Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

  2022       11          14                                   2022/ШЦТ/206

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Б.Батцоож, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт   зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 223600500246 дугаартай, 178/2022/0211/Э/ индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн,*******8 настай, эрэгтэй, ард өөлд, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн******* дугаар гудамжны 04 тоотод  оршин суух, Ховд аймгийн Цагдаагийн газарт жолоочоор ажиллаж байсан,хувиараа тээвэр эрхэлж байгаа,  аминдаа гэр нэг, хашаа нэгийн дундын өмчлөлийн  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

                                       Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******ийн ******* нь 2022 оны 09 сарын 09-ний  өглөө  06 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-13 тоот хашаанд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Туулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр, толгой хэсэг рүү гараараа цохих, газарт унагаж өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд 2 нүдний дээд, доод зовхи, баруун шанаа хэсгийн цус хуралт, доод эрүүний урд доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна хэсгийн цус хуралт, баруун шууны бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой болон шууны хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний дотор хэсгийн цус хуралт, 2 өвдөг болон шилбэний хэсгийн цус хуралтууд, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Туулын өгсөн...Би 9-р цэцэрлэгт бага ангийн багшийн ажил хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны орой манай ажлынхан 18 цагийн үед хамт олноороо хоолонд орохоор болоод цуг ажлынхантайгаа “Итгэл” баарны ресторанд орж хоол идсэн. Тэгсэн манай нөхөр Н.******* “Итгэл” баарны гадна машинтайгаа ирээд зогчихсон байсан. Тэгээд Н.******* намайг суулгаж аваад гэр лүү харих замдаа миний толгой руу гараараа түлхээд байсан. Тэгээд гэрийн гадна очоод намайг гэрт оруулахгүй байхаар нь Н.*******г  00-руу бие засах хооронд машины түлхүүрийг нь аваад зугтчихсан. Тэгээд үүрээр 05 цагийн үед гэртээ ирсэн чинь Н.******* чи хаагуур яваад хэнтэй хоноод ирэв гээд миний үснээс татаад нүүр болон миний бие рүү өшиглөж баруун гарнаас татаад чирсэн. Тэгээд би хашгирахад манай хөрш айлын эгч гарч ирээд цагдаад дуудлага өгчихсөн байсан. Цагдаа нар ирээд Н.******* бид хоёрыг эрүүлжүүлэхэд авчирч бид хоёрын согтолтьг тодорхойлсон. Тухайн үед миний үснээс татаад гараараа зүүн талын чих болон нүүр, нүд рүү цохисон.  Н.******* намайг унагаж аваад хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Одоо миний баруун талын гарны шуу цууралттай, баруун талын хавирга гэмтэлтэй байгаа. Баруун талын шанаа зүүн нүдний доод талд хөхөрсөн, зүүн гар тэр чигээрээ хөхөрсөн байгаа.Н.******* амарч байх хугацаандаа архи уугаад байсан. Манай хүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны орой надруу яриад аав архи уучихсан бөөлжөөд байна гэхээр нь би аавыгаа унтаж байвал унтуулчих гэж хэлсэн. Тэр үед архинаас болж маргаан үүссэн. 2007 онд гэр бүл болсон 4 хүүхэдтэй. Н.******* урьд өмнө нь намайг зодож цохиж байсан. Тухайн үед хууль хяналтын байгууллагад мэдэгдэж байгаагүй. Тухайн үед цагдаа дээр бид хоёрыг авчираад драгераар үлээлгэсэн байгаа.  Би тэр өдөр  ажлынхантайгаа нийлж хоол унд идээд бага зэрэг ууж идсэн байгаа. Манай том хүү болон доод хашааны эгч Т.Чимгээ гэх хүмүүс байсан. Би гэмтлийн зэрэг гаргуулна. Би нөхөр Н.*******тай 2007 онд гэр бүл болсон ба тэрнээс хойш 15 жил амьдарч байна. Энэ хооронд 4 хүүхэд төрүүлсэн 2-14 насны хүүхдүүдтэй. Манай нөхөр Ховд аймгийн Цагдаагийн газарт ажилладаг. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай цэцэрлэгт шинээр нилээн олон багш ажилд орсон болохоор эрхлэгчийн зүгээс танилцах уулзалтыг хийсэн. Манай нөхөр урьд нь намайг байнга шахуу зоддог байсан. Эрүүл ч бай согтуу ч бай шалтаг гарахаар шууд л цохиод байдаг юм. Согтуу үедээ бүр аймаар зоддог  байсан. Тэгээд би тэвчээр гаргаад хүүхдүүдээ бодоод тэвчдэг байсан. Одоо миний хавирга цээж хэсгээр болон нуруу ууцаар маш их өвчтэй байна. Мөн баруун гарны шуу хэсгээр маш их өвдөж байна.Одоо миний  хавирга цээж  хэсгээр болон нуруу ууцаар маш их өвчтэй байна. Мөн баруун гарны шуу хэсгээр маш их өвдөж байна. Ах дүү аав. ээж, манай хамт олон бүгд мэддэг юмаа. Миний хувьд гомдолтой байна. Би Н.