| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0557/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/686 |
| Огноо | 2022-10-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/686
2022 10 14 2022/ШЦТ/686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/, иргэдийн төлөөлөгч Г.Хулан, хохирогч, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ний өдөр******* хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, “Дэлгэрэх” хотхоны 67а байрны 604 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* (РД:...............)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн******* дугаар хороо “Дэлгэрэх” хотхоны 67а байрны 604 тоотод 2021 оны******* дүгээр сарын 23-ны өдөр хамт архи ууж байсан******* гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч *******: “...2021 оны******* дүгээр сарын 21-ний өдөр манайд хөдөөнөөс мах ирсэн. Тэгээд би өвчүү чанана гээд гэртээ ганцаараа байдаг учраас найз Энхбат, Эрдэнэдалай, Батбаяр нарыг дуудсан.******* дүгээр сарын 22-ны өдрөө Энхбат, Батбаяр бид нар манайд архи ууж хоносон. Өглөө нь босоод яах уу гэхээр нь манай гэрт мөнгөн аяга байгаа ломбардад тавья гээд 50.000 төгрөгөөр ломбардад тавьсан. Тэгээд манайд 2-3 шил архи ууж, мах идэж байхад Энхбат хамгаалалтад хамт ажиллаж байсан хүндээ Сүхбаатар аймагт хутгалуулсан талаараа тухайн хүнтэйгээ яриад “би чамайг шоронд өгөөгүй шүү” гээд ярихаар нь чи битгий гэр оронд муу, муухай юм яриад бай гэж хэлэхэд чи тэгээд намайг шаах гээд байгаа юм уу гээд босоод ирсэн. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм гээд мах идэж байсан хутгатайгаа босоод ирсэн. Бид хоёр барьцалдаж авсан. Би хутгалсан байж болно, гэхдээ яаж хутгалснаа санахгүй байна. Чи намайг шаачихлаа гэхээр нь юу яриад байгаа юм гээд харахад гэдэснээс нь цус гарч байсан. Тэгээд босоорой хувцсаа өмс гээд такси бариад гэмтэлд хүргэж өгсөн...” гэв.
Хохирогч “... 2021 оны******* дүгээр сарын 22-ны өдөр Лувсанхайдавын гэрт очсон: Намайг очиход хөдөөнөөс мах ирсэн гээд мах чанаж өгсөн. Маргааш нь “шараа” яаж тайлах уу гэхэд Лувсанхайдав манайд ээжийн өгсөн мөнгөн аяга байгаа юм, ломбардад тавья гэхээр нь зөвшөөрсөн. Ломбардад уг аягыг 50.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд архи авч өгөөд байж байхад Сүхбаатар аймаг харуул хамгаалалтын газар ажиллаж байхдаа Тэгшээ гэж залууд хутгалуулсан. Тэгшээ нь Лувсанхайдавтай цэргийн алба хамт хаасан. Тэгээд Тэгшээтэй утсаар яриад хутгалсан шоронд хийгээгүй гэж хэлсэн. Лувсанхайдав шорон оронгийн талаар гэр оронд битгий яриад бай гэсэн. Бид хоёр нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдсан. Би түрүүлж босоод чи яах гээд байгаа юм гэхэд Лувсанхайдав босож ирээд нэг нэгнийгээ 2-3 удаа түлхсэн. Тухайн үед нойт оргихоор нь харахад цус гарч байсан. Тэгээд Хайдаваа чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд утсаар түргэн дуудаад түргэн ирээгүй байхад Лувсанхайдав хувцсаа өмс гэмтэл оръё гээд такси бариад гэмтэл орсон...” гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...0.33 литрийн Хараа архи дэлгүүрээс бид хоёр аваад тэрийгээ хувааж ууж сууж байгаад маргаан болоод..ширээн дэр чанасан өвчүү түмпэн дотор махаа идэх шар бариултай хутга байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Хайдав намайг сууж байхад босож ирээд 2 удаа ширээн дээр байсан хутгаараа миний гэдэс рүү дүрж хутгалсан...сүүлд Лувсанхайдав надаас гуйгаад найз нь шоронд явах гээд байна ш дээ гэхээр нь би найзыгаа бодоод хутганд санамсаргүй орсон гэж худлаа хэлсэн юм...Лувсанхайдав бид хоёр жижиг хэрүүл дээрээс болж маргалдсан бөгөөд Лувсанхайдав мах идэж байсан хутгаараа намайг нэг удаа шууд хутгалсан...Үүнийгээ эмнэлэг дээр төрсөн ах Дамдинжавын Энхбаярт үнэнээ хэлсэн байгаа...Миний эмнэлгийн зардлыг өгсөн байгаа...” (хавтас хэргийн 12,*******0 дахь тал) гэсэн,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед “хэн чамайг хутгалсан бэ” гэж Энхбатаас асуухад надад “Лувсанхайдав гэх хүнд хутгалуулсан” гэж хэлсэн юм. Тэгээд Лувсанхайдавынхаа гэрт архи дарс уугаад хоорондоо маргалдсан, зүгээр байхад хутгалсан гэж надад хэлсэн...