Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 02756

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ШДШ ХХК болон хариуцагч Ё.Ч, Ё.Ч нараас 1 128 855 436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-215/3 хаягт байршилтай 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаягт байршилтай, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоот шийдвэртэй, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгогдсон, 2695 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 578 481.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 802 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.