*******г дахиж зодохгүй гэх баталгаа байхгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. Цаашид намайг алж  хэдэн  хүүхдүүдийг өнчрүүлэх вийдээ гэсэн үндсэн дээр энэ гомдлыг гаргасан...гэх мэдүүлэг / хэргийн3-4,  31-32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өлзийбаярын өгсөн...Би томилгоот хуваарийн дагуу жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 09 сарын 09-ний өглөө 06 цагийн үед зөрчлийн байцаагч д/ч Ч.Жаргалсайхан дуудлага ирлээ гэсэн. Уг дуудлагын дагуу ******* багийн 1-13 тоотод очиход Н.******* орилсон эхнэр нь уйлчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад Н.******* манай эхнэр энэ шөнө гадуур архи ууж хоночихоод ирлээ. Би ажлынхантайгаа гадуур нийлээд суусан гэж хэлж байсан. Хоёулаа хэрэлдэж байсан. Тухайн үед нэг нэгнийгээ зодож зохисон зүйл байхгүй байсан. С.Туулын биед ямар нэгэн  харагдах шарх сорви байхгүй байсан. Тэр 2-ын согтолтыг тодорхойлсон байгаа. Та нар намайг биш Н.*******г авч яваа. Олон удаа болж байгаа. Н.*******г өмгөөлж хамгаалаад явуулчихдаг гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-рт/

Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэлээр...Хохирогч С.Туулд аюулгүйн зэргийн үнэлгээ хийхэд нийлбэр******* ба  бага зэргийн түвшинд хамаарч байна. Хамтарсан баг холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх  шаардлагатай гэх...баримт/хх-ийн 8-10-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн  761 дугаартай...С.Туулын биед 2 нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийн цус хуралт, доод эрүүний урд доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна хэсгийн цус хуралт, баруун шууны бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой болон шууны хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний дотор хэсгийн цус хуралт, 2 өвдөг болон шилбэний хэсгийн цус хуралтууд, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. С.Туулын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. С.Туулын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам ”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Туулын биед 2 нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийн цус хуралт, доод эрүүний урд доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна хэсгийн цус хуралт, баруун шууны бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой болон шууны хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний дотор хэсгийн цус хуралт, 2 өвдөг болон шилбэний хэсгийн цус хуралтууд, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна хэсгийн цус хуралтууд гэмтэл учирсан байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Чимгээгийн өгсөн...Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ны  өглөө үүр цайх үед гэрээсээ гараад агаар амьсгалчихаад буцаад гэртээ ороод хэвтэж байтал гадна талд эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь гайхаад гэрээсээ гараад харсан чинь манай хашааны үүдэнд Н.*******гийн машин байж байсан ба эхнэр болох С.Туул нь машин дотор суучихсан гадна талаас нь нөхөр болох Н.Даваасамбуу; гараараа толгой  хэсэг болон бие хэсэгт нь цохиж байсан. Тэгэхээр нь би очоод боль гээд Н.*******гийн гараас нь татсан боловч миний үгэнд орохгүй эхнэрээ цохиод байсан. Тэгээд үгэнд орохгүй хүч хүрэхгүй болохоор нь эхнэрээ цохиод янз бүр болж магадгүй гэсэн үүднээс цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн гэж бодож байгаа. Тэгээд удалгүй цагдаа нар ирэхээр нь  би гэртээ яваад орсон. Н.******* нь гараараа толгой болон их бие  хэсэг  рүү  нь цохиж байсан. С.Туулын нүд нь хөхөрчихсөн хавдсан байдалтай байсан. Аль нүд гэдгийг одоо санахгүй байна. Манайх байранд байдаг болохоор энэ зун хашаандаа зусахад энэ үйл явдал болсон. Н.******* архи уусан эсэхийг сайн мэдэхгүй  байна. Архи уусан болоод  эхнэрээ тэгж зодсон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг/хх-ийн*******8-39-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өлзийбаярын өгсөн...Н.******* нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь 9-р цэцэрлэгт багш ажилтай. 2 том хүүхэд нь сургуульд дараагийн 2 хүүхэд нь цэцэрлэгт байдаг. Н.******* нь надтай найзалж нөхөрлөж байхдаа энгийн гүндүүгүй зантай, хүнд тусархаг, илүү дутуу зальжин зангүй, цайлган сэтгэлтэй, хүнд итгэмтгий тийм зантай хүн байгаа юм. Ер нь бол гэр бүлдээ халамж анхаарал сайн, хар ажил сайн хийдэг, ажил төрөл голно гэж байхгүй энгийн тийм хүн. Амьдрахын төлөө зүтгэдэг халамж анхаарал сайн тавьдаг гэж үздэг. Эрүүл энгийн үедээ зүгээр байдаг. Би хэрүүл маргаан үүсгэсэн талаар сураг сонсож байсан болохоос яг нүдээрээ харж байгаагүй. Хааяа архи уухаараа согтуу эхнэртээ  хэрүүл маргаан үүсгэдэг талаар сонссон. Намайг очиход эхнэр нь уйлсан айсан байдалтай, гар нь хөхөрсөн байдалтай байж байсан. Тухайн үед Н.