Чи найз юм бол буруугаа хүлээгээд ар гэрийн хүмүүстэй холбогдоод ярьж болдоггүй юм уу гэж хэлсэн чинь “уучлаарай би хутгалсан, миний буруу” гэж хэлсэн юм...” (хавтаст хэргийн*******4 дэх тал) гэсэн,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Лувсанхайдав, Энхбат хоёрын дуу чангараад байсан. Тэгээд сэрж ядаад байж байтал хөлөөс Энхбат татаад намайг сэрээгээд “Хайдав хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд өндийгөөд босоод иртэл Лувсанхайдав дунд зэргийн хутга баруун гартаа барьчихсан зогсож байсан. Харин Энхбат хэвлий хэсгээ нэг гараараа дарчихсан тэрнийх нь цаанаас цус гарч байсан. Тэгээд би юу болоод яагаад байгаа юм бэ та нар чинь гээд Энхбатын гарыг холдуулаад харахад гэдэснээс нь цус гоожиж байсан...Лувсанхайдав гарч ирээд Энхбатыг цаашаа оёдол тавина гээд аваад явчихлаа. Манай эгч эмч, эмчилгээ сайн хийлгэнэ, бие нь гайгүй гэж байна гэсэн...” (хавтаст хэргийн 138 дахь тал) гэсэн,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн хүн хэвлийдээ хутгалуулсан шархтай байсан бөгөөд асуусан асуумжид бүрэн хариулаагүй, бусдад хутгалуулсан гэж тэмдэглэсэн байна. Тухайн хүн өөрөө “бусдад хутгалуулсан” гэж хэлсэн болохоор өвчний түүхийн хуудаст бичсэн байгаа...” (хавтаст хэргийн 69 дэх тал) гэсэн,
Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэр оронд битгий муухай зүйл яриад бай гэж хэлсэн чинь “чи тэгүүл намайг шаачих” гээд босоод ирсэн юм. Би мах идэж сууж байгаад “чи юу яриад байгаа юм бэ” гээд босоод ирсэн чинь өөдөөс “чи май шаачих л даа” гээд дахин дахин түлхээд байсан бөгөөд гэнэт “чи намайг шаачихлаа ш дээ” гээд юу болов гээд харсан чинь цус гараад эхэлсэн байсан бөгөөд хувцас өмсөөд шууд эмнэлэг рүү явсан юм. Би санаатай хутгалсан зүйл байхгүй бөгөөд би хутгалсан талаараа ч мэдээгүй байсан юм. Тэгээд гэмтэл дээр очиж хагалгаанд оруулж өгсөн. Би Энхбатын эрүүл мэндийн дэвтрийг 5 жилийн хугацааг нь нөхөж 210.000 төгрөгөөр бичүүлсэн. Хагалгааны 10 хувийн төлбөр 220.000 төгрөгийг төлсөн. Боолт, эм тариа гээд нийт*******00.000 төгрөг өгсөн байгаа юм...Би Энхбатыг хутгална гэж ерөөсөө бодоогүй бөгөөд хутгална гэж хутгалаагүй бөгөөд Энхбат өөрөө май шаачих гээд над руу дайраад байсан юм... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул надад бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн*******9-40, 141 дэх тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч эмч*******906 дугаартай “...Д.Энхбатын биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
Хохирогч Энхбатын өвчний түүх, Мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, клиникийн ...бусдад хутгалуулж гэмтсэн...гэсэн онош (хавтаст хэргийн 70-80 дахь тал),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хохирол төлбөр барагдуулсан талаарх баримт (хавтаст хэргийн 8 дахь тал)
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 44-48 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 52 дахь тал),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 62-65 дахь тал),
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 85-88 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл (хавтаст хэргийн 95-97 дахь тал) зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон дүгнэлт хийж *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн******* дугаар хороо “Дэлгэрэх” хотхоны 67а байрны 604 тоотод 2021 оны******* дүгээр сарын 23-ны өдөр хамт архи ууж байсан******* гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрчн “... Лувсанхайдав, Энхбат хоёрын дуу чангараад байсан. Тэгээд сэрж ядаад байж байтал хөлөөс Энхбат татаад намайг сэрээгээд “Хайдав хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд өндийгөөд босоод иртэл Лувсанхайдав дунд зэргийн хутга баруун гартаа барьчихсан зогсож байсан. Харин Энхбат хэвлий хэсгээ нэг гараараа дарчихсан тэрнийх нь цаанаас цус гарч байсан...” (хавтаст хэргийн 138 дахь тал) гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч эмч*******906 дугаартай “...Д.Энхбатын биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын*******.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6 дахь тал)
