Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/673

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Буурлынхан овогт Валягийн Нямгэрэлд холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2022 оны******* дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ний өдөр******* аймагт төрсөн******* настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг гэх, Ам бүл 2, хүүгийн хамт,******* дүүргийн******* дугаар хороо дугаар байрны тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгэл эдэлж байгаагүй, Буурлынхан овогт Валягийн Нямгэрэл (РД:...............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ньК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллаж байхдаа “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД-03-04-ийн 4.13, 4.14, 4.10, 6.2.16, 6.2.18-ын тус тус заасан “... өндрийн ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ., мөн дүрмийн 4.14-д заасан “...нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө...” гэх заалтуудыг зөрчиж, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас мэргэжлийн зэрэггүй хохирогч өндөрт гарч “Мөнххас цамхаг" ХХК- ийн барьж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талын барилгын 2 давхраас 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр унаж биедээ баруун талд дух яс, өмнөд, арын ялтас, ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, гадна ханын зөрүүтэй, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоор, хацар, хамар ясны далд хугарал, баруун тал духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, бүсэлхийн 5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, ууц, суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хоёрлосон хугарал, хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан буюу хүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч *******: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн Зайсангийн ард баригдаж байгаа барилга дээр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш мужаанаар ажиллаж эхэлсэн ба Баярсайхантай ярилцаж бригадад нь ажилласан юм Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш хоолны дараа барилгын 2 давхрын баганын дээр малгай хадчихаад буух явцад унаж гэмтсэн юм. Хамгаалалтын бүсээ мултлаад бууж байх явцад баруун гар алдаж унасан юм. Тэгээд эмнэлэг явсан ба аарцгийн зүүн хэсэгт гурван хугаралтай, их хэмжээний гэмтэл авсан байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд бригадын дарга Баярсайхан хаана юу хийх талаар хэлсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хаана юу хийх талаар бүгд хоорондоо ярилцаад хийхээр болсон юм. Баярсайхантай мужаанаар гэж ярилцаж орсон байгаа. Өглөө ажилд гарахын өмнө бол улаан дэвтэр дээр гарын үсэг зураад гарсан байгаа... Компаниас хамгаалалтын бүс өгсөн ба би өөрөө хувийн каск малгайтай байсан. Миний хажуу орчим хүн байгаагүй бөгөөд намайг яагаад унасан талаар харсан хүн байхгүй...” (хавтас хэргийн 97-98 дахь тал) гэсэн,

 

Гэрч Ю.Лянхуацэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Мөнххас цамхаг ХХК нь Мөнгөн капитал ХХК-иас захиалгын гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн урд талд******* давхар барилгын ажил эхлүүлсэн байгаа. Барилгын ажил 2022 оны 04 дүгээр сарын 03-ны байдлаар нэг давхрын босоо хийцлэл хийгдэж байсан юм...” (хавтас хэргийн 112-113 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.Сандаг-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ер нь бол ажил хийх гэрээ байгуулдаггүй бөгөөд аман гэрээгээр ажил гүйцэтгэдэг юм. Би барилга угсралтын ажил хийдэг юм. БиК-тай аман гэрээ хийж барилга угсралтын ажил гүйцэтгэхээр болж Зайсангийн зүүн талд байрлах Америк сургуулийн уулзвар дээр баригдаж байгаа 16 давхар барилгын 3 дугаар блокийн угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа юм... Хажууд нь ямар хүмүүс байсныг санахгүй байна. В-1 давхрыг оруулаад 1 давхрын гадна багана дээр өндрийн бүсээ бүсэлсэн ажиллаж байгаад бүсээ тайлаад буух үедээ гар алдаж унасан гэдэг зүйл ярьж байсан юм. Уг нь Шийрэвдорж нь туслах ажилтан бөгөөд өндөрт ажиллах ёсгүй байсан. Өндөрт хэн ажиллуулсан  талаах мэдэхгүй байна...” (хавтас хэргийн 112-113 дахь тал) гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 5646 дугаар“...А.Шийрэвдоржийн биед баруун талд дух яс, өмнөд, арын ялтас, ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, гадна ханын зөрүүтэй, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоор, хацар, хамар ясны далд хугарал. баруун тал духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, бүсэлхийн 5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, ууц, суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хоёрлосон хугарал, хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэг учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” (хавтаст хэргийн3-124 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ХАБ-22/06 дугаартай “...К- ийн ХАБ-ын инженер ******* нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД-03-04-ийн 4.13. /Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана. Ийм нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжлийн жагсаалт, барилга угсралтын ажлын нэр төрлийг хавсралт Ж-д үлгэрчилсэн жагсаалтыг /өндрийн ажил/ үндэслэн боловсруулж, байгууллага, аж ахуйн нэгж батлан мөрдөнө. Энэхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ./, мөн 4.14 ...нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/ гэж заасан шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна. “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД-03-04-ийн 4.10. /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд: ...1.3 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд хамаарна/, мөн дүрмийн 6.2.16. /1.3м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2 м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино/, 6.2.18. /Хамгаалалтын хаалтыг 6.2.16 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэх боломжгүй үед хамгаалалтын бүсийг ашиглан ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө./ гэж тогтоосон...” (хавтаст хэргийн7-130 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шийрэвдорж тухайн үед цагийн ажилтнаар  ирж ажиллаж байсан. Тус баригдаж байгаа барилгын 2 давхраас буух гэж байгаад өөрийн буруу үйлдэл хийгээд унасан гэж хэлсэн тухай үед бол би хажууд нь байгаагүй. Шийрэвдорж би сүүлд бэлнээр******* сая төгрөг өгсөн. Өмнө мөн адил мөнгө өгч гомдол саналгүй болсон.” (хавтаст хэргийн 139 дэх тал) гэсэн,

