний өдрийн хооронд тусгаарлагдаж, өнөөдөр гэртээ ирсэн. Манай дүү Энхбадрах руу цагдаа нар залгаад 16-97 УБҮ улсын дугаартай машиныг өчигдөр унаж явсан уу гэж асуусан гэж надад хэлсэн. ...манай ах Уламбадрах 5 дахь өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Ривер гарден” хотхоны8 дугаар байрны 55 дугаар зогсоолд байрлуулаад орхисон бөгөөд******* дугаар сарын 28-ны өдрийн******* цагийн үед харахад байсан гэсэн. Манай хөршүүд******* цагийн үед байхгүй байсан гэсэн. Уламбадрах ах миний машинаас өөр машин руу юм зөөсөн тэгээд түрхүүрээ санахгүй байгаа. ...машины хойд куперийг хагалсан байсан бөгөөд солиулахад 600,000 төгрөг болсон. ..хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 215-217 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн*******1-204 дэх тал)
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл.мөрдөгчийн бичсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн*******6-208 дахь тал)
Гэрч М.Уламбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны******* дугаар сарын 28-ны оройн өөрийнхөө машиныг зогсоол дээр тавиад цаг харахад******* цаг өнгөрч байсан, дүүгийн машин зогсоол дээрээ байсан, би урд нь залгаа зогсоол дээр тавьдаг. Өглөө 09 цаг 30 минутад дүүгийн машин байхгүй байсан ба дүү М.Гэрэлбадрахыг гадаадаас ирээд 3 хоног тусгаарлалтад байсан учир тусгаарлалтаасаа гараад явсан гэж бодсон. Орой 17 цагт би дүү рүүгээ залгаад машинаа унаж яваа биз дээ гэж асуухад, үгүй гэж хэлсэн, тэгтэл манай эрэгтэй дүү болох М.Энхбадрах руу******* дүүргийн цагдаагаас залгаж 16-97 УБҮ автомашиныг өнгөрсөн шөнийн 04 цагт унаж явсан уу гэж асуусан гэсэн, би цагдаатай ярихад, 04 цагийн үед унаж явсан хүн нь Монелийн уулзварт дээр танхайрч хохирогч гэх хүмүүс гомдол гаргасан гэж хэлсэн, ингээд тухайн машиныг алдсан гэдгээ мэдсэн...” мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал),
Гэрч Г.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны******* дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед гэрээсээ гарах ажилтай болоод доошоо гараж руу орж зогсоол дээрх машин дээрээ ирэхэд тухайн алдагдсан цагаан өнгийн тоёота акуа автомашины руль дээр 18 орчим насны жоохон банди сууж байсан, би тухайн үед анзаарсан зүйлгүй машинаа асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 222-223 дахь тал),
үнэлгээ хийлгэхэд төлсөн баримт (3 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал)
Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 724 дугаартай “...автомашины баруун эвдрэл, хохирол болон шууд бус зардал нийт үнэлгээ 600,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 225-226 дахь тал)
Яллагдагчаар *******ийн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.*******21 оны******* дугаар сарын 28-ны оройн 21 цагийн орчимд би ганцаараа ”Ривер гарден” хотхоны8 дугар байрны автомашины гараж руу ороод машинуудын хаалгыг татаад байсан чинь 16- 97 УБҮ улсын дугаартай тоёота акуа маркийн автомашины хаалга онгорхой байхаар нь би дотор нь сууж байсан чинь автомашины голын хайрцагт түлхүүр нь байхаар нь асаагаад явсан.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь*******20 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд******* дүүргийн 26 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Royal plaza” барилга доторх хохирогчын эзэмшлийн ажлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч ширээн дээр ил орхисон Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар уг барилгын авто граж хэсэгт байрлуулсан түүний эзэмшлийн 22-74 УБР улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп плаза төвийн 9 дүгээр давхарт байрлах “Таеквондо” сургалтын төвийн хувцас солих өрөөнд нэвтрэн орж, суралцагчдын эд зүйлээ түр хадгалах зориулалттай шүүгээнээс 809.070 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Ромео Жулет“ хотхоны 466 байрны******* тоотын гадна буюу нийтийн зориулалттай орон сууцны коридорт байрлуулсан иргэн Б.Сэлэнгээ-н эзэмшлийн 668.000 төгрөгийн үнэтэй “Мерида” загварын унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
2022 оны******* дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Нөмрөг” ХХК-ийн ажлын байранд хууль бусаар нэвтэрч, тус компанийн эзэмшлийн “Lenovo” загварын 1 ширхэг зөөврийн компьютер, SamsungА-******* загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны******* дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбасадар ресиденст” гэх барилгын 1 дүгээр давхрын 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Инвескор" ХХК-ийн ажлын байранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 290.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
2020 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 65 дугаар байрны хонгилын давхарт байрлах авто зогсоолоос иргэнын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus RX” маркийн тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч хохирогчад 52.905.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтаар шалган тогтоосон нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөн шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэргээр Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгөд шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр хулгайлсан болох нь тогтоогдож байна.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.
Ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд... хохирол хор уршиг ...тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хохирол учруулсныг ойлгон.
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Иймд******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч ******* нь*******21 оны******* дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 хорооны 30Б байрны гражийн 47 дугаартай зогсоол дээр байршуулж тавьсан байсан 32-35 УБЧ улсын дугаартай шаргал өнгийн “Nissan Murano” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч Д.Эрдэнэбатын зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2021 оны******* дугаар сарын*******-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Классик таур”*******6 байрны 414 тоот зогсоолоос 10-83 УНЯ улсын дугаартай Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч С.Нэргүйн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден-2” хотхоны В1 давхрын А-82, А-83 дугаар зогсоолд байсан иргэн Б.Анарчулууны эзэмшлийн “Range Rover” маркийн 59-34 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Suzuki Jimmy” маркийн 51-01 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг******* он******* дүгээр сарын*******-ноос 14-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны8 дугаар байрны 55 дугаар зогсоол дээр байсан иргэн М.Гэрэлбадрахын эзэмшлийн 16-97 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Prius” маркийн автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр******* цагийн үед******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 428 дугаар байрны В1 давхрын грашнаас иргэнн эзэмшлийн 66-25 УБҮ улсын дугаартай “Toyota Land Kluger” маркийн авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2021 оны******* дугаар сарын-ний 23 цагийн үед******* дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны 305г байрны 83 дугаартай авто зогсоолоосын эзэмшлийн 11-22 УББ улсын дугаартай “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтаар шалган тогтоосон нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөн шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэргээр Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан талаарх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Халдлагын зүйл нь бусдын автотээврийн хэрэгсэл бөгөөд автотээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгоно.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн обьектив шинж нь бусдын өмчлөх эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр буюу автотээврийн хэрэгслийг авч явснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Автотээврийн хэрэгслийг авч явах гэж автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 4 (жил), 9 (есөн) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь******* оны******* дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдаж,******* оны******* дүгээр сарын 18-ны өдөр цагдан хоригдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу******* оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 268 (хоёр зуун жаран найм) хоногийг (3 дугаар хавтаст хэргийн 72, 230, 4 дүгээр хавтаст хэргийн 41-44 дэх тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчт Samsung a10 загварын гар утас 272.600 төгрөг,
насанд хүрээгүй хохирогчд Samsung j7 загварын гар утас 245.470 төгрөг,
насанд хүрээгүй хохирогч Samsung s6 edge загварын гар утас 150.000 төгрөг
насанд хүрээгүй хохирогч17.1д Samsung s6 загварын гар утас*******0.000 төгрөг,
хохирогч Б.Сэлэнгээд “Мерида” загварын унадаг дугуйн үнэ 668.000 төгрөг,
“Нөмрөг” ХХК-ийн ажлын байранд хууль бусаар нэвтэрч, тус компанийн эзэмшлийн “Lenovo” загварын 1 ширхэг зөөврийн компьютер, SamsungА-******* загварын 1 ширхэг гар утасны үнийг хууль ёсны төлөөлөгч Б.Дүүрэнбаярт 3.100.000 төгрөг,
“Инвескор" ХХК-ийн “Dell” загварын зөөврийн компьютерын үнийг хууль ёсны төлөөлөгч Х.Галхүүд 290.000 төгрөг,
Хохирогчд гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр 65.000 төгрөг,
Хохирогчын эзэмшлийн 11-22 УББ улсын дугаартай “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас учирсан үнэлгээгээр тогтоосон засвар үйлчилгээний төлбөрт 22.430.850 төгрөг,
Хохирогчын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus RX” маркийн тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас учирсан үнэлгээгээр тогтоосон засвар үйлчилгээний төлбөрт 2.300.000 төгрөгийн бодит хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 29.641.920 /хорин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 7 ширхэг СиДи, 1 флаш зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд
- Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 4 (жил), 9 (есөн) сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 268 (хоёр зуун жаран найм) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 29.641.920 /хорин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж,
насанд хүрээгүй хохирогчд 245.470 төгрөг, насанд хүрээгүй хохирогч 150.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчд*******0.000 төгрөг, хохирогч Б.Сэлэнгээд 668.000 төгрөг, “Нөмрөг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Дүүрэнбаярт 3.100.000 төгрөг, “Инвескор" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Галхүүд 290.000 төгрөг, Хохирогчд 65.000 төгрөг, Хохирогчад 22.430.850 төгрөг, Хохирогчад 2.300.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 7 ширхэг СиДи, 1 флаш зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг******* оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