******* нь архи уусан байдалтай байж байсан. Тэгээд цагдаагийн газар дээр авч ирсэн байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 66-67-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонбаярын өгсөн...Н.******* нь манай ахын******* хүүхдийн хамгийн том залуу нь байгаа юмаа. Миний хувьд Н.*******г хар багаас нь эхлээд том болтол нь өсгөсөн хүний нэг байгаа юмаа. Н.******* нь 2003 онд Эрдэнэбүрэн сумын 10 жилийг төгссөн ба Улаанбаатар хотод Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш дасгалжуулагчийн ангид суралцаж 2007 онд төгссөн. Хотод оюутан байхдаа манайд амьдардаг байсан. Тэгээд 2013 онд цагдаад орно гээд шалгалт шүүлгийн өгч оруулж байсан. Гэр бүлийн хувьд бол намайг гадаадад сургуульд яваад ирэхэд  эхнэртэйгээ гэр бүл болчихсон байсан. Одоо 4 хүүхэдтэй. Н.******* нь цагдаагаас өргөдлөө өгөөд гарсан байсан. Эхнэр С.Туул нь ******* сумын 9-р цэцэрлэгт багш ажилтай. Амьдралын хувьд боломжийн 2-лаа ажил төрөлтэй хүмүүс байгаа юмаа. Бусдын адил амьдралаа аваад явж байгаа гэж үздэг. Зан харьцааны хувьд нийтлэг эелдэг хөдөлмөрч зантай. Спортоор их оролдож хичээлдэг. Нэг их уурлаад байгаад байхгүй даруухан хааяа архи уучихаар зан харьцааны хувьд овилгогүй  байж  магадгүй шинжтэй. Амьдралаа аваад явчихдаг. Амьдрахын төлөө зүтгэдэг тийм хүн байгаа юм. Ямар нэгэн муу зуршил байхгүй.  Хааяа найз нөхөдтэйгээ архи уудаг, тамхи татдаг тийм л хүн байгаа юм. Урьд нь зодолдож байхыг нь санахгүй байна. Гэр бүлийн хэрүүлээс болж хааяа маргалдаж  байсан  байх. Тухайн хэрүүл маргаан нь хардалтаас шалтгаалж үүсдэг байсан. Эхнэр нь гадуур хоносноос болж л ийм асуудал үүссэн гэж сонссон... гэх мэдүүлэг/хх-ийн 69-70-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн  хэргээ хүлээн мэдүүлсэн...Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-13 тоот хашаанд 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 06 цагийн орчим өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.Туулыг зодож биед нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж байгааг  хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн эхнэр болох С.Туултай 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хувийн амьдралын шалтгаанаас болж маргасан байгаа. Улмаар би тухайн үед архи уусан ба эхнэртээ уурласан  уурандаа эхнэр С.Туулийг зодож цохисон нь үнэн. Энэ талаар би урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа учраас дахин яриад байх зүйл алга байна. Би өөрийнхөө эхнэр С.Туулийг цохисон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээсээ хаана хоночихоод ирсэн гэж асуухад гудамжинд хоночихоод ирлээ гээд худлаа хэлсэн гэж бодоод уур хүрээд цохисон. Ер нь бол хардаж цохисон. Би урд нь эхнэрээ цохиж маргалдаж байсан зүйл байгаа.  Миний хувьд эхнэрээ зодох, хэрүүл маргаан үүсэх шалтгаан бол хувийн амьдралын үйл явцаас болон хардалтын байдлаас болж улмаар уурласан уурандаа цохичихдог юмаа. Намайг Булган суманд ажиллаж байхад аймгийн төвд манай аавынх манай хашаанд байдаг байсан ба манай эхнэр хашаанаасаа хөөж бөөн хэрүүл үүсгэдэг байсан байна лээ. Тэгээд манай аавынх манай хашаанаас өөрийн эрхгүй нүүж айлын хашаанд буусан. Энэ байдлаас болж манай ээж сэтгэлээр унаж улмаар бурхан болсон. Ийм амьдралын шалтгаанаас болж хэрүүл, зодоон болдог. Би 1984 онд айлын******* хүүхдийн хамгийн том хүү болж төрсөн, 2003 онд Эрдэнэбүрэн сумын 10 жилийг төгсөөд Үндэсний биеийн тамирын ангид орж улмаар 2007 онд төгссөн. Тэгээд эхнэр С.Туултай 2004 онд танилцсан ба тэр үеэс хойш үерхэж байгаад 2007 онд гэр бүл болсон. Одоо манайх 2-15  насны хооронд 4 хүүхэдтэй. Миний бие 2013 онд Ховд  аймгийн цагдаад орж ажиллаж байгаад 2022 онд ажлаас гарсан байгаа. Одоо эрхэлсэн ажилгүй байгаа. Манай эхнэр С.Туул нь 9-р цэцэрлэгт багш ажилтай. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө гэж байхгүй. Манай хашаа, газар, тээврийн хэрэгсэл нь бүгд манай эхнэрийн нэр дээр байдаг. Учруулсан хохирлоо барагдуулсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга байна. Миний хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж шийдүүлэх хүсэлтэй байна. Банкнаас зээл авсан зээлийн төлбөр нэхэгдэж  байгаа тул ажил хийх шаардлагатай байна.  Иймд хэргийг  маш хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Би хувиараа тээвэр хийж байгаа. Торгуулийг төлөх боломжтой. Цаашдаа уурхайд ажиллана.  Мөн хөдөө гадаа явах, идэш гаргах  ажлууд  байгаа  тул  миний хувийн байдлыг   харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэж өгнө үү?...гэх мэдүүлэг зэрэг болно.    

