| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00434/И |
| Дугаар | 00605 |
| Огноо | 2018-10-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 00605
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Ш овогт А. О ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Б овогт Ц.Г д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00434/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О , хариуцагч Ц.Ганхүү, түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Г2006 оноос эхлэн үерхэж эхэлсэн ба биднийг үерхэж байх хугацаанд манай хүү О гийн А нь 2008 оны 02 сарын 09-нд төрсөн. Хүү минь одоо 10 настай. Тухайн үед гэрлэлтийн баталгаагүй учраас хүүхдээ би өөрөөрөө овоглосон. Ганхүү бид хоёр зан харьцааны таарамжгүй байдлын улмаас салж 2007 оноос хойш үерхээгүй ба намайг төрөх үед болон төрсний дараа хүү бид хоёрыг эргэж тойрч хаяа ирдэг байсан. 2008 оны 07 сараас хойш огт холбоогүй болоод бид 2 дээр ирэхээ больсон. Ганхүү нь өөрийн төрсөн хүүхдээ харж ханддаггүй ба тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байсаар өдийг хүрсэн болно. Тиймээс би А хүүгээ төрсөн эцгээр нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгаа тул А миний асрамжинд үлдээж эцэг Ц.Гхүүхдийг тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Г нь иргэн А.О тай 2006 онд танилцаж байсан ба бүл болж амьдрах талаар ярьж ч байгаагүй хамтран амьдарч байгаагүй. 2007 оноос хойш түүнтэй огт холбоотой байгаагүй бөгөөд би Орхон аймагт амьдарч байсан. О.А миний хүү гэж хүүхдийн тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Энэ талаар анх удаагаа Он нэхэмжлэлээс мэдэж бөгөөд О болон О.А өмнө би эргэж тойрч байгаагүй. Надад хүүхэдтэй болссн гэж О нэг ч удаа хэлж байгаагүй. Анх удаагаа энэхүү ойлголтыг А.О гийн нэхэмжлэлтэй танилцаад мэдлээ. Бид 2006 онд үерхэж 2007 оны эхэн сараас хойш уулзаагүй учир миний хүүхэд байх боломжгүй. Үерхэж нөхөрлөж байх үед бид таарамжгүй харьцаанаас болж салж байсан ч хүүхэдтэй болсон талаар хэлж байгаагүй, түүнээс хойш надтай уулзах боломжтой байсан атлаа гэнэт 11 жилийн дараа хүүхэдтэй болсон мэт зүйл ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо өөрийн гэсэн гэр бүлтэй болсон байгаа. Тухайн үед бид аль аль нь гэр бүлгүй байсан ба хүүхэдтэй болсон байсан бол хүүхэддээ анхаарал тавих боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Ц.Г холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А.О , хариуцагч Ц.Г нар нь 2006 онд танилцаж, дотно харьцалцаатай болж, тэдний дундаас 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү О.А төрсөн болох нь зохигчдийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хариуцагч хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.А эцгээр Ц.Г тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү О гийн А эцгээр Б овогт Ц.Гтогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү О.А эх А.О гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү О.Атухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Г тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.О д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г 101044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 30844 /гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