Хохирол төлбөр барагдуулсан талаарх баримт (хавтаст хэргийн 8 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн*******.1 дүгээр зүйлд заасан тайлбарт “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд ахуйн зориулалттай хутга нь зэвсэгт хамаарах ба шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтай маргалдсаны улмаар түүнийг гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогчтай маргалдсаны улмаар түүнийг гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” энэ гэмт хэргийг зэвсгийн чанартай хутга хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: ...гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн*******.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй талаар тайлбар, дүгнэлтийг... гаргаж мэтгэлцжээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн*******.1 дүгээр зүйл)-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн*******.3 дугаар зүйл)-ээс субьектив талын үндсэн шинэ болох гэм буруугийн хэлбэрээр нь ялган зүйлчлэн.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан байна.
Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн*******.3 дугаар зүйл)-ийн обьектив талын үндсэн шинж болох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч ******* өнөөдрийн шүүх хуралдаанд “...Би хутгалсан байж болно, гэхдээ яаж хутгалснаа санахгүй байна...” гэж мэдүүлж байх боловч энэ нь Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх ба энэхүү эрхээ эдлэх хэмжээ хязгаартай байна.
Харин хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа мэдүүлсэн мэдүүлэгтээ ... ширээн дэр чанасан өвчүү түмпэн дотор махаа идэх шар бариултай хутга байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Хайдав намайг сууж байхад босож ирээд 2 удаа ширээн дээр байсан хутгаараа миний гэдэс рүү дүрж хутгалсан...сүүлд Лувсанхайдав надаас гуйгаад найз нь шоронд явах гээд байна ш дээ гэхээр нь би найзыгаа бодоод хутганд санамсаргүй орсон гэж худлаа хэлсэн юм...” (хавтас хэргийн 12,*******0 дахь тал) гэсэн ба харин өнөөдрийн шүүх хуралд ... Тухайн үед Хайдавыг санаатай хутгалсан гэж бодохгүй байна. Бид хоёр нэг нэгэндээ өс санасан, муудалцсан зүйл байхгүй, гомдол санал байхгүй... гэж мэдүүлж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлэг өгч байсан хохирогч, шүүгдэгч нар Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан ...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх... хүсэлтийг шүүх дээр дурдсан гэмт хэргийн шинж бүрийн үндэслэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан баримтуудаар хүлээн авах үндэслэлгүй юм.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: “...шүүгдэгч *******ыг гэм буруутай байна “ гэсэн дүгнэлт гаргав.
Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн******* дугаар хороо “Дэлгэрэх” хотхоны 67а байрны 604 тоотод 2021 оны******* дүгээр сарын 23-ны өдөр хамт архи ууж байсан******* гэдсэн тус газар хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй хүргэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг арилгахаа илэрхийлж байгаа хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа: “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тусламж үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү...гэсэн санал гаргав.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэм буруу дээрээ маргаж, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд шүүхээс ял оногдуулахдаа прокурорын санал дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн******* дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч *******ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхбатын эрүүл мэнд биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт...” бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нь баримтаар учирсан хохирол төлбөрийг барагдуулсан талаарх баримт (хавтаст хэргийн 8 дахь тал) авагдсан зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, шүүгдэгч *******аас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг*******6.6,*******6.5,*******6.7,*******6.8,*******6.10,*******6.13,*******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧИД Д.ДОРЖСҮРЭН
Х.ОДБАЯР