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч *******ийн ******* нь 2022 оны 09 сарын 09-ний өглөө 06 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-13 тоот хашаанд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Туулыг “гэрээсээ гадуур хонолоо” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр, толгой хэсэг рүү гараараа цохих, газарт унагаж өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд 2 нүдний дээд, доод зовхи, баруун шанаа хэсгийн цус хуралт, доод эрүүний урд доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна хэсгийн цус хуралт, баруун шууны бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой болон шууны хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний дотор хэсгийн цус хуралт, 2 өвдөг болон шилбэний хэсгийн цус хуралтууд, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* нь эхнэр С.Туулын нүүр, толгой хэсэг рүү гараараа цохих, газарт унагаж өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд 2 нүдний дээд, доод зовхи, баруун шанаа хэсгийн цус хуралт, доод эрүүний урд доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна хэсгийн цус хуралт, баруун шууны бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой болон шууны хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний дотор хэсгийн цус хуралт, 2 өвдөг болон шилбэний хэсгийн цус хуралтууд, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг цохиж зодож   түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Н.******* нь  эхнэр С.Туулыг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 761 дугаартай... С.Туулын биед 2 нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийн цус хуралт, доод эрүүний урд доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна хэсгийн цус хуралт, баруун шууны бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохой болон шууны хэсгийн зулгаралтууд, зүүн шилбэний дотор хэсгийн цус хуралт, 2 өвдөг болон шилбэний хэсгийн цус хуралтууд, зүүн суганы ар хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. С.Туулын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. С.Туулын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам ”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарнагэх дүгнэлт,  хохирогч С.Туулын  өгсөн...ар талын хашаагаар даваад хашааныхаа заагаар харсан чинь Н.******* унтаагүй доод талын хашааны даамангаар орж ирээд барьж аваад хаана, хэнтэй хонож байгаад ирсэн бэ” гээд үснээс чирээд уг айлын хашаа дотор нүүр, толгой хэсэг pүү гараараа цохих, унагааж байгаад өшиглөж намайг нэлээн зодсон. Уг үйл явдал 05 орчим минут үргэлжилсэн...гэх мэдүүлэг,  шүүгдэгч Н.*******гийн  хэргээ хүлээн мэдүүлсэн...Эхнэрийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,  гэрч М.Өлзийбаярын өгсөн... Намайг очиход эхнэр нь уйлсан айсан байдалтай, гар нь хөхөрсөн байдалтай байж байсан. Тухайн үед Н.******* нь архи уусан байдалтай байж байсан. Тэгээд цагдаагийн газар дээр авч ирсэн байгаа... гэх мэдүүлэг, гэрч Т.Чимгээгийн  өгсөн... С.Туулын нүд нь хөхөрчихсөн хавдсан байдалтай байсан. Аль нүд гэдгийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг, гэрч Н.Отгонбаярын  өгсөн...Тухайн хэрүүл маргаан нь хардалтаас шалтгаалж үүсдэг байх. Эхнэр нь гадуур хоносноос болж л ийм асуудал үүссэн гэж сонссон...гэх мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл  зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******, хохирогч С.Туул нар нь 2007 оны 10 сарын 02- ны өдөр гэр бүл болсон нь  хэргийн 60 дугаар хуудас дахь улсын бүртгэлийн 22844001003852 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа  баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай******* дугаар зүйлийн*******.1 дэх хэсгийн*******.1.1-д заасан...эхнэр... нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд  байна гэх хуулийн заалтад хамаарч байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...гэж заасан ба шүүгдэгч Н.******* нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч С.Туулыг  зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.******* нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  эхнэртэйгээ маргалдаж, хардаж, зүй бус харилцаа үүсгэсэн нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.

Шүүгдэгч Н.*******г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Туул мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ... Надад ямар нэгэн хохирол гэх зүйл алга. Хохирол байсан ч гэсэн нэхэмжлэхгүй. Нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Дахин ийм эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлж сайн хэлж ярих шаардлагатай. Н.******* нь их хөдөлмөрч даруу зантай. Архи уухаараа л ширүүн догшин зантай болчихдог хүн байгаа юм. Хүний хэлснийг хүлээн авдаггүй, хүлээцгүй байдлаас хэрүүл маргаан үүсдэг...гэсэн байх тул  шүүгдэгч Н.******* нь бусдад төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч  Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хэргийн 58 дугаар хуудас дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлын талаар гэрч Н.Отгонбаярын өгсөн... Бусдын адил амьдралаа аваад явж байгаа гэж үздэг. Зан харьцааны хувьд нийтлэг эелдэг хөдөлмөрч зантай. Спортоор их оролдож хичээлдэг. Нэг их уурлаад байгаад байхгүй даруухан хааяа архи уучихаар зан харьцааны хувьд овилгогүй  байж  магадгүй шинжтэй. Амьдралаа аваад явчихдаг. Амьдрахын төлөө зүтгэдэг тийм хүн байгаа юм. Ямар нэгэн муу зуршил байхгүй Хааяа найз нөхөдтэйгээ архи уудаг, тамхи татдаг тийм л хүн байгаа юм. Урьд нь зодолдож байхыг нь санахгүй байна...гэх мэдүүлэг,гэрч М.Өлзийбаярын өгсөн...Н.******* нь надтай найзалж нөхөрлөж байхдаа энгийн гүндүүгүй зантай, хүнд тусархаг, илүү дутуу зальжин зангүй, цайлган сэтгэлтэй, хүнд итгэмтгий тийм зантай хүн байгаа юм.Ер нь бол гэр бүлдээ халамж анхаарал сайн, хар ажил сайн хийдэг, ажил төрөл голно гэж байхгүй энгийн тийм хүн. Амьдрахын төлөө зүтгэдэг халамж анхаарал сайн тавьдаг гэж үздэг...гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэл, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын  2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 412 дугаартай...******* овогтой ******* нь ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт 1 дүгээр гудамжны 13 тоотод  оршин суудаг нь үнэн...гэх тодорхойлолт, зэрэг хэрэгт авагдсан байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Н.******* нь  хохирогчид  төлөх төлбөргүй,  хохирогч гомдолгүй гэх  мэдүүлэг өгсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1 дэх хэсгийн  1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.*******д 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,   шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь ажил хийх шаардлагатай тул  торгох ял шийтгэж өгнө үү гэж өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргасан,  эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, цаашид тээвэр хийж  гэр бүлээ тэжээн тэтгэх  шаардлагатай гэх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д зургаан зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун   мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгний торгох ялыг  4 сарын хугацаанд   сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Н.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 Шүүгдэгч Н.*******д нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй,   шүүгдэгчид  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1,36.2-1,2,4,*******6.6,*******6.7,*******6.8,*******6.10,*******6.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д зургаан  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний   зургаан зуун   мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д оногдуулсан  600000  төгрөгний  торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2236002500246 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй,  цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй  болохыг  тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч ******* овогт *******ийн *******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******д өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******8.1 дүгээр зүйлийн 1,*******8.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        Т.ЦЭЦЭГМАА