  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн*******-14 дэх тал),
  • Шүүгдэгч *******, Мөнххас ХХК-с гарган өгсөн баримтууд (хавтаст хэргийн 15-90 дэх тал),

          - Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, анги удирдсан багшийн тодорхойлолт (хавтаст хэргийн*******3-146,*******8-154 дахь тал),

          - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн*******7 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч ******* ньК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллаж байхдаа “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД-03-04-ийн 4.13, 4.14, 4.10, 6.2.16, 6.2.18-ын тус тус заасан "... өндрийн ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ., мөн дүрмийн 4.14-д заасан “...нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө...” гэх заалтуудыг зөрчиж, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас мэргэжлийн зэрэггүй хохирогч өндөрт гарч “Мөнххас цамхаг" ХХК- ийн барьж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талын барилгын 2 давхраас 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр унаж биедээ баруун талд дух яс, өмнөд, арын ялтас, ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, гадна ханын зөрүүтэй, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоор, хацар, хамар ясны далд хугарал, баруун тал духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, бүсэлхийн 5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, ууц, суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хоёрлосон хугарал, хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан буюу хүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №5646 дугаартай дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ХАБ-22/06 дугаартай дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн*******-14 дэх тал), болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчийн эрүүл мэндэд нь “...биед баруун талд дух яс, өмнөд, арын ялтас, ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, гадна ханын зөрүүтэй, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоор, хацар, хамар ясны далд хугарал. баруун тал духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, бүсэлхийн 5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, ууц, суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хоёрлосон хугарал, хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь Шүүгдэгч ******* нь “Мөнххас цамхаг” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллаж байхдаа “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНБД-03-04-ийн 4.13, 4.14, 4.10, 6.2.16, 6.2.18-ын тус тус заасан "... өндрийн ажлыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ., мөн дүрмийн 4.14-д заасан “...нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-аас доошгүй зэрэгтэй, 18-аас дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө...” гэх заалтуудыг зөрчиж, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд болгоомжгүй хэлбэрээр, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч А.Шийрэвдоржид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” зэргийг танилцуулаагүй, мэдээллээр хангаагүй, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас эрүүл мэндэд нь “...баруун талд дух яс, өмнөд, арын ялтас, ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, гадна ханын зөрүүтэй, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоор, хацар, хамар ясны далд хугарал. баруун тал духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, бүсэлхийн 5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, ууц, суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хоёрлосон хугарал, хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал...” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн, хохирогч гомдол саналгүй талаар шүүхэд мэдэгдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн*******3-146,*******8-154 дэх тал) зэргийг харгалзан барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 8 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид эрүүл мэндэд баруун талд дух яс, өмнөд, арын ялтас, ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү, гадна ханын зөрүүтэй, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хоншоор, хацар, хамар ясны далд хугарал. баруун тал духны дэлбэнгийн голомтлог цусархаг няцрал, бүсэлхийн 5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, ууц, суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хоёрлосон хугарал, хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлбөрийг мөрдөн шалгах ажиллагаанд*******.000.000 (арван сая) төгрөг өгсөн талаар мэдүүлж, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй талаар шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн .......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурлынхан овогт Валягийн Нямгэрэлийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг  барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 8 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******д оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5 Эрүүгийн 2210009840